BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үргэлжилсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх хугацааг түр хойшлуулахаар тохиролцсон байна.



Энэ уулзалтаас өмнө АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа ирэх долоо хоногоос 30 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм. Хоёр гүрний удирдагчид ирэх арванхоёрдугаар дугаар сард Чилид болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Д.Трамп мэдэгдээд байна. Тэгвэл АНУ БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан монголчууд бидэнд ямар хамаатай болох талаар иргэд тэр бүр мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй.

Тэгвэл эдийн засгийн гадаад орчин тухайн улсын дотоод орчны хамаарлаас илүү хамааралтай байгааг дэлхийн эдийн засгийн шинжээчид онцолсоор байна. БНХАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд АНУ тарифын шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор АНУ-руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ зарим бүтээгдэхүүн эрс багассан.

Өөрөөр хэлбэл, ашиг буурч байгаа учраас тэр. Үйлдвэрлэлийн хэмжээ багасахын хэрээр эрчим хүчний хэрэглээ буурч гаднаас авах түүхий эдийн хэмжээ автоматаар буурсан. Эдгээр түүхий эдээс нүүрс, зэс голлодог.

Ингэснээр Монгол Улсаас гарах нүүрс, зэсийн хэмжээ буурч, гаднаас орж ирэх доллар, юань мөн дагаад багасахаар ханш өсөж төгрөг суларна. Энэ тохиолдолд бидний авдаг хэд багасна. Иргэдийн сайн мэддэгээр барааны үнэ өснө. Тэгэхээр Монголын эдийн засаг Хятад улсаас хамааралтай байгаа тохиолдолд хаа холын АНУ-ын худалдааны маргаан манайд хамаагүй гэсэн бодлыг үгүйсгэж байгаа юм.

Тухайлбал, Саудын Арабын газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлт Улаанбаатар хотын иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэвэл дэлбэрэлт болсон учраас газрын тосны хэмжээ багасаж, үнэ нэмэгдэнэ.

Хэдийгээр манай улс Саудын арабаас биш ОХУ-аас бензин, шатахуунаа авдаг ч тэрхүү хямралыг дагаж дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдэнэ. ОХУ шатахууныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй болно. Үр дүнд нь манайд орж ирэх шатахууны үнэ нэмэгдэнэ. Энэ нь иргэдийн халаасыг тэмтэрнэ гэсэн үг.Тэгэхээр үнэ нэмэгдэхгүй байх арга хэмжээ бодлогын шийдвэрүүдийг эрх баригчид авах ёстой.

Ийм л харилцан хамааралтай зах зээл, эдийн засгийн орчинд бид амьдарч байна. Тиймээс Монголын топ эдийн засагчдын байр суурийг бид анхааралтай сонсож шийдвэр гаргалтад нөлөөлөх шаардлага байгааг “Бизнесийн орчин” форумын үеэр зохион байгуулагчид нь онцолж байсан юм.

“Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл” сэдвээр Эдийн засгийн клубийн гишүүн эдийн засагч Н.Энхбаяр, Ш.Алтанцэцэг, Б.Түвшинтөгс, Ж. Дэлгэрсайхан нар байр сууриа илэрхийлсэн юм. Эдийн засгийн дараагийн хямрал магадгүй өмнөх хямралуудаас илүү урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй, бүр илүү гүнзгий байж магадгүй гэсэн сөрөг сэтгэгдэл зах зээлд ажиглагдах нь илэрхий байна. Үүнд тэд байр сууриа илэрхийлсэн юм.

ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР: ЭРСДЛИЙГ ДАВАН ТУУЛАХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-АНУ,БНХАУ-ын хоорондын худалдааны маргааны асуудал 2018 оны нэгдүгээр сард Хятадад гангын үйлдвэр дэлбэрснээс хойш эхэлсэн. Гуравдугаар сард АНУ, Хятадын импортын бараанд тарифын өөрчлөлт оруулахаар мэдэгдэж үүнээс хойш одоог хүртэл нэлээд олон cap үргэлжилж байна.

Эл маргаан зөвхөн худалдааных биш технологийн асуудал ч бий. Жил гаруй хугацаанд үргэлжилж буй энэ хоёр улсын маргаан Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг тодорхой тоон мэдээлэл дээр тулгуурлан ярьж болохоор олон мэдээлэл гарсан байна. Тиймээс оны эцэст энэ асуудалд бүгд анхаарал хандуулж ярилцаж тодорхой стратеги боловсруулах шаардлагатай.

ДЭЛХИЙН БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ: ХЯТАД РУУ ГАРГАХ НҮҮРС, ЗЭСИЙН ХЭМЖЭЭ БАГАССАНААР ХАНШ СУЛАРЧ ИМПОРТЫГ ӨДӨӨЖ БОЛЗОШГҮЙ

-2008-2010, 2013-2015 оны дэлхийн эдийн засгийн хямрал өөр өөрийн онцлогтой байсан. Олон улсын эдийн засагч, судлаачид дэлхийн зах зээл дэх эдийн засгийн хямралыг мөчлөгтэй нь холбоотойгоор хүндрэлүүдийг тооцсон гэдэг. Тухайлбал, 2008-2010 оныг дэлхийн хэмжээний санхүүгийн хямралаас, 2013-2015 оных үнийн түүхий эд, металлын үнийн шокоос үүдэлтэй бэрхшээл хүндрэл гарсан гэж тайлбарладаг.

Харин энэ удаа дэлхийн хэмжээний хямрал болох уу гэдгийг хэлэх эрт байна. Гэхдээ хямрал боллоо гэхэд шалтгаан нь дэлхийн номер нэг орнуудын худалдааны маргаан, хөрөнгө оруулалтын урсгал, дэлхийн нийтийн эдийн засгийн идэвхжилийн саарсан зэрэг байх болно.

Энэ маргаан үргэлжилснээр дэлхий нийтийн эдийн засгийн идэвхжил буурсантай холбоотойгоор маргааныг сэдсэн АНУ-ын тарифын шинж чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэхдээ нөгөө талаас Хятад улс АНУ болон бусад орнуудад түүхий эд, бараа материалаа экспортолдог болохоос биш АНУ өөрөө Хятад улс руу экспортолдог бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн.

Тиймээс Хятад улс хариу арга хэмжээ авахдаа хятадад үйл ажиллагаа явуулж буй компаниудад технологийн шинж чанартай бодлогын арга хэмжээ авах мөн ханшийн бодлого барих чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна. Хэрэв хөрш орон үндэсний мөнгө тэмдэгт болох юанийн ханшийн бодлогод тоглолт хийж эхэлбэл АНУ-ын зах зээлд том нөлөө үзүүлнэ.

Харин БНХАУ-д өөрийн бараа бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн өсөлтөө хангадаг манай улсын хувьд ханш суларсан тохиолдолд импортыг өдөөж болзошгүй. Энэ нь харин эсрэгээрээ манай улсын Төвбанк, Монгол Улсын засгийн газраас импортын өсөлт болон хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогоо макро түвшний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн нь сайн хэрэг болсон.

Хоёрдугаарт, түүхий эд металлын үнийн бууралт сонгодог хямралуудын нэг. Энэ утгаар энэ удаагийн хямрал гадаад талаас нөлөөтэй. Түүнчлэн Монгол Улсын дотоод өр өндөр байгаа нь өмнөх онуудын хямралаас өөр шалтгаантай байхаар харагдаж байна.

Нөгөө талаас экспорт буурсан тохиолдолд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-аас илүү хувь нь ганцхан төсөл руу /Оюутолгой руу/ өрж байгаа зэрэг нь манай эдийн засгийг эмзэг, мэдрэмтгий болгодог. Тэгэхээр экспортод голчлон гаргах бүтээгдэхүүний эрэлт буурвал манай улс ямар арга хэмжээ авах вэ гэдгээ боловсруулж одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Хэдийгээр гадаад валютын нөөц өндөр байгаа ч 2021 оноос төлөх өрийн хэмжээ, 2020 оны төсвийн орлогын тооцоолсон хэмжээг тооцож үзэхэд дээрх санхүүжилтийн дутагдлын эрсдлийг хааж чадахааргүй дүр зураг харагдаж байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ХУДАЛДААНЫ ДАЙНЫ НӨЛӨӨЛЛИЙН ЭСРЭГ МАНАЙ УЛС ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ЭРСДЭЛ

-Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглахад сүүлийн хоёр жилд хямралд бэлтгэлтэй байна. Эдийн засгийн өсөлтүүд нь саарчээ. Саяхан есдүгээр сард хийсэн дэлхий нийтийн мөнгөний бодлого, бодлогын хүүг ажиглахад АНУ-ын Төвбанкнаас эхлээд Европын зарим банк бодлогын хүүгээ хасах чиглэлд бууруулжээ.

Дэлхийн худалдааны маргаанаас үүдэх эрсдэлээс болгоомжилсон байдалтай байна. АНУ БНХАУ-ын худалдааны дайн технологийн болоод эдийн засгийн интеграциас болж үйл явдал харьцангуй хурдан өрнөж ,тогтворгүй орчинд болж байна. Үүнээс гадна 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас ялангуяа АНУ-ын эдийн засаг нэлээд хурдтай урагшилсан. Тэгвэл Хятадын эдийн засаг одоогоор саарсан гэж байгаа боловч 96 хувиас доош ороогүй байгаагаас харахад эдийн засаг нь хурдацтай урагшлах магадлалтай.

АНУ, Хятад улсын хамгийн том хэрэглэгч Хятад улс харин АНУ-ын хувьд гурав, дөрөвдүгээрт байдаг хэрэглэгч. Тиймээс худалдааны дайн эхлэхэд хоёр тал яг адил хариу арга хэмжээ авсан.

Дунд үеэс Хятад улс хүлээцтэй бодлого явуулсан.Тэгэхээр энэ тохиолдолд манайх шиг жижиг улсад сөрөг нөлөөлөл, эрсдэл өндөр. Харин Зүүн Азийн үйлдвэрлэгч орнууд болох Вьетнам, Малайз зэрэг орнуудад харьцангуй эерэг нөлөөлөл үзүүлэх таамаглал байна. Гэтэл энэ худалдааны дайны нөлөөллийн эсрэг манай улс юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл. Өнөөдөр 2020 оны төсвийн төсөөллийг харах юм бол магадгүй үүний эсрэг ч юм шиг.

2021 онд болох болзошгүй хямралаас сэргийлэх өрийг төлөх төлбөрийн бэлтгэл ажил хангалтгүй байдалтай байна. Тиймээс гадаад орчноос ирэх эрсдэл тодорхой ч дотоод орчны эрсдэлээ хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: Зууны мэдээ

Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
Бусад мэдээ ▼

1
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

2
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

3
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

4
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

5
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

6
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

7
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

8
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

9
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

10
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

11
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

12
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

13
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

14
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

15
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

16
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

17
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

18
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

19
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

20
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

21
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

22
11-20
Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

23
11-20
Гудамж биднээс хариугаа авдаг

24
11-20
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

25
11-20
“Huawei” уян дэлгэцтэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргажээ

26
11-20
12 настай хүү сураггүй алга болоод 20 хонож байна

27
11-20
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

28
11-20
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

29
11-20
Ур чадварын тайланд Швейцарь тэргүүлж, Монгол сүүл мушгижээ

30
11-20
Гавьяат хуульч Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг ажлаас нь чөлөөлжээ

31
11-20
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ

32
11-20
Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

33
11-20
Цаазын ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалт Женевт боллоо

34
11-20
Г.Буяндорж нарын хятад иргэнээс 1,2 сая доллар залилсан гэх найман жил шалгагдсан хэргийг хэрэгсэхгүй болголоо

35
11-20
Чингисийн мэндэлсэн өдрөөр урлагийнхан нэгэн тайзан дээр чуулна

36
11-20
Амралтаараа аав ээжтэйгээ Аватар луу

37
11-20
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

38
11-20
Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

39
11-20
Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ

40
11-20
БНСУ, Япон үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

41
11-20
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

42
11-20
Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь

43
11-20
“CU” сүлжээ дэлгүүрт сануулга өгч, шийтгэл ногдууллаа

44
11-20
Хөгжлийн банк - Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

45
11-20
Хөвсгөлчүүд өөрийг эрэлхийлж байна гэнэ шүү

46
11-20
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

47
11-20
“Хуягласан хувалзууд”

48
11-19
Цайны тухай сонирхолтой баримтууд

49
11-19
Худалдааны маргаанд цэг тавих болоогүй

50
11-19
Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

51
11-19
Хол зам замд явахгүй байхыг анхааруулж байна

52
11-19
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

53
11-19
“Би ертөнцийн хаан” Леонардо Ди Каприо 45 нас хүрлээ

54
11-19
Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар, хүндлэл юм

55
11-19
“Капитал” банк дампуурсан биш Б.Ундармаа ЗАВШИВ

56
11-19
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

57
11-19
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

58
11-19
Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна

59
11-19
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

60
11-19
Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

61
11-19
Ч.Хүрэлбаатрын ах, Д.Оюунхоролын нөхөр нарыг консулаар томиллоо

62
11-19
Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ

63
11-19
Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

64
11-19
Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

65
11-19
Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

66
11-19
Банкаар дагнагчийг дахин сонгохгүй

67
11-19
Шагнал "нүдээ олбол" илүү тод харагддаг

68
11-19
Башар Асад: АНУ нацистуудыг дуурайж байна

69
11-19
ЖДҮ-чид хэргээ хүлээчихлээ цааш нь яах бол...

70
11-19
Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

71
11-19
Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

72
11-19
МАН тойргуудыг дахин зурна

73
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

74
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

75
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

76
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

77
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

78
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

79
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

80
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

81
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

82
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

83
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

84
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

85
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

86
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

87
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

88
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

89
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

90
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

91
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

92
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

93
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

94
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

95
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

96
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

97
11-18
Холион бантан

98
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

99
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

100
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан