BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

Монголын дипломат алба, гадаад харилцаа  өдрөөс өдөрт улам дампуурч  байна гэвэл хэтрүүүлэл болохгүй болов 


уу. Энэ тухай олон жишээ татаж ярьж болохоор байна. Европ, Азийн оруудыг хэрсэн хар, бор тамхины наймаа, контрбандын хэрэгт манай диломат албаныхан бараг бүгдээрээ шахуу нэр холбогдов. Олон жилийн өмнөөс ужиг болсон тэдний иймэрхүү ноцтой гэмт хэргүүдийг таслан зогсоож, дипломат харилцааны нэр хүндийг сэргээх талаар өнөөгийн Засгийн газар, ялангуяа уг салбарыг гардаж хариуцсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд олигтой юм ер хийсэнгүй. Иймд огцорч зайлах болзлоо хангаж буй Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар зэрэг сайдуудын нэг нь Д.Цогтбаатар болоод байна.

Д.Цогтбаатарын ажлын гологдол гэж хэлж болохоор нэг том үйл явдал саяхан болж өнгөрсөн нь Олон улсын FATF байгууллагаас  Франц улсад зохион байгуулсан хурал байлаа. Энэ хурал дээр Монгол улс авлига, мөнгө угаах зэрэг хүнд гэмт хэрэг, санхүүгийн хариуцлага муутай систем зэргээсээ болоод шившигээ дэлгэн, саарал жагсаалтад бичигдэв. Үүнээс улбаалан одоо манайд сайд, дарга нар хоорондоо тэрсэлдээд, гэдсэндээ хөлөө жийлцэж байна. Саарал жагсаалтад ороход хамгийн их нөлөөлсөн гол буруутнаа хайж буй нь энэ л дээ. Тэгээд Монгол банкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыгаа ажлаас чөлөөлөөд санаа амрах бололтой.

Гэвч үнэндээ үүгээр асуудал дуусахгүй. Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар бол Монголыг саарал жагсаалтад оруулах эсэх тухай яригдсан тэрхүү FATF байгууллагын хурлын үеэр манай улсыг өмөөрч нэг ч гадаад улс орны төр засгийн томчууд, төлөөлөгчдөөс “А” гэж ам ангайгаагүй нь дипломат бодлого дэндүү сул дорой байгааг харуулав. Нөгөөтэйгүүр, мөнгө угаах, хар, бор тамхи тээвэрлэн боруулагчдийн дийлэнх хэсэг нь Монголын дипломат  ажилтнууд болон дипломат паспорт ашигласан жирийн иргэд гэдгийг Ази, Европын бүх улс орны хууль хяналтынхан сайн мэддэг учраас саарал жагсаалтад ороход харин ч баяртай байсан байх.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь Улаанбаатар-Сөүлийн онгоцоор зорчихдоо хориод настай үйлчлэгч бүсгүйн бөгсийг илж, бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдон Өмнөд Солонгосын шүүүхийн шийдвэрээр тус улсад цагдан хоригдов. Өмнөөс ичиж үхмээр энэхүү дуулианы эхний өдрөөс харин манай томчууд баахан мэдэгдэл хийж, түүнийг өмөөрөх янзтай байлаа. Ялангуяа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар маш хариуцлагагүй юм яриад цохиж явна лээ. Тэрээр бараг л хэн нэг нь Д.Одбаярыг зориудаар тийм шившигтэй хэрэгт хутгаж буй мэтээр мэдэгдэхдээ мань эрийг дипломат халдашгүй эрх ямба эдэлдэг  гэсэн юм. Гэтэл Д.Одбаярт тийм эрх ямба эдлэх үндэслэл байхгүй гэдгийг ахмад дипломатууд болон хуулийнхан нотолж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь гадаад улс оронд агаарын хөлгөөр зорчихдоо тухайн улсынх нь хууль журмыг жирийн иргэний нэгэн адил мөдрөх учиртай ажээ.

Ерөөсөө ганц Д.Одбаяр ч биш дипломат гадаад паспорт авсан яам, агентлагийн хурган дарга нар нь хүртэл эрээ цээрээ алдан Солонгосын казино руу цуварч, тэнд архидан согтуурч алийгаа алддаг нь нууц биш юм. Мөн дипломат паспортыг дарга нарт ойр явдаг хүмүүс болон жирийн иргэд  өндөр үнээр дамлан борлууулдаг далд бизнесийг таслан зогсоох талаар Д.Цогтбаатар сайд үнэндээ  хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тиймээс дээрх контрбандын хэргүүдээс гадна өөр янз бүрийн хэргүүд ар араасаа цуварч гарсаар байгаа юм.     

Монголд 800 Хятад иргэд орж ирээд цахим орчныг ёстой түйвээж хаях шахав. Тэдгээр хятадууд нь энэ оны наймдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар манай улс руу орж ирсэн нь илэрхий байлаа. Манай тагнуулынхан тэднийг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл ийм дуулиан гарахаас хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд, Эрээний хил дамнасан хэсэгт чөлөөт бүс хөгжүүлэх нэрээр хятадуудыг Монгол руу 30 хоног визгүй зорчуулах хууль батлах гээд төрийн ордонд тун яаравчилж байлаа. Хуулийн ийм бүтэлгүй заалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэмжих янзтай байсныг бас яана. Энэ мэтээр Д.Цогтбаатар сайдын суудал нэгэнт ганхаж эхлээд байгаа ажээ.

О.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн 

Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ
Бусад мэдээ ▼

1
11-13
Газраа орон сууцаар солих боломжтой 19 байршил

2
11-13
Нийгмийн даатгал, татвар нэрийн дор иргэдээ шулсаар байх уу

3
11-13
Цэцэрлэгийн хүүхдүүдээс хууль бусаар хураасан мөнгийг буцаан олгуулжээ

4
11-13
"Жем Групп"-ийн “Спорт наадам” боллоо

5
11-13
Хуулиа “МЭДДЭГГҮЙ” сайд

6
11-13
Цасны талаарх таны мэдэхгүй хачирхалтай баримтууд

7
11-13
Электрон тамхи хэрэглэсний улмаас хүндээр өвчилсөн залуу хоёр уушгиа солиулжээ

8
11-13
Нийслэлээс 75 кг сайжруулсан түлш гаргахыг завджээ

9
11-13
Монголд алмазын орд байдаг уу?

10
11-13
"Комментатор" нэвтрүүлэгт Эрэл компанийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат оролцов

11
11-13
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа

12
11-13
БНСУ-ын прокурор Д.Одбаярын хилийн хоригийг цуцалж, 7 вонны торгууль ногдуулжээ

13
11-13
Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

14
11-13
Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

15
11-13
Орон нутгийн зарим зам хаагдахыг анхааруулж байна

16
11-13
Эрдэмтэд Монголчуудын хөх толботой Төрдөгийн Нууц шалтгааныг Шинжлэх ухаанаар олжээ

17
11-13
Эрх баригч намын башир арга

18
11-13
Монгол Улс 2030 онд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ

19
11-13
"Хувьсгалчид"-ын нууц нэрс

20
11-13
ОХУ-тай байгуулах иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг батлах хуулийн төслийг өргөн барина

21
11-13
“Хонгил”-ын эзэн Н.Алтанхуягийнхан гурил будаа тарааж явна гэв үү

22
11-13
'Хятадаас илүү Монголчуудад Төвдийг өөрсдийн нэг хэсэг гэж үзэх түүхэн үндэслэл бий'

23
11-13
УИХ-ын даргыг огцруулах үндэслэл энэ байна

24
11-13
Дарангуй дэглэмийн дор тэсч үлдэх гарын авлага

25
11-13
Дахин дахин хумсалсан түүнийг сонгож огт болохгүй

26
11-13
Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

27
11-13
Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ

28
11-13
Хар тамхины хэргээр тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

29
11-13
Баянхошууны хөтлийн 200 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холболоо

30
11-13
Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл

31
11-13
Д.Одбаярыг Монголд ирэх эсэхийг Солонгосын прокурор шийднэ

32
11-13
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жил хорих ял оноолоо

33
11-13
Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

34
11-13
Монголын нийгэмд хуримтлагдсан хог новшийг орвонгоор нь арилгах аавын хүүг амьдрал өөрөө бэлтгэж байгаа

35
11-13
Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая

36
11-12
БНСУ: Монгол дахь Элчин сайдаа эгүүлэн татжээ

37
11-12
Баянзүрх дүүрэг 57,3 тонн давс, бодис цацлаа

38
11-12
Тамирчин хүн Өрсөлдөгчөө маш сайн мэдрэх ёстой

39
11-12
Ерөнхий сайд Б.Болороогийн шаардлагыг хүлээн авлаа

40
11-12
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь интернэт ашигладаг

41
11-12
Анжелина Жоли Америкаас бүрмөсөн явна

42
11-12
Мөсөн арлын эзэд...

43
11-12
ИВУ-ЗАНЖИАЖЭ Аватар/Шилэн гүүр/Тэнгэрийн хаалга

44
11-12
365 EXPO Олон улсын худалдааны төв 2019.12.03 нээгдэнэ

45
11-12
Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу, мотоцикл хулгайлжээ

46
11-12
АНУ: Хүн амины гэмт хэргийн сэжигтнүүд 55 см өргөн нүхээр оргожээ

47
11-12
Монгол төрийг гутааснаараа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр огцрох ёстой!

48
11-12
Ажиллах хүчний хомсдлыг зохицуулахад роботуудыг ашиглана

49
11-12
Монгол Улсын хөгжлийн шинэ гарц IT салбар

50
11-12
ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт 2-11 сая төгрөгийн торгууль ногдуулж болзошгүй

51
11-12
АНУ-д томоохон зэвсгийн үйлдвэр эзэмшдэг компани MСS-ийн 25 хувийг авахаар хэлэлцээ хийж байна

52
11-12
Завхан аймаг: Загастайн давааны чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаажээ

53
11-12
Хогийн сав дахь ухамсар

54
11-12
12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

55
11-12
Цензургүй яриа - Иргэн Б.Болороо оролцлоо

56
11-12
Урсдаг шатаар уруудаж буй Венесуэль

57
11-12
"Ам нээвэл" нэвтрүүлэгт "Bloomberg" телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгион оролцов

58
11-12
Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн багтай боллоо

59
11-12
Генерал Б.Баярмагнай: Би фронтоосоо гараагүй ээ...

60
11-12
"Олон нийтэд худал мэдээлэл өгч болохгүй. Хуулиа унш, Сангийн Сайдаа

61
11-12
Чингэлтэйн 17, 18 дугаар хороодын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжрууллаа

62
11-12
Тайлагдашгүй орчлонгийн ойлгомжтой гариг эрхсүүд

63
11-12
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хаачив

64
11-12
Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар

65
11-12
Монголын төр дэх МАН-ын ЖДҮ-чид

66
11-12
Үндсэн хуулийг өөрчлөх төсөлгүй болжээ

67
11-11
Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

68
11-11
Д.Одбаярын хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ

69
11-11
Сэрэмжлүүлэг: Хар чавганаас ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж илэрчээ

70
11-11
Эцгийнхээ нэрийг хайралдаггүй хүнд итгэнэ гэж үү

71
11-11
Сэхвэл сэхээд сөнөвөл сөнөцгөөе

72
11-11
Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ

73
11-11
С.Зориг агсны ганцхан удаа телевизээр гарсан бичлэг

74
11-11
Хонконг: Цагдаа жагсагчийг бууджээ

75
11-11
Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

76
11-11
Монгол улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдыг визтэй холбоотой зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

77
11-11
Цэрэг армийн үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

78
11-11
Месси Ла лигт 34 дэх хет-трикээ хийж, Роналдогийн амжилтыг давтлаа

79
11-11
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг яагаад удааширч байна вэ?

80
11-11
Шинээр Элчин сайдаар томилогдсон зургаан хүнийг танилцуулж байна

81
11-11
Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

82
11-11
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

83
11-11
“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна

84
11-11
"Бөгс"

85
11-11
"Аrdiinelch.mn"-ий шилдэг залуу улс төрчдийн санал асуулга үргэлжилж байна

86
11-11
Монголбанкийг мөнгө хэвлэх утсан хүүхэлдэй удирдах уу

87
11-11
Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

88
11-11
Боливыг 14 жил удирдсан Эво Моралес огцорлоо

89
11-11
ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэгийн завшсан 1.5 тэрбумын хэрэг хаачив

90
11-11
Жагсаалын үеэр Хонконгийн цагдаагийн ажилтан жагсагч руу гал нээн, буудсан хэрэг гарчээ

91
11-11
Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээг өөрчилж, хахууль авсан байж болзошгүй гэв

92
11-11
Солонгосын "Одбаяр"-ууд буюу бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх болсон шалтгаан

93
11-11
Даатгалын бодлого нэрээр түмнээ мөлжих нь бидний хүссэн ардчилал биш

94
11-11
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ирсэн тухай мэдээлэл ирээгүй гэв

95
11-11
Авлигын хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ

96
11-11
Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ

97
11-11
Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов

98
11-11
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

99
11-11
Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

100
11-11
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт залилуулсан гэх Солонгос эр ийм захидал илгээжээ