BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж буй билээ. 


Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгахаас өмнө ХХЕГ-ын нэн чухал албанд ажиллаж байсан дээрх хоёр хурандаа болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм.

Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгасан. Тэдэнд холбогдох хэргийг анх 2017 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хурандаа нар, тэдний өмгөөлөгч, хэргийн бусад холбогдогч давж заалдах болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг учраас улсын нууцад хамааруулж, хаалттай хэлэлцдэг, мартагдах шахсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 24-нд дахин хэлэлцээд прокурор, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн аж. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Т.Оргил-Очир эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн хянаад анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хурлаар дахин хэлэлцүүлэхээр харьяалах шүүхэд нь буцаажээ.

Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” хэмээн заасан ч 2017 оны болон энэ оны долдугаар сард шийдвэрлэсэн тогтоолоо Шүүхийн цахим санд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оруулаагүй, нууцалсаар байгаа юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ
Бусад мэдээ ▼

1
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

2
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

3
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

4
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

5
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

6
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

7
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

8
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

9
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

10
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

11
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

12
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

13
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

14
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

15
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

16
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

17
11-18
Анагаах эм аюултай хор болох цаг дор

18
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

19
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

20
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

21
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

22
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

23
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

24
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

25
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

26
11-18
Холион бантан

27
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

28
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

29
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

30
11-18
Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд

31
11-15
Олон тооны судар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

32
11-15
Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

33
11-15
Герман улс бүсгүйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцох гэж байна

34
11-15
"Худалч гишүүн"

35
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу

36
11-15
Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

37
11-15
​Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

38
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

39
11-15
Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

40
11-15
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

41
11-15
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

42
11-15
Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

43
11-15
ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

44
11-15
Хотын захирагч С.Амарсайхан ''Нэг хот-Нэг стандарт'' зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

45
11-15
Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

46
11-15
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

47
11-15
Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

48
11-15
Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

49
11-15
АТГ-ын нэрийг барьсан этгээдийг шалгаж байна

50
11-15
Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

51
11-15
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

52
11-15
Хиймэл оюун ухаанд түшиглэж үйлдвэр нээнэ

53
11-15
Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

54
11-15
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?

55
11-15
"Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана

56
11-15
Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

57
11-15
Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

58
11-15
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

59
11-15
”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана

60
11-15
БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

61
11-15
Б.Энх-Амгалан сайдын өөрийнх нь “Мишээл экспо” цэцэглэснийг, өрөөлийн Дарханы замын сэглэгдсэнийг хар даа!

62
11-15
Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-од сануулга өглөө

63
11-15
Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

64
11-15
Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

65
11-15
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа

66
11-15
Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

67
11-15
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

68
11-14
Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу шалгалт хийж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцов

69
11-14
Дундаж давхаргынхны “Турсагыг Хуулах” харгис бодлого

70
11-14
“ФАУСТ” жүжгийг үзэх 5 ШАЛТГААН

71
11-14
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

72
11-14
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл...

73
11-14
Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

74
11-14
Таны хүүхэд 4-5 настай юу?

75
11-14
Б.Амархүү ШИЙДЭХ ТОГТООЛТОЙГОО танилцжээ

76
11-14
27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь тогтоогджээ

77
11-14
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

78
11-14
“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал гуйжээ

79
11-14
Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

80
11-14
“Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ”

81
11-14
Ой санамжаа гээсэн парламент

82
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

83
11-14
Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ

84
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

85
11-14
Эдийн засгаа солонгоруулна гэсэн амлалт хаана замхарчихав аа

86
11-14
Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хэргээс мултарчихаж...

87
11-14
52 насандаа нүцгэлсэн топ Э.Одгэрэлийн "өөрчлөлт"

88
11-14
Ирэх оны төсөв, зарцуулах хөрөнгийг баталлаа

89
11-14
Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв

90
11-14
Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс

91
11-14
УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаяр ажлаа өгнө

92
11-14
Тэд “гэрчлэв”, шүүх нотлов, тарах үлдэв

93
11-14
Зүг чигээ алдсан түмэн

94
11-14
ЯТТ-ийн удирдлагуудыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна

95
11-14
А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал

96
11-14
Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

97
11-14
УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

98
11-14
Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын “дээд хэмжээ” нь ажлаас чөлөөлөх

99
11-14
"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

100
11-13
Газраа орон сууцаар солих боломжтой 19 байршил