BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?

Мэргэжлийн боловсролын салбарт тэргүүлэгч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын политекник коллежтой холбоотой ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. 


Коллежийн захирал Б.Даваажавыг багш нараа үндэслэлгүйгээр халсан хэмээн ажлаа өгөхийг шахаж, олон нийтэд нотолгоо, баримтгүй мэдээлэл цацаж, холбогдох дээд байгууллагуудад хандаад байгаа юм. Захирлаа шахаж, ажлаас нь чөлөөлүүлэх санаархал нь нэлээд хугацааны өмнөөс эхэлсэн бөгөөд өөрсдийнхөөр нь хүслээр болоогүй учир сүүлдээ ёс зүйгүй, нэр төрд халдсан, гутаан доромжилсон өнгө аясаар эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. Энэ нь захирлын нэр хүнд, үйл ажиллагаа гэхээс илүү сүүлдээ 18 мянган суралцагчтай тухайн сургуулийн үйл ажиллагаа доголдож, мэргэжлийн боловсролын сэргэсэн нэр хүндийг унагахад хүргэжээ. Тиймээс тухайн коллежийн багш нар сургуулийнхаа үйл ажиллагаа нэр хүндийг авч үлдэхийн тулд хууль бусаар эсэргүүцэн тэмцэж буй багш нартай холбоотой баримтуудыг ирүүлсэн юм. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд хариуцлага алдаж ажлаас халагдсан болон одоо ажиллаж байгаа зарим багш тухайлбал, Г. Жаргалсайхан , Б. Золжаргал, Д. Солонго, Б. Түвшинжаргал, Б. Эвсэгбаяр, Д.Мөнхжаргал нар нь цахим мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үзэл бодлоо хамт олны санал мэтээр цацаж, төрийн байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар залуу багш нарыг ятгаж эхэлсэн байна. Гэвч эдгээр багш нар нь өөрсдөө ёс зүй хариуцлага, Төрийн албаны тухай хуулиас эхлээд олон хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас энэ нь эргээд ажлаас халагдаж, хариуцлага тооцох шалтгаан нөхцөл болсон байдаг.
 
Баримт 1.
Оёдлын мэргэжлийн багш Г.Жаргалсайхан нь тус коллежийн ҮЭХ-ны дарга байсан бөгөөд нь албан тушаал, тамга тэмдгээ өгөхгүйгээр жирэмсний амралтаа авч, гурван жилийн хугацаанд хамт олныхоо эвлэлдэн нэгдэх эрх ашгийг зөрчсөн байдаг. Сүүлдээ багш нар нь түүний тэргүүлдэг ҮЭХ-г байгууллагынхаа хурлаар татан буулгаж, өөрсдөө үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Гэвч Г.Жаргалсайханы аваад явсан тамга тэмдгийг Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газраас баталгаажуулахыг шаардсан байна. Г.Жаргалсайхан нь эрхзүйн статусгүй, байгууллагын нэрийг барьж ёс зүйгүй гүтгэлэг тарааж байна гэдгийг багш нар нь хэлж байна.
 
Баримт 2.
Англи хэлний багш Б.Золжаргал, монгол хэлний багш Б.Эвсэгбаяр нар нь 12 дугаар ангийн мэргэжлийн боловсролын үнэмлэхэд бичилт хийх үедээ өөрийн хариуцаж авсан ангийн мэргэжлийн үнэмлэхийг хулгайд алдаж, улсын шалгалтын дипломын дүнг засаж бичсэн, дүнг засах боломж хэн нэгэнд олгосон ажлын хариуцлага алдсан. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас шалгаад багш нарыг хариуцлага хүлээх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг ч гаргаад байна.
 
Баримт 3.
Мөн Д.Солонго багш нь хамт олныг турхирч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан. Хамт олны хурал дээр ёс зүйгүй, батлагдаагүй мэдээллийг үнэн бодит мэтээр зарлаж хүний нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан байна. Түүнчлэн сургуулиас батлагдсан цагийн хуваарийн дагуу хичээл ордоггүй, дураараа аашилдаг зэрэг багшийн ёс зүйтэй холбоотой үйлдлүүдийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцох асуудлыг ярьсан байдаг.
 
Баримт 4.
Нийгмийн түншлэлийн ажилтан Б.Түвшинжаргалын буруутай ажиллагаа нь доорх баримтаар нотлогдсон. Б.Түвшинжаргалыг Захирлын 2019 оны 6-р сарын 24-ний Б/75 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Уг тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д заасан, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2 нь ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг зааж өгсөн. 7.2.2.8-д ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, хагас бүтэн жилийн ажлын тайлангийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн үндэслэлээр эрхэлж байгаа ажлаас нь чөлөөлөх ёстой байсан боловч жирэмсэн учраас одоогийн ажилд шилжүүлсэн байна. Тэрээр 2019.06.07-нд 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалт болоход ирээгүй бөгөөд 2019 оны зургадугаар сарын 21-нд тайлангаа ойрын үед хамгаалах үүргийг захирлаас авч 2019 оны зургадугаар сарын 24-нд хамгаалжээ. Удирдлагаас олон хоног шаардуулж байж хамгаалсан. Тэгэхдээ хангалтгүй дүн үзүүлсэн.
 
Б. Түвшин­жаргалын 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалтыг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Б.Түвшинжаргалын хийсэн гээд байгаа ажил чинь тайлан биш байна. Сургуулийн сайтнаас бусад хүмүүсийн хийсэн ажлыг хуулаад тавьчихсан байна. Хийсэн ажилдаа ямар үр дүн гаргаж, бүтээлч ажилласанаа бичээгүй байна гэж дүгнэгдсэн. Энэ чинь хамгийн том ажлын үр дүн үнэхээр муу байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд байгууллагын дотоод журмын 7.2.2.8-д заасан хагас бүтэн жилийн үнэлгээгээр “хангалтгүй” дүн үзүүлсэн нь тайлан хамгаалалтын дөнгөж 40 хувийн үнэлгээ авсан байдаг.
 
Баримт 5.
 
 
Багш Д.Мөнхжаргал нь бакалаврын зэрэг аваагүй байж, Төрийн албан хаагчийн анкетыг буруугаар бөглөж анх ажил орсон байдаг. Улмаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн магистрын зэрэг хамгаалсан зөрчилтэй. Үүнийг Архивын лавлагаагаар нотолсон байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл гэдгийг багш ажилчид хэлж байлаа.
Энэ асуудлаар ХНХЯ-наас ажлын хэсэг гаран шалгаж байгаа ч багш нарын хэлсэн шиг алдаа дутагдлыг илрээгүй, Хүний эрхийн үндэсний комиссоос сургууль дээр ирж багш ажилчидтай уулзсан. Мөн асуудлаар сургуулийн хамт олон ХЭҮК-т хандаад байгаа юм. Ийнхүү өөрсдийн ёс зүй, ажлын хариуцлага, хууль зөрчсөн үйлдлээсээ болж, ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс нь мэргэжлийн боловсрол олгогч томоохон сургуулийн нэр хүндийг шавартай хутгаж эхлээд байна.
 
Б.ХУЛАН
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?
Бусад мэдээ ▼

1
11-11
Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

2
11-11
Д.Одбаярын хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ

3
11-11
Сэрэмжлүүлэг: Хар чавганаас ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж илэрчээ

4
11-11
Эцгийнхээ нэрийг хайралдаггүй хүнд итгэнэ гэж үү

5
11-11
Сэхвэл сэхээд сөнөвөл сөнөцгөөе

6
11-11
Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ

7
11-11
С.Зориг агсны ганцхан удаа телевизээр гарсан бичлэг

8
11-11
Хонконг: Цагдаа жагсагчийг бууджээ

9
11-11
Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

10
11-11
Монгол улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдыг визтэй холбоотой зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

11
11-11
Цэрэг армийн үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

12
11-11
Месси Ла лигт 34 дэх хет-трикээ хийж, Роналдогийн амжилтыг давтлаа

13
11-11
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг яагаад удааширч байна вэ?

14
11-11
Шинээр Элчин сайдаар томилогдсон зургаан хүнийг танилцуулж байна

15
11-11
Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

16
11-11
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

17
11-11
“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна

18
11-11
"Бөгс"

19
11-11
"Аrdiinelch.mn"-ий шилдэг залуу улс төрчдийн санал асуулга үргэлжилж байна

20
11-11
Монголбанкийг мөнгө хэвлэх утсан хүүхэлдэй удирдах уу

21
11-11
Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

22
11-11
Боливыг 14 жил удирдсан Эво Моралес огцорлоо

23
11-11
ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэгийн завшсан 1.5 тэрбумын хэрэг хаачив

24
11-11
Жагсаалын үеэр Хонконгийн цагдаагийн ажилтан жагсагч руу гал нээн, буудсан хэрэг гарчээ

25
11-11
Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээг өөрчилж, хахууль авсан байж болзошгүй гэв

26
11-11
Солонгосын "Одбаяр"-ууд буюу бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх болсон шалтгаан

27
11-11
Даатгалын бодлого нэрээр түмнээ мөлжих нь бидний хүссэн ардчилал биш

28
11-11
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ирсэн тухай мэдээлэл ирээгүй гэв

29
11-11
Авлигын хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ

30
11-11
Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ

31
11-11
Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов

32
11-11
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

33
11-11
Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

34
11-11
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт залилуулсан гэх Солонгос эр ийм захидал илгээжээ

35
11-11
Мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгуулсан найман гишүүн хэн бэ

36
11-11
Шинэ хонгил анхны туршилтаа амжилттай хийлээ

37
11-09
Сарнаас авчирсан дээжийг 40 гаруй жилийн дараа нээн судалж байна

38
11-09
Хүн амын тооллогод идэвхтэй хамрагдана уу

39
11-09
"Цуурхал" МУСК IPTV-д орлоо...

40
11-09
Энэтхэгийн агаарын бохирдол эцэстээ хүрчээ

41
11-09
"НВЦ"-ийн захирал Ц.Баатарбилэг бусдад хахууль өгсөн үү

42
11-09
Цахиурын хөндийн элитүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг ИНГЭЖ хязгаарладаг

43
11-09
Ээждээ гологдсон бяцхан охинд "амьдрал бэлэглэсэн" залуу

44
11-09
Түүхий нүүрс түлээд угаарын хийд хорджээ

45
11-09
Балтийн тэнгисийн эрэг "мөсөн бөмбөлөг"-өөр хучигджээ

46
11-09
Дональд Трамп 2020 оны Ялалтын баярт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

47
11-09
Гаж донтой Францын төрийн албан хаагчийн хэргийг шүүх гэж байгааг мэдээлжээ

48
11-09
Мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ

49
11-09
Археологичид дроны тусламжтай индианчуудын эртний сууринг илрүүлжээ

50
11-09
Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан баяр наадам болж байна

51
11-09
“Морь харсан” цагдааг өдөрт нь ажлаас халсан. Өгзөг базсан цэцийн даргыг ирэх долоо хоногт огцруулах уу

52
11-09
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм

53
11-09
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх ажил эхэллээ

54
11-09
Нийгмээ балмад хүмүүсийн гарт өгөх нь Монголын ард түмний хүсэл мөн үү!

55
11-09
Улсаа шившиглэсэн Д.Одбаярын Цэцийн өндөрлөгт хүрсэн намтарчилсан түүх

56
11-08
АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

57
11-08
Популизмын Попури

58
11-08
О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

59
11-08
Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-ээр хэлэлцэхээр болжээ

60
11-08
"Их тайга" цай хөгц, мөөгөнцөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдож, хулдаанаас татлаа

61
11-08
Түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

62
11-08
Дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудыг нэрлэжээ

63
11-08
Г.Доржзодов ч бас хариуцлага хүлээх ёстой

64
11-08
Цэцийн дарга бол Цэцийн нүүр царай юм

65
11-08
Ө.Энхтүвшин хамаатантайгаа хамт шонхорын наймаанд оролцсон уу

66
11-08
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдана

67
11-08
Загвар өмсөгч Б.Ялгууны сүүлийн үеийн гэрэл зургаас

68
11-08
Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

69
11-08
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно

70
11-08
Ши Жиньпин, Э.Макронтой хэлэлцээр хийв

71
11-08
Японы Эзэн хааны ёслолын парад болно

72
11-08
Газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн 70 хувь нь тавилгандаа дарагдсан байдаг

73
11-08
“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

74
11-08
Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв

75
11-08
Кабинетын зарчим алдагдсан уу

76
11-08
“Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

77
11-08
“Амжилт”-ынхны амжилт үргэлжилсээр

78
11-08
Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

79
11-08
“Оюу Толгой”-н гүний уурхайн II босоо амны ажил дуусжээ

80
11-08
Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” бий болжээ

81
11-08
Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай

82
11-08
Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?

83
11-08
Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцав

84
11-08
Д.Одбаяр нь тухайн үед онгоцонд согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлэг өгчээ

85
11-08
Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү

86
11-08
Томчууд нь торойж, жижгүүд нь жийгдсэн Монголын бизнесийн орчин

87
11-08
Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?

88
11-08
Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм

89
11-08
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?

90
11-07
Сайжруулсан халтуурчидтай Улаанбаатар

91
11-07
Үндэсний 50-н "Ардын элч" тодруулах цахим санал асуулгын явцын дүнг танилцуулж байна

92
11-07
"Буянт-ухаа"-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ

93
11-07
"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье

94
11-07
Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн гэх цагдааг шалгаж байна

95
11-07
Мерилин Монро ба (Астрологийн дүгнэлт)

96
11-07
2020 онд НЭР дэвших эрхгүй Г.СОЛТАН

97
11-07
Д.Одбаяртай хамт байсан Монголын иргэн А нь түүний туслах байсан уу

98
11-07
Монгол ҮХЦ-н даргын талаар бичсэн мэдээний доор Солонгосчуудын бичсэн сэтгэдэлээс...

99
11-07
Цэцийн даргыг Н.Чинбат орлоно

100
11-07
Ирэх онд Нийгмийн даатгалд төлөх хэмжээ 26 хувь болж өснө