BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж, хоёр асуудал хэлэлцлээ.


2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Эхлээд, Өргөдлийн байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийх ажлын төлөвлөгөөг танилцуулснаар уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Мурат, Ц.Гарамжав нар үг хэллээ. 

Гишүүд үг хэлсний дараа, төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа. 

05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчалын сайдын мэдээлэл сонслоо

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчалын сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээлэл сонсохын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг  05 дугаар тогтоолын талаар товч танилцууллаа. 

Тэрбээр, “Өргөдлийн байнгын хороонд төрийн бус байгууллага болон 927 иргэнээс  аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүсэлтийг ирүүлсний дагуу бид холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс  гаргасан зөвлөмжийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гарган Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн.

Тус тогтоолоор аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, хуванцар савыг ялган бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох, химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглож, хяналтыг сайжруулах, лабораториудын чадавхийг сайжруулах, холбогдох аргачлал, стандартыг боловсруулан мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгохтой  холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахыг чиглэл болгосон юм. 

Дээрх чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг оролцуулан Хан-Уул дүүрэгт байрлах цаасан болон гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэрүүд, Баянзүрх, Налайх дүүрэгт аккумулятор дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан ажил хэргийн уулзалтуудыг хийж үүрэг даалгавар өгсөн” гээд  тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагууд тайлбар, мэдээллээ ирүүлснийг тэмдэглэлээ. 

Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. 

Сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ, сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэгүй олгох,  аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах, байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 га, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах ”Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд 22 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэсэн зэрэг ажлуудыг онцоллоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. 

Асуултад Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан болон  холбогдох албаныхан хариулт өглөө. 

Хуралдааны төгсгөлд, Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссонтой холбогдуулан хуванцар савны хэрэглээг хязгаарлах хөдөлгөөнийг орон нутагт төдийгүй нийслэлд өрнүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах, хүнсний зориулалттай хуванцар савны стандартыг  яаралтай батлуулах, импортоор орж ирж байгаа хуванцар савыг ангилан кодолж, ангиллын кодоор гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг эмх журамд оруулах зэрэг ажлыг шуурхайлж, үр дүнг тооцож ажиллах зэргээр яаралтай шийдвэрлэх ажлыг шуурхайлах үүрэг, чиглэлийг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөхөөр боллоо.

Эх сурвалж: urgudul.parliament.mn

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
Бусад мэдээ ▼

1
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

2
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

3
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

4
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

5
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

6
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

7
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

8
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

9
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

10
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

11
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

12
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

13
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

14
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

15
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

16
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

17
11-18
Анагаах эм аюултай хор болох цаг дор

18
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

19
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

20
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

21
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

22
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

23
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

24
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

25
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

26
11-18
Холион бантан

27
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

28
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

29
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

30
11-18
Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд

31
11-15
Олон тооны судар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

32
11-15
Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

33
11-15
Герман улс бүсгүйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцох гэж байна

34
11-15
"Худалч гишүүн"

35
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу

36
11-15
Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

37
11-15
​Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

38
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

39
11-15
Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

40
11-15
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

41
11-15
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

42
11-15
Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

43
11-15
ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

44
11-15
Хотын захирагч С.Амарсайхан ''Нэг хот-Нэг стандарт'' зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

45
11-15
Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

46
11-15
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

47
11-15
Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

48
11-15
Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

49
11-15
АТГ-ын нэрийг барьсан этгээдийг шалгаж байна

50
11-15
Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

51
11-15
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

52
11-15
Хиймэл оюун ухаанд түшиглэж үйлдвэр нээнэ

53
11-15
Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

54
11-15
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?

55
11-15
"Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана

56
11-15
Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

57
11-15
Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

58
11-15
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

59
11-15
”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана

60
11-15
БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

61
11-15
Б.Энх-Амгалан сайдын өөрийнх нь “Мишээл экспо” цэцэглэснийг, өрөөлийн Дарханы замын сэглэгдсэнийг хар даа!

62
11-15
Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-од сануулга өглөө

63
11-15
Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

64
11-15
Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

65
11-15
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа

66
11-15
Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

67
11-15
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

68
11-14
Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу шалгалт хийж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцов

69
11-14
Дундаж давхаргынхны “Турсагыг Хуулах” харгис бодлого

70
11-14
“ФАУСТ” жүжгийг үзэх 5 ШАЛТГААН

71
11-14
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

72
11-14
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл...

73
11-14
Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

74
11-14
Таны хүүхэд 4-5 настай юу?

75
11-14
Б.Амархүү ШИЙДЭХ ТОГТООЛТОЙГОО танилцжээ

76
11-14
27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь тогтоогджээ

77
11-14
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

78
11-14
“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал гуйжээ

79
11-14
Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

80
11-14
“Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ”

81
11-14
Ой санамжаа гээсэн парламент

82
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

83
11-14
Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ

84
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

85
11-14
Эдийн засгаа солонгоруулна гэсэн амлалт хаана замхарчихав аа

86
11-14
Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хэргээс мултарчихаж...

87
11-14
52 насандаа нүцгэлсэн топ Э.Одгэрэлийн "өөрчлөлт"

88
11-14
Ирэх оны төсөв, зарцуулах хөрөнгийг баталлаа

89
11-14
Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв

90
11-14
Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс

91
11-14
УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаяр ажлаа өгнө

92
11-14
Тэд “гэрчлэв”, шүүх нотлов, тарах үлдэв

93
11-14
Зүг чигээ алдсан түмэн

94
11-14
ЯТТ-ийн удирдлагуудыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна

95
11-14
А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал

96
11-14
Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

97
11-14
УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

98
11-14
Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын “дээд хэмжээ” нь ажлаас чөлөөлөх

99
11-14
"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

100
11-13
Газраа орон сууцаар солих боломжтой 19 байршил