BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Зүг чигээ алдсан түмэн

“Үндэсний фронт” хөдөлгөөний Удирдах зөвлөл өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хөдөлгөөний тэргүүн, Б.Баярмагнай, 


генерал З.Болдбаатар нарыг хөдөлгөөнөөсөө хөөснийг зарлав. Хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгожээ. Гурван жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн үеэр “200 хүний толгойг тасдаад тойрч бүжиглэх ёстой”хэмээн мэдэгдэж байсан өнөөх эрхэм...

Сануулахад өнгөрөгч баасан гаригт “Үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” ард түмний жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, УИХ-ыг сайн дураараа тарах шаардлагыг УИХ-ын даргад гардуулсан билээ. Шаардлагын хариуг УИХ-ын дарга баасан гаригт буюу 15-ны өдөр хөдөлгөөний удирдлагуудад өгөх ёстой. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол төрийн ордон луу дайрч орно гэдгээ хөдөлгөөний шинэ тэргүүн уг жагсаалын үеэр мэдэгдсэн.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс эхний өдрийн жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бөгөөд 15-ны жагсаалд 100 мянгуулаа болж ирнэ гэж мэдэгдээд байгаа. Үндэсний фронт хөдөлгөөнийг байгуулсан талаар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд албан ёсоор зарласан бөгөөд эхний удаагийн жагсаалд энэ тооны хүн оролцсон, шөнө дөл хүртэл үргэлжилснээс үзвэл төр барьж байгаа эрхмүүдэд итгэх иргэдийн итгэл төдий хэмжээгээр унасны илрэл гэж болно.

Харин хөдөлгөөнийг удирдагчдын талаар зөрүүтэй олон мэдээлэл, хардлагууд явж байна. Энэ жагсаалын ард Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгч байгаа гэх мэтчилэн. 

Гэвч иргэдийн эсэргүүцэл, бухимдал туйлдаа хүрч байгаа гэдэг нь бодитой зүйл. Ард нь хэн нуугдаж, юу хүсч байгаа зэрэг нь хоёрдугаар асуудал болж байна. Харин “Үр хүүхдийнхээ төлөө энд ирлээ. Төр засагт итгэх итгэл алдарч, амьдрал өдөр өдрөөр биш, цаг минутаар доройтож байна” гэсэн иргэдийн үг л үнэн. Харамсалтай нь тэдний хувьд ч гэсэн сонголт алга. Хэнд итгэж, юунд  зорихоо мэдэхгүй болтлоо төөрсөн түмэн аргагүйн эрхэнд “Засаглалаа сольё, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэж ярьж байна. Мэдээж ингэж хэлүүлэх шаардлага ч гэсэн хэн нэгэнд байж таарна.

Өнөөдөр УИХ дээр ирэх оны төсвийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хийж байна. Уг нь бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад өөр асуудлыг давхардуулан хэлэлцэж болохгүй” гээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заачихсан. Тэгэхээр УИХ одоо уг асуудлыг хэлэлцэж, УИХ дахь олонхийн бүлэг нь “гуравдугаар хэлэлцүүлгээр батална” гэж ярьж байгаа нь ч гэсэн өөрөө хууль бус юм. Баталлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц дээр очоод шууд унах ёстой асуудал. Гэвч асуудал үүнд биш байх. Тэгвэл асуудал юунд вэ?

XIX зууны сүүлээр хэвлэгдсэн Сцилион Сегелийн “La folla criminale” /оросууд “Преступная толпа” гэж орчуулсан/ буюу Б.Даш-Ёндон гуайн “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” нэрээр уншигчдын хүртээл болсон уг номд “хөөрсөн, бухимдсан олон хичнээн сайн хувь бодгалиудаас бүрдсэн /зорилго нь хичнээн сайн сайханд тэмүүлсэн/ байлаа ч эцэстээ гол төлөв муу үр дагаварт хүргэсэн үйлдэл хийдэг, өөрсдийгөө хүрээлж буй этгээдүүдтэй адилаар биеэ авч явахад хүрдэг тухай өгүүлдэг. Дарангуйлчтай тэмцэнэ гээд өөрөө дарангуйлагч болдог гэсэн үг. Нөгөө "200 хүний толгой авах" ч гэсэн түүний нэг жишээ л дээ. 

Тэгэхээр энэ лав манай Ерөнхийлөгчийн хүссэн зүйл биш байх. Ерөнхийлөгч арай ч “төрийн эргэлт хийхээр” зэхээгүй байх. Өөрөө тэр төрийнхөө оройд нь сууж байгаа хүн шүү дээ.

Харин одоогийнх шиг улс төрийн нөхцөл байдал, иргэдийн уур бухимдал дээр дөрөөлөөд эрх мэдлээ зузаатгах, бүхний хаан болж, бүгдийг хяналтдаа авах гэдэг нь угаасаа манай үеийн үеийн Ерөнхийлөгчдийн туйлын хүсэл шунал байсаар ирсэн. Одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн энэ суудалд суусныхаа маргааш л Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ил, далд ярьж, хатгаж, дэмжиж явсан хүн. “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал руу явж болохгүй шүү. Сайн ч , муу ч олонхийн, парламентын засаглалтайгаа үлдэх хэрэгтэй шүү” гээд байдаг ч бас ийм учиртай.

Тэгэхэээр асуудал юунд ч байлаа гэсэн иргэдийн төлөө бол биш байх нь. Ялангуяа төрийн эрх мэдэл дээр байгаа, түүнд ойр байгаа нөхөд иргэдийг жагсаал тэмцэлд уриалаад, дэмжээд, хатгаад ирэхээр дандаа өөрсдийнх нь эрх ашиг ард нь явж байдаг. Гэтэл хөөрсөн, даарсан, зүг чигээ алдсан хүмүүст тэр ч гэсэн падгүй болдог. Хэнд ч ашиглуулахад бэлэн байдаг. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө үгүй хийдэг.

2017 онд анх нийтлэгдэж, дэлхийн олон хэлээр орчуулагдсан "Дарангуй дэглэмийн дор тэсч үлдэх гарын авлага" гэх бичвэрийг манай нэг залуу хуульч орчуулаад нийтлэхээр бэлджээ. Тэнд:

"Тэд (дарангуйлагчид) таны уур бухимдлыг санаатайгаар дэвэргэх зорилгоор цочирдом хуулиудыг санаачилна. Та тэдгээртэй тэмцэхийн тулд бүхий л оролдлогыг хийж төвлөрөх ба тэд санаатайгаар хойш сууж, танд ялалтын хуурамч мэдрэмжийг бий болгоно. Ингэх зуураа тэд ардчиллыг аажмаар тараан бутаргах арай бага “нүдэнд өртөх” хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлнэ. 

Тэд (дарангуйлагчид) зориудаар эмх замбараагүй байдал үүсгэж, үргэлжийн зөрчилдөөн, аюултай байдлын мэдрэмжийг олон нийтэд төрүүлнэ. Тэр нь таны эрх чөлөө болон иргэний чөлөөт байдлыг хязгаарлах шинэ захиргаадалтын хууль тогтоомжийг батлах гол тайлбар байх болно" гэсэн байна.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Зүг чигээ алдсан түмэн
Бусад мэдээ ▼

1
12-14
АНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ

2
12-14
Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”

3
12-14
"Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо

4
12-14
Цагдаа хөнөөсөн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын 13, 20 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

5
12-14
Д.Одбаяр одоо юу яриад байна аа?

6
12-13
Хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ

7
12-13
Дагавар охиноо удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдан хорилоо

8
12-13
Д.Баярсайхан: Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь Монгол цэргүүд байдаг

9
12-13
Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ

10
12-13
Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана

11
12-13
Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

12
12-13
Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болжээ

13
12-13
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо оны шилдгүүдээ тодрууллаа

14
12-13
Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

15
12-13
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан

16
12-13
Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ

17
12-13
У.Хүрэлсүх хүсвэл нэг цагийн дотор ЦЭГЦЭЛНЭ!

18
12-13
Тойргоо бус бизнесээ тордогч Ж.Ганбаатар

19
12-13
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

20
12-13
Choibalsan.mn сайт шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнууллаа

21
12-13
Төрийн банк шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

22
12-13
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт хүргүүлжээ

23
12-13
Алтан баззерын эзэн- 2 настай бөмбөрчин хүүгийн үзүүлбэр

24
12-13
МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

25
12-13
Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв

26
12-13
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа

27
12-13
ЗУЛЫН 25 буюу 12 сарын 21нд ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ МЭГЗЭМИЙН АЯЛГУУТ УНШЛАГА болно

28
12-13
НДС-гийн алдагдлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

29
12-13
Н.Номтой баяр ба нийгэм..

30
12-13
ЭЦГ-аас дуучин Т.Баясгаланг НӨХРИЙНХ НЬ ХАМТ шалгаж байна

31
12-13
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

32
12-13
У.Хүрэлсүх "хөл" -өө цэвэрлэж эхлэв үү!

33
12-13
Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

34
12-13
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

35
12-13
Идэх боломжтой кофены аягыг үйлчилгээнд туршиж эхэллээ

36
12-13
Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

37
12-13
Канадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ

38
12-13
Энэтхэг иргэншил олгох шинэ хуулийн төслийг баталжээ

39
12-13
Хуульч сайдыг “загнасан” нь

40
12-13
Ичиножёо 30 кг туржээ

41
12-13
Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

42
12-13
Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ

43
12-12
Археологичид II Рамзесын хөшөөний хэсгийг олжээ

44
12-12
Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан боллоо

45
12-12
Хархорум хотын 800 жилийн ойг ЮНЕСКО-той хамтарч тэмдэглэнэ

46
12-12
Беларусь улстай сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

47
12-12
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан...

48
12-12
АНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

49
12-12
Иргэншлийг нь худалдаж авч болох орнууд

50
12-12
Монголын мөнх цэвдэг эрчимтэй хайлж байна

51
12-12
Гүнбилэг кино зохиол бичих хэрэгтэй болжээ

52
12-12
Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

53
12-12
Айдас төрүүлсэн “ард түмэнч”, дарамт болсон “эх оронч”

54
12-12
Түүхэн барилгыг түүж нураахын дон

55
12-12
Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

56
12-12
“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

57
12-11
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

58
12-11
Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

59
12-11
Фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгт үлдсэн АН

60
12-11
Саид Моллаи иран биш азербайжан хүн

61
12-11
Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр

62
12-11
Асашёорюү Д.Дагвадорж төмс тарина

63
12-11
Бид уг нь шударга байсан юмаа

64
12-11
Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх

65
12-11
Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

66
12-10
Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ

67
12-10
Б.Энх-Амгалан гишүүн ээ, ЖДҮ-чид бол дээрэмчид

68
12-10
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

69
12-10
Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

70
12-10
Хардлага, болгоомжлол дагуулсан холимог тогтолцоо

71
12-10
Төрийн ордны зүүн талд нэг иргэн өөрийгөө шатаахыг завджээ

72
12-10
Төрөлх хэлнээсээ гадна Англи хэлээр чөлөөтэй ярьдаг улсууд

73
12-10
Бусдыг магтдаг хүнтэй ойр бай. Тэр даруухан, эелдэг байдаг

74
12-10
Хятадад гуйлгачид WeChat Pay-ээр гуйлга авч байна

75
12-10
ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна

76
12-10
Бичлэг: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулахаар прокурорт өгөв

77
12-10
Хоригдож байсан Уйгаруудыг чөлөөлсөн гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ

78
12-10
Дэлхийд ганц урт наслагчдын музей: 168 настай эрийн домог

79
12-10
ОХУ-ыг дөрвөн жил томоохон спортын тэмцээн, арга хэмжээнд оролцохыг хориглолоо

80
12-10
БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

81
12-10
Утаа шүүгч суурилуулаагүй түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

82
12-10
"Хар тамхины хэрэгт холбогдсон дэд консулд есөн жилийн хорих ял оноох эсэх нь тодорхойгүй байна"

83
12-10
Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

84
12-10
Ордны бузар булай

85
12-10
ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ёслол болно

86
12-10
Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл

87
12-10
Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна

88
12-10
1072 хувьцаанд "ногдол ашиг олгох уу"....

89
12-10
Жуулчлалын төв болсон цагаан аралд галт уул дэлбэрэв

90
12-10
Ард түмэнд таалагдсан төр ажил хийж чаддаггүй

91
12-10
Шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

92
12-10
Хаан суудлын эрх олгогчид буюу халамжид алгаа тосдог монголчууд

93
12-10
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана

94
12-10
С.Амарсайхан: Шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, “Майдар” зэрэг дагуул хотыг төлөвлөж байна

95
12-10
ХЭДС-г цөлмөгчид авсан зээлээ төлөхгүй гэж шийдсэн бололтой

96
12-10
Гацуур модны тvvх

97
12-10
В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

98
12-10
Танилц: "Чингис хаан банк"-ны хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо

99
12-10
Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь

100
12-10
"Барьж идэж" мэдэх барын зулзага