BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Хонгил”-ын эзэн Н.Алтанхуягийнхан гурил будаа тарааж явна гэв үү

Шударга ёсны төлөө гэх мэтээр хэлж буй зүйлдээ хачир нэмэрлэн яригч болгон шударга зарчим дээр хатуу зогсож чаддаггүйг 


сүүлийн жилүүдэд жирийн иргэд бид хангалттай харж байна. Шулуухан хэлэхэд өнөөгийн улс төрийн бохир орчинд амь зууж яваа олигархиуд голцуу “шударга”-ын баг нүүрэндээ угалчихаад тийнхүү том дуугарах нь нэг талаар их инээдтэй, нөгөөтэйгүүр тун эмгэнэлтэй хэрэг. Ийм хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг гэвэл маргах хүн байхгүй болов уу. Тиймээс түүнийг шударга бусын хонгилын жинхэнэ эзэн гэх шүүмжлэл ч сүүлийн үед хүчтэй өрнөж байна.

Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар урьд өмнөх болоод хойшхи засгийнхнаасаа хамгийн “баян” нь байлаа. Урьдчилсан тооцоо, бодит төлөвлөлтгүйгээр  оруулж ирсэн “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр ёстой хахтал цалгиж, гулигсансан. Үүнийх нь горыг монголчууд одоо болтол амссаар, дааж давахын аргагүй ачаа үүрч явна. Тэдгээр бондын өр 2021 оноос бүрэн төлөгдөх учиртай. Гэвч яаж төлөх эсэх нь одоогоор тун бүрхэг.  Бусад бондуудын өр, зээл нь ч улам нэмэгдэж, өнөөдөр нийт өрийн тулам 27.9 тэрбум доллар болчихоод байгаа юм.

Н.Алтанхуягийн үед Хөгжлийн банкаар дамжуулж тараасан бондын мөнгөтэй холбоотой хэргүүд эцэслэн шийдэгдээгүй л байна.  Тэрээр бондын мөнгөнөөс өөрийн найз О.Цогтгэрэлийн үүсгэн байгуулсан “ТЭСО” компанид сүүний үйлдвэр барих нэрээр таван тэрбум төгрөг өгсөн нь бүрэн төлөгдөөгүй байх жишээтэй. Энэ мөнгө мэдээж сонгуульд цацагдсан нь тодорхой бөгөөд өнгөрсөн сонгуулиар О.Цогтгэрэл нь одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай  өрсөлдөөд унасныг хүмүүс санаж байгаа байх. За, тэгээд бас Дэнзэн хүргэнийх нь хэрэг мэтээс өгсүүлээд тоочоод байвал Н.Алтанхуягийн балаг мундахгүй их шүү дээ.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл саяхнаас “ТЭСО” компаниас нь иргэдэд гурил будаа үнэгүй тарааж эхэлсэн гэнэ. Ухаандаа шударга бусын хонгил хэмээн сүрхий шударга хүний дүр эсгэдэг Н.Алтанхуяг болон түүний найзууд ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг базаахаар өглөгч царай гарган “буянтан” болж буй нь энэ бололтой.     

Н.Алтанхуяг тухайн цагтаа АН-ыг толгойлж, Ерөнхий сайд болоод мандаж явахдаа ямархуу туйлбаргүй, нэг хүний захиргаадалтын дэглэмийг шүтэгч, иймэрхүү дэглэм тогтоох гэж оролдогчдын тэргүүн эгнээнд явж байсан гэвэл бас хэтрүүлэл болохгүй л дээ. Намын гишүүд нь ротацийн сонгууль явуулах, их хурлаа хуралдуулж намын доторх эмх замбараагүй явдал, удирдлагын арга барилын ялзрал, ганц хүний хэмжээгүй эрх мэдэл ноёлж, ардчиллын наад захын хэм хэмжээ зөрчигдөж буйг тэр үед хатуу шүүмжилж, удаа дараа шаардлага хүргүүлж байлаа. Гэвч мань хүн алийг нь ч хүлээж аваагүй бөгөөд ийм мугуйд араншин нь тус намын хуваагдмал байдлыг улам гааруулсан гэж зарим судлаач, ажиглагчид үздэг юм билээ.  Түүний намын нөхдөө хууран мэхлэхийг оролдсон нэг ноцтой асуудал гэвэл АН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсан нь ил болж хөгөө чирж байлаа. Тиймээс намынхан нь мань эрд маш дургүй болсон тул Х.Баттулга Ерөнхийлөгчийн Зөвлөх хийж хэсэг үзээд, тэндээ мөн ялгаагүй ад үзэгдсээр Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан шинэ нам руу зүглэсэн юм. Ингээд хашир одоо ирэх сонгуулиар төрд дахин авирч үзэх санаатай тийнхүү найзуудтайгаа гурил, будаа, ургамлын тос гэх мэт юухан хээхнийг айлуудад тарааж яваа юм шиг байна, чаавас.

О.Баяр

Шуурхай.мн

“Хонгил”-ын эзэн Н.Алтанхуягийнхан гурил будаа тарааж явна гэв үү
Бусад мэдээ ▼

1
12-16
АНУ-д таван настай хүү сургууль дээрээ кокаин авчирч, багшдаа үүнийг амандаа хийхээр хүн-аалз шиг санагддаг гэжээ

2
12-16
The HU хамтлаг “Папа Роач”-ийн Жэйкоби Шаддиxтай хамтарсан ШИНЭ бүтээлээ цацлаа

3
12-16
Галзуу чоно айлын хот руу дайрчээ

4
12-16
С.Амарсайхан: Иргэд төлбөрөө төлөхгүй гэвэл урсгал зардал танах, ажлын байрны цомхотгол зэрэг асуудлыг ярихаас аргагүй

5
12-16
Төр үүргээсээ зугтаж иргэдийн “гараар могой бариулж” байна

6
12-16
60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

7
12-16
УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг зарцуулна

8
12-16
Загварын ертөнцийн өвөрмөц төрхтэй моделиуд

9
12-16
“Зимбабве бол Монгол шиг хүссэнээрээ Засгийн газраа огцруулж, хүчирхийлэл үйлддэг улс биш”

10
12-16
Хөххот-Бээжин чиглэлийн өндөр хурдны галт тэрэг туршилтын аяллаа хийлээ

11
12-16
Тэнэг хүн аз жаргалтай...

12
12-16
$145 саяын хөрөнгийг үүрд цоожлоод нас барсан хүний шарилыг булшнаас нь гаргаж шалгуулна

13
12-16
Нүүдэл Шийдэл: Улсаас мөнгө хулгайлах нь мал хулгайлахаас 2-3 дахин хөнгөн шийтгэлтэй байна

14
12-16
Эрүүгийн болон Зөрчлийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?

15
12-16
“Эрдэнэт” үйлдвэр найман залууд амины орон сууц гардуулав

16
12-16
Бусдын гэрт нэвтэрч хулгай хийдэг 40 гаруй үйлдэлтэй этгээдүүдийг саатуулжээ

17
12-16
Дуучин Т.Баясгалан нэр дэвших гэнэ

18
12-16
СХД-ийн багш нар “башийж” гэнэ

19
12-16
БЗД-ийн Өвөлжилтийн бэлтгэл 96,4 хувьтай байна

20
12-16
“Монос” хүнсний үйлдвэрт гал гарч, нэг хүн түлэгджээ

21
12-16
Хятадын хоёр дипломатчийг тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар АНУ-аас албадан гаргажээ

22
12-16
Иргэдийн дундаж цалин 1.1 сая төгрөг

23
12-16
Индианчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрнө хэмээн сүрдүүлжээ

24
12-16
Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр

25
12-16
Х.Нямбаатар гишүүн хариуцлага хүлээх үү

26
12-16
Сэтгэл гутралыг эмчлэх бодис мөөгөнд олджээ

27
12-16
Шударга гишүүн Т.Аюурсайхан дүүргийн нам булаах гэж оролдоод шившигээ тарив

28
12-16
Ямайкийн мисс дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

29
12-16
Авлигачид цагаадаж байна

30
12-16
Идэрхэн “Эрдэнэт” гялалзаж байна

31
12-16
Малгайгүй өвөлжвөл "мангар" болохын цондон

32
12-16
Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

33
12-16
Алина Загитова спортын замналаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ

34
12-16
Бүртгэлгүй дугаар дамлан худалдаалдаг бүлэглэлийн мөрөөр...

35
12-16
Сонгуулийн хуулийн 50+26 хувилбар дэмжигдвэл МАН-аас гадна МАХН-д ашигтай

36
12-16
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэж хэн бэ?

37
12-16
Н.Номтойбаяр, Б.Махбал нарын хэрэг буцаж, Г.Дэнзэн хариуцлагаас мултрав

38
12-16
Ядруухан бөгөөд архинд орчихсон ахындаа зочлох ямархан байдаг билээ дээ

39
12-14
АНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ

40
12-14
Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”

41
12-14
"Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо

42
12-14
Цагдаа хөнөөсөн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын 13, 20 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

43
12-14
Д.Одбаяр одоо юу яриад байна аа?

44
12-13
Хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ

45
12-13
Дагавар охиноо удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдан хорилоо

46
12-13
Д.Баярсайхан: Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь Монгол цэргүүд байдаг

47
12-13
Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ

48
12-13
Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана

49
12-13
Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

50
12-13
Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болжээ

51
12-13
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо оны шилдгүүдээ тодрууллаа

52
12-13
Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

53
12-13
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан

54
12-13
Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ

55
12-13
У.Хүрэлсүх хүсвэл нэг цагийн дотор ЦЭГЦЭЛНЭ!

56
12-13
Тойргоо бус бизнесээ тордогч Ж.Ганбаатар

57
12-13
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

58
12-13
Choibalsan.mn сайт шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнууллаа

59
12-13
Төрийн банк шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

60
12-13
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт хүргүүлжээ

61
12-13
Алтан баззерын эзэн- 2 настай бөмбөрчин хүүгийн үзүүлбэр

62
12-13
МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

63
12-13
Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв

64
12-13
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа

65
12-13
ЗУЛЫН 25 буюу 12 сарын 21нд ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ МЭГЗЭМИЙН АЯЛГУУТ УНШЛАГА болно

66
12-13
НДС-гийн алдагдлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

67
12-13
Н.Номтой баяр ба нийгэм..

68
12-13
ЭЦГ-аас дуучин Т.Баясгаланг НӨХРИЙНХ НЬ ХАМТ шалгаж байна

69
12-13
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

70
12-13
У.Хүрэлсүх "хөл" -өө цэвэрлэж эхлэв үү!

71
12-13
Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

72
12-13
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

73
12-13
Идэх боломжтой кофены аягыг үйлчилгээнд туршиж эхэллээ

74
12-13
Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

75
12-13
Канадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ

76
12-13
Энэтхэг иргэншил олгох шинэ хуулийн төслийг баталжээ

77
12-13
Хуульч сайдыг “загнасан” нь

78
12-13
Ичиножёо 30 кг туржээ

79
12-13
Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

80
12-13
Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ

81
12-12
Археологичид II Рамзесын хөшөөний хэсгийг олжээ

82
12-12
Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан боллоо

83
12-12
Хархорум хотын 800 жилийн ойг ЮНЕСКО-той хамтарч тэмдэглэнэ

84
12-12
Беларусь улстай сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

85
12-12
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан...

86
12-12
АНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

87
12-12
Иргэншлийг нь худалдаж авч болох орнууд

88
12-12
Монголын мөнх цэвдэг эрчимтэй хайлж байна

89
12-12
Гүнбилэг кино зохиол бичих хэрэгтэй болжээ

90
12-12
Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

91
12-12
Айдас төрүүлсэн “ард түмэнч”, дарамт болсон “эх оронч”

92
12-12
Түүхэн барилгыг түүж нураахын дон

93
12-12
Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

94
12-12
“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

95
12-11
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

96
12-11
Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

97
12-11
Фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгт үлдсэн АН

98
12-11
Саид Моллаи иран биш азербайжан хүн

99
12-11
Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр

100
12-11
Асашёорюү Д.Дагвадорж төмс тарина