BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Баялгийн санг “ХУЛГАЙЧ”-даас хуулиар хамгаалъя

Бүх улс орон баялгийн санг байгуулчихдаг юм биш л дээ. Баялагтай орон л  үүнийг хийж чаддаг. Монгол Улс дэлхийд байгалийн 


баялгаараа дээгүүр эрэмбэлэгддэг. Гэвч 2008 оноос хойш өнөөг хүртэл баялгийн сан байгуулах оролдлого хийсээр ирсэн ч бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн гэж хэлж болно.
Манай улсын хувьд хамгийн анх Улсыг хөгжүүлэх сан, дараа нь 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, анхны баялгийн санг байгуулсан. Уг сангийн зорилго нь ашигт малтмалын орлогоос тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийгээ тогтвортой өсөн нэмэгдүүлэх, иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилна гэсэн боловч хангалттай хэмжээний орлого бүрдүүлээгүй. Шалтгаан нь амлалтын дор сонгууль явуулдаг. Амлалтаа хэрэгжүүлэх нэрээр арайхийн цуглуулсан сангийн мөнгөө шавхсаар баялгийн сан нь халамжийн сан болж хувирсан. Ингэж иргэддээ их хэмжээний бэлэн мөнгө тарааснаар хуримтлал мөрөөдөл болж ирээдүйдээ өртэй үлдсэн. Монголд ийм нэг бүтэл муухан түүхтэй баялгийн сан бий. 
Харин энэ удаад баялгийн сангийн шинэ хувилбар буюу хэн дуртай нь гар дүрдэг бус хэн хэрэгтэйд нь, эдийн засагт жин дарж чадахуйц төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө хаяж түүнээс хэд дахин илүү ашиг олж буцаан сандаа төвлөрүүлэхүйц хуультай, хяналттай баялгийн санг бий болгохоор зэхэж байна. 
Энэ хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд өдгөө УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Уг хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой өсөх шууд нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байна. 
  • Хуулийн төсөлд баялгийн сангийн орлогыг хоёр төрлөөр төвлөрүүлэхээр тусгажээ. Нэг нь стратегийн ордын ногдол ашгаас сандаа төвлөрүүлэх нөгөө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг баялгийн санд төвлөрүүлэх.
Харин баялгийн санд төвлөрсөн орлогыг гурван чиглэлээр зарцуулах гэнэ. 
НЭГ: Баялгийн сангийн орлогын 10 гаруй хувийг гадагшаа тогтмол орлоготой, тодорхой шаардлага хангасан үнэт цаасанд хөрөнгө оруулахаар тусгажээ. 
ХОЁР: Мега төслүүд буюу улсын ДНБ-ий 10 хувь, түүнээс дээш хувийн хөрөнгө оруулалт шаарддаг том төслүүдэд  санхүүжилт хийнэ. 
ГУРАВ: Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зарцуулахаар тооцсон байна. Ийм гурван хувилбараар баялгийн сангийн орлогыг зарцуулна. Ингэхдээ зарцуулалт бүрт тодорхой шалгуур тавьж байгаа. Тиймээс улс төр, төрийн оролцоо хумигдана гэж тодорхойлжээ.
Энэ хуулийн төслийг боловсруулсан "Эрдэнэс Монгол” компанийн Хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батмагнай  Баялгийн санд бүрдсэн орлогоос зарцуулалт хийгээгүй тохиолдолд 2028 онд нийт 44.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөөлсөн байна. Баялгийн сан байгуулснаар сангийн орлогын 50 хувийг түгжиж, үлдсэн 50 хувийг шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулахаар мөн тусгажээ. Ингэснээр хөрөнгө оруулсан нийт дүнг Засгийн газрын бондын хүү (15%)-ээр өсгөж тооцвол 2028 он хүртэл 3,216.2 тэрбум төгрөгөөр сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.
Баялгийн сантай холбоотой өөр нэг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд ѳмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нѳѳц, ан амьтан тѳрийн ѳмч мѳн” гэж заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа халуун сэдэв болж буй энэ үед 6.2 дахь заалтыг эдийн засагчид болоод улс төрчид иргэд ч ихээхэн анхаарч байна. 

Эдийн засагч Д.Жаргалсайхан "Байгалийн баялгийг АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон, Боствана, Норвеги зэрэг орнуудад Үндсэн хуулиндаа хэн нэг нь өмчлөх тухай огт заагаагүйг тэмдэглэх хэрэгтэй” гэжээ. Үүний адил манай улс ч Үндсэн хуулин дахь "төрийн өмч” гэдгийг өөрчилж одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр ѳгѳѳжийг Үндэсний баялгийн санд тѳвлѳрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээх ёстой гэж улс төрийн хүчнүүд, төрийн институцүүд байр сууриа илэрхийлж байна.
Ямартай ч "төрийн өмч” гэдэг нэр томьёог ард түмэнд ээлтэй байхаар өөрчилж баялгийн сангийн асуудлыг үндсэн хуульд оруулж чадвал хуримтлалын мөнгөнөөс хумслагчдад санаа нь байв ч  сачий нь хүрэхгүй болно. Баялгийн сангийн хуримтлалыг идэж, ууж үрэн таран хийх нүх цоорхойг тас хааж сангаа арвижуулах нь зүйтэй. Үүнд цоорхой үгүй хууль хэрэгтэй. Хулгай л хийхгүй бол баялгийн сан дорхноо өсдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг. 
"Сан” бол мөнгө дутахаараа "идчихдэг” юм биш. Өнөөгийн бид ч идэж, уугаад дуусгах ёсгүй. Хурааж арвижуулаад хойч үе, ирээдүйдээ үлдээх баялаг байх ёстой” гэж судлаач Д.Ганхуяг баялгийн санг товчоор оновчтой тодорхойлсон. 
Одоо үрэх биш. Ард түмэндээ бэлэн мөнгө тараах ч зөв биш.
  • Ирээдүйдээ зориулан хадгалж, хуримтлуулах, хуримтлалаараа олон салбар, мега төслийг дэмжиж баялагтай, баялгийн сантай эдийн засгийн аль ч шуурганд "ганхахгүй” ирээдүйг бэлдэх нь зүйтэй.
Баялгийн сандаа нэг наяд евро хуримтлуулж чадсан нэг жишээ нь Норвеги. Норвеги улсын эдийн засагт баялгийн сангийнх нь тусламжтайгаар ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй аж. Хэзээ нэгэн цагт Монгол Улс ч Норвегийн адил баялгийн сантай болохыг хэн мэдлээ. 
Засгийн газар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ийм л нэг жишиг сангийн менежментийг  Монголдоо нутагшуулахаар зорьж байгаа нь сайн хэрэг. Хуримтлуулж чадвал бүгд хожно. Газар доорх баялгаа одоо газар дээрх баялаг болгоё. 
Иргэн баян бол улс баян гэдэг. Байгалийн баялгийг хэсэг нь хүртдэг биш иргэд бүгдээрээ хүртдэг байя. 
ТӨР.МН
Баялгийн санг “ХУЛГАЙЧ”-даас хуулиар хамгаалъя
Бусад мэдээ ▼

1
10-19
Тэрбумаар нь тендер авдаг С.Бямбацогтын мафийн СҮЛЖЭЭ

2
10-19
Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын "Сүүдэр буусан өглөө" дууны клип гарчээ

3
10-19
Гурван уулзварт зүүн гарын эргэхийг хориглолоо

4
10-19
Белла Хадид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг тооцоолон баталжээ

5
10-19
Ослын улмаас долоон хүн амь эрсдэж, 30 гаруй хүн гэмтжээ

6
10-19
Элегестийн нүүрс манайхаар дамжин Хятадад хүрэх нь Тавантолгойд нөлөөлөх үү?

7
10-19
Долларын ханш нэмэгдэв

8
10-19
Монгол улсын хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна

9
10-19
Монгол улс "Сааралт жагсаалт"- д Исланд, Зимбабветай хамт орлоо

10
10-19
Гэрээслэл бичээд сураггүй алга болсон хосыг олжээ

11
10-19
ХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

12
10-19
Европын холбоонд элсүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй

13
10-19
Утаатай холбогдуулан НҮБ Монголд зориулж ЗӨВЛӨМЖ гаргалаа

14
10-19
Нам гацсан НАМ

15
10-19
Монголчууд бид кирилл, латин үсгийг зэрэгцүүлэн хэрэглэх нь зөв

16
10-19
Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа

17
10-19
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авчээ

18
10-19
Да.Ганболд: Н.Энхбаяр, С.Ганбаатар нар иргэдэд орон сууц үнэгүй өгнө гэж бүтэшгүй мөрөөдлийг ярьж явна

19
10-19
Элэгний хорт хавдрыг эдгээжээ

20
10-19
“SUNSHINE VILLAGE” хотхон дээр ариутгал хийх гэж байна

21
10-19
Монгол Улс саарал жагсаалтад орсонд банкнууд буруутай юу

22
10-19
СЕХ-ныхоон сонгогчийн боловсролыг дээшлүүлье

23
10-19
Матаачдын эх орон

24
10-18
Машиныг нь авахаар залуухан бүсгүйг хөнөөсөн этгээдүүд хэргээ хүлээжээ

25
10-18
Кино зураг авалтын үеэр хайрын романс үүсгэсэн Холливудын алдартнууд

26
10-18
Дэлхийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйгээр Бразил бүсгүй тодорчээ

27
10-18
Сонгуулийн жилийн төсвийн халамжийн хэмжээ өсжээ

28
10-18
Д.Ганбат нутгийнхаа “Алдарт эх”-чүүдэд бидон бэлэглэжээ

29
10-18
Жүдогоор залуучуудын эмэгтэй дэлхийн аварга төрлөө

30
10-18
ХУУЛЬ: 40-өөс дээш насныхныг жилд 1 удаа ходоод, улаан хоолойн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнд хамруулна

31
10-18
Согтуу жолооч нарын хийрхэл хэрээс хэтэрчээ

32
10-18
Дэлхийн хамгийн том шоронг хаана

33
10-18
Дуудлагаа хүчирдэггүй хэлтэс хэрэг, зөрчлийг багасгаж дийлэх үү?

34
10-18
Японы эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ

35
10-18
Ипотекийн зээл: Хүртээмж багасаж, бухимдал ихэснэ

36
10-18
Орос ах

37
10-18
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь

38
10-18
Сонгуулийн сурталчилгаа сая төгрөгөөр яригддаг байсан бол ирэх сонгуулийнх тэрбумаар эхэлж байна

39
10-18
Хөрөнгөө нуудаг хурган дарга нарыг өөгшүүлсээр байх уу

40
10-18
Өмгөөллийн тухай хууль юу болов

41
10-18
"Ухаа худаг"-ийн ордыг төр буцаан авч, хувьцааг нь Монголын ард түмэнд өгөх хэрэгтэй

42
10-18
Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарcан бололтой

43
10-18
Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгч боллоо

44
10-18
Дэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал

45
10-18
Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Авилгын эсрэг хуульд ойртуулж болох уу?

46
10-17
Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ

47
10-17
Ц.Батсайхан: Газар хөдлөлтийн давтамж, хүч өсөж байна

48
10-17
Г.Ганхуяг иргэнийг дарамталж автомашин нэхсэн, Х.Бээжин 80 сая төгрөг шантаалжилж авсан хэргээр шалгагдаж байна

49
10-17
TOOTOO ft HURD - НӨМРӨГ ХАДНЫ ЦУУРАЙ

50
10-17
Монгол Улс "саарал жагсаалт"-д орсноор ямар эрсдэл үүрэх вэ?

51
10-17
Багийн спортын төрлөөр хүрэл медалийн эзэн болсон тамирчддаа баяр хүргэе

52
10-17
Туркийн цэргүүд Сирид үлдэх ёсгүй

53
10-17
Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ

54
10-17
Оюу толгойн гэрээ Монголд ашигтай юу?

55
10-17
Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...

56
10-17
Засгийн газрын агентлагийн тоо ойрын үед хоёроор нэмэгдэх нь

57
10-17
Д.Амарбаясгаланд хууртагдах ХӨӨРХИЙ “Говь-Алтай”-чууд

58
10-17
Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?

59
10-16
Энрике Иглесиас, Анна Курникова нар гэрлэсэн үү?

60
10-16
Японд олон мянган барилга сүйджээ

61
10-16
Өнчин улааны ганган Тогосоо буюу залуу жүжигчин Д. Хулан

62
10-16
Өрхийн орлого тэлсэн ч талыг нь инфляц залгиж байна

63
10-16
“Хүннү Эйр” гэмтсэн ажилтнаа үл тоож, асуудлыг нуун дарагдуулсан уу

64
10-16
Google компани Pixel 4 утсаа танилцууллаа

65
10-16
"Joker" осолд оржээ

66
10-16
Трамп улиран сонгогдвол “НATO” үгүй болно

67
10-16
Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ

68
10-16
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авч уулзлаа

69
10-16
Монгол, Хятадын дипломат харилцааны онцлогийг шингээсэн марк худалдаанд гарлаа

70
10-16
В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

71
10-16
АТГ-аас Сэлэнгэ аймгийн засаг даргын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байна

72
10-16
Монголчууд Киргизийн багт 2:1-ээр хожигдов

73
10-16
Зэс баяжуулах үйлдвэрт осол гарч, 39 настай эрэгтэй амиа алджээ

74
10-16
Технологийн эрин дэх спикерийн “төрх”

75
10-16
Сар руу робот илгээхээр судалж байна

76
10-16
Н.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “маш нууц” тушаал гарган банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлжээ

77
10-16
Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй

78
10-16
Владимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ

79
10-16
Итгэлийн зээлийн оронд ипотекийг санхүүжүүлбэл 5000 айл байртай болно

80
10-16
Сирийн дүрвэгсэд эх орондоо буцаж эхэлжээ

81
10-16
Ё.Баатарбилэг: Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор өнөөг хүрлээ

82
10-16
Хятадын иргэн 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх валют нууж орж ирэхийг завджээ

83
10-16
Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?

84
10-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан ажилчин амиа алдлаа

85
10-16
Засгаас 2020-2024 онд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо

86
10-16
Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

87
10-16
Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ

88
10-15
Эрээн-Ийву-Занжиажэ - 72 дахь бизнес аялалд бүртгэж байна

89
10-15
Эмэгтэй хүн хүчний байгууллагад ажиллана гэдэг амаргүй даваа байдаг

90
10-15
Электроник, автоматжуулалтын сургалт, судалгааны шинэ лабораторийн нээлт боллоо

91
10-15
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

92
10-15
''Эрдэнэс-Тавантолгой'' ХК нэрэмжит төгөлдөө 100 мод тарилаа

93
10-15
Эквадорт онц байдал зарлажээ

94
10-15
Сөүлд дроны фестивал болжээ

95
10-15
Лам нар архидан согтуурч, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

96
10-15
The Hu хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшин, өрсөлдөж байна

97
10-15
Сөүлд дроны фестивал болжээ

98
10-15
У.Хүрэлсүх эрх мэдлээ тэлсээр...

99
10-15
ЖДҮ-чидийн сан татан буугдана

100
10-15
Улаанбаатар Ховдын чиглэлд 35 хүн тээвэрлэж явсан автобус шатжээ