BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Элегестийн нүүрс манайхаар дамжин Хятадад хүрэх нь Тавантолгойд нөлөөлөх үү?

Биднийг  мөрөөдөл, төсөөлөлтэйгөө зууралдаж байх зуур бусад улс орнууд бодлогоо хөрсөн дээр буулгачихсан жишээ цөөнгүй. 


Тэгэхээр бид өөрийн оролцоогоо хангаж дийлэх төсөл хөтөлбөрүүдээс үр шим хүртэхэд анхаарах ёстой юм. Түүнчлэн хойд хөршийн “РЖД”,  Тувагийн эрчим хүчний корпорац, “Лидер Групп” хүч нийлэн  Кызыл-Курагино төмөр замын төслийг ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад буй энэ үед бид оролцоотой байх боломж бий юу гэдэг асуудал анхаарал татаж байна. 

Энэ төмөр замын төсөл “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг гэдэг утгаараа уг нь бидэнд ойр байх ёстой л доо. Гэхдээ нэг зүйлийг зориуд сануулахад тэдний барих замаар Тувагийн Элегест ордын  нүүрсийг БНХАУ руу хүрнэ. Тувагийн нүүрс манай нутгаар дамжин БНХАУ-д хүрнэ л гэсэн үг л дээ.  Энэ нь манай Тавантолгойн ордын өрсөлдөх чадвартай холбоотой юм. Энэ утгаараа манай тухайд тийм ч таатай мэдээлэл биш. Гэхдээ яахав нөгөө талаас харахад нөхцөл байдлыг өөрсдөдөө ая таатайгаар шийдэх боломжийг бид эрэлхийлэхэд гэмгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр Тувагийн төрийн тэргүүнтэй уулзахдаа  Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэх саналыг тавьж, харилцан ярилцах төлөвлөгөөтэй байгаа дуулдсан. Энэ уг нь шинэ санаа биш. Олон жилийн өмнөөс яригдаж л ирсэн сэдэв. Гэхдээ өнөөдрийн тухайд Элегестийн нүүрсийг БНХАУ руу нийлүүлэх үйл явцыг ОХУ идэвхжүүлэхэд анхаарч буй учраас манай талаас хуучны саналуудаа шинээр эргэлтэд оруулахад болохгүй гэх зүйлгүй. Нэгэнтээ манайхаар биш өөр замаар БНХАУ-д нүүрс нь хүрэх л юм бол бид газар нутаг дээгүүрээ замыг нь тавиулаад дундаас нь ашиг олох эдийн засгийн боломжийг ашиглаж болох юм.

Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх. Сануулахад, хойд хөрш Тувагийн Элегест ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулж байсан юм. Ингэхдээ уг төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлого  Кремльд бийг ОХУ-ын хэвлэлүүд бичиж байсан. Манай нүүрсний үндсэн гол зах зээл рүү  нүүрсээ гаргахдаа манай газар нутаг дээгүүр дамжуулах нь манайд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах эсэх нь анхаарал татаж байв. Харин өдгөө яригдаж буй чиглэлийг харвал  Курагино-Кызыл -Цагаан толгой -Эрдэнэт -Бээжин -Тяньжин,  Курагино-Кызыл-Цагаан толгой-Өрөмч гэсэн маршрут байгаа юм. Өмнө нь Кызыл-Курагино төслийн хүрээнд яригдаж байсан чиглэлүүдийг харахад Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч болон Курагино -Кызыл-Цагаантолгой-Арц суурь -Овоот-Эрдэнэт – Салхит – Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин гэсэн маршрутууд зурагдаад байсан юм.

Цаашид төсөл бодитой хэрэгжиж эхлэхэд  БНХАУ оролцоотой байх асуудал хөндөгдөх үү. Ер нь бидний ашиг сонирхлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Нүүрсний экспорт манай төсвийн дансны тулах цэгийн нэг гэдэг утгаараа БНХАУ, ОХУ-ын эрэлт, нийлүүлэлтийн шинэ гүүр болох энэ төмөр замын төсөлд хэрхэн яаж оролцох нь бидэнд чухал. Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр,  бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах гэж арвангурав дахь жилдээ ярьж буй бидний үнэн. Нүүрсийг төмөр замаар зөөхийн эдийн засаг, байгаль орчны  ач холбогдлыг олон тоон үзүүлэлтээр баталсаар байхад хөрсөн дээр буулгахаас алгуурлаад байдаг нь бас л манай үнэн. Энэ сарын сүүлээр Тувагийн тэргүүнийг “найрах” гээд буй манай ерөнхийлөгч өөрөө ч нүүрсний төмөр замын  биежээгүй мөрөөдлүүдтэй холбогдох нэгэн  л дээ. Одоо тэгээд бусдын  төмөр замыг нутгаараа дамжуулахыг гуйгаад явж байна гэхээр нэг талаас харамсалтай л юм. Гэвч эхэнд хэлсэнчлэн оролцож, өгөөж хүртэж болох төслүүдийн гадаа үлдэхгүйн тулд нүүрээ ширлээд явах л хэрэгцээ эдийн засгийн талаас бол байгаад байна.

Э.Болорхажид 

Эх сурвалж: Zindaa.mn

 

Элегестийн нүүрс манайхаар дамжин Хятадад хүрэх нь Тавантолгойд нөлөөлөх үү?
Бусад мэдээ ▼

1
11-19
“Капитал” банк дампуурсан биш Б.Ундармаа ЗАВШИВ

2
11-19
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

3
11-19
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

4
11-19
Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна

5
11-19
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

6
11-19
Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

7
11-19
Ч.Хүрэлбаатрын ах, Д.Оюунхоролын нөхөр нарыг консулаар томиллоо

8
11-19
Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ

9
11-19
Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

10
11-19
Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

11
11-19
Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

12
11-19
Банкаар дагнагчийг дахин сонгохгүй

13
11-19
Шагнал "нүдээ олбол" илүү тод харагддаг

14
11-19
Башар Асад: АНУ нацистуудыг дуурайж байна

15
11-19
ЖДҮ-чид хэргээ хүлээчихлээ цааш нь яах бол...

16
11-19
Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

17
11-19
Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

18
11-19
МАН тойргуудыг дахин зурна

19
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

20
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

21
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

22
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

23
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

24
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

25
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

26
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

27
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

28
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

29
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

30
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

31
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

32
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

33
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

34
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

35
11-18
Анагаах эм аюултай хор болох цаг дор

36
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

37
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

38
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

39
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

40
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

41
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

42
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

43
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

44
11-18
Холион бантан

45
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

46
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

47
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

48
11-18
Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд

49
11-15
Олон тооны судар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

50
11-15
Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

51
11-15
Герман улс бүсгүйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцох гэж байна

52
11-15
"Худалч гишүүн"

53
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу

54
11-15
Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

55
11-15
​Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

56
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

57
11-15
Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

58
11-15
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

59
11-15
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

60
11-15
Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

61
11-15
ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

62
11-15
Хотын захирагч С.Амарсайхан ''Нэг хот-Нэг стандарт'' зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

63
11-15
Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

64
11-15
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

65
11-15
Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

66
11-15
Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

67
11-15
АТГ-ын нэрийг барьсан этгээдийг шалгаж байна

68
11-15
Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

69
11-15
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

70
11-15
Хиймэл оюун ухаанд түшиглэж үйлдвэр нээнэ

71
11-15
Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

72
11-15
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?

73
11-15
"Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана

74
11-15
Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

75
11-15
Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

76
11-15
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

77
11-15
”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана

78
11-15
БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

79
11-15
Б.Энх-Амгалан сайдын өөрийнх нь “Мишээл экспо” цэцэглэснийг, өрөөлийн Дарханы замын сэглэгдсэнийг хар даа!

80
11-15
Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-од сануулга өглөө

81
11-15
Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

82
11-15
Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

83
11-15
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа

84
11-15
Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

85
11-15
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

86
11-14
Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу шалгалт хийж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцов

87
11-14
Дундаж давхаргынхны “Турсагыг Хуулах” харгис бодлого

88
11-14
“ФАУСТ” жүжгийг үзэх 5 ШАЛТГААН

89
11-14
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

90
11-14
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл...

91
11-14
Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

92
11-14
Таны хүүхэд 4-5 настай юу?

93
11-14
Б.Амархүү ШИЙДЭХ ТОГТООЛТОЙГОО танилцжээ

94
11-14
27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь тогтоогджээ

95
11-14
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

96
11-14
“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал гуйжээ

97
11-14
Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

98
11-14
“Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ”

99
11-14
Ой санамжаа гээсэн парламент

100
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ