BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Буйлны үрэвслийг эмчлүүлээгүйгээс тулгуур эдийн үрэвсэлт өвчин болдог

Насанд хүрсэн хүн бүрт хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий 


гэдэгт эргэлзэхгүй байна. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж болох юм. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм. Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай био хальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвслүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвсэлийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг. Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин юм. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвслийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
 
Буйлны үрэвсэл шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах, буйлны хэсэгт сойз хүргэж угаах үед болон шүдээ чигчилэхэд хөндүүрлэж цус гарах, шүлсээ сороод хаяхад цустай байх, буйл хавагнаж үрэвсэх, буйлны өнгө улаан, ягаан туяатай байх, амнаас эвгүй үнэр гардаг. Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирснаар буйланд сөрөг нөлөө учруулна. Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэн амны хөндийгөөс бусад эрхтэн тог­толцоо руу дамжин халдварлах боломж нээгдэнэ. Үүнийг таслан зогсоохын тулд өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсараа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь илүү тустай.
 
 
Буйлны үрэвсэлийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг найрлагаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтлогооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд туслана. Болж өгвөл хоол хүнсэндээ хүсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв.
 
 
Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж сэжиглэж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвсэлээс сэргийлэх болон үрэвсэлийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Хэдийгээр шүдээ угаах болон шүд хоорондын завсараа өөрөө цэвэрлэх нь шүдний өнгөр тогтохоос сэргийлэх боловч зарим нэг шүдний нүдэнд үл харагдах, хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг иж бүрэн цэвэрлэж чаддаггүй сул талтай. Иймд зургаан сар тутамд шүдний эмчид очиж шүд болон буйлны хэсгүүдээ хянуулж, мэргэжлийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ авч байх нь зөв.
 
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд тус­лана. Үүний дараа шүдний гадар­гуу­нуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын зав­сараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй ба ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй. Дээр дурдсан зүйлсийг анхааралдаа авч мөрдлөг болгосон байхад буйлны үрэвсэл үүсэх, хүндрэх эрсдлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Шүд ба буйлны үрэвсэлт өвчнүүд нь таны биеийн ерөнхий эрүүл мэндийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг байнга санаж шүд, буйлны үрэвсэл үүсэхээс байнга сэргийлж, үүссэн бол цаг тухайд нь эмчид хандаж байхыг “Миракл” шүдний эмнэлгийн эмчилгээний эмч Т.Нямүсрэн зөвлөж байна.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Буйлны үрэвслийг эмчлүүлээгүйгээс тулгуур эдийн үрэвсэлт өвчин болдог
Бусад мэдээ ▼

1
11-22
‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн багш нарын илтгэл дөрвөн төрөлд тэргүүлэв

2
11-22
Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг

3
11-22
Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна

4
11-22
Өвөр Монголын өөртөө засах оронд 4000 гаруй жилийн настай хот олджээ

5
11-22
Хятадын хөрөнгө оруулалттай компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал авдаг байжээ

6
11-22
Ким Жөн Ун “АСЕАН”-ы уулзалтад оролцохгүй

7
11-22
Ялгуусан цэргийн 840 жилийн ой

8
11-22
Хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэгийг дурджээ

9
11-22
Эерэг бодол: Амьдралыг харах ялгаатай арга зам

10
11-22
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

11
11-22
Өндөг шиг өөгүй ч сонгогчдод хэрэггүй

12
11-22
Иргэдэд эрүү шүүлт тулгасан Сэлэнгийн цагдаагийн алба хаагчдад ял оноолоо

13
11-22
“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

14
11-22
Оюутолгойн гэрээ алдаатай болсныг парламент 10 жилийн дараа зөвшөөрөв

15
11-22
Ц.Нямдорж сайд аа, намын дарга асанг чинь хэлмэгдүүлчихлээ

16
11-22
Д.Одбаяр дарга аа, бид танаас ичиж байна

17
11-21
ЦЭЦ үеэ өнгөрөөсөн улстөрчдийн "СҮҮЛИЙН ЗОГСООЛ" биш

18
11-21
Юрий Кручкин (Монгол судлаач): Монголын тѳрийн албан хаагчид монголоороо ч бичиж чаддаггүй

19
11-21
Ипотекийн зээлд 76 тэрбум төгрөг зарцуулна

20
11-21
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ

21
11-21
Баячуудын шинэ "гангараа" эмэгтэй бие хамгаалагч

22
11-21
800 Хятад иргэдийн зарч Ө.Энхтүвшингээ зайлуулаач У.Хүрэлсүх ээ!!!

23
11-21
Оюутолгойн нэг судалгаанаас болгоомжилж байна

24
11-21
Чехид 9467 монгол хүн амьдардаг

25
11-21
Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

26
11-21
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

27
11-21
Н.Нацагням: У.Хүрэлсүх “новш”-ийг огцруулалгүй хамгаалалтад авч, илжиг шиг хадах нь экологио хамгаалах цорын ганц гарц

28
11-21
2020 онд НДШ 26% болсоноор 800.000₮ цалинтай хүн 208.000₮ НДШ төлнө

29
11-21
Японд эмэгтэйчүүдийг ажлын байр дээр нүдний шил зүүхийг хоригложээ

30
11-21
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

31
11-21
Хятадын компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал суутгаж байжээ

32
11-21
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээ байгууллаа

33
11-21
Зэрлэг гахай мал барьж байна

34
11-21
Удахгүй дэлхий дээр бие даасан шинэ улс бий болж магадгүй

35
11-21
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

36
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

37
11-21
Роналду нууцаар хуримлажээ

38
11-21
Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

39
11-21
С.Амарсайхан: Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа

40
11-21
СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

41
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

42
11-21
Moнгол Улс терроризмын аюул “огт байхгүй” орны нэгээр нэрлэгджээ

43
11-21
Ирээдүйн банк

44
11-21
“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ

45
11-21
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

46
11-21
Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг цахим тоглоомын газраас олжээ

47
11-21
100 жилээр ухраана гэнэ ээ...

48
11-21
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна

49
11-21
"Аялгуут намар" тоглолтын тасалбар бүрт гадаад хэл, компьютерийн сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх дагалдана

50
11-21
Хонг Конгийн тухай хуулийг АНУ батлахад хүрвэл Хятад хариу арга хэмжээ авна гэжээ

51
11-21
Хөгжлийн банк - Тендерийн урилга

52
11-21
Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

53
11-21
Манай улсад эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ У.Уранцэцэг

54
11-21
ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

55
11-21
Оюутолгой хэмээх үйлтэй толгой МАН-ынхны зодооны шалтгаан нь

56
11-21
Оюутолгой ба Монголын улс төр

57
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

58
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

59
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

60
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

61
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

62
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

63
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

64
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

65
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

66
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

67
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

68
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

69
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

70
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

71
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

72
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

73
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

74
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

75
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

76
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

77
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

78
11-20
Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

79
11-20
Гудамж биднээс хариугаа авдаг

80
11-20
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

81
11-20
“Huawei” уян дэлгэцтэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргажээ

82
11-20
12 настай хүү сураггүй алга болоод 20 хонож байна

83
11-20
СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

84
11-20
ОХУ-д зам, тээврийн чиглэлээр жил бүр 400 оюутан сургахаар болжээ

85
11-20
Ур чадварын тайланд Швейцарь тэргүүлж, Монгол сүүл мушгижээ

86
11-20
Гавьяат хуульч Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг ажлаас нь чөлөөлжээ

87
11-20
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ

88
11-20
Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгоно

89
11-20
Цаазын ялыг халах дэвшилтэд туршлага солилцох Монгол Улс болон Төв Азийн орнуудын уулзалт Женевт боллоо

90
11-20
Г.Буяндорж нарын хятад иргэнээс 1,2 сая доллар залилсан гэх найман жил шалгагдсан хэргийг хэрэгсэхгүй болголоо

91
11-20
Чингисийн мэндэлсэн өдрөөр урлагийнхан нэгэн тайзан дээр чуулна

92
11-20
Амралтаараа аав ээжтэйгээ Аватар луу

93
11-20
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

94
11-20
Нийгмийн даатгалын сангийн орлого 18.4 хувиар өслөө

95
11-20
Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ

96
11-20
БНСУ, Япон үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

97
11-20
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

98
11-20
Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь

99
11-20
“CU” сүлжээ дэлгүүрт сануулга өгч, шийтгэл ногдууллаа

100
11-20
Хөгжлийн банк - Зөвлөх үйлчилгээний тухай зарлал