BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ?

Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас хотын утааг бууруулахаар хийж тараасан шахмал түлштэй холбоотой ноцтой асуудал үүссэн. Хэд хэдэн хүний амь хохирлоо. Зуу шахам хүн угаартлаа. Зуух пийшин дэлбэрлээ. Ер нь бол нийслэл Улаанбаатарт гамшиг шахуу юм нүүрлээд байна. Энэ хэрээр шахмал түлш түлнэ гэдэг айдас дагуулсан явдал болж хувираад байгаа нь нууТиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга буруутанд хариуцлага тооцохыг анхаарууллаа. Тэрээр “…Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? 


Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй.

Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ. Ингэхээр хүний амиар туршилт хийсэн шахмал түлшийг хариуцаж “бүтээсэн” албан тушаалтнууд хуулийн өмнө үгээ хэлэх болж байна. Тэдгээр албан тушаалтан ч тодорхой аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажилладаг арга барил байдаг. Тэрээр Засгийн газрын ямар ажлыг хэн гэдэг сайд, албан тушаалтан “хар толгой”-гоороо хариуцахыг заагаад өгчихдөг юм. Шахмал түлшийг хотын иргэдийн зууханд орох хүртэлх ажлуудыг хуваарилжээ. Ерөнхий сайд уржигдар шахмалд түлшийг хариуцаж ажилласан сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж “…Хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн байна. 

Засгийн газрын чиглэл, даалгаврын дагуу дараах албан тушаалтнууд хариуцан ажиллажээ.

Нэг. Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуцаж ажиллажээ. ЭХЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ ажлыг гардсан байна. Ерөөс энэ түлшний технологи, ТЭЗҮ гэдэг бол амин сүнс, үндэс суурь нь болж байгаа юм. Энэ ажлыг Ц.Даваасүрэн сайд хэр зэрэг хариуцаж хийснийг өнөөдөр албан ёсоор хэлэхэд эрт. Учир нь шахмал түлшний гадаад дотоодод илгээсэн давтан шинжилгээний хариу ямар ирэхээс хамаарна. Гэлээ ч хүний амь эрсэдсэн асуудалд шахмал түлшний технологи, ТЭЗҮ хамаатай байх магадлал өндөр юм. 

Хоёр. Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, бас борлуулалт худалдааг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хариуцжээ. Энэ нь Ц.Даваасүрэн сайдынхаас илүү юу гэхээс дутуугүй хариуцлагатай ажил юм. Өнгөрсөн өдрүүдэд орц найрлага, чанар стандарттай холбоотой асуудал маш их яригдсан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатарт “…Түлш асуудалгүй” л гээд байгаа. Гэхдээ тун удахгүй асуудал тодорхой болно. Шуудхан хэлэхэд М.Ганбаатар хамгийн хүнд хариуцлагыг үүрч болзошгүй. Энэ сацуу Улаанбаатарын байтугай Монгол Улсын онц чухал асуудал болох хотын утааг бууруулах ажлыг яаж яваад М.Ганбаатар хариуцаж хийх болсон нь анхаарал татаж байгаа юм. М.Ганбаатар эдийн засагч мэрэгжилтэй. НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Нийслэлийн өмчийн харицлааны газрын даргаар бас ажилласан. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ядаж инженер мэргэжилтэй хүн томилох байсныг олон хүн ярьж байна. Хамгийн түрүүнд М.Ганбаатарыг энэ албанд яагаад сонгож томилуулснаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлах хэрэгтэй юм.

Гурав. Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг хариуцсан хүн нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байна. Энэ ажил ёстой хийгдээгүй гэвэл гүтгэсэн болохгүй дээ. Жирийн иргэд байтугай хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид сүүлийн хэдхэн өдөрт л шахмал түлшийг түлэх заавар, бусад мэдээлэлтэй танилцаж байна. Ажил хариуцуулна гэдэг бол төсөв хөрөнгийг нь шийдчихсэн байсан гэсэн үг. Ерөнхий сайд ч энэ талаар хэлж байсан. Гэтэл одоо олон хүний амь сүйдэж, олон арваараа угаартаад ирсний дараа “…Иргэд мэдээлэлгүй байсан” гэх шалтгаан гарч ирж байна. Одоо мэдээллийг нь өгөх гэж хотод төрийн алба хашдаг албан хаагчид өдөр шөнөгүй айлын үүд тогшиж явна. Анх утааг бууруулах төсөв хөрөнгө ярьж байхад Н.Цэрэнбат сайд өөр аргаар, өндөр өртгөөр “бууруулчих” гээд их чичэрсэн, тэр нь унаж байв.

 

Дөрөв. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариуцсан байна. С.Амарсайханы орлогч Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг болоод ч тэр үү, С.Амарсайхан руу чиглэсэн гал ширүүхэн л байх шиг байна. Ямартай ч нийслэлийнхэн сайн муу хэлүүлж байгаад шахмал түлшийг тээвэрлэж, түгээх ажлаа хийжээ.

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан албан тушаалтнууд эд нар байна. Харин хаанаа, юунаас болж буруутаад, тэр нь олон хүний амь авч одсон бэ гэдэг тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж “Зууны мэдээ" сонин

Шахмал түлшийг “хар толгой”-гоороо хариуцсан хүмүүс хэн бэ?
Бусад мэдээ ▼

1
10-14
Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент” ХК-д шилжүүлэхийг хүслээ

2
10-14
МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

3
10-14
Та “Tenger bella beauty”-г мэдэх үү?

4
10-14
“Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе”

5
10-14
Хэдийнбээгийн ZARA охин монголын кино урлагт юутай ирэв

6
10-14
Үндэсний сурын “Отго харваа” боллоо

7
10-14
Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой болжээ

8
10-14
"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

9
10-14
Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

10
10-14
Б.ДАШЦЭРЭН: Бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлдэг асуудал газар авсан

11
10-14
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан ч бүрэн эрхийг нь хөндөөгүй байна

12
10-14
Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

13
10-14
Үхрийн мах 6500-7200 төгрөгийн үнэтэй байна

14
10-14
Монгол улс "Саарал жагсаалт"-нд орвол иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болно

15
10-14
Н.Энхбаяр эргэж ирлээ

16
10-14
Техаст гэртээ байсан хар арьст эмэгтэйг цагдаа буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

17
10-14
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

18
10-14
Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл ...

19
10-14
3.1 тонн алт хаачсан бэ?

20
10-14
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

21
10-14
Мастерууд дөрвөн медаль хүртлээ

22
10-14
Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч чадахгүй бололтой

23
10-14
70 кг героин тээвэрлэсэн дипломатчдыг ирэх сард шүүнэ

24
10-14
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

25
10-14
Хар салхины улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 19-д хүрчээ

26
10-14
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

27
10-14
Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

28
10-14
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

29
10-14
Жаргалтхаан-Чингис хаан хотын замыг “Жонхуу” болгочихсон өнөөх чинь “Гарамгай баатар эр” болчихжээ...

30
10-14
Төрийн ой санамжийн дархлаа нь ахмадууд байдаг

31
10-12
ОУПХ-ны нэрийг барин худал ярьж, “попрох”-гүй байхыг Ж.Батзандан, Л.Болд нарт санууллаа

32
10-12
О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

33
10-12
М.Оюунчимэг: Аюултай хог хаягдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

34
10-12
Улсын бүх тендер Ерөнхий сайдын мэдэлд очно

35
10-12
Huawei-гийн шинэ загвар фото, видео дүрсний чанараар дэлхийд тэргүүллээ

36
10-12
Америк, БНХАУ тохиролцоонд хүрлээ

37
10-12
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

38
10-12
Монголын ирээдүйд заналхийлсэн “Үдийн хоол хөтөлбөр”

39
10-12
ФОТО: Удам дагасан жүжигчид

40
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

41
10-12
Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд 102 дугаар сургууль хамрагдав

42
10-12
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гадагш зугтах бэлтгэлээ хангажээ

43
10-12
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш үргэлжлэнэ

44
10-12
Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

45
10-12
Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн угаартжээ

46
10-12
Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

47
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

48
10-12
Сирид 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ

49
10-12
100 жилээр ухраана гэнэ ээ...

50
10-12
Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

51
10-12
Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг "Алтан гадас" одонгоор шагнав

52
10-12
Европт суугаа дипломатуудын хууль бус наймаа янжуураас хар тамхи руу шилжсэн үү

53
10-12
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

54
10-12
Нямдорж сайдыг яагаад шүүмжилж болдоггүй, чаддаггүй юм бэ?

55
10-12
Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр

56
10-12
Хүн Чанар - гэж юу вэ?

57
10-12
О.Дашбалбарын тэмцэл

58
10-12
Дөрвөн тэрбумын хэмнэлт ба санхүүгийн сахилгад шинэ жишиг

59
10-12
Хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөхүй

60
10-11
Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

61
10-11
БЗД-ийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ууд тодров

62
10-11
Өвчтөний аюулгүй байдал бүрэн хангагдлаа

63
10-11
Хонконгийн баячууд АНУ-аас өөр улс руу гарахыг хүсэж байна

64
10-11
Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

65
10-11
Хонконг санхүүгийн хүндрэлд оров

66
10-11
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

67
10-11
Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

68
10-11
Баянзүрх дүүрэгт ‘’Улс орны хөтөлбөр’’-ийн дунд хугацааны хэлэлцүүлэг болж байна

69
10-11
“Танай МАНАН”, “Манай МАНАН”

70
10-11
Эрүүл байхын тулд унтаж амарч байгаарай

71
10-11
Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгний эзнийг баасан гарагт тодруулна

72
10-11
Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

73
10-11
Хөгжлийн банк - Тендерийн урилга

74
10-11
“Энержи ресурс”-ийн үнэгүй өгсөн 800 мянган тонн нүүрсний цаана юу нуугдаж байна вэ?

75
10-11
Мал залгисан машины тухай

76
10-11
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

77
10-11
Өнөөдөр "Олон улсын охидын өдөр"

78
10-11
Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа

79
10-11
Жэром Шартье: Хоёр дахь Чингис төрж магадгүй учир хөршүүд нь Монголыг байнгын дарамтад байлгах сонирхолтой

80
10-11
"Хөтөл цементшохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилжээ

81
10-11
С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв

82
10-11
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

83
10-11
Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ

84
10-11
МАН-ын генсек Д.Амарбаясгалан сонгуулийн СУРТАЛЧИЛГААГАА эхлүүлж, Говь-Алтайд бэлэг тарааж явна

85
10-11
Дубайн гэрээг цуцлах санал ба саарал жагсаалт

86
10-11
Ж.Батзандан юу ярьчихав аа?!

87
10-11
Утаагаар хийдэг улс төрийн тоглолт ужгирсаар хүний аминд хүрэв

88
10-11
Цахим луйвар цадигаа алдлаа

89
10-11
Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ

90
10-11
Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь өршөөчихдөг нь ФАТФ-т итгэл төрүүлэхгүй байна

91
10-11
Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэх үү

92
10-11
"Хоёр дүүгээ хөнжилд нь ороогоод гарах хооронд нүд хорссон"

93
10-11
Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ

94
10-10
Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэрийг аргамжих шалтгаан-1

95
10-10
IQ өндөр байх тусмаа шашин шүтэх нь бага байдаг

96
10-10
Ж.Эрдэнэбат мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагдах уу

97
10-10
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty

98
10-10
Дэлхийг том астероид мөргөж магадгүй

99
10-10
Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ

100
10-10
Ахин нэг айлын зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ