BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ж.Батзандан юу ярьчихав аа?!

-Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа-



Өнгөрсөн цагт гаргасан Ц.Элбэгдоржийн алдааг өнөө цагт Ж.Батзандан давтах нь. Тэдний ялгаатай нь нэг нь санамсаргүйгээр, нөгөө нь санаатайгаар төрийн нууц задалсан явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1992-1996 оны хооронд парламентын гишүүнээр сонгогдож ажиллаж байхдаа төрийн нууц задалсан хэрэгт холбогдож байв. Түүнийг тухайн үед төрийн нууц задалсан гэх үндэслэлээр парламентын гишүүнээс нь буулгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Мань эр хууль, хяналтын байгууллагын үүдийг багагүй хугацаанд сахиж, эрх мэдэлтэй ах нарынхаа буянаар ч гэх үү гэмгүй үлдэж эргээд бүрэн эрхээ сэргээлгэж УИХ-ын гишүүн болж байсан билээ.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн энэ алдааг өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан давтах нөхцөлийг өчигдөрхөн бүрдүүлчихлээ. Ялгаатай нь Ц.Элбэгдорж санамсаргүй, мэдэлгүйгээр төрийн нууцыг задалж байсан бол Ж.Батзандан мэдсээр байж санаатайгаар төрийн нууцыг задалж орхих нь тэр. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр “УИХ-ын гишүүд өнөөдөр улсын нууц задлах гэж байна. Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. Дүгнэлтийг төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комисс, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ” гэв.

Түүнчлэн “Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” хэмээн мэдэгдлээ. Түүний ярьснаар бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүд нь “төрийн нууц” гэсэн тамгатай бичгийг төрийн нууц биш гэж үзжээ. Тиймдээ ч олон нийтэд мэдээлэх ёстой гэх шийдвэрт хүрсэн байна. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэв, төрийн нууцыг ч задалж орхив. Хэдийгээр мань эр төрийн нууц биш гэж үзсэн ч агуулга, хэлбэрээс нь үл шалтгаалж төрийн нууц гэсэн тамгатай бичгийг түмэн олонд задалж байгаа нь өөрөө бултах аргагүй гэмт хэрэг юм.

Учир нь, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн тавдугаар хэсгийн 87 дугаар зүйлд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлс, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол 5-8 жилийн хорих ял оноохоор зүйлчилжээ.

Харин өнгөрсөн цагт төрийн нууц задалсан гэх үндэслэлээр Ц.Элбэгдоржийг парламентын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгаж байсан бол өнөө цагт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түүнийх шиг хувь заяа хүлээж байна. Түүнд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, төрийн нууц задруулсан хэрэгтээ хариуцлага хүлээх эр зориг байгаа эсэхийг цаг хугацаа харуулах нь. Үгүй бол Ж.Батзандан минь юу л ярьчихав даа. 

Б.Төрбат       

Эх сурвалж: Zindaa.mn   

Ж.Батзандан юу ярьчихав аа?!
Бусад мэдээ ▼

1
06-02
Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ

2
06-02
Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана

3
06-02
“Фортуна” Б.Батбаяр Архангайнханд үлгэр ярьсаар байх уу

4
06-02
Н.Номтойбаярыг өнөөдөр суллаж магадгүй

5
06-02
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

6
06-02
Бензиний үнэ буурсан ч долларын ханш өсчихлөө

7
06-02
Нэр дэвшигчээ матарладаг би чадначууд

8
06-02
Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа

9
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

10
06-02
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

11
05-31
З.Энхтөр "Амэ трейд"-ээр дамжуулан ноолуур авч, Сүхбаатарчуудыг хулхидсан уу?

12
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

13
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

14
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

15
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

16
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

17
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

18
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

19
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

20
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

21
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

22
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

23
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

24
05-30
Гол зогоох мөнгө

25
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

26
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

27
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

28
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

29
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

30
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

31
05-29
2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ

32
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

33
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

34
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

35
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

36
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

37
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

38
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

39
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

40
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

41
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

42
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

43
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

44
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

45
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

46
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

47
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

48
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

49
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

50
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

51
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

52
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

53
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

54
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

55
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

56
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

57
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

58
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

59
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

60
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

61
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

62
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

63
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

64
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

65
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

66
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

67
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

68
05-27
ОЛОНТОЙ ХҮН

69
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

70
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

71
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

72
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

73
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

74
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

75
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

76
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

77
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

78
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

79
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

80
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

81
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

82
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

83
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

84
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

85
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

86
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

87
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

88
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

89
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

90
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

91
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

92
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

93
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

94
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

95
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

96
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

97
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

98
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

99
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

100
05-26
Энэ сонгууль миний бодлоор…