BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?

-Харанхуйд удаан байгаад үзэх үү? Венесуэлийн эмнэлгийн өвчтөнүүд хэрхэн баталж байна вэ, мөн цахилгаан тасарвал бидэнд юу тохиох вэ?-


…Эмч нар үнэндээ юу ч хийж чадахгүй байлаа. Түнэр харанхуйд ярсан дэнлүүний туяа, утасны гэрэлд эмнэлгийн ажилтнууд үнэндээ өвчтөнүүдээ нүдэн дээр нь яаж үхэж байгааг л харж байлаа.
Настай эмэгтэй эмнэлэгт уушгины бөглөрөл гээд иржээ. Энэ үед зохих эм бэлдмэл хийж, тоног төхөөрөмжинд холбохгүй л бол амь насанд нь аюул заналхийлэл учруулдаг нийтлэг үзэгдэл юм. Эмч нар энэ эмэгтэйг аврахын тулд хиймэл амьсгал аппарат хэрэгтэй. Энэ аппарат хэдэн давхрын доор эрчимт эмчилгээнд байгаа. Гэвч цахилгаан байхгүй, цахилгаан шат ажиллахгүй болохоор яалтай билээ.
Венесуэль даяар энэ оны гуравдугаар сард тав хоног цахилгаан саатахад олон эмнэлэгт ийм зүйл тохиолдсон юм. Энэ үзэгдэл тус улсыг улс төр, эдийн засгийн хямралд гүн гүнзгий оруулсан билээ.
Эмнэлгүүд ийм зүйлд бэлэн бус байлаа.
109447449_blackout5 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?
Цөөн хэдэн эмнэлгийн нөөц генераторууд ажиллагаагүй болсон байхад заримд нь үнэхээр чухал гэсэн палатуудад л эрчим хүч зарцуулж хүрэлцэхээр байв.
Энэ таван өдөр дууссаны дараа эмнэлгүүдэд 26 хүн цахилгаан тасарсантай холбоотой асуудлаар нас барсан гэж Венесуэлийн эрүүл мэндийн салбарын хямралыг судалдаг Doctors fo Health байгууллагаас мэдээлжээ.
Нас барсан өвчтөнүүдийн дунд “хиймэл бөөр” аппарат шаардлагатай, буудалцааны шархтай, мэс засалчид тас харанхуйд мэс засал хийх боломжгүй зэрэг хүмүүс байсан юм.
Мөн эмнэлгийн харанхуй палатанд төрсөн эмэгтэйчүүд, гар утасныхаа дэлгэцний гэрэлд мэс засал хийсэн эмч нар, дутуу нярайн тасагт инкубатор салсны улмаас бээрсэн нярай гэх мэт асуудлууд олон яригдсан.
Гэвч асуудлууд зөвхөн эмнэлгийг тойрсонгүй. Өндөр байранд амьдардаг настай хүмүүс шатаар дээш доош алхахаас гадна хоол ундаа ил гал дээр хийж, лааны гэрэлд оройн хоолоо идэхээс өөр аргагүй болсон юм. Цахилгаангүйн улмаас хөргөгчид хадгалах ёстой, амархан мууддаг бүтээгдэхүүнүүд муудаж, гудамжинд гэрлэн дохио ажиллахгүйн улмаас тээврийн системд эмх замбараагүй байдал үүсчээ.
109447455_blackout2 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?
Ус татдаг насосууд мөн ажиллахгүй болсны улмаас хүмүүс гол, нуур булаг шанднаас ус авахаас өөр аргагүй болжээ. Зарим нь бүр усны сувгаас ч ус хэрэглэсэн гэдэг.
Венесуэльд нэг жилийн хугацаанд цахилгаан саатсан олон тохиолдол гарсан юм. Зарим нь богино, хэсэгчилсэн, хэдхэн минутын тасалдал байсан аж. Бусад тасалдлыг арилгахын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр цахилгаан таслах хэрэгтэй болдог. Doctors for Health байгууллагаас эмнэлгүүдэд өвчтөн нас барсан шинэ тохиолдлуудыг бүртгэсээр байна.
“Эмнэлэгт дөрвөн цагийн турш цахилгаан тасалдах нь хэвийн үзэгдэл биш. Усны асуудал үүнээс ч дор. Зарим эмнэлгт өвчтөнүүдээс биедээ ус авчрахыг гуйх болсон” гэж Doctors for Health байгууллагад мэдээлэл цуглуулдаг, Венесуэлийн Төвийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн ажилтан Хулио Кастро онцлон тэмдэглэжээ. Кастрогийн дүрслэн үзүүлсэн зураглал ертөнцийн төгсгөлтэй л төстэй сонсогддог. Хэдхэн жилийн өмнө Өмнөд Америкийн хамгийн баян оронд тооцогдож байсан, дэлхийд нефийн нөөцөөрөө тэргүүлдэг тус улсад ийм зүйл боллоо гэхэд итгэхэд хүнд.
Хэдийгээр Венесуэлийн Засгийн газар энэ бүгдэд хорлон сүйтгэгчид, алан хядагчдыг буруутгадаг ч олон хүн дэд бүтцэд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүйгээс цахилгаан сүлжээний доголдол гарах болсон гэдэг.
Гэхдээ урт хугацааны, олон нийтийг хамарсан цахилгаан тасалдал заавал амь тулахын ирмэгт ирсэн улсуудад гарах албагүй ээ.
109447391_blackouticepole Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?
АНУ, Канадад жил бүр хэдэн сая иргэний орон гэр шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын шугам гэмтсэнээс үүдэлтэйгээр харанхуй болдог. Энэ оны зургадугаар сард Аргентин, Уругвай, Парагвай даяар цахилгаан тасалдлын горыг амсаж, 40 сая хүн гэрэлгүй болсон юм.
2012 оны зун Энэтхэгийн 600 сая гаруй иргэн хоёр хоногийн гаруйн хугацаанд цахилгаангүй амьдарсан. 2018 онд Японы Хоккайдо арлын газар хөдлөлт 5 сая гаруй хүнийг тог цахилгаангүй болгосон бол 2019 оны наймдугаар сард Их Британийн нэг сая орчим иргэн үндэсний эрчим хүчний системд саатал гарснаас болж цахилгаангүй болсон. Тухайн үед ажилдаа явж байсан хүмүүс зогссон галт тэргэндээ хэдэн цаг суусан билээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюултай үзэгдэл цахилгаан тасалдах эрсдэлийг илүү нэмэгдүүлдэг
Дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хүн ам өсөж, цахилгаан хөдөлгүүртэй машин гээд шинэ технологи бий болохын хэрээр эрчим хүчний хангамжид асуудал үүсэх магадлал өндөр болно. Ялангуяа нар, салхи гээд сэргээгддэг хэрнээ тогтвортой бус эх үүсвэрт шилжих тусам энэ шинж ажиглагдана.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гэнэтийн үзэгдэл цахилгаан тасалдах үзэгдлийг улам нэмдэг байна.
“Бид амьдрал ихэнх зүйл эрчим хүчнээс хамааралтай байна. Би хэзээ гэрэлгүй болох вэ гэж ярьж дасчээ. Гэхдээ гэрэл байхгүй болно гэдэг бидний санааг зовоож байгаа хамгийн гол асуудал биш юм” хэмээн дэд бүтцийн ажлын сааталд бэлтгэдэг Resilience Shift байгуллагын техникийн хэсгийн захирал Жулиет Миан мэдэгджээ. Үнэхээр ч үнэн. Орчин цагт санхүүгийн системээс харилцаа холбоо гээд бүгд л цахилгаанаас хамааралтай байна.
Дэд бүтцийн бусад чухал элементүүд, тухайлбал ус хангамж, сувгийн систем цахилгаанаар хөдөлдөг насос дээр суурилдаг. Цахилгаангүй бол түгээх станцууд, замын тэмдгүүд ажиллахгүй, галт тэрэг явахгүй.
Худалдаа, бараа, түлш хүргэлт, бүтээгдэхүүн хадгалах систем, мөн компьютер дээр суурилсан бүх систем унтарна. Агааржуулагч, хийн бойлер, дулаалгын систем ч ажиллахгүй.
Ердөө л 100 гаруй жилийн өмнө хотуудад бараа хүргэж, хогийг зөөвөрлөхдөө хүн, амьтны хүчээр л хийдэг байсан. Харин орчин үеийн дэд бүтцэд энэ бүгдийг цахилгаанаар сольжээ. “Өнөөдрийн ертөнцөд бүх систем дээд зэргээр хоорондоо холбогдож, сүлжигджээ. Эндээс эрчим хүч хангамжаас бүрэн хамааралгүй системийг олно гэдэг маш хүнд” хэмээн Миан өгүүлсэн байна.
Цахилгааны бүрэн саатал гэж юу вэ? Үүнд ямар сүйрэл нөлөөлөх вэ?
Шалтгаан маш олон. Галт уул дэлбэрэх, газар хөдлөх зэрэг байгалийн гамшгаас наран дээрх дэлбэрэлтээс үүдэлтэй гео соронзон шуурга гээд олон.1989 онд гео соронзон шуурганы улмаас Канадын ихэнх газар нутагт 9 цагийн турш цахилгааны саатал гарсан юм.
109447389_blackout8 Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?
Цахилгаан сүлжээний аюул заналхийллийг судалдаг Олон улсын Electric Infrastructure Security Council-ээс түүнчлэн хүний хүчин зүйлсийг нэрлэсэн байна. Үүнд дэд бүтцийн ийм объектод кибер халдлага хийх зэрэг орно. Эдгээр аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ авах нь үнэтэй бөгөөд хүнд.
Гэхдээ чухал хэсгүүдээ ингэж хамгааллаа гэхэд урьдчилан тааварлахын аргагүй хүчин зүйлс гарч болно. 2003 оны есдүгээр сард л гэхэд унасан ганц мод Швейцариас Итали руу хүргэдэг Альпын хэсгийн цахилгаан дамжуулалтыг эвдсэн түүхтэй. 24 минутын дараа өөр нэгэн мод дахин цахилгаан дамжуулах шугам дээр унаж, Итали даяар тог тасарсан байдаг. Ердөө л хоёрхон модноос болж Европын бүхэл бүтэн улс цахилгаангүй болсон гэхээр доминогийн үр нөлөө харагддаг
https://updown.mn/100158.html

Ертөнцийн төгсгөл буюу дэлхий даяар цахилгаан тасарвал юу болох вэ?
Бусад мэдээ ▼

1
02-17
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлнэ үү, Ерөнхийлөгч өө

2
02-17
"Токио-2020"-ийг зорих эрх авсан тамирчин болон спортын төрөл

3
02-17
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж, маск, амин дэм тараах зэрэг дэмжлэг үзүүлж байна

4
02-17
Монгол Улс 2020 онд Саарал жагсаалтаас гарч чадах уу?

5
02-17
Чоно дайрахад чулуугаар цохин амиа аварчээ

6
02-17
Хятадаас гадна коронавирусний халдварын 780 тохиолдол бүртгэгджээ

7
02-17
Уханиас оюутнуудаа авчирсан алба хаагчид тусгаарлалтаас гарлаа

8
02-17
Автобус амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй

9
02-17
З.Энхболд намдаа очиж, “экс”-үүдийг интерполоор хайж эхлэв

10
02-17
ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс" дээр АНУ-ын 40 иргэн халдвар авчээ

11
02-17
Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

12
02-17
Агаарын бохирдлын тунаралыг арилгах арга зам бий

13
02-16
Телуханы Аубакир: Монгол Улс улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах ёстой

14
02-15
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтуун байна

15
02-15
Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь...

16
02-15
Америкийн цэргийн бааз пуужинд өртжээ

17
02-15
АНУ болон Германы тагнуулын алба 130 гаруй орны нууц мэдээлэл, захидал харилцааг тагнан мөрдөж байсан нь илчлэгдэв

18
02-15
Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина

19
02-15
Т.Доржханд: Гуравдагч хүчнүүд амбицаа дарж, алсын зорилго дээрээ нэгдэж чадвал сонгуульд өөр үр дүн гарна

20
02-15
Ө.Лхагвабаяр: Машины толь хулгайлахад л баривчлах ялаар шийтгүүлнэ

21
02-15
Улaaнбaaтap Дapxaн чиглэлийн зaмыг мyyлaxыг xopиглoнo

22
02-15
Airbus компани “далавч ба эх бие үргэлж” нисэх онгоцны загварыг танилцуулжээ

23
02-15
З.Энхболд энгийн биш, их адармаатай улс төрийн үзэгдэл

24
02-15
Коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1523 болжээ

25
02-15
З.Энхболд Ардчилсан намын дарга болох уу?

26
02-15
Өвөрмонгол эмэгтэй оюутныг Монгол руу харуулан зогсоож байгаад амьдаар нь яргалсан аймшигт түүх

27
02-15
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс үнэгүй олголоо

28
02-15
Хойд Солонгост коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан хаагчийг цаазалжээ

29
02-15
250 албан тушаалтан ХОМ өгчээ

30
02-15
Өөрийн гэсэн дагуултай солир дэлхийн хажуугаар 4.3 сая км зайтай өнгөрчээ

31
02-15
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинэ халдварын тоо буурч, нас барагсдын тоо нэмэгджээ

32
02-15
Эрүүдэн шүүх улс төрийн шоглоом

33
02-15
Цагаан сарын аатай, адтай, аагтай яриа

34
02-15
Цээрээ мартсан Монголчууд

35
02-15
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

36
02-15
Чай Вэньрүй: Бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байна

37
02-15
Чавганц нарын хэрүүл ба улстөрчдийн боловсрол

38
02-15
Эсрэг гурван дүр

39
02-15
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

40
02-14
Хятадад нийт 1,716 эмч, сувилагч коронавирусийн халдвар авчээ

41
02-14
“Монгол шуудан”-гийн хувьчлал ба банк байгуулах шунал

42
02-14
Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг хэрхэн 6 тэрбум евро халаасалсан бэ?

43
02-14
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцгой комисс хуралдуулж, хэрэгжүүлэхэд дөхөм шийдвэрүүдийг гаргалаа

44
02-14
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

45
02-14
“2019-nCoV” вирусээс урьдчилан сэргийлж, хянах тал дээр Хятад улс амжилттай ажиллаж байна

46
02-14
Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)

47
02-14
Ардчилсан Намын “шинэ од” Пит Буттижич

48
02-14
16 тонн шатахуун тээвэрлэж яваад “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

49
02-14
Назарбаевын ач хүү Их Британиас улс төрийн орогнол хүсчээ

50
02-14
Ховор амьтдын ховор зурагтай картаа авч, хүрээлэн буй орчиндоо хөрөнгө оруулалт хийгээрэй

51
02-14
Коронавирусний халдвар авсан хүний тоо 64161-д хүрчээ

52
02-14
М.Энхболд Төв аймагт бие даан нэр дэвшихээр болжээ

53
02-14
Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

54
02-14
Валентин гэгээн монгол хүн байжээ...

55
02-14
Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө...

56
02-14
Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа

57
02-14
Хууль бусаар мод бэлтгэсэн долоон гэмт хэрэг илрүүлжээ

58
02-14
Баян-Өлгий аймгийн нэг сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

59
02-14
Ч.Сайханбилэг гадны улсаас иргэншил хүсчээ

60
02-14
"Монгол шуудан" ХК-ийг 100 хувь хувьчлахыг хэзээч зөвшөөрөхгүй!

61
02-14
"Гүргэрүүд"...

62
02-14
ХОЁРДУГААР САРЫН 14: Монгол Улсад Валентин нэртэй гурван хүн бий

63
02-14
Монгол-Хятад хоорондын төмөр зам, агаарын зорчих тээврийг бүрэн хааж, автозамын боомтуудаа хаалаа

64
02-14
ДэлхийдТанин мэдэхүй Дэлхийн хамгийн хүчтэй араатан: 13 хүний байрнаас нь ч хөдөлгөж чадахгүй том амьтныг 12 м газарт чирнэ

65
02-14
Японд коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

66
02-14
Ерөнхий сайд та хаана явна вэ?

67
02-14
Дэлхийн нэр хүндтэй Ерөнхийлөгчөөр В.Путиныг нэрлэжээ

68
02-13
Архангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

69
02-13
Дуут мессеж тараасан Чингэлтэй дүүргийн иргэнийг олж тогтоожээ

70
02-13
ДОХ-ын вакцин бүтээх найдлага талаар болов

71
02-13
Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ

72
02-13
Шуурхай мэдээ: Монгол Улс хилээ бүрэн хаалаа...

73
02-13
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүссэн үү?

74
02-13
Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

75
02-13
"Ард түмний штаб”-аас Ерөнхий сайдад Шаардлага хүргүүллээ

76
02-13
Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж

77
02-13
Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

78
02-13
Ерөнхий прокурор оо, 60 тэрбумын зохиогч Г.Доржзодовыг хэзээ цагдан хорьж шалгах вэ

79
02-13
“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

80
02-13
Шилийн Богд руу зорчих хөдөлгөөнийг хориглолоо

81
02-13
Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

82
02-13
192 см өндөр Хакухог 168 см-тэй япон бөхөд ялагдсан бичлэгийг 3,4 сая хүн үзжээ

83
02-13
Кёкүшюүзан Д.Батбаяр уул уурхай томоохон лицензүүдийг хууль зөрчиж хувьдаа цуглуулсан уу!

84
02-13
Төв аймаг: 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй улстөрчид…

85
02-13
З.Энхболд сонгуульд бэлдэхээр ажлаа өглөө

86
02-13
Б.Жавхлан гишүүн ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэв үү

87
02-13
Сэрэмжлүүлэг: Нэг гэр бүлийн 3 хүн галд өртөж амиа алдлаа

88
02-13
Гурвантэсийн улаан чулууг иргэд ухаад найм хонож байна

89
02-13
Анна Курникова, Энрике Иглесиас нар гурав дахь хүүхдээ өлгийдлөө

90
02-13
Хаврын чуулганыг хүлээж буй намуудын "Үндсэн хууль"

91
02-13
Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай

92
02-13
Засаг дарга Т.Баясах 21, 27 дугаар хороонд ажиллав

93
02-13
АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээнд нөлөөлж байна гэв

94
02-13
Тусламжийн мөнгийг зувчуулсан төрийн түшээд ичиг ичиг…

95
02-13
Төрийн хураасан хар тамхи хаачдаг вэ?

96
02-13
Л.Дүгэржав: Антарктидад Монголын бааз баригдаж эхэллээ

97
02-13
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

98
02-13
Т.Аюурсайхан: Ч.Ганхуяг "Монгол шуудан" ХК-г 100 хувь хувьчилж аваад БАНК болгох зорилготой

99
02-13
Амьсгалын замын 40 өвчнийг цагийн дотор оношилдог тест боловсруулжээ

100
02-12
“Samsung” шинэ загварын гар утсаа танилцууллаа