BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Н.Энхбаяр эргэж ирлээ

УИХ-д нэг ч суудалгүй МАХН /сонгогдсон ганц гишүүн О.Баасанхүүгээ “нэр хүнд унагасан” хэргээр намаасаа хассан/ ирэх сонгуулийнхаа тугийг атгачихлаа.


“Өрх бүрт орон сууц” амласан МАХН-ын байрны гадаа өнгөрөгч баасан гаригт үнэгүй орон сууц авах гэсэн хэдэн мянган хүн дугаарлав. Нэрсээ бүртгүүлсэн хүмүүсийн тоо арван мянга хүрсэн тухай зохион байгуулагчид нь хэллээ. Гишүүн асан З.Баянсэлэнгэ “Ирэх жилийн өдийд гэхэд 50 мянган өрхийг орон сууцаар хангана” гэв. Нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэг хуулийн хугацаа энэ тэр ч хаачлаа. Бүгд “нохойн баас” болж байгаа юм байна. Сонгогчийн  санал түүхэндээ анх удаа “хоёр өрөө байрны” үнэд хүрлээ.

Уг нь бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, нэг хоногийн өмнө дуусгах ёстой. 16 хоногийн дотор ямар юмных нь сурталчилгаа байх вэ дээ, хууль бичнэ ч гэж бас хутгачиж чадаж байгаа юм. АН-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөрийнхөө намд зориулж ийм хууль батлуулаад эсрэгээрээ МАН-ыг ялуулсан билээ. Эрх барьж байгаа намын өөртөө тустай гэж хийсэн болгон эргээд өөрийг нь ороодог гэдэг.

Уг нь анх МАН “Төрийн албан хаагчийн 4000 орон сууц” гэдэг хөтөлбөр гаргаж ирж, АН түүнийг нь “100 мянган орон сууц” болгон төгөлдөржүүлсэн билээ. Гэвч өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа МАН хөтөлбөрийг санхүүжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулж хаяад ипотекийн зээлийг зогсоосон. Энэ хугацаанд 180 мянган айл өрх шинээр орон сууцанд орсон байдаг юм. Одоо 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Дахиад арван жил өнгөрөхөд энэ 200 мянгыг ч гэсэн орон сууцанд хамруулчих боломж байлаа. Гэвч тэгсэнгүй.

Дэлхий 50 жилийн өмнө шахмал түлшнээс татгалзсан байхад манай дарга нар өнөөдөр бидэнд “сайжруулсан түлшийг хэрхэн түлэх” талаар хичээл зааж байна. Үнэ дүн нь нэлээд хэдэн хүний амиар хэмжигдэх бололтой. Түлшээ тараачихаад дараа нь зуухаа тоолно гэдэг манайхны л санаанд бууж болох мэргэн ухаан юм даа. Угаартаад үхчихээр нь “Уг нь сайн түлш юм байгаа юм. Яаж түлдгийг нь мэддэггүй юм уу” гээд гараад явцгаасан.”Өө, зуухандаа л байсан байна штээ” гээд орж ирэх жишээтэй.

Ийм эрүүл согтуу хүмүүсийн дунд хэн илүү галзуурсан нь хожихоор харагдаж байх шиг байна л даа. Тэгээд эксийн экс Ерөнхийлөгч маань өрх бүрт үнэгүй орон сууц өгнө гэж амлав. “Хаана байна, тэр мөнгө чинь?” гэсэн чинь “Баячуудаасаа булаагаад ядуустаа өгнө” гэв. Үлгэр үнэн байх нь чухал биш, сонсголонтой байх нь чухал гэдэг байх аа.

Яг үнэндээ МАХН гэдэг нам, Н.Энхбаяр гэдэг хүн хэний ямар мөнгөөр 200 мянган айлын орон сууц барих гэж байгааг цаг дээрээ хүрвэл асууж шалгаах хүн тун цөөн. “Үнэгүй” гэвэл “авъя” гэх нь л олон. Ядуу хүнд буруу байхгүй. Харин тэднийг тийм болтол нь ядууруулсан, хамгийн гол нь ядуу сэтгэлгээтэй болгосон улстөрчдийн, улс төрийн намуудын алдаа. Н.Энхбаяр яах вэ, олз хайсан нэг панзчин л байгаа биз. 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүст хоёр өрөө байр санал болгох юу нь буруу гэж. Тэрэндээ хүрвэл МАН яагаад  санал худалдаж авдаг, МАХН яагаад болдоггүй юм бэ гэсэн асуулт тавьж бас болно. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн эргээд “бурхангүй газрын бумба” болчихлоо.

Хэрэвзээ өнгөрсөн хугацаанд эрх барьж байгаа нам нь нам шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байсан бол Н.Энхбаяр гэдэг хүнээс ийм их зориг гарах байсан болов уу? Эрх барьж байгаа намын дарга нь /гудамжны дээрэмчин биш шүү дээ/ эдийн засгийн гол тэжээгч болсон уул уурхайгаа тоноод, хувийн өмчийг дээрэмдээд, нийгэмчлээд  эхлээгүй бол, сөрөг намынхан нь хошуугаа цавиндаа шургуулчихаад чимээ чагнаж хэвтээгүй бол гудамжинд яваа МАХН-ын дарга “Зайсангийнхныг хөөж гаргаад байрыг нь та нарт өгнө” гэж гэгээн цагаан өдрөөр хашгирах байсан уу?

Юу тарина, түүнийгээ хураана гэдэг байх аа.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Н.Энхбаяр эргэж ирлээ
Бусад мэдээ ▼

1
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

2
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

3
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

4
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

5
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

6
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

7
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

8
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

9
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

10
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

11
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

12
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

13
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

14
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

15
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

16
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

17
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

18
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

19
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

20
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

21
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

22
11-20
Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

23
11-20
Гудамж биднээс хариугаа авдаг

24
11-20
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

25
11-20
“Huawei” уян дэлгэцтэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргажээ

26
11-20
12 настай хүү сураггүй алга болоод 20 хонож байна

27
11-20
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

28
11-20
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

29
11-20
Ур чадварын тайланд Швейцарь тэргүүлж, Монгол сүүл мушгижээ

30
11-20
Гавьяат хуульч Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг ажлаас нь чөлөөлжээ

31
11-20
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ

32
11-20
Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

33
11-20
Цаазын ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалт Женевт боллоо

34
11-20
Г.Буяндорж нарын хятад иргэнээс 1,2 сая доллар залилсан гэх найман жил шалгагдсан хэргийг хэрэгсэхгүй болголоо

35
11-20
Чингисийн мэндэлсэн өдрөөр урлагийнхан нэгэн тайзан дээр чуулна

36
11-20
Амралтаараа аав ээжтэйгээ Аватар луу

37
11-20
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

38
11-20
Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

39
11-20
Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ

40
11-20
БНСУ, Япон үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

41
11-20
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

42
11-20
Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь

43
11-20
“CU” сүлжээ дэлгүүрт сануулга өгч, шийтгэл ногдууллаа

44
11-20
Хөгжлийн банк - Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

45
11-20
Хөвсгөлчүүд өөрийг эрэлхийлж байна гэнэ шүү

46
11-20
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

47
11-20
“Хуягласан хувалзууд”

48
11-19
Цайны тухай сонирхолтой баримтууд

49
11-19
Худалдааны маргаанд цэг тавих болоогүй

50
11-19
Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

51
11-19
Хол зам замд явахгүй байхыг анхааруулж байна

52
11-19
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

53
11-19
“Би ертөнцийн хаан” Леонардо Ди Каприо 45 нас хүрлээ

54
11-19
Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар, хүндлэл юм

55
11-19
“Капитал” банк дампуурсан биш Б.Ундармаа ЗАВШИВ

56
11-19
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

57
11-19
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

58
11-19
Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна

59
11-19
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

60
11-19
Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

61
11-19
Ч.Хүрэлбаатрын ах, Д.Оюунхоролын нөхөр нарыг консулаар томиллоо

62
11-19
Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ

63
11-19
Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

64
11-19
Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

65
11-19
Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

66
11-19
Банкаар дагнагчийг дахин сонгохгүй

67
11-19
Шагнал "нүдээ олбол" илүү тод харагддаг

68
11-19
Башар Асад: АНУ нацистуудыг дуурайж байна

69
11-19
ЖДҮ-чид хэргээ хүлээчихлээ цааш нь яах бол...

70
11-19
Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

71
11-19
Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

72
11-19
МАН тойргуудыг дахин зурна

73
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

74
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

75
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

76
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

77
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

78
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

79
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

80
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

81
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

82
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

83
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

84
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

85
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

86
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

87
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

88
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

89
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

90
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

91
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

92
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

93
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

94
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

95
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

96
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

97
11-18
Холион бантан

98
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

99
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

100
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан