BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

3.1 тонн алт хаачсан бэ?

Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан авчээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 14.3 тонн алт 


худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алт худалдан авалт энэ онд 3.1 тонноор буусан байгаа юм. Ийнхүү алт худалдан авалт буурснаар гадаад валютын нөөцөд жин дарах хувь нь багассан. Гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг алтнаас бүрдүүлдэг. Тодруулбал, өнгөрсөн жил гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд алтнаас 713 сая ам.доллар олсон. Энэ тоо 2017 онд 731 сая ам.доллар байсан юм. Тэгвэл энэ онд алт тушаалт буурч наймдугаар сарын эцсийн байдлаар 307 сая ам.доллар буюу нийт гадаад валютын нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлээд буй. Өнгөрсөн онд Төв банк 21.9 тонн алт худалдан авсан. Энэ онд дээрх тоотой дүйцэх хэмжээний алт худалдан авахаар төлөвлөөд байсан ч 17 орчим тонноос хэтрэхгүй гэсэн таамаг байгаа юм.

Алт худалдан авалт буурсан шалтгааныг АМНАТ-тэй холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2014 оноос Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулж АМНАТ-ыг 2.5 хувь болгосон. Ингэснээр алт худалдан авалт 2014 онд өмнөх оноосоо хоёр дахин өссөн удаатай. Хуулийн хэрэгжилтийн дараа Төв банкны худалдаж авсан алт түүхэнд дээд хэмжээндээ буюу өнгөрсөн онд 21.9 тоннд хүрсэн. Гэвч энэхүү  хуулийг мөрдөх хугацаа таван жил байсан учир энэ онд  хуулийн хугацаа дуусаж, хуучин хэмжээнд нь хүргэсэн.

АМНАТ-аас шалтгаалан Төв банкинд тушаах алтны хэмжээ буурсан нь баримтаар тодорхой байна. Тэгвэл өнгөрсөн жилийнхээс багассан алт хаачсан бэ. Наанадаж, Төв банкны өнгөрсөн жилийн худалдаж авсан алтнаас буурсан “3.1 тонн алт хаачсан бэ” гэдэг асуулт гарна.

Энэ асуултад Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх “Алтыг өмнөд хөрш рүү гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Саяхан гэхэд нэлээд хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Тэр алт нь манай банкинд түр хадгалуулах горимд байна. Монголбанк өнөөдөр нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг грамм дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр таны хэлсэнчлэн хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ гэж харж байгаа. АМНАТ өмнөх жил 2.5 хувь байсан. Энэ жил тав болчихлоо. Харилцагч маань Монголбанкинд алтаа тушаахаар таван хувь нь алга болчих гээд байна. Өөрт нь ирэх мөнгө багасахаар хууль бусаар гаргах асуудал улам нэмэгдэнэ гэж харагдаж байгаа” гэсэн нь тодорхой хариулт болов.

Гэтэл цаашид дэлхий дахинд алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаад байна. Өөрөөр хэлбэл, АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан, хөгжингүй орнуудын Төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого, Их Британи улс Европын холбооноос гарах шийдвэр зэрэг дэлхийн эдийн засагт үүсээд байгаа тодорхойгүй байдлууд нь хөрөнгө оруулагчдын алт худалдан авах сонирхолыг нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэн алтны үнэ энэ онд өсөөд байна. Олон улсын шинжээчид алтны үнийг 2020 онд үргэлжлэн өсөж 1.545 ам.долларт хүрэхээр таамаглажээ. Энэ нөхцөл байдалтай уялдуулж, Монгол Улс 2020 оны төсвийн төсөлдөө Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 19.0 тонн байхаар, алтны үнэ унц тутам 1.545 ам.доллар байхаар төсөөлсөн. Дээрх нөхцөл байдал үргэлжилсээр байвал 2020 онд ч төсвийн төсөөлөл биеллээ олохгүй байхыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Eagle.mn

3.1 тонн алт хаачсан бэ?
Бусад мэдээ ▼

1
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

2
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

3
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

4
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

5
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

6
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

7
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

8
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

9
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

10
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

11
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

12
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

13
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

14
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

15
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

16
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

17
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

18
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

19
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

20
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

21
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

22
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

23
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

24
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

25
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

26
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

27
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

28
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

29
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

30
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

31
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

32
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

33
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

34
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

35
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

36
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

37
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

38
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

39
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

40
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

41
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

42
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

43
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

44
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

45
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

46
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

47
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

48
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

49
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

50
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

51
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

52
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

53
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

54
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

55
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

56
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

57
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

58
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

59
06-26
Ард түмэндээ гомдоорой!

60
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

61
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

62
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

63
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

64
06-23
"Тавиул" дарга нар

65
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

66
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

67
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

68
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

69
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

70
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

71
06-22
Путины өгүүллэгийн тухайд

72
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

73
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

74
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

75
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

76
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

77
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

78
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

79
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

80
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

81
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

82
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

83
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

84
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

85
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

86
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

87
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

88
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

89
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

90
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

91
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

92
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

93
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

94
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

95
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

96
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

97
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

98
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

99
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

100
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа