BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

Цагтаа В.Путинд зөвлөж асан хоёр эрдэмтэн Монголд ирэв. Цувралаар олон хүнтэй уулзсаны нэг хэсэгт зарим улстөрч, бидний 


хэдэн нийтлэлчид багтав. Нэг нь, танай Монгол Улсад бодлогын улстөр алга гэв. Хэлсэн үгнийхээ баталгаа болгож, “Танай  сэтгүүлчид улстөрчдийнхөө хэрүүлийг борлуулж, улстөрчид нь баялгаа зарж амьдардаг юм байна. Улс орнууд газар нутгаа батлан хамгаалдаг, баялгаа мөнгө болгож улсаа хөгжүүлдэг. Харин танайх лиценз нэрээр гаднынханд бараг үнэгүй өгдөг юм байна” гэлээ. Ийм, эсвэл үнэн үг сонссон хүмүүст  тайлбар олддоггүй юм билээ. Тэнд байсан улстөрчид хүртэл юм хэлээгүй. Түүнээс бус, манай улстөчрид чинь баргийн мэдэхгүй юмгүй, бүх юманд бэлэн хариулттай явдаг хүмүүс. Ялангуяа, УИХ-ын гишүүд бол юу ярьж байгааг ойлгох гэж бус, хариу тайлбар хэлэхийн тулд нөгөө хүнээ сонссон дүр үзүүлдэг улс. Энэ байдлаас яаж гарах вэ гэсэн жижүүрийн асуулт гарлаа. Хариулт нь бүр супер! Чимээгүй, суусан нөгөө эрдэмтэн нь “Бид эх орноо хамгаалах, улсаа хөгжүүлэх гэж байгаа хүмүүст л бодлогын зөвлөгөө өгдөг” гэв. Энэ нь эх орноосоо урваж, улсаа хорлож байгаа хүмүүст юу гэж зөвлөхөө мэдэхгүй гэсэнтэй утга ижил подтекст байлаа. Энэ бол хэдхэн жилийн өмнөх үйл явдал.

2.

Хэдэн өдрийн өмнө Венесуэлийн эрдэмтэн Монголд ирж лекц уншив. Популизм хэрхэн дарангуйлал болж хувирдгийг улсынхаа жишээн дээр тайлбарлав. Дарангуйлал тогтоох технологи энгийн ажээ. Товчхондоо, хэт популизмаар ард түмний хайрыг татах бол эхлэл. Дараа нь мөнгөтэй болохын тулд ашигтай бизнесүүдийг төрийн нэрээр хураах, тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг төвлөрүүлэх нь ардчиллыг хумих ерөнхий “гарын авлага” болдог бололтой юм. Тэр болтол, тийм хэмжээнд очтол хаа ч юм билээ гэж бодож болдоггүй гэнэ. Баян хоосны ялгаа хэт ихтэй,  эдийн засаг нь ганц зах зээлээс хамааралтай, ард түмний олонхи нь мөнгөтэй хүний өмчийг хурааж ядууст тараах үлгэрийн баатрыг хүлээх сэтгэхүйтэй улсад бол популизм нүд ирмэх зуур бүгдийг өөрчилдөг байна. Хууль, шүүхийн шийдвэргүйгээр бусдын бизнесийг зогсоож, хурааж эхэлбэл эрхзүйт төр нуран унаж буйн эхний шинж тэмдэг бөгөөд Венесуэл яг ингэж эхэлсэн гэлээ. Таны яриа өнөөдөр Монголд болж буй зарим үйл явдалтай төстэй байна, бидэнд юу зөвлөх вэ гэсэн асуулт бас гарав.

Венесуэл эрдэмтэн, танай дотоод улс төрийг би мэдэхгүй. Та нар эрх чөлөө, ардчилал хоёроо л хамгаалаарай. Тэгвэл эх оронтойгоо, бас эх орондоо үлдэнэ. Өнөөдөр Венесуэлээс өдөрт 2000 хүн дүрвэж байна. Хэрвээ намууд нь ялзраагүй, сэтгүүлзүй нь худалдагдаагүй, улстөрчид нь мэргэжлийн зөвлөгөө сонсдог бол ардчиллын арал тийм ч амархан цунамид өртөхгүй гэснээр түүний лекц өндөрлөв.

3.

Маданногийн тоглосон “Эвита” гэж кино бий. Манайхан үзсэн байх. Гол дүр Эва бодит хүний түүх. Ер нь кино бүхэлдээ бодит үйл явдлын түүх. Эва бол дэлхийн улс төрийн түүхэнд “Перонизм” хэмээх муу жишээ үлдээсэн, дэлхийн II дайнаас хамгийн их ашиг олж цагтаа нийслэл нь Өмнөд Америкийн “Нью-Йорк” гэгдэж байсан Аргентиний  эдийн засгийг дампууруулсан цэргийн генерал Хуан Пероны эхнэр юм.  Хуан Перон эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуульд ялахын тулд ердөө хоёр ажлыг гаргууд сайн хийдэг байж. Нэг нь популизм, нөгөө нь хөрөнгө хураах. Хурааснаа халамж болгож тараана. Бүх иргэндээ 13 дахь сарын цалин, цалинтай нэг сарын амралт олгож, эцэстээ халамжлах мөнгөгүй болж зам тавьдаг компанийг хүртэл төрд хураасан түүхийг олон хүн уншсан байх.

4.

Цагтаа Аргентин, өнөөдөр Венесуэл дампуурч байхад мэдээж хэлж сануулдаг эрдэмтэн мэргэд, сөрөг хүчин, улстөрчид, сэтгүүлзүй тэнд байсан уу, байсан. Хамгийн гол нь тэдний үг хүрэх ёстой хүндээ хүрдэггүй байж. Замын дунд өнгө нь хувираад ихэнхдээ хов болж очно. Эзэн ховонд илүү итгэнэ, үнэнийг өгүүлэгчийг нухчин дарна, айлгана. Айдсаас жишээ авсан бусад нь амиа бодож чимээгүй явах замыг сонгоно. Ингээд хэлэх ёстой нь хойш сууна, үгээ өөртөө залгиж сурна. “Тойрон хүрээлэгч” бүлгийн нийгэмдээ тарьж буй балаг, эзэндээ таалагдах ганц арга нь ийм буюу. Гэтэл бодит байдал дээр эцэстээ хов зөөсөн хэл бус, хор сонссон чих буруудаж, улсаа нураасан, улсаа хорлосон гэж түүхэнд бараанаар үлджээ. Хувь хүмүүс, найз нөхдийн харилцаанд ч хов болж ирсэн хор сонссон чих л арчаагүй нэгэн болж харагддаг. Жишээ нь, олон ч эрдэмтэн, олон ч хүн  дэлхийн II дайныг өдөөсөн буруутан нь Гитлер бус, түүнийг зогсоож чадаагүй Германы тухайн үеийн нийгэм, сэхээтнүүд нь гэж хэлдэг.

5.

Тэгвэл Монгол өнөөдөр үнэхээр Венесуэлийн араас явж байгаа юм бол түүнийг зогсоох, хэрвээ яваагүй юм бол учрыг тайлбарлах сэхээтнүүд хаана байна вэ. Тэд гэртээ бухимдаж сууна уу, сошиалд нэр, нүүрээ нууцлан тэмцэж байна уу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дэргэд яг мэргэжлийн зөвлөхүүд байна уу? Бодлогын сэтгүүлзүй хаана байна вэ?

Хариулт нь хүн бүрт бий. Бодит байдал  дээр хатуу хэлэхэд, сэхээтнүүдийн олонхи нь амиа бодож арагш суусан, зөвлөх хэмжээний мэргэжлийн хүмүүс нь намын харьяаллаар болон ховлох зөвлөхийг хослуулах чадвар дутаж шахагдсан, бодлогын сэтгүүлзүй нь салбарынхаа “шар” төрөлд ялагдсан учраас Монголын нийгэм өнөөдөр эгээ л сэхээтэнгүй, салбарын мэргэжилтэнгүй, мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт, ер нь л залуургүй хөвөх маягтай. Нийгмийнхээ уураг тархи, оюун санаа байх үүрэгтэй манай сэхээтнүүдийн олонхи нь “улс төр бохир, амьдралаа бодоё” гэх аминч үзэл дор нуугджээ. Тэдний эзгүйрсэн орон зайд люмпэнгүүд тодорч, улс төрд попууд нь өөрийгөө топ гэж итгэтлээ тоглож явна. Монголын улс төрд лидер төрөхгүй, лидер тодрохгүй байгаагийн бас нэгэн шалтгаан ердөө л энэ. Манай улс төр өнөөдөр үзэгдлээс үзэгдлийн хооронд амь аргацааж, чөмөг нь илт дундарсан, чөмөг нь дундарч буйгаа эрт мэдсэн, ер нь өөрөө л байхгүй бол Монгол байхгүй, шударга ёс бүр байхгүй гэдэгт бат итгэсэн “би чадна хийгээд бүхнийг мэдэгч”-дийн нэгдэл болов. Үүнийг зогсоох, улс төрийн лидер төрүүлэх ёстой сэхээтнүүд нь улс төрд орох гэхээр мөнгөгүйн зовлонтой. Уг нь сэхээтнүүд улс төрийг толгойгоороо хийдэг ч, үүнийг хүлээн авах нийгмийн дэвсгэр Монголд өнөөдөртөө бүрдээгүй, “ходооны улстөр” хэт хүчтэй буй нь бас зовлон л юм. Энэ бол Монголын нийгэм сэхээтэнгүй мэт болсны таних тэмдэг юм. 

Монголчууд өнөөдөр нийтээрээ хов, хэрүүлээр амьдарч байна. Хэрүүлээ нэгээс нөгөөд зөөж, ховоо нэгээс нөгөөд зарж амьдарч байна. Үүнийг сэтгүүлзүйгээс, сошиалаас төвөггүй харж болно. Нийгмээ чирдэг сэтгүүлзүй бодлого ярьдаг, бичдэг. Харин нийгмээ чангааж буй сэтгүүлзүй яг өнөөдрийнх шиг хэрүүл зөөж, хов зарж амьдардаг. Удаахь буюу мэргэжлийн сэтгүүлзүйгүй мэт болсны таних тэмдэг нь энэ.

 Ерөнхийдөө манай улстөрчдийн хувьд улс төрийн эрх ашиг, албан тушаал нь энгэрийн тэмдэг, улсын эдийн засаг бол өмднийх нь арын халаас төдий бололтой. Тэд ард түмэн яг өөртэй нь адил талх иддэгийг сайн мэддэг хэрнээ тоогоор хуурах, PR-аар асуудал шийдсэн мэт дүр үзүүлэхийг илүүд үздэг. Нэг өнцөг гэхэд, өнөөдөр Монголын улс төрийн дээд лиг гэж болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын 75 гишүүний олон зөвлөхүүд дунд эдийн засгийн зөвлөхүүд яг хэд байгаа бол. Тоолохгүйгээр, Төрийн ордонд буй нийт зөвлөхийн 10 хувь ч хүрэхгүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Эсрэгээрээ, зарим дарга, УИХ-ын гишүүн дэргэдээ улс төрийн 2-3, хэвлэл PR хариуцсан мөн тооны зөвлөхтэй байх жишээтэй. Засгийн газарт, Ерөнхий сайдад бол эдийн засаг гадарладаг нь гологдож, эдийн засаг доторлодог, тоо бүрийг имэрч мэдэрдэг топ эдийн засагч зөвлөх ёстой. Гэтэл Монголын эдийн засгийн гол судсыг атгаж буй улсын Ерөнхий сайд өнөөдөр эдийн засгийн албан ёсны зөвлөхгүй, энэ албыг хүний их эмчийн мэргэжилтэй нэгэн давхар хашиж буй гэх. Энэ нь эмч хүн мэргэжлийн сувилагчтай бус, улстөрч нэгэнтэй хамт өвчтөндөө мэс засал хийхтэй адил л юм даа. Монголын нийгэм салбарын сайн мэргэжилтэнгүй болсон мэт, байсан ч улс төрийнхөн тэднийг сонсохгүй болсны илтгэх ээлжит таних тэмдэг нь энэ болой.

6.

Эцэст нь, хор сонссон чих бурууддаг, чихэндээ хэт итгэсний гор болсон сүүлийн нэгэн жишээг өгүүлье. Саяхан өөрөө нутгаа ухдаг нэгэн нөхөр Төрийн ордны төлбөрт арга хэмжээн дээр ирж уйлахад л түүний салхин дор 12 мянган орчим бичил уурхайчин ажилгүй, орлогогүй болсныг мэргэжлийн холбоодоос нь мэдээлжээ. Захилагат нөхдийн хов, сэтгэл хөдлөл дээр популизм хийх улс төрийн сонирхол хоёрын нийлбэр нь 12 мянган иргэнийхээ орлоготой, амьдралтай тэнцсэн хэрэг. Мэдээж, хууль бустай тэмцэхийг дэмжинэ. Харин хууль бус нэрийн дор бүтээснээ нураах, бизнесийг нь  булаахыг үл тэвчих нийгмийг бид байгуулж байгаа. Гэтэл харамсалтай нь, нийгэмд өнөөдөр бүтээснийг өмгөөлөх, нураахыг дэмжих хоёрын харьцааг харахаар тэнцүү шахуу яваад байх шиг. Сошиалд бол нураах, булаахыг дэмжих нь илүү маягтай. Энэ эрчийг зогсоох, би л биш бол бусад нь ч биш гэх нийтлэг сэтгэхүйгээс нийгмээ салгах, маньд ашиггүй бол Монголд ч ашигүй байх нь хамаагүй гэх улстөрчид хийгээд хор сонссон чих болгоныг хазаарлах нь сэхээтнүүд хийгээд сэтгүүлзүйн үүрэг. Эс чадваас эцэстээ Монгол Улс хувийн хэвшилгүй болж ч мэднэ!

Г.Отгонбаяр   

Эх сурвалж: itoim.mn   

Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг
Бусад мэдээ ▼

1
06-02
“Багануур” хк-ийг 2019 оны топ-100 аж ахуйн нэгжээр өргөмжиллөө

2
06-02
Б.Баярмагнай: Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа

3
06-02
Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ

4
06-02
Архангайчуудын “ Шинэ сонголт” нь бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун

5
06-02
А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

6
06-02
Илон Маск хүүгийнхээ “X Æ A-12” гэх нэрийг өөрчилжээ

7
06-02
2020 оны сонгуульд нийт 639 нэр дэвшигч оролцож байна

8
06-02
Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ

9
06-02
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж нэг мэргэн үг байдаг

10
06-02
Үрдээ зориулав...

11
06-02
Р.Өсөхбаяр: Гаж тогтолцоонуудыг өөрчлөхийн тулд би сонгуульд өрсөлдөж байна

12
06-02
Ж.Флойдын үхэлд буруутгагдаж байгаа цагдааг чанга хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ

13
06-02
Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв

14
06-02
Сэлэм эргүүлснээсээ хойш хар тамхи хэрэглэсэн С.Бямбацогт шүүхэд худал мэдүүлэг өгчээ

15
06-02
ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь

16
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

17
06-02
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

18
06-02
Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ

19
06-02
Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана

20
06-02
“Фортуна” Б.Батбаяр Архангайнханд үлгэр ярьсаар байх уу

21
06-02
Н.Номтойбаярыг өнөөдөр суллаж магадгүй

22
06-02
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

23
06-02
Бензиний үнэ буурсан ч долларын ханш өсчихлөө

24
06-02
Нэр дэвшигчээ матарладаг би чадначууд

25
06-02
Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа

26
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

27
06-02
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

28
05-31
З.Энхтөр "Амэ трейд"-ээр дамжуулан ноолуур авч, Сүхбаатарчуудыг хулхидсан уу?

29
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

30
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

31
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

32
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

33
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

34
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

35
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

36
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

37
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

38
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

39
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

40
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

41
05-30
Гол зогоох мөнгө

42
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

43
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

44
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

45
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

46
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

47
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

48
05-29
2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ

49
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

50
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

51
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

52
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

53
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

54
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

55
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

56
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

57
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

58
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

59
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

60
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

61
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

62
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

63
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

64
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

65
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

66
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

67
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

68
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

69
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

70
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

71
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

72
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

73
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

74
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

75
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

76
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

77
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

78
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

79
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

80
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

81
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

82
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

83
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

84
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

85
05-27
ОЛОНТОЙ ХҮН

86
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

87
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

88
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

89
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

90
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

91
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

92
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

93
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

94
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

95
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

96
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

97
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

98
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

99
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

100
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм