BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. 


Үүний тулд хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт байж, эдгээр субьектийн зүгээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг.

Харамсалтай нь Засгийн газрын хурлаар орж хэлцэгдэн дэмжигдэж, өргөн баригдсан хуулийн төслийг Хууль зүйн яамны газрын дарга нэгэн эрхэм дур мэдэн өөрчилж, тэр нь бусдад мэдэгдэлгүй явсаар УИХ-ын чуулганаар ороод хууль болж батлагдчихсан талаар яригдах боллоо.

Хэдэн жилийн өмнө ийм үйл явдал болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсныг  иргэд та бүхэн мартаагүй биз. Юу гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль зассан” тухай мэдээл гарч бөөн шуугиан болж байсан. Тэгвэл энэ удаад түүнийг мөн л ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд 30 гаруйхан настай “жаалхүү” атлаа  тус яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзориг гэгч баллачихав уу даа гэсэн шуугиан төрийн ордонд эзэнгүй тэнүүчилж явна.

П.Сайнзориг нь өмнө нь  ХЗДХЯ-д мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Ховдоос сонгогдож УИХ-ын гишүүн болсон, өмнө ХЗДХ-ын сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт гишүүний сонгуулийн  менежерээр ажилласныхаа “шанд”, түүнийг сайд болоход нь  яамныхаа Хууль зүйн бодлогын газрын дарга болсон гэдэг. С.Бямбацогт сайдын суудлаа Ц.Нямдорж сайдад хүлээлгэн өгөхдөө П.Сайнзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээхийг аминчлан захисан учир тэрбээр өдгөө хүртэл албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа гэсэн яриа ХЗДХ-ын яамаар “хэсдэг” юм билээ.

30 гаруйхан настай энэ “жаалхүү” хүний шахаас, дэмжлэгээр яаж Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга болсон нь иргэд бидэнд хамаагүй, дүүрсэн хэрэг гэж бодьё. Гэтэл огт чимээгүй үлдээх болохгүй төдийгүй, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд дур зоргоороо халдсан гэмээр, төрийн эсрэг чиглэсэн эрүүгийн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь хэзээ ч уучилж болохгүй санагдана.

Хэрвээ ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн хуулийн  төслийг дур мэдэн хууль зассан, тэр нь УИХ–ын чуулганаар ороод батлагдчихсан нь үнэн бол П.Сайнзориг хариуцлага хүлээгээд зогсохгүй, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, цаашлаад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, тус газрын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм.

П.Сайнзоригтой холбоотой “хууль засаж батлуулсан” тухай асуудал олны сонорт хүрэлгүй “хав дарагдсан” гэх юм.

2016 оны 11 сард Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэтэл ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг түр буцааж аваад, буцааж өгөхдөө дээр хэлсэн засварыг оруулчихсан гэж ярьдаг юм билээ.

Тухайн үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, өдгөө ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон  ажиллаж  Ш.Солонго энэ асуудлыг “гадарлаад”, хуулийн төсөлд “гар дүрсэн” П.Сайнзориг нарын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн яамны тухайн үеийн удирдлагуудаас шаардаж байсан гэх яриа бий. Харамсалтай нь ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн “өрөөндөө зассан” Хилийн тухай хуулийн төсөл бусдад мэдэгдэлгүй яван явсаар тэр чигээрээ УИХ-ын чуулганаар ороод батлагдчихсан гэдэг. Магадгүй түүний зассан  өөрчилсөн гэх Хилийн тухай  хуулийн тухайн заалтын цаана ямар нэг байдлаар гадна дотнын элдэв ашиг сонирхол орчихсон байхыг хэн үгүйсгэх вэ?

Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай тусгаар тогтносон улс. Тиймээс ТЕГ, АТГ зэрэг холбогдох хуулийн байгууллагаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг  мэтийн эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн, төрийн хууль тогтоох эрх мэдэлд халдсан, эргүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхдүүдийг шалгаж, үнэхээр хууль зөрчсөн бол зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.

Эс бөгөөс хэн дуртай албан тушаалтан хууль санаачлах, хууль батлахын тулд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, УИХ-ын болон УИХ-аас томилдог Засгийн газрын эрх мэдэлд дураараа халддаг байдал  хэвийн үзэгдэл болох нь байна шүү дээ.

Эх сурвалж: Guren.mn  

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү
Бусад мэдээ ▼

1
12-09
Ч.Батзаяа: Улс орныг тусламж дэмжлэг бус чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ

2
12-09
Зөрчил маргаантай хэдий ч НАТО-гийн эв нэгдэл хэвээрээ

3
12-09
2019 ирээдүйн шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн Тайвпэйд нээлтээ хийв

4
12-09
"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"

5
12-07
“Буян” Жагаа, В.Жириновский нар Москвад уулзжээ

6
12-07
Оны хамгийн алдартай жүжигчдиийг тодруулжээ

7
12-07
“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн ээлжит гол дүр, нэрт туульч О.Цагаанзам Монголд иржээ

8
12-07
Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

9
12-07
“Тээвэрлэгч” Э.Оргил дипломат паспорт “угаадаг” байжээ

10
12-07
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах талаар ЕТГ-аас прокурорт ханджээ

11
12-07
Монголд дундаж давхарга байхгүй

12
12-06
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

13
12-06
5000 жилийн өмнө торго үйлдвэрлэж байсныг нотлов

14
12-06
Ю.Кручкин: Монголын сайд, дарга нар автобусаар явж, амьдрал мэдрэх хэрэгтэй

15
12-06
Гажуудсан ардчиллыг төлөвшүүлсэн тэрбумтангуудад баяртай гэж зоригтой хэлцгээе

16
12-06
Ким Жон Уныг дахиж шоолбол Трампын хочийг “сэргээнэ” гэж сүрдүүллээ

17
12-06
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

18
12-06
АНУ-ын эрх баригчид Оросын хакерын талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шан амлажээ

19
12-06
​Худалдааны дайныг эцэслэх гол хэлэлцээрт тохиролцоонд хүрч чадахгүй байна

20
12-06
“МАН гэр хороололд засаглаж чаддаггүй”

21
12-06
Гэрийнхээ ойролцоо явж байсан охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

22
12-06
Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их байна

23
12-06
Хятадуудад 60 жилээр газраа өгсөн Сэлэнгийнхэн “Атар-60” баяр тэмдэглэх нь ИЧГЭВТЭР биш гэж үү?

24
12-06
Улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас баржээ

25
12-06
Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны нэг боллоо

26
12-06
Орост хилийн зурвасыг хуурамчаар хийж, дүрвэгсэдийг залилж байсан этгээд баривчлагджээ

27
12-06
Машин жолоодоод баригдсан хүүхдүүд удаа дараа хулгай хийснийг тогтоожээ

28
12-06
Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

29
12-06
Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

30
12-06
Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа

31
12-06
Гучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ

32
12-06
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцүүлгийг батлав

33
12-06
Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ

34
12-06
Цагаан баавгайнууд Оросын тосгонд орж иржээ

35
12-06
Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

36
12-06
Увсын цэргүүд хилийн зөрчил илрүүлжээ

37
12-06
Улаанбаатар ба Улаан-Үд

38
12-06
"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ

39
12-06
Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовт шийтгэл оногдуулжээ

40
12-06
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдлээ

41
12-06
Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

42
12-06
Тойм: Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах уу?

43
12-06
Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынханы “ХАР ТАМГА”

44
12-06
С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

45
12-06
Д.Цогтбаатар сайд аа, Монгол улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна

46
12-05
Хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг гаалийн шалгалтаар илрүүллээ

47
12-05
Олон тооны Хятад иргэдийн бичиг баримтыг “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан оруулж ирсэн гэв

48
12-05
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

49
12-05
Пабло Эскобарын дүү нугардаг дэлгэцтэй гар утас бүтээснээ зарлажээ

50
12-05
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ

51
12-05
БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүйг анхаарууллаа

52
12-05
Ж.Батзандан: Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал, улс төрийн тэмцэл зохион байгуулна

53
12-05
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

54
12-05
Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

55
12-05
Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн болон оролцсон арга хэмжээнүүд

56
12-05
СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу

57
12-05
Түүхийн хосгүй үнэт, дурсгал борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлжээ

58
12-05
Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах төв байгууллаа

59
12-05
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Р.Энхболд халсан ажилтандаа НАЙМАН САЯ төгрөг өгөхөөр болжээ

60
12-05
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан

61
12-05
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

62
12-05
“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая

63
12-05
Орчин цагийн үлгэр жишээ хотыг Умард Солонгост босгосон нь

64
12-05
Мэдэгдэл

65
12-05
Сингапурт Т.Ганбаяр, О.Пүрэв нар Индонез, БНСУ-ын тулаанчдыг ялав

66
12-05
ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

67
12-05
​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

68
12-05
БНСУ-ын эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо

69
12-05
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллана

70
12-05
Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

71
12-05
ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үйлчилгээнд юуг хориглодог вэ?

72
12-05
Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

73
12-05
Орон сууцны конторууд иргэдийн мөнгийг завшжээ

74
12-05
Афганистанд Японы нэртэй эмч халдлагад өртөж, амиа алджээ

75
12-05
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо

76
12-05
Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

77
12-05
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

78
12-05
Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

79
12-05
Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна

80
12-04
Хонхорын замд ноцтой зам тээврийн ослууд гарчээ

81
12-04
“Глобал удирдагч” дээд сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР эм зүйн мэргэжлээр элсэлт авчээ

82
12-04
1 200 000 төгрөгний цалинтай сайжруулсан түлш савлах 500 ажлын байр зарлагдлаа

83
12-04
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

84
12-04
Ослоос хамгаалдаг малгай бүтээжээ

85
12-04
"Guitar Night 2020" Шинэ жилийн цэнгүүнд урьж байна

86
12-04
Путин бүх ухаалаг утас, компьютер дээр Оросын аппликэйшн суулгасан байх ёстой гэсэн хууль батлав

87
12-04
Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа

88
12-04
Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

89
12-04
Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна

90
12-04
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

91
12-04
1993-онд Монголоос-Америк хүртэл аялсан Банхар нохойн түүх

92
12-04
Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ

93
12-04
Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлжээ

94
12-04
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

95
12-04
Жилд 120 сая гаруй шоо метр бохир усыг байгальд асгадаг

96
12-04
Мишээлийг олоорой

97
12-04
"Байхгүй" зүйлийг аваад ир гэсэн даалгавартай хөөрхий Компаниуд...

98
12-04
Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

99
12-04
Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон

100
12-04
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ