BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хариуцлагагүй ганц үгний төлөөсийг улсаараа төлдөг

NBA-гийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дарил Мори Хонконгийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн утгатай үгс twitter-тээ жиргэснээс үүдэлтэй дуулиан өдгөө ид өндрөө аваад байна. Уг жиргээний дараа Хятадын Засгийн газар эмзэглэж, Сагсан бөмбөгийн холбоо нь “Хьюстон Рокетс” багтай харилцаагаа тасалсан бол удалгүй лиг бүхэлдээ түүний хомрогонд өртөх эрсдэл нүүрлээд байна. Тухайлбал, ухаалаг утас үйлдвэрлэгч Vivo компани, NBA-гийн тоглолтуудын шууд 


дамжуулагч CCTV телевиз болон Хятадын хамгийн том интернэтийн компани Tencent зэрэг аваргууд хамтын ажиллагаандаа цэг тавих талаар яриад эхэллээ. Хамгийн сүүлд спортын хувцас үйлдвэрлэлийн Anta компани NBA-тай харилцаагаа таслах тухай яригдах болжээ. Хэрэв энэ бүхэн бодитоор биелвэл сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг тэрбум тэрбум ам.долларын алдагдал хүлээх нь гарцаагүй. Тус лигийн багууд Хятадад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад цалингаа 10-15 хувиар танах талаар ч яригдаад эхэллээ. Хэн нэг иргэн сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн бол нэг их асуудал болохгүй байх. Харин NBA-гийн багийн удирдах албан тушаалтан улс төрийн эмзэг сэдвээр ийн жиргэсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж орхисон юм. Лигийн комиссар Адам Силвер асуудлыг намжааж, хятадуудыг тайвшруулахын тулд өөрийн биеэр тус улсад очиж, яриа хэлэлцээр хийх сурагтай. Албан тушаалтны хариуцлагагүй ганц мэдэгдэл ямар их уршиг дагуулж болохын тод жишээ энэ.

АНУ, Хятадын хооронд үүс­сэн ээдрээт энэ нөхцөл байдал үүнтэй адил Монголд нүүрлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ялангуяа, улстөрчид нь амныхаа зоргоор бурж, түүндээ хариуцлага хүлээдэггүй өнөөгийн нөхцөлд. Угаас улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн базаахгүй жишээ захаас аваад бий. Тухайлбал, Б.Чойжилсүрэн 2016 онд Сангийн сайдын албан тушаалыг авмагц Монгол Улс эдийн засаг, санхүүгийн гүн гүнзгий хямралд орсныг гайхаж, эгээ л дампуурах гэж буй мэтээр тайлбарлаж байлаа. Харамсалтай нь өмнөх засгаа муучлах улс төрийн зорилготой эл мэдэгдлийн дараа Засгийн газрын бондуудын үнэ огцом доошилсон байдаг.

Үүнээс болж Монгол Улс хэдий хэмжээний алдагдал хүлээж, улсын төсөвт ямар дарамт учирсныг хэн ч тоож сонирхоогүй. Улсаа ийн хорлосон өнөөх сайд ч ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрсөн нь тодорхой. Өрсөлдөгчөө намнаж, харлуулж болно оо, гэхдээ хэрээс хэтэрч болохгүй гэдгийг ганц энэ жишээ бидэнд хангалттай ойлгуулж билээ.

Өөр нэг жишээ. Манай улс 2016 онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд гаргахаар бэлтгэл ажил хангагдаад байв. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн хэдэн популист улстөрчид Засгийн газрыг огцруулна хэмээн баахан бужигнах нь тэр. Үр дүнд нь манай улсын зээлжих зэрэглэл буурч, бондын хүү өссөн харамсалтай тохиолдол бий. Үүнээс болж Монгол Улс жилд 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохыг эдийн засагчид тооцоолж байв.

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ төв банк гадаад валютын нөөцгүй болсныг зарлаж, олныг цочирдуулж байсан нь мөн л хариуцлагагүй мэдэгдлийн нэгэн жишээ. Энэ мэдэгдлийн дараа ам.долларын ханш гэрлийн хурдаар өсөж, хэдхэн хоногт 500 төгрөгөөр нэмэгдэж байв. Мэдээж эрхэм ерөнхийлөгч энэхүү мэдэгдэлдээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл ам.долларын өсөлт жирийн иргэдээс авахуулаад улс орны бүх л салбарт ямар сөрөг нөлөө үзүүлснийг хүн бүр мэднэ. Тухайн үед цойлсон “ногоон”-ы ханш одоо ч буураагүйгээр үл барам улам дээшилсээр байгаа нь харамсалтай.

Манайд үе үе гэнэтийн мэ­дэгдэл хийж попордог улстөрч олон бий. Тэд хариуцлагагүй мэдэгдэл ямар уршиг да­гуулахыг тооцоолох ямар ч чадваргүй хүмүүс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Олны анхаар­лыг татсан сэдвээр сүржин мэдэгдэл хийж, олон нийтэд таалагдах нь л тэдэнд юу юунаас чухал. Харамсалтай нь үүний тө­лөөсийг тэдний хам­гийн их ярьдаг ард түмэн амссаар ир­сэн юм.

Улсаа хорлосон эдгээр нөх­дийн дараа хэн ямар мэдэгдэл хийж, гай тарих бол гэж бодохоос сүүлдээ яс хавталздаг боллоо. Манайхны ихэнх нь хятадуудад “дургүй” гэж эх оронч дүр эсгэж мунхагаа харуулдаг болохоор Хятадын цаг үеийн асуудал хурцадмал энэ цаг дор хамар доорх хагархайгаа хамхиж явахыг анхааруулах нь зөв буй за. Болж л өгвөл муулчих гээд сайн үг унагах нь ховор хүмүүс шүү дээ. NBA-гийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дарил Моригийн адил манай хэн нэг хэнээтэй нөхөр хариуцлагагүй үг унагавал урд хөрш хилээ хаана хэмээн Монголд ухамсрын дохио өгч чадахаар улс. Харин энэ үед нүүрсээр голоо зогоодог монголчууд улсаараа өлбөрч үхэх аюулд орох вий.

Жижигхэн Монгол байтугай хүчирхэг Америк хүртэл хятадуудад тал засаж, арга эвийг нь олох гэж хичээж буйг бид NBA-гийн жишээнээс тод харж байна. Хятад хэмээх аварга зах зээлийг алдвал ямархуу хүнд байдалд орохоо дэлхийн улс орнууд сайн мэдэж байгаа тул тал засаж, эв эрхэмлэж явдаг.

Тэгвэл Монгол Улсад ч үүнээс нэг их ялгаа алга. Манай улсын нийт экспортын 94 хувийг өмнөд хөрш дангаараа хангаж байна. Үнэндээ бид Хятадад түүхий эдээ зарж олсон хэдэн төгрөгөөрөө л төрийн албаныхны цалинг тавьж, бүтээн байгуулалтаа хийж, өдөр хоногийг залгуулж байгаа маань нуух аргагүй үнэн. Харин нэг эх оронч царайлсан төрийн түшээ Хятадын эмзэг асуудлаар таагүй зүйл ярьж орхивол их гүрэн хилэгнэж хилээ хаах шиг амархан юм байхгүй. Энэ цагт Монгол Улс элгээрээ мөлхөхийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш.

Хэдхэн жилийн өмнө дөө, манай улс Далай ламыг эх орондоо урьж авчирсны дараа тун ч эвгүй байдалд орж байлаа. Уг айлчлалын дараа Хятадын Гадаад Харилцааны яамнаас Монголын талд хандан хоёр талын хамтын ажиллагаа, ашиг сонирхлын үүднээс Далай ламыг дахин Монголд хөл тавихыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай. Үүнтэй зэрэгцэн Хятадын тал хилээ хаах анхааруулгыг ч манайд өгсөн. Улмаар тухайн үед Гадаад харилцааны сайд байсан Ц.Мөнх-Оргил Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйж, дахин ийм “алдаа” гаргахгүй хэмээн царайчилсан. Далай ламын асуудалд ийм эмзэг хандаж байгаа улс Хонконгийн салан тусгаарлах асуудалд бүр ч эмзэглэх нь тодорхой. Тэр ч үүднээс дэлхийн хүчирхэг лигийг өмнөө сөхрүүлж, ацан шалаанд оруулж чадаж байна. Гэтэл Монголд Дарил Мори шиг хариуцлагагүй нөхөд захаас аваад бий гэж бодохоор сэтгэл түгшинэ. Поп нөхдийн хариуцлагагүй ганц үг улсаа яаж хорлож болдгийг энэ хэдэн улстөрчид ойлгодог л байгаа даа.

Засгийн газрын мэдээ

Хариуцлагагүй ганц үгний төлөөсийг улсаараа төлдөг
Бусад мэдээ ▼

1
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

2
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

3
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

4
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

5
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

6
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

7
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

8
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

9
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

10
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

11
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

12
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

13
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

14
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

15
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

16
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

17
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

18
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

19
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

20
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

21
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

22
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

23
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

24
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

25
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

26
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

27
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

28
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

29
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

30
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

31
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

32
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

33
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

34
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

35
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

36
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

37
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

38
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

39
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

40
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

41
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

42
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

43
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

44
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

45
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

46
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

47
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

48
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

49
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

50
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

51
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

52
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

53
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

54
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

55
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

56
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

57
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

58
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

59
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

60
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

61
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

62
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

63
07-08
АН хаашаа нүүх вэ?

64
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

65
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

66
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

67
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

68
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

69
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

70
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

71
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

72
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

73
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

74
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

75
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

76
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

77
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

78
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

79
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

80
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

81
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

82
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

83
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

84
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

85
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

86
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

87
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

88
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

89
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

90
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

91
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

92
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

93
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

94
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

95
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

96
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

97
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

98
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

99
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

100
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ