 |
|
 |
|
Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу? |
|
|
 |
|
 |
Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу?
2019-11-07Үндсэн хуулийн тайлбарын онолын хичээл заадаг байсан Колумбын их сургуулийн профессор маань нэг өдөр уулзаж, Монголын 
Үндсэн хуулийн талаарх гадны судлаачдын бичсэн нэлээд хэдэн ном, эрдэм шинжилгээний өгүүлэл олж уншихыг санал болгосон юм. Тэр дундаас нэг ном ихээхэн сонирхол татсан бөгөөд сүүлд нь тэрхүү номын зохиолч АНУ-ын Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Том Гинсбургтэй танилцах боломж олдож билээ. Гинсбург гуай манай Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, институци хоорондын харилцааг нэлээд чамбай судалсан, Монгол Үндсэн хуулийн Цэцийн талаар судалгааны ажил хийж байсан судлаач эрдэмтэн юм. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ чухал үед гадны эрдэмтэн манай улс төрийн тогтолцоог хэрхэн дүгнэж байсан нь сонирхолтой байж магад хэмээн аль болох энгийн үг хэллэгээр сийрүүлснээ та бүхэнд толилуулж байна.
....1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулан төрийн эрх мэдлийг шилжүүлэн авлаа. МСДН-ын гишүүн Д.Ламжав энэ үйл явдалтай бараг зэрэгцэн “УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн эвслийн гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдож болохгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ. Засгийн газрын кабинетын гишүүд нь парламенттай хамааралгүй байдаг Ерөнхийлөгчийн засаглал, эсхүл парламент дахь олонхын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг парламентын засаглалын чухам алийг нь Үндсэн хуулиар тогтоосон юм бол? Үндсэн хуулийг баталснаас хойш улс төрийн тогтолцооны хамгийн гол асуулт болсоор ирсэн энэхүү маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх үүрэгтэй болжээ.
Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг хоёр хуваасан нь (Ерөнхийлөгч болон Засгийн газарт) институци хоорондын зөрчлийн эх сурвалж болсон бөгөөд энэ нь 1992 оны дараагаар Ерөнхийлөгч П.Очирбат хориг тавих эрхээ байнга хэрэглэх болсон, түүнчлэн Ерөнхийлөгч болон Засгийн газрын хооронд байнгын таагүй харилцаа бий болсноор харагддаг. Д.Ламжавын Цэцэд гаргасан өргөдөл нь Монголын улс төрийн тогтолцооны мөн чанарыг шууд тодорхойлж өгөхийг Цэцээс хүссэн байна.
Тухайн үед нөлөө бүхий улстөрчид хоёр талаас байр сууриа илэрхийлж эхлэв. МАХН-ын гишүүн, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хуульч С.Төмөр агсан Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тэргүүнийг ард түмнээс шууд сонгож байгаа учир Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай гэж үзсэн бол, 1991 онд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж Монгол Улсын тогтолцоо бол Израиль, Герман, Итали улстай төстэй зөвхөн бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Их Британи улстай адил Парламентын Бүгд Найрамдах Улс гэж түүний эсрэг маргаж байжээ. Үндсэн хуулийн төслийг боловсруулагчид чухам юу гэж санан бодож төслийг боловсруулсан юм бол?
Цэц дунд суудлын хуралдаанаараа парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй хэмээн өргөдөл гаргасан Д.Ламжавын талд шийдвэр гаргав. Энэ нь олонх болсон Ардчилсан Холбоо эвслийн гишүүдийн дургүйг хүргэхийн сацуу Засгийн газрын кабинетэд ажиллах шаардлага хангасан хүмүүсийг хайх хийгээд сайд болох хүсэлтэй хүмүүсийн дарааллыг бий болгов. Эвслийн нөлөө бүхий улстөрчид Цэцийг улс төрийн нөлөөгөөр үйл ажиллагаа явуулж байгааг буруушааж, Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хурапдааны тэмдэглэлийг нарийвчлан судлах зэрэг Үндсэн хуулийг тайлбарлах илүү шинжлэх ухаанч арга хэрэглэхийг шаардаж эхэлсэн байна.
МАХН-аас өөр нам анх удаа парламентад олонх болсон тухайн үед Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх УИХ-д байсан. УИХ дахь олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй бөгөөд ингэснээр Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааныг дахин хэлэлцэх шаардлагатай болжээ. Дараагийн шатны мэтгэлцээн эхлэв. Монголын Үндэсний Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон хуульч Б.Дэлгэрмаа : “Социалист маягийн Ерөнхийлөгчийн тогтолцоо болон нэг хүний гарт эрх мэдэл хэтэрхий төвлөрөхөөс болгоомжлон парламентын энэ загварыг сонгосон. Үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүмүүсийн хүсэл зоригоос үл хамааран, 1992-1996 онд МАХН-ын олонх Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын гишүүдээс бүрдүүлж байсан. Ингэх нь Монголын ардчиллын практикт аль хэдийнэ тогтсон зүйл" гэж байжээ.
Нөгөө талаас гаргасан тайлбар их энгийн. 1.Америк болон Монгол Улс хоёулаа ардчилсан улс, 2.Америк Ерөнхийлөгчийн тогтолцоотой, парламентын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилдоггүй, 3.Тийм учраас Монголд мөн парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэжээ. Тайлбар гаргагч тал “Төрийн тэргүүн” ба “гүйцэтгэх засаглалын тэргүүн" хоёрын хоорондын ялгааг нарийн сайн ойлгоогүй бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлийг хамтад нь эдэлдэг, гэхдээ энэ бол дэлхий нийтэд тархсан ардчиллын практик биш, харин өвөрмөц тогтолцооны нэгэн жишээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хэдхэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, Үндсэн хуульд түүнийг Төрийн тэргүүн гэж зааж өгсөн байдаг. УИХ-ын олонхын талаас Герман, Япон, Их Британи Улсад сайд нар дандаа Парламентын гишүүн байдаг бөгөөд энэ нь ардчиллын практикт тогтсон зүйл. Тойрогтоо сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн сайд болно гэдэг ардчиллын эсрэг зүйл болно. Практик талаасаа ч гэсэн намын бүх нөлөө бүхий улстөрч сонгуульд нэр дэвшигч байдаг гэж тайлбар хийж байжээ. Цэц энэ байр суурийг тоосонгүй, их суудлын хуралдаанаараа өмнө гаргасан шийдвэрээ зөв хэмээн үзэж парламентын гишүүд гишүүнээсээ чөлөөлөгдөхгүйгээр сайдаар томилогдож болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Цэцийг ийм байр суурь баримтлахад хүргэсэн нотлох баримт бараг байдаггүй боловч Парламент, Засгийн газар хоёрыг заагласан энэ шийдвэрийн талаар харьцуулан дүгнэх замаар тайлбар хийж болох юм. Хууль ёсны зарчмыг янз бүрийн байдлаар тайлбарлаж ойлгодог боловч урьдчилан мэдэх боломжтой, гүйцэтгэх боломжтой зохицуулалтыг тухайн харилцаанд оролцогчид дагаж мөрдөх ёстой гэсэн тодорхойлолт эрх зүйн онолд давамгайлдаг. Сонгууль дууссаны дараахан бүх улс төрийн нам өмнө үйлчилж байсан тоглоомын дүрмээр тоглолт хийсэн ч төд удалгүй Үндсэн хуулийн Цэц тоглоомын энэхүү дүрмийг гэнэт өөрчлөх нь тэр. Цэцийн шийдвэрийг шийдвэр гарахаас нь өмнө мэдэх боломжгүй, гүйцэтгэх боломж ч байхгүй байсан. Цэцийн энэхүү шийдвэр дээр хэлсэн хууль ёсны зарчмыг баримтлаагүй гэж хэлж болох юм.
Цэцийн шийдвэрийг зөвтгөх үнэндээ боломжгүй. 1991 оны зургадугаар сард Үндсэн хуулийн төслийн 32 дугаар зүйлд “УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй” гэсэн агуулга бүхий заалт байжээ. Гэхдээ Үндсэн хууль батлагдахдаа энэ зүйлийг өөрчлөн 29 дүгээр зүйлд гишүүд “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”хэмээн өөрчлөн батлажээ. Үндсэн хуулийг батлахдаа хоёр эрх мэдлийг бүрмөсөн зааглаж тусгаарлахыг хүлээж аваагүй байна. Монголын Үндсэн хуулийг баталсан хүмүүс ердийн хуулиар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсны үндсэн дээр Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн нь тодорхой байна. Цэцийн шийдвэр ардчиллын эсрэг шийдвэр байсан. Ямар ч сонгуулиар сонгогдоогүй Ерөнхий сайд хамгийн хүчтэй эрх мэдэлтэн болсон бол бүх нийтийн сонгуулиар шууд сонгогдож гарч ирсэн Ерөнхийлөгч зөвхөн хориг тавих эрхтэй, Засгийн газарт нөлөөлөх ямар ч нөлөөгүй нэгэн байсан.
Харин хууль тогтоогч Засгийн газрыг огцруулахаар заналхийлэх, өөр Засгийн газар байгуулах замаар Засгийн газрыг хяналтдаа байлгах боломжтой. Сөрөг хүчинтэйгээ эвсэн Засгийн газрыг огцруулах нь хамгийн эцсийн шатанд л хэрэглэх арга юм. Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвших магадлал бүхий хамгийн гол нэр дэвшигчид парламентад сууж байсан бөгөөд сайдын албан тушаалд томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой тул тухайн үед энэ нь хууль тогтоогч нарт тийм ч шохоорхол татсан хувилбар байгаагүй.
Цэцийн шийдвэр нь Парламентын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг Европт тогтсон энгийн практикийг үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь Парламентын гишүүдтэйгээ өдөр тутам зэрэгцэн сууж хууль тогтоох явцад байнга хариулт өгч байдаг Парламентын байнгын хяналтын тогтолцоог үгүйсгэжээ. Монголын Засгийн газрын гишүүд Парламентад дуудагдаж асуултад хариулж болох боловч энэ хоёр институцийн хамаарал нь маш бүдэг болсон байлаа. Цэц яагаад чухам эрх мэдлийг ингэж хатуу хуваарилах тал дээр хүч гарган Засгийн газар ардчилсан сонгуулиар хариуцлага хүлээдэг тогтолцооноос дээгүүр тавьсан юм бол?
Хариултын нэг хувилбарыг дараахь байдлаар тайлбарлаж болох юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо нягт холбоотой, нэг нам аль алийг нь атгаж байгаа тохиолдолд Цэцэд өөрөө ямар нэгэн бодлогын талаар байр суурь тодорхойлох боломж хязгаарлагдмал байх болно. Монголын жишээ бол Цэц өөрийн үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгөө тэлэхийн тулд төрийн институци хоорондын дотоод харилцааг зааглаж өгсөн гэж дүгнэж болох юм. Шийдвэрийг нь байнга хянаж байх Засгийн газар болон Цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй байх эрхтэй Парламентын хоорондын уур амьсгалыг улам хүйтрүүлэх замаар Парламентаас Засгийн газрыг салгасан шийдвэрийн дараагаар Цэцийн шийдвэрийг амархан хүлээн зөвшөөрөх байх гэж тооцсон байх магадлалтай юм. Цэцийн шийдвэр нь сонгуульд ялсан намын хэтэрхий давамгайлах боломжийг багасгаж сонгуульд ялагдсан улс төрийн намд тусалснаар улс төрийн хүчний тэнцвэрийг олоход Цэц чухал үүрэг гүйцэтгэсэн байх талтай. Нөгөө талаар Цэцийн гишүүд өөрсдийн найрсаг харилцаатай МАХН-д тусалсан байж болох юм.
ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР
Цэцийн шийдвэр дараа дараачийн улс төрд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэдэг Цэцийн шийдвэр нь эвслийн дарга, сонгуулийг амжилттай зохион байгуулсан М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилсны дараагаар гарсан.
М.Энхсайхан УИХ-ын сонгуульд өөрөө өрсөлдөөгүй. Цэцийн шийдвэрийн дагуу эвслийн лидерүүд сайдаар томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх шаардлагатай болжээ. Сонгуулийн үр дүнд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын 76 суудлаас 50, МАХН 25, Уламжлалын нэгдсэн нам нэг суудал авсан байв. Сайдын албан тушаалд очихын тулд 14 гишүүн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм бол УИХ-ын хүчний харьцаа 36 ба 25 болж сайдаар томилогдсон гишүүдийн 14 суудалд нөхөн сонгууль явуулах шаардлагатай болох байлаа.“Ардчилсан Холбоо” эвсэл сонгуулд ялсан түүхэн ялалтаа алдаж мэдэх бодит эрсдэлтэй тулгарчээ. Тиймээс Засгийн газраа байгуулахдаа сайд нарынхаа тоог ес болгон бууруулав. Ингэж МАХН нөхөн сонгуульд ялсан байлаа ч гэсэн олонхоороо үлдэх баталгаагаа хангаж авлаа. Эвсэл МАХН-д нэг суудал алдахад УИХ-ын гишүүдийн 2/3-ыг бүрдүүлэх боломжгүй болох нөхцөлд байсан юм. Тухайлбал, УИХ-ын Дэд даргыг томилох хуралдааны үеэр Монголын Уламжлалын Нэгдсэн Намын гишүүн нь МАХН-ыхантай нийлэн хурал хаяж гарахад, УИХ шийдвэр гаргах боломжгүй болж байжээ. Ийм нөхцөл байдалд эвсэл Цэцийн шийдвэрийг даган Засгийн газрыг Парламентын гаднаас бүрэн бүрдүүлэхээр шийджээ.
“Ардчилсан Холбоо” эвслийн хувьд хамгийн хүчтэй лидерүүд нь сайдын албан тушаалд томилогдож чадахгүй нөхцөл байдалд орсон байлаа. Ийнхүү эвслийн лидер улстөрчид зөвхөн УИХ-ын гишүүнээрээ л үлдсэн байна. Сайд нарын суудлыг УИХ-ын гишүүдэд хуваарилаагүйгээс гүйцэтгэх эрх мэдэл эвслийн бүтэцтэй таарахгүй болж эхэлсэн байна.
М.Энхсайхан эвслийн гишүүдээ парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөхгүй байхыг зөвлөж, хэрэв чөлөөлөгдвөл ийм жишиг нь парламентын гишүүдийг гишүүний үүргээ биелүүлэх сонирхолгүй болгож, олон нийтийн дургүйцлийг төрүүлэн.УИХ сайдын сургалтын талбар болно хэмээн анхааруулж байжээ. Ийнхүү сонгуульд оролцоо ч үгүй, оролцсон ч ялаагүй хоёрдугаар эгнээний улстөрчдөөр Засгийн газраа бүрдүүлсэн байна. Хоёрдугаар эгнээний улстөрчдөөс Засгийн газраа бүрдүүлснээр Засгийн газар дахь Ерөнхий сайдын нөлөөг үлэмж нэмэгдүүлжээ.
Парламентаас Засгийн газрыг салгасан нь ардчиллын эсрэг шийдвэр байсан нь гарцаагүй юм. Засгийн газрын гишүүд хууль тогтоогчид биш байгаагаас нийгэм, төрийн институцүүдийн зай улам холдож мөн парламент Засгийн газраа сахилгажуулах механизм бүдгэрсээр байлаа. Ерөнхий сайд олон нийтийн өмнө өөрийнхөө бодлогыг хамгаалан өдөр тутмын бодлогын маргаан хийх боломж байхгүй.
Харин Засгийн газрын гишүүд парламентад дуудагдсан гаднын хүмүүс шиг харагдаж байлаа. Сайдаар томилогдож чадаагүй учир улс төрийн нөлөө бүхий гишүүдээ эрх баригч эвслийнхэн байнгын хорооны даргаар томилж эхэлсэн байна. Үндэсний Ардчилсан Нам болон Социал Демократ намын эвслийн тохиролцоо бол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхий сайдыг, Социал Демократ намаас УИХ-ын даргыг томилох байв. Сайд нарыг эвслийн гол намаас тэнцүү тоотой, харин УИХ-ын байнгын хороог Үндэсний Ардчилсан намын гишүүд даргалахаар тохирчээ. Социал деморатууд энэ тохиролцоонд яваандаа дургүйцэж эхэлсэн ба Социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Батбаяр сайд болсонгүй, байнгын хорооны дарга ч болж чадсангүй. Үүний хажуугаар МАХН-ыхан Социал демократуудыг эвслийн Засгийн газраас гарч МАХН-тай хамтран шинэ Засгийн газар байгуулахыг ятгаж эхэлсэн байна. 15 суудалтай Социал демократууд хоёр том намын хооронд шийдвэрлэх хүчийг төвлөрүүлж чадах байлаа. Мөн сөрөг хүчний зүгээс эвслийг бутлах оролдлого зогсолтгүй хийж байлаа.
Эвслийн доторх таагүй уур амьсгал 1997 оноос Социал демократууд Үндэсний Ардчилсан намаас байнгын хорооны даргын суудлыг шаардаж эхэлснээр хүчтэй илэрч эхэлсэн. Үүний хариу болгож Парламентад хоёр шинэ байнгын хороог байгуулсан байна. Намуудын хооронд эрх мэдлийг хуваарилах эвсэлийн дотоод асуудал түр намжсан боловч Парламент Засгийн газрын хоорондын тааламжгүй харилцаа хэвээрээ үлджээ. Цэцийн шийдвэрийн үр дүнд Парламентын гишүүд бүхэлдээ хоёрдугаар эгнээний улстөрчид болж хувирсан ба намын лидерүүд гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болжээ. Товчхондоо Цэцийн шийдвэр Парламентын хүчийг сулруулан, Засгийн газрыг улам хүчирхэг болгосон байна. Засгийн газар нь Парламентын болон сонгогчдын аль алиных нь хяналтад байгаа гэж хэлэх утгагүй болов.Тун удалгүй Засгийн газрыг томоохон хэмжээний авлига, сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй байгаа зэрэгт буруутгаж эхэлжээ. Эвслийн сахилга бат эрс муудаж байсан нь Парламент хүчгүй болж байгаагийн дохио байлаа. Намын лидерүүдийн хувьд үнэнч байдлыг нь урамшуулах л юм бол сахилга баттай байдаг хүмүүс. Арын эгнээний улстөрчдөд ашигтай санал тавьж чадахгүй бол Парламентын лидерүүд тэднийг сахилга баттай байлгаж чадахгүй. Парламент Засгийн газар хоёрыг тусгаарласан шийдвэр гарсны дараагаар УИХ дахь гишүүдийн сахилга бат бүр уналтад оржээ.Үүний жишээ бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дахин дахин хүлээн авч байснаар харагддаг. Дүгнэж үзвэл Цэцийн шийдвэр гарснаар улс төрийн тогтолцоонд хэд хэдэн таагүй байдал бий болсон. Парламент Засгийн газрын хоорондын харилцаа хүйтэрсэн, эвслийн лидерүүд гүйцэтгэх ямар ч эрх мэдэлд томилогдоогүй учир хоорондын харилцаа нь эрс муудав, эвслийг бүрдүүлэгч намын лидерүүд залуу гишүүдээ хянаж чадахгүй болж УИХ-ын гишүүд гудамжны замбараагүй улс төр хийж эхлэхэд хүргэжээ.
ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ БА БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий сайдын албан тушаалыг авахыг хүсч байсвн эвслийн томоохон лидерүүд зөвхөн УИХ-ын гишүүнээрээ сэтгэл нь ханах боломжгүй. Иймээс Засгийн газрыг огцруулах заналхийлэл өдрөөс өдөрт бодитой болсоор байлаа. Цэцийн шийдвэр гарснаас хойш М.Энхсайхан парламент дахь эвсэлтэй байнга зөвшилцөх шахалтад оржээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийг олонх дотоод эрх мэдлийн тэмцэлдээ татан оруулав. Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын тодорхой бодлого, хөтөлбөрийг хязгаарлахын тулд хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид олгодог. Харин Монголд УИХ-ын олонх нь хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газрын үйл ажиллагааг зогсооход чиглүүлж, Ерөнхийлөгч нь Засгийн газар болон Парламентын хооронд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхэд хориг тавих эрхээ хэрэглэж байв. Ерөнхийлөгч хоригийн эрхээ ийнхүү хаана ч байхгүй хачин хэлбэрээр хэрэгжүүлж байжээ.
Тун удалгүй, 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг зөвшөөрсөн хуулийг УИХ-аас батлан гаргажээ. Ерөнхий сайд М.Энхсайханыг сэтгүүлч мэргэжилтэй Ц.Элбэгдоржоор солин УИХ-аас шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шийдвэр гаргасан байна. Ц.Элбэгдоржийн Засгийн газар нь гурван сарын дотор огцорч, найман сар Засгийн газрын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм.
Ингээд 1998 оны арванхоёрдугаар сард Ж.Наранцацралтыг шинэ Ерөнхий сайдаар томилсон байна. Энэ хооронд УИХ-ын шинээр баталсан хуулийг Д.Ламжав дахин Үндсэн хуулийн Цэцэд өгч УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргажээ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй боловч Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж хуулийн заалтыг хүчингүй болгосон байна. Дахиад л улс төрийн эмх замбараагүй байдал бий боллоо. МАХН Засгийн газрын сайд нарыг огцоруулахыг шаардан, үүний хажуугаар Ардчилсан Холбоо эвслийнхэн хугацаанаасаа өмнө дахин сонгууль явуулах талаар үгсэж эхэлсэн байна. Улс төрийн тогтолцоог ердийн хууль тогтоомжоор засаж чадахгүй болсон учир УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болжээ. Монголын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлт томоохон улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр 1999 оны арванхоёрдугаар сард батлагдсан юм. УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох асуудлыг шийдвэрлэхэд энэхүү өөрчлөлт чиглэгдэж байв. Нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өөрийнх нь нам тэрхүү өөрчлөлтийг дэмжиж байсан ч гэсэн Ерөнхийлөгч тун удалгүй хориг тавьжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцох үүрэгтэй Цэцээс санал аваагүй гэдэг нь хориг тавьсан үндэслэлүүдийн нэг байпаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн тапаар Үндэсний аюулгүй байдпын зөвлөл, Засгийн газар, улс төрийн 17 намтай зөвшилцөх ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн байв.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт хүчинтэй талаар Цэцэд мөн л маргаан үүсэв. Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй гэж үзжээ. Үүний дараагаар хуулийн дагуу УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл, УИХ ямар ч үйлдэл хийхгүй байхыг сонгосон байна. УИХ шийдвэр гаргаагүй учир Цэц дараагийн шатны шийдвэр гаргаж чадахгүй нөхцөлд оржээ.
Энэ бол УИХ-ын яг хүсч байсан зүйл байлаа. Олон нийтийн шүүмжлэл болон Цэцийн гурван удаагийн шаардлагыг үл харгалзан УИХ дараагийн сонгуулийг зургадугаар сард явуулах хүртэл Цэцийн дүгнэлтийг хэлэлцэлгүй орхив. 2000 оны сонгуулиар МАХН УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Засгийн газрыг яаж бүрдүүлэх асуудал дахиад л босч ирлээ. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр байгаа тул Парламентаас Засгийн газрыг байгуулна гэж зарласан байна.
Цэц байр суурь дээрээ хатуу зогссон боловч УИХ Цэцийг үл тоомсорлож Үндсэн хуулийн асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдэх эрхтэй гэж үзсэн байна. 2000 оны долдугаар сарын 28-нд Цэцийн шийдвэр гарснаас дөрвөн сарын дараа, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш бараг дөрвөн сарын дараа УИХ эцсийн эцэст Цэцийн шийдвэрийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын хэрэг биш гэж УИХ үзжээ. УИХ Цэцийн шийдвэрийн талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргасангүй. Харин тухайн асуудлыг хэлэлцэж дууслаа гэдэг тэмдэглэл гаргаад орхижээ. 2000 оны наймдугаар сарын 1-нд Цэц УИХ-тай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, албан ёсоор шийдвэр ирүүлэхийг шаардав. УИХ -өөрөө Үндсэн хууль тайлбарлах эрхийг Цэцэд олгосон тул энэ нь Цэцийн онцгой бүрэн эрх гэдгийг сануулжээ. Яг энэ өдөр, УИХ-ын дарга Л Энэбиш агсан Үндсэн хуулийн Цэцийн даргад хариу захиа хүргүүлэв. Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн гэж ямар нэгэн шийдвэр гаргах нь Цэцийн хууль бус үйлдлийг зөвшөөрсөн хэрэг болно гэж үзсэнээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж "Үндсэн хуулийн Цэцийг Дээд шүүхтэй нийлүүлэх хэрэгтэй. Монгол Улсад хоёр дээд шүүх байх шаардлагагүй. Хуулийн тодорхой зохицуулалт байхгүй ч гэсэн, УИХ-аас томилогдсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж болно” гэж ярилцлага өгчээ. Энэ нь Цэцийн гишүүдийг айлгах тактик байсан болов уу.
Хариуд нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан “Үндсэн хуулийн Цэцээр тухайн асуудпыг хэлэлцүүлэхгүйн тулд УИХ албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа нь Үндсэн Хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын талаар ямар ч асуудал байхгүй, зөвхөн Цэц л Үндсэн хуулийн харьяаллын хэмжээ хязгаарыг тодорхойлох эрхтэй. Цэц маргааныг хянан үзэж эцсийн шийдвэр гаргах ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй УИХ санал нийлэхгүй гээд албан ёсны шийдвэр гаргахгүй бол УИХ Үндсэн хуулийн хяналтаас гадуур байх боломжтой болно” гэжээ.
2000 оны аравдугаар сарын 29-нд Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан бол Үндсэн хуулийн Цэц болон Ерөнхийлөгчөөс заавал урьдчилан санал авах ёстой гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэцийн долоон гишүүн оролцож, энэ шийдвэрт санал өгсөн байна. Одоо МАХН салаа замын уулзвар дээр ирсэн байв. Тухайн үед Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байжээ. МАХН УИХ-д 72 буюу үнэмлэхүй олонх байсан учраас УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж нөхөн сонгууль явуулах хувилбар нээлттэй байлаа. МАХН энэ хувилбарыг сонгосонгүй. Харин хүчингүй болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуультай яг ижил хуулийг дахин санаачлав. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцээс төслийн талаар санал авахаар хүргүүлжээ.
Энэ удаа 68 гишүүний саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдав. Эсрэг санал өгсөн нэг ч гишүүн байсангүй. Ерөнхийлөгч төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр хориг тавилаа. УИХ хоригийг хүлээн авсангүй. Дахин хэлэлцүүлэг өрнөсөн боловч, Цэц энэ удаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзжээ. 2001 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчилсон байна. Ингэснээр улс төрийн тогтолцоонд ардчилсан ёсыг сэтгээн тогтоожээ гэж үзэж болох юм. Үндсэн хуулийн Цэц улс төрийн удаа дараагийн шахалтын үр дүнд хэтэрхий хөшүүн хандлагаасаа ухрах алхам хийжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тулгарсан зовлонтой түүх түүнчлэн Ерөнхийлөгч болон Парламентын улс төрийн хүчтэй тоглолтууд нь ардчилалд шилжсэн улсуудын Үндсэн хуулийн шүүхүүд улс төрийн маргаанаас зайлсхийж чадахгүй гэдгийг тодоор харуулж байгаа юм.
Цэц УИХ-ын хүсээд байсан зүйлийг нь өгч, үүсээд байсан нөхцөл байдлыг хүндрэхээс нь зогсоох боломж байсан боловч энэ боломжийг ашигласангүй. Ингэснээрээ Үндсэн хуулийн хямралыг бараг таван жил сунжруулжээ. Засгийн газрыг бүрдүүлэх болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын асуудал дээр Цэцийн хуулийг ойлгож тайлбарласан үндэслэл маш эргэлзээтэй, үг үсгээр хөөцөлдсөн болхи хөшүүн хандлагатай байсан. Эцсийн дүндээ УИХ Цэцийг үл тоомсорлох нөхцөлд Цэц өөрийгөө оруулан, шийдвэрийг нь дагаж мөрдөлгүй орхиход хүргэсэн байна. Гэхдээ Үндсэн хуулийн хямралын цорын ганц эх сурвалж нь Цэц байсангүй. Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх ойлголт нь мөн хачирхалтай байлаа. Түүнчлэн, УИХ Цэцийн шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх шийдвэр гаргах ёстой байсан ч хэлэлцэж шийдвэр гаргалгүй өөрийн баталсан органик хуулиа зөрчжээ. УИХ Цэцийг энэ асуудлаас хол бай гэсэн ойлгомжтой дохио өгсөөр байхад Цэц хариу үйлдлээ хангалттай зөв хийж чадаагүй ажээ.
Ц.Цолмон
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/106512 |
| Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|