BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран "Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.10.16) Төрийн ордноо зохион байгууллаа. 


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Б.Баттөмөр, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац, Монгол Улсын Хөгжлийн банк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо, "Ээлтэй ертөнц” зэрэг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, "Өнгөрсөн онд гэхэд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцтай холбоотой гурван тогтоолыг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Холбогдох яам, агентлагуудын тайлбар мэдээллийг сонсохын зэрэгцээ "Буянт-Ухаа 2” хорооллын барилгын явцтай 3 удаа газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан олон асуудлыг нь шийдсэн. "Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулах”, "Түрээсийн орон сууцыг иргэд түрээслэнгээ өмчлөлдөө шилжүүлэх” журмуудыг батлуулсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Өргөдлийн байнгын хорооноос санаачлан Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах "Гурван талт менежментийн гэрээ”-г байгуулж, баригдаж дуусаагүй, гацаанд байсан барилгын ажлуудыг эрчимжүүллээ. Мөн УИХ-аас түрээсийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. УИХ-аас анх удаа ипотекийн зээлийн журамд инженерийн дэд бүтцээ шийдсэн 120м.кв хүртэлх талбайтай гэр хорооллын амины орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн” гээд 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд иргэдийн орон сууцжуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. 

2018 оны байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш нийт 700 гаруй иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. 

Өнгөрөгч 07 дугаар сард Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байгаад хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан юм. 

Нийслэлийн орон сууцны корпорацаас 580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ. 

Хоёр долоо хоногийн хугацаанд 35 гаруй мянган иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 580 иргэн тэнцэж, цаасаар материалаа өгчээ. Үүнээс одоогийн байдлаар 130 иргэн хугацаандаа материалаа өгөөгүй, цахимаар бүртгэлийн баримтаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хасагджээ. 

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд цахим бүртгэл учир дутагдалтай, шударга явагдсан эсэхэд эргэлзсэн, бөглөж байгаа асуумж нь тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжгүй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот хангалтгүй, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн эрэмбэлсэн нь тодорхойгүй байсан талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм. 

"Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм хариулахдаа, "Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн анх удаа явуулсан. Ялангуяа цахим бүртгэлийн асуумж дээр голлон дүгнэлт хийж байна. Цаашид илүү сайжруулна. Харьцангуй хүндрэл, чирэгдэл багатай болсон гэж үзэж байгаа. Засаж, сайжруулах ялангуяа зорилтот бүлгийн ангилал дээр анхаарах зүйлс бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ жил 5 хувийн квот байгаа. Дараа дараагийн орон сууцанд нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. 

Харин цахим бүртгэлийн явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн хариулт өгсөн юм. Тэрбээр, "Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн Засаг даргад манай байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тодорхой ажлууд эхэлсэн. Ялангуяа түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн иргэдийг цахимаар бүртгэх, эрэмбэлэх ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Өмнө нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох шалгалтуудыг хийж, албан тушаалтантай холбоотой асуудал тогтоогдоогүй учраас харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эдгээр нь иргэд албан тушаалтны нэрийг барьж, залилсан үйлдлүүд байсан. Цаашид ийм асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх бодитой ажлууд хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн ил тод, нээлттэй байдлыг хангаж, аль болох хүний оролцоог багасгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зохих түвшинд программ хангамжийг сайжруулах, асуумж дээр байгаа "бусад” гэдэг хувилбарыг хасаж, илүү нарийвчилсан асуултуудыг оруулахыг зөвлөж байгаа” гэв. 

Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмнөх "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжийн талаар болон түрээсийн орон сууцны чанар стандартыг асуудал байлаа. Улсын комисс барилгыг хүлээж авахдаа хариуцлагатай хандаж, стандартын шаардлагыг нарийн шалгах хэрэгтэйг албаны хүмүүс хэлсэн. Харин түрээсийн орон сууцаа худалдаж авах гэрээг нэг ч иргэн хийгээгүй байна. Түрээсийн гэрээнээс дамжуулаад худалдаж авах гэрээнд шилжсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд төлбөрөө хэрхэн төлөх асуудал яригдаж эхэлнэ гэдгийг "Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэллээ. 

Иргэдийн зүгээс цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байсан юм. 

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг ("Солонго 1, 2” хороолол), Найрамдлын зам ("Баянголын ам” төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ. Орон сууц барих асуудалд хамгийн их хүндрэл үүсгэдэг нь газар. Тухайлбал, Ногоон нуурт түрээсийн орон сууц барих 5 га газрыг чөлөөлсөн ч газраа чөлөөлөхгүй, дуртай үнэ хэлээд суудаг гурван айлаас болж барилгын ажил саатах эрсдэлтэй байгаа. Төрөөс асар их мөнгө зарцуулж барилга барьдаг. Дийлэнх зардал нь газар чөлөөлөхөд зарцуулагдаж байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлсэн. 

Цаашид ипотекийн зээл, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бодлогын түвшинд зохицуулж, Орон сууцны тухай хуулийг шинэчлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлагатайг ч албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. 

"Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ. УИХ-аас түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ
Бусад мэдээ ▼

1
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

2
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

3
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

4
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

5
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

6
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

7
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

8
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

9
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

10
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

11
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

12
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

13
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

14
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

15
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

16
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

17
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

18
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

19
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

20
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

21
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

22
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

23
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

24
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

25
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

26
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

27
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

28
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

29
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

30
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

31
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

32
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

33
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

34
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

35
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

36
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

37
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

38
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

39
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

40
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

41
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

42
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

43
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

44
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

45
07-08
АН хаашаа нүүх вэ?

46
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

47
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

48
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

49
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

50
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

51
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

52
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

53
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

54
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

55
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

56
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

57
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

58
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

59
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

60
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

61
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

62
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

63
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

64
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

65
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

66
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

67
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

68
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

69
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

70
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

71
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

72
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

73
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

74
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

75
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

76
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

77
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

78
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

79
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

80
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

81
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

82
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

83
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

84
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

85
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

86
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

87
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

88
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

89
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

90
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

91
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

92
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

93
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

94
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

95
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

96
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

97
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

98
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

99
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

100
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд