BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн 


хэргээр БНСУ-ын Инчеон хотод саатуулагдсан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан байв. Инчеоны цагдаагийн газар Д.Одбаяраас энэ сарын 15-нд дахин байцаалт авах тухай Өмнөд Солонгосын өдөр тутмын хамгийн том сонин болох “The Korea Times” баасан гаригийн орой мэдээлжээ.

Сануулахад, Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн Инчеоны нисэх буудалд саатуулагдсан бөгөөд түүнийг Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч 20 настай эмэгтэйн өгзгөнд гар хүрсэн, түүнтэй хамт явсан А нь өөр нэг үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн хэмээн буруутгагдаж байна.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авч, Одбаяр нь "Болсон явдалд би хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой хэрэг" хэмээн мэдүүлсэн байдаг. ҮХЦ-ийн дарга Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцох ёстой байсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр түүнийг Индонез рүү нисэхийг зөвшөөрч, буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхийг сануулжээ. Мөн уг хэрэгт онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.  
Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явсан бол энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд прокурорт шилжүүлэх бөгөөд энэ тохиолдолд тус улсын хуулиар 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай юм байна.
Харин Цэцийн дарга өнгөрөгч лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 6-нд Индонезиэс Сөүлд ирж, Инчеоны цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн бөгөөд байцаалт 11 цаг үргэлжилсэн тухай өмнө мэдээлсэн. Д.Одбаярын "бэлгийн дарамт үзүүлсэн" хэргийг эхлээд Инчеоны Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байгаад энэ өдрөөс /арваннэгдүгээр сарын 6/ эхлэн Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болжээ.
Д.Одбаяр нь мэдүүлэг өгч дуусаад Монгол руу нисэх ёстой байсан ч мөрдөн байцаагч нь “нэмж тодруулах шаардлагатай зүйлс байгаа” гэсэн учир шүүхээс түүнийг 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавиад байгаа юм. Байцаалт яагаад бүхэл бүтэн 11 цаг үргэлжилсэн болон хилийн хориг тавих болсон шалтгааныг “орчуулгын асуудал хүндрэлтэй байсан учраас” хэмээн тайлбарлаж, 15-ны өдөр дахин байцаалт авахаар болсон байна.
Д.Одбаяр нь анх өгсөн мэдүүлэгтээ “Би энэ хэрэгт холбоогүй, миний арын суудалд сууж явсан хүний хийсэн хэрэг” хэмээн мэдүүлсэн бол хоёр дахь мэдүүлэгтээ “Монголоос гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна” хэмээн мэдүүлсэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж байгаа. Мөн зарим нэг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч чухам ямар үйлдэл гэдгийг нь дурдаагүй. Гэвч уг хэрэг гарах үед шаардлага тавьсан онгоцны багийнхан болон орчуулагч хийж байсан бүсгүйд “Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Би ҮХЦ-ийн дарга байна. Тэгж хэл. Монголд очихоор чинь чамайг байхгүй болгоно оо” хэмээн заналхийлсэн тухай мэдээлэл хэдийн цацагдаад байгаа.
“The Korea Times” сонин баасан гаригийн оройн мэдээндээ “Д.Одбаяраас 15-ны өдөр /ирэх баасан гаригт/ дахин байцаалт авна” хэмээн мэдээлсэн боловч бямба гаригт “SBS” телевизийн сэтгүүлч “Зургаан өдрийн хориг дутуу байхад Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцах болж байна. Цагдаагийн байгууллага хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч прокурор хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзсэн” гэжээ. Мөн БНСУ-д суугаа Монголын Элчид сайдын яам ч бас “Тийм хэрэг болоогүй” хэмээн зүтгэсээр байгаа юм байна.
Товчхондоо, “Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд буцаж ирнэ. Буянт-Ухаад үндэсний баатрын дүрээр угтаж авна” гэдэг яриа ортой ч байж магадгүй боллоо. Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг битгий дэвэргээд бай. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь харж байна. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна” хэмээн загнаснаас үзвэл эцэстээ хоёр орны хэвлэл мэдээллүүд нийлж байгаад “хүн гүтгэсэн” хэрэг болоод хоцорч мэдэхээр байна.
Учир нь Солонгосын хуулиар гэмт хэрэгт тооцогдож шалгагдаж байгаа энэ хэрэг манай Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш. 2015 оны Эрүүгийн хуульд /Д.Дорлигжав сайдын батлуулсан/ байсан "Бусдад бэлгийн дарамт учруулах" гэмт хэргийг 2017 онд МАН-ын Засгийн газар, С.Бямбацогт сайд байхдаа Эрүүгийн хуулиас хассан байдаг юм.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?
Бусад мэдээ ▼

1
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

2
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

3
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

4
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

5
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

6
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

7
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

8
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

9
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

10
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

11
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

12
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

13
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

14
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

15
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

16
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

17
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

18
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

19
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

20
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

21
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

22
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

23
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

24
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

25
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

26
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

27
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

28
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

29
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

30
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

31
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

32
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

33
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

34
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

35
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

36
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

37
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

38
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

39
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

40
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

41
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

42
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

43
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

44
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

45
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

46
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

47
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

48
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

49
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

50
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

51
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

52
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

53
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

54
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

55
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

56
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

57
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

58
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

59
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

60
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

61
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

62
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

63
07-08
АН хаашаа нүүх вэ?

64
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

65
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

66
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

67
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

68
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

69
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

70
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

71
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

72
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

73
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

74
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

75
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

76
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

77
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

78
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

79
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

80
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

81
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

82
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

83
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

84
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

85
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

86
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

87
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

88
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

89
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

90
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

91
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

92
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

93
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

94
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

95
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

96
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

97
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

98
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

99
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

100
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ