BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ

“…Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орох болзлоо хангалаа” гэх мэдээлэл бүтэн жил шахам яригдлаа. Одоо бүр өнөө 


маргаашгүй болчихсон гэж мэдээлж байна. FATF гэдэг нь 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр байгуулагдсан Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага юм. Монгол Улсын хувьд FATF-ын гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлэг /APG/-ийн гишүүнээр 2004 онд элссэн байдаг.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогдож чадсан орнууд эдгээр байгууллагын болдог байгаа юм. Хэрэв зохих шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн хар, саарал жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг ажээ.

Монгол Улсын хувьд FATF-аас байсгээд зөвлөмж авдаг. Шалгуулдаг. Муу авдаг. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан. 2014 онд азаар шахам саарал жагсаалтаас гарч байсан түүхтэй.

Ер нь FATF-ын хар, саарал жагсаалтад багтана гэдэг ямар ч улсын хувьд “санхүүгийн нокаут” болдог. Одоо манай хаалгыг тогшиж буй саарал жагсаалт гэхэд л ирэх он жилүүдийн ирээдүйг тун бүрхэг болгох юм. Саарал жагсаалтад багтвал олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах, тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх боломжгүй болох, шалгалт улам чангарах, улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох зэрэг хортой.

Энэ талаар мэргэжлийн хүмүүс хэлээд эхэлсэн байна. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “…Ямар ч улсын хувьд FATF-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Одоогийн орчин үеийн эдийн засаг бол зөвхөн санхүүгийн систем биш. Санхүүгийн систем нь хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ” гэсэн байна.

Бас ОУВС-гийн Монгол Улсад ажилласан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб “…Монгол Улс саарал жагсаалтад орох асуудал нь ОУВС-гаас шууд хамаарахгүй. Олон улсын APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын хийсэн үнэлгээний хүрээнд яригдаж байгаа асуудал. Валютын сангийн зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд техникийн туслалцаа үзүүлсэн байгаа. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн боловч хэрэгжүүлэх тал дээр асуудалтай байгаа. Хэрэгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэсэн зүйл яригдаж байгаа” гэж байгаа юм.

Яг одоо саарал жагсалтад орохоор яригдаад байгаагийн гол шалтгаан нь APG, FATF-аас бараг хоёр жилийн өмнө зөвлөмж ирүүлсэн байна. Түүнд мөнгө угааж байж болзошгүй олон асуудалд Монголбанк хяналт тавьж чадаагүй. Арилжааны банкууд ийм асуудалд холбогдсон. Мэдээллээ нууцалдаг. Ил болсон мөнгө угаах гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж чаддаггүй.

2011 оноос хойш нийт 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар шалгаж, 46 хэрэг мөрдөн шалгах шатанд шилжсэн ч хоёр хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон гэх тоон мэдээлэл бий. Мөн Эдийн засгийн өршөөлийн хууль баталж энэ бүхнээ зохион байгуулалттайгаар нуун дарагдуулсан зэргийг дурдсан. Эдгээр зөрчлөө арилгахыг зөвлөсөн. Гэтэл эдгээр нь биелээгүй. Тэр байтугай, сүүлд FATF манай арилжааны банкуудад дээрх асуудлаар шалгалт хийх гэхэд Монголбанк жил гаруй гүрийгээд саяхан шалгуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс APG, FATF гэсэн мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын итгэлийг алдсан гэсэн үг. FATF, APG-гийн үнэлгээгээр гарч ирсэн зөрчлүүд, түүнийг биелүүлэх улс төрийн болоод бусад хүсэл эрмэлзэлгүй байгаа зэрэг нь “…Саарал жагсаалт руу алхаад марш” гэхийн үндэс болоод байгаа юм. Үүнийг нуугаад байх шаардлагагүй болсон.

Тиймээс одоо саарал жагсаалтад орсны бурууг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, АТГ, прокурор, шүүх рүү чихээд “хааж” магадгүй болоод байна. Ингэх бэлтгэл хангагдаж байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Эдгээр албан тушаалтнууд үүнд огтхон ч буруугүй гэвэл бас худлаа. Зохих хэмжээгээр хариуцлага яригдаж таарна.

Гэхдээ хамгийн гол хүнийг өнөөг хүртэл ярилгүй явж ирсэн. Өнөөх нь ч чимээгүй суугаад байдаг. Тэр хүн бол Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж юм. Тэрээр ХЗДХ-ийн сайдын хувьд энэ Үндэсний зөвлөлийг тэргүүлдэг байна. Угтаа саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ гэсэн үг.

Тав дахь удаагаа ХЗДХ-ийн сайдаар томилогдсон, сүүлд томилогдоод хоёр жил болж буй Ц.Нямдорж өөрөө энэ талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. FATF, APG-гийн сүүлийн сануулга ч түүнийг сайд болсноос хойш иржээ. Гэвч тэр ажилласангүй. Монгол Улс саарал жагсаалтын босгон дээр ирэв. Ингэж хэлэх үндэслэл байгаа юм.

Ц.Нямдорж сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг FATF-ын 2016-2017 оны харилцан үнэлгээний техник хэрэгжилтийн үр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс байгуулсан байна. Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм байна.

Үүнийхээ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 17-нд Мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газраар батлах тухай шийдвэр гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөг баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 3-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар хэлэлцүүлсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудын тайланг Засгийн газарт танилцуулсан гэж байгаа юм.

Харамсалтай нь үр дүн гарсангүй бололтой. Бодит байдал нь л ийм юм. Тиймээс ирэх сард Парист болох хурлын шийдвэрийг л харж суухаас өөр аргагүй болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Саарал жагсаалтын “хаалгач” нь сайд Ц.Нямдорж байжээ
Бусад мэдээ ▼

1
06-02
2020 оны сонгуульд нийт 639 нэр дэвшигч оролцож байна

2
06-02
Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ

3
06-02
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж нэг мэргэн үг байдаг

4
06-02
Үрдээ зориулав...

5
06-02
Р.Өсөхбаяр: Гаж тогтолцоонуудыг өөрчлөхийн тулд би сонгуульд өрсөлдөж байна

6
06-02
Ж.Флойдын үхэлд буруутгагдаж байгаа цагдааг чанга хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ

7
06-02
Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв

8
06-02
Сэлэм эргүүлснээсээ хойш хар тамхи хэрэглэсэн С.Бямбацогт шүүхэд худал мэдүүлэг өгчээ

9
06-02
ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь

10
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

11
06-02
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

12
06-02
Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ

13
06-02
Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана

14
06-02
“Фортуна” Б.Батбаяр Архангайнханд үлгэр ярьсаар байх уу

15
06-02
Н.Номтойбаярыг өнөөдөр суллаж магадгүй

16
06-02
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

17
06-02
Бензиний үнэ буурсан ч долларын ханш өсчихлөө

18
06-02
Нэр дэвшигчээ матарладаг би чадначууд

19
06-02
Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа

20
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

21
06-02
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

22
05-31
З.Энхтөр "Амэ трейд"-ээр дамжуулан ноолуур авч, Сүхбаатарчуудыг хулхидсан уу?

23
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

24
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

25
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

26
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

27
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

28
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

29
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

30
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

31
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

32
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

33
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

34
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

35
05-30
Гол зогоох мөнгө

36
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

37
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

38
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

39
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

40
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

41
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

42
05-29
2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ

43
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

44
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

45
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

46
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

47
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

48
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

49
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

50
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

51
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

52
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

53
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

54
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

55
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

56
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

57
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

58
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

59
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

60
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

61
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

62
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

63
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

64
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

65
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

66
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

67
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

68
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

69
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

70
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

71
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

72
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

73
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

74
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

75
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

76
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

77
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

78
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

79
05-27
ОЛОНТОЙ ХҮН

80
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

81
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

82
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

83
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

84
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

85
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

86
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

87
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

88
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

89
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

90
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

91
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

92
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

93
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

94
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

95
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

96
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

97
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

98
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

99
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

100
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ