BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

СЕХ-ныхоон сонгогчийн боловсролыг дээшлүүлье

Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Бүх шатны сонгуулийн хамгийн сонирхол татах хэсэг намуудын 


мөрийн хөтөлбөр. Улс орон, хувь хүний хөгжлийн ойрын төлөв хандлагыг мөрийн хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр агуулж байдаг болохоороо ийн анхаарал татах нь зүй хэрэг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд улстөрийн намууд мөрийн хөтөлбөр гэдгийг мөнгө тараах амлалт өгөх гэх ойлголтоор солиод байна. Бүр энэ нь даамжраад байр тараах гэнэ. Тодруулбал, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын ирэх сонгуульд орох бэлтгэлээ хийгээд эхэллээ. Тэд амралтын өдөр бүр хүүгий, урьдчилгаагүй байранд орох иргэдийн бүртгэж эхэллээ.

Барилгын компани байтугай нь байхгүй Н.Энхбаяр ийнхүү байр амласан нь ганц ч банкгүй Х.Баттулга Ерөнхийлөгчийн зээл тэглэнэ гэдэгтэй ижил сонсогдож байна. Яг үнэндээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өгөөш нь зээл тэглэх байв. Бүгд итгэсэн. Боломжгүй гэж эсэргүүцсэн цөөнх ад болж, “Монгол ялсан” байдаг. Харин одоо нийслэлийн иргэд Н.Энхбаяр ба түүний нөхдийн үлгэрт итгэж, амралтын өдрүүдээр олноор МАХН-ын үүдийг “манаж” байна. Үгүйсгэсэн нь бас л цөөнх болох магадлалтай.

Тэгэхээр сонгуулиар л амь ордог СЕХ-ныхон сонгогчийн боловсролд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Ардчиллын амин сүнс нь сонгууль байдаг. Монгол  улс 1992 оны Үндсэн хуулинд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан нь сонгогчийн боловсролын эрхэм зорилго, үндэс суурийг тодорхойлж өгсөн юм. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрхээ баталгаатай эдлэхэд иргэн хүнд сонгогчийн боловсрол чухал үүрэгтэй. Ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн зэрэг олон удаагийн бүх нийтийн сонгуулийг явуулж ирсэн билээ. Сонгуулийн дүнгүүдээс харахад сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурсаар байна.
Түүнчлэн сонгогчийн боловсрол дутмаг байдгаас сонгуульд хэрхэн яаж оролцохоо мэддэггүй, хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлигал авах, үзэмжээр сонголт хийх, бусдын үгэнд автах зэрэг алдаанууд гаргасаар ирсэн. Товчхондоо бидний алдаатай сонголтууд өнөөдөр Төрийн ордныг дүүрэгчихээд байгаа гэхэд хилсдэхгүй.  Тиймээс сонгогчийн боловсролын талаарх ойлголтыг өсвөр үеэс буюу дунд сургуулиас нь эхлэн эзэмшүүлж, сонгуулийн талаар зохих мэдлэгтэй, соёлтой, нийгмийн идэвхи бүхий шударга иргэнийг бэлтгэх шаардлагатай байна.

Сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэггүй, ямар ч хамаагүй аргаар саналыг нь авчихаад нуруугаа харуулчихдаг эрх баригчидтай болохгүйн тулд сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь хэрэгтэйг хэлэх нь илүүц биз. 
 
Сонгогч гэж хэн бэ?
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт:
• Тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн
 
• Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрсэнээр буюу 18 наснаас бий болно.” -д заасанэрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгогч гэж тодорхойлон заажээ
 
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.9 дэх хэсэгт заасан сонгогчийн сонгох эрхийн хэрэгжилтийг дараах үндсэн зарчмын хүрээнд хангана. Үүнд:
 
• Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргаж оролцох эрхтэй байдаг.
 
• Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.
• Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хуулиар хориглодог.
 
• Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
• Харин эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ялэдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
“Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгодог.
 
“Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.
Эрх зүйн бүрэн чадамжтай, хорих газар ял эдлээгүй ч эрх нь хязгаарлагдсан дараах иргэд сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй. Үүнд:
 
• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.

Эх сурвалж: Olloo.mn

СЕХ-ныхоон сонгогчийн боловсролыг дээшлүүлье
Бусад мэдээ ▼

1
11-22
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томиллоо

2
11-22
В.Путины заль, Х.Баттулгын мөрөөдөл

3
11-22
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, цэцэд нь үлдээв

4
11-22
Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо

5
11-22
Х.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов

6
11-22
СЗХ-ны дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргав

7
11-22
Б.Бат-Ундрал: Нутгийн минь уул, ус ивээж уралдаандаа амжилттай оролцлоо

8
11-22
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ

9
11-22
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг тус тус томиллоо

10
11-22
Хөлддөггүй гол

11
11-22
Монголын хөгжилд чөлөөт бүс биш Ж.Батзандангийн попрол л тушаа болно

12
11-22
“5G” бүтээх ажилд оролцохыг “Apple” компанид санал болгожээ

13
11-22
“Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

14
11-22
“Оюутолгойн ТУЗ-д байдаг Монголын талын гурав муу ажиллаж байна”

15
11-22
Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө

16
11-22
САЙЖРУУЛСАН ТҮЛШ САВЛАХ АЖЛЫГ 1.2 САЯ ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛНА

17
11-22
Ц.СОЛОНГО: БАНКУУД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС НЭРЭЭР ИРГЭДИЙГ ЧИМЭЭГҮЙ МӨЛЖИЖ БАЙНА

18
11-22
Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов

19
11-22
"Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд" гэж дуулж болохгүй нээ

20
11-22
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн хүнд даацын авто замыг барьж дуусгажээ

21
11-22
Өнөө үед хадгалагдан үлдсэн ХАМГИЙН ЭРТНИЙ ЗООСНУУД

22
11-22
Энэ жил нийгмийн даатгалын сангийн орлого хэдэн хувиар өссөн бэ?

23
11-22
Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна

24
11-22
‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн багш нарын илтгэл дөрвөн төрөлд тэргүүлэв

25
11-22
Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг

26
11-22
Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна

27
11-22
Өвөр Монголын өөртөө засах оронд 4000 гаруй жилийн настай хот олджээ

28
11-22
Хятадын хөрөнгө оруулалттай компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал авдаг байжээ

29
11-22
Ким Жөн Ун “АСЕАН”-ы уулзалтад оролцохгүй

30
11-22
Ялгуусан цэргийн 840 жилийн ой

31
11-22
Хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэгийг дурджээ

32
11-22
Эерэг бодол: Амьдралыг харах ялгаатай арга зам

33
11-22
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

34
11-22
Өндөг шиг өөгүй ч сонгогчдод хэрэггүй

35
11-22
Иргэдэд эрүү шүүлт тулгасан Сэлэнгийн цагдаагийн алба хаагчдад ял оноолоо

36
11-22
“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

37
11-22
Оюутолгойн гэрээ алдаатай болсныг парламент 10 жилийн дараа зөвшөөрөв

38
11-22
Ц.Нямдорж сайд аа, намын дарга асанг чинь хэлмэгдүүлчихлээ

39
11-22
Д.Одбаяр дарга аа, бид танаас ичиж байна

40
11-21
ЦЭЦ үеэ өнгөрөөсөн улстөрчдийн "СҮҮЛИЙН ЗОГСООЛ" биш

41
11-21
Юрий Кручкин (Монгол судлаач): Монголын тѳрийн албан хаагчид монголоороо ч бичиж чаддаггүй

42
11-21
Ипотекийн зээлд 76 тэрбум төгрөг зарцуулна

43
11-21
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ

44
11-21
Баячуудын шинэ "гангараа" эмэгтэй бие хамгаалагч

45
11-21
800 Хятад иргэдийн зарч Ө.Энхтүвшингээ зайлуулаач У.Хүрэлсүх ээ!!!

46
11-21
Оюутолгойн нэг судалгаанаас болгоомжилж байна

47
11-21
Чехид 9467 монгол хүн амьдардаг

48
11-21
Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

49
11-21
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

50
11-21
Н.Нацагням: У.Хүрэлсүх “новш”-ийг огцруулалгүй хамгаалалтад авч, илжиг шиг хадах нь экологио хамгаалах цорын ганц гарц

51
11-21
2020 онд НДШ 26% болсоноор 800.000₮ цалинтай хүн 208.000₮ НДШ төлнө

52
11-21
Японд эмэгтэйчүүдийг ажлын байр дээр нүдний шил зүүхийг хоригложээ

53
11-21
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

54
11-21
Хятадын компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал суутгаж байжээ

55
11-21
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээ байгууллаа

56
11-21
Зэрлэг гахай мал барьж байна

57
11-21
Удахгүй дэлхий дээр бие даасан шинэ улс бий болж магадгүй

58
11-21
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

59
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

60
11-21
Роналду нууцаар хуримлажээ

61
11-21
Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

62
11-21
С.Амарсайхан: Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа

63
11-21
СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

64
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

65
11-21
Moнгол Улс терроризмын аюул “огт байхгүй” орны нэгээр нэрлэгджээ

66
11-21
Ирээдүйн банк

67
11-21
“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ

68
11-21
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

69
11-21
Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг цахим тоглоомын газраас олжээ

70
11-21
100 жилээр ухраана гэнэ ээ...

71
11-21
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна

72
11-21
"Аялгуут намар" тоглолтын тасалбар бүрт гадаад хэл, компьютерийн сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх дагалдана

73
11-21
Хонг Конгийн тухай хуулийг АНУ батлахад хүрвэл Хятад хариу арга хэмжээ авна гэжээ

74
11-21
Хөгжлийн банк - Тендерийн урилга

75
11-21
Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

76
11-21
Манай улсад эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ У.Уранцэцэг

77
11-21
ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

78
11-21
Оюутолгой хэмээх үйлтэй толгой МАН-ынхны зодооны шалтгаан нь

79
11-21
Оюутолгой ба Монголын улс төр

80
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

81
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

82
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

83
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

84
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

85
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

86
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

87
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

88
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

89
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

90
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

91
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

92
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

93
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

94
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

95
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

96
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

97
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

98
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

99
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

100
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ