BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган Филиппин Улсын Манила 


хотноо 2019 оны 10 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
 
Энэ жилийн Бүсийн чуулганы онцлог нь шинээр сонгогдож томилогдсон Бүсийн захирал Д-р. Такеши Касайн удирдлага дор зохион байгуулагдаж байгаа анхны чуулган бөгөөд тэрээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш бүсийн нийт гишүүн улс орнуудад хандаж ирэх 5 жилийн туршид баримтлах бодлого, алсын хараагаа тодорхойлох “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” бодлогын баримт бичгийн төслийг өргөн хүрээнд хэлэлцүүлэн танилцуулсан ба уг баримт бичгийг энэ удаагийн чуулганаар гишүүн улсууд санал нэгтэйгээр дэмжин баталлаа.
 
Тэрчлэн чуулганаар “Номхон далайн баруун бүс нутгийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2030”, “Хүнсний бүтээгдэхүүний зар суртачилгааны хортой нөлөөллөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Номхон далайн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээ”, “Нянгийн антибиотекийн тэсвэржилттэй тэмцэх Номхон далайн бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээ” зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн батлав.
 
Чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүсийн захирал Д-р. Такеши Касайтай албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар санал солилцож ярилцав. Бүсийн захирал Д-р. Такеши Касайн хувьд өнгөрсөн 06 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн ба айлчлалын мөрөөр хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирсон болон бүсийн зүгээс дэмжлэг шаардлагатай зарим үйл ажиллагааны талаар товч хөндөн ярилцав.
 
Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас “Бүсийн захирлын үйл ажиллагааны тайлан” болон “Номхон далайн баруун бүсийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2030” баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, үг хэлэв. Түүнчлэн “Насжилт ба эрүүл мэнд”, “Хүнсний бүтээгдэхүүний зар суртачилгааны хортой нөлөөллөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Номхон далайн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээ”, “Нянгийн антибиотекийн тэсвэржилттэй тэмцэх Номхон далайн бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээ” зэрэг баримт бичгийн төслүүдийг батлах хэлэлцүүлгүүдэд Монгол Улсын төлөөлөгчид оролцож үг хэлэв.
 
Мөн чуулганы үеэр Бүсийн төвөөс зохион байгуулсан “Дижитал эрүүл мэнд” хэлэлцүүлэгт манай улс Малайз, БНХАУ, Япон зэрэг улсын хамтаар оролцож, Монгол орны өргөн уудам газар нутагт орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгаа талаараа танилцуулга хийж, бүсийн бусад улс орнуудад туршлагаасаа хуваалцав.
 
Түүнчлэн чуулганд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн хөтөлбөрүүдийн өнгөрсөн нэг жилийн хугацааны хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хөтөлбөр тус бүрээр тайлагнахын зэрэгцээ хэрэгжилтийн явцад тулгарч буй зарим бэрхшээл болон Бүсийн зүгээс мэргэжил арга зүйн дэмжлэг шаардлагатай асуудлуудаар үг хэлэв. Үүнд, халдварт болон халдварт бус өвчин, Улаан бурхан, улаануудыг устгах, ХДХВ, Вирүст гепатит, Бэлгийн замаар дамжих халдвар, Сүрьеэг устгах үйл ажиллагааны стратеги, Эрүүл мэндийн аюулгүй байдал ба Ази Номхон далайн шинэ болон сэргэж буй халдвартай тэмцэх стратеги зэрэг багтаж байгаа бөгөөд нийт 10 асуудлаар хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
 
Чуулганы эцэст ирэх жилийн Бүсийн 71 дүгээр чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын зүгээс Дэлхийн вакцин дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх Номхон далайн баруун бүсийн стратегийн хугацаа 2020 оноор дуусгавар болж байгаа хийгээд дэлхийн нийтэд тэр дундаа манай бүс нутагт улаан бурханы дэгдэлт тасралтгүй гарч байгаа, вакцинд үл итгэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа зэргийг харгалзан үзэж “Номхон далайн баруун бүс нутагт вакцинаар сэргийлэх халдварт өвчлөлийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 2021-2030”-ыг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай талаар санал оруулав. Тус саналыг Австрали, Папуа Шинэ Гвиней, Лаос, Филиппин зэрэг улс орнууд дэмжсэн санал илэрхийлсэн тул Бүсийн хорооны зүгээс шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн болно.
 
Ийнхүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулга амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө
Бусад мэдээ ▼

1
11-11
Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

2
11-11
Д.Одбаярын хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ

3
11-11
Сэрэмжлүүлэг: Хар чавганаас ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж илэрчээ

4
11-11
Эцгийнхээ нэрийг хайралдаггүй хүнд итгэнэ гэж үү

5
11-11
Сэхвэл сэхээд сөнөвөл сөнөцгөөе

6
11-11
Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ

7
11-11
С.Зориг агсны ганцхан удаа телевизээр гарсан бичлэг

8
11-11
Хонконг: Цагдаа жагсагчийг бууджээ

9
11-11
Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

10
11-11
Монгол улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдыг визтэй холбоотой зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

11
11-11
Цэрэг армийн үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

12
11-11
Месси Ла лигт 34 дэх хет-трикээ хийж, Роналдогийн амжилтыг давтлаа

13
11-11
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг яагаад удааширч байна вэ?

14
11-11
Шинээр Элчин сайдаар томилогдсон зургаан хүнийг танилцуулж байна

15
11-11
Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

16
11-11
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

17
11-11
“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна

18
11-11
"Бөгс"

19
11-11
"Аrdiinelch.mn"-ий шилдэг залуу улс төрчдийн санал асуулга үргэлжилж байна

20
11-11
Монголбанкийг мөнгө хэвлэх утсан хүүхэлдэй удирдах уу

21
11-11
Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

22
11-11
Боливыг 14 жил удирдсан Эво Моралес огцорлоо

23
11-11
ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэгийн завшсан 1.5 тэрбумын хэрэг хаачив

24
11-11
Жагсаалын үеэр Хонконгийн цагдаагийн ажилтан жагсагч руу гал нээн, буудсан хэрэг гарчээ

25
11-11
Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээг өөрчилж, хахууль авсан байж болзошгүй гэв

26
11-11
Солонгосын "Одбаяр"-ууд буюу бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх болсон шалтгаан

27
11-11
Даатгалын бодлого нэрээр түмнээ мөлжих нь бидний хүссэн ардчилал биш

28
11-11
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ирсэн тухай мэдээлэл ирээгүй гэв

29
11-11
Авлигын хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ

30
11-11
Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ

31
11-11
Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов

32
11-11
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

33
11-11
Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

34
11-11
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт залилуулсан гэх Солонгос эр ийм захидал илгээжээ

35
11-11
Мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгуулсан найман гишүүн хэн бэ

36
11-11
Шинэ хонгил анхны туршилтаа амжилттай хийлээ

37
11-09
Сарнаас авчирсан дээжийг 40 гаруй жилийн дараа нээн судалж байна

38
11-09
Хүн амын тооллогод идэвхтэй хамрагдана уу

39
11-09
"Цуурхал" МУСК IPTV-д орлоо...

40
11-09
Энэтхэгийн агаарын бохирдол эцэстээ хүрчээ

41
11-09
"НВЦ"-ийн захирал Ц.Баатарбилэг бусдад хахууль өгсөн үү

42
11-09
Цахиурын хөндийн элитүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг ИНГЭЖ хязгаарладаг

43
11-09
Ээждээ гологдсон бяцхан охинд "амьдрал бэлэглэсэн" залуу

44
11-09
Түүхий нүүрс түлээд угаарын хийд хорджээ

45
11-09
Балтийн тэнгисийн эрэг "мөсөн бөмбөлөг"-өөр хучигджээ

46
11-09
Дональд Трамп 2020 оны Ялалтын баярт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

47
11-09
Гаж донтой Францын төрийн албан хаагчийн хэргийг шүүх гэж байгааг мэдээлжээ

48
11-09
Мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ

49
11-09
Археологичид дроны тусламжтай индианчуудын эртний сууринг илрүүлжээ

50
11-09
Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан баяр наадам болж байна

51
11-09
“Морь харсан” цагдааг өдөрт нь ажлаас халсан. Өгзөг базсан цэцийн даргыг ирэх долоо хоногт огцруулах уу

52
11-09
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм

53
11-09
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх ажил эхэллээ

54
11-09
Нийгмээ балмад хүмүүсийн гарт өгөх нь Монголын ард түмний хүсэл мөн үү!

55
11-09
Улсаа шившиглэсэн Д.Одбаярын Цэцийн өндөрлөгт хүрсэн намтарчилсан түүх

56
11-08
АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

57
11-08
Популизмын Попури

58
11-08
О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

59
11-08
Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-ээр хэлэлцэхээр болжээ

60
11-08
"Их тайга" цай хөгц, мөөгөнцөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдож, хулдаанаас татлаа

61
11-08
Түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

62
11-08
Дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудыг нэрлэжээ

63
11-08
Г.Доржзодов ч бас хариуцлага хүлээх ёстой

64
11-08
Цэцийн дарга бол Цэцийн нүүр царай юм

65
11-08
Ө.Энхтүвшин хамаатантайгаа хамт шонхорын наймаанд оролцсон уу

66
11-08
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдана

67
11-08
Загвар өмсөгч Б.Ялгууны сүүлийн үеийн гэрэл зургаас

68
11-08
Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

69
11-08
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно

70
11-08
Ши Жиньпин, Э.Макронтой хэлэлцээр хийв

71
11-08
Японы Эзэн хааны ёслолын парад болно

72
11-08
Газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн 70 хувь нь тавилгандаа дарагдсан байдаг

73
11-08
“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

74
11-08
Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв

75
11-08
Кабинетын зарчим алдагдсан уу

76
11-08
“Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

77
11-08
“Амжилт”-ынхны амжилт үргэлжилсээр

78
11-08
Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

79
11-08
“Оюу Толгой”-н гүний уурхайн II босоо амны ажил дуусжээ

80
11-08
Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” бий болжээ

81
11-08
Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай

82
11-08
Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?

83
11-08
Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцав

84
11-08
Д.Одбаяр нь тухайн үед онгоцонд согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлэг өгчээ

85
11-08
Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү

86
11-08
Томчууд нь торойж, жижгүүд нь жийгдсэн Монголын бизнесийн орчин

87
11-08
Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?

88
11-08
Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм

89
11-08
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?

90
11-07
Сайжруулсан халтуурчидтай Улаанбаатар

91
11-07
Үндэсний 50-н "Ардын элч" тодруулах цахим санал асуулгын явцын дүнг танилцуулж байна

92
11-07
"Буянт-ухаа"-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ

93
11-07
"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье

94
11-07
Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн гэх цагдааг шалгаж байна

95
11-07
Мерилин Монро ба (Астрологийн дүгнэлт)

96
11-07
2020 онд НЭР дэвших эрхгүй Г.СОЛТАН

97
11-07
Д.Одбаяртай хамт байсан Монголын иргэн А нь түүний туслах байсан уу

98
11-07
Монгол ҮХЦ-н даргын талаар бичсэн мэдээний доор Солонгосчуудын бичсэн сэтгэдэлээс...

99
11-07
Цэцийн даргыг Н.Чинбат орлоно

100
11-07
Ирэх онд Нийгмийн даатгалд төлөх хэмжээ 26 хувь болж өснө