BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

64 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа.


2000 онд МАХН 72 суудалтай байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан яг тар зарчмаар явлаа. Сүүлчийн санал хураалтад УИХ дахь АН-ын зөвлөл болон МАХН-ын төлөөлөл оролцсонгүй.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд өөрөө мэдэж танхимынхаа гишүүдийг томилдог, чөлөөлдөг байх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, мөн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог сонгодог парламентын засаглал руу явах гэсэн гурван зарчмын саналыг Зөвшилцлийн ажлын хэсэгт тавьж, гуравдугаар хэлэлцүүлэгт орсон авч нэгээс бусад нь дэмжигдсэнгүй.

Ерөнхий сайд өөрийн танхимынхаа гишүүдийг өөрөө томилж чөлөөлөх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахдаа МАН “Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө” гэсэн бас нэг илүү зүүлт хийж орхилоо. Ерөнхий сайд танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээж байгаа тохиолдолд тэд Ерөнхий сайддаа захирагдана уу болохоос юун УИХ-ын гишүүдийн өмнө тангараг өргөж амлалт авах. Бас нэг хоосон хэлбэрдэлт л юм даа.   

Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах АН-ын саналыг ажлын хэсэг хүлээж авсан нэр зүүж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн ч нэгдсэн чуулган дээр ирээд бас л уналаа. Ингэхдээ ажлын хэсэг хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоог авахдаа намд биш, нэр дэвшигчид санал өгдөг нээлттэй жагсаалтыг сонголоо гэсэн ч парламент дээр гишүүдийн 4/3-ын босго давж чадсангүй. Ингээд О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн МАН-ын бүлэг АН-ын зөвлөлд дахин “молиго” үмхүүлж, АН-ын зөвлөл хэлэлцүүлгээс гарлаа.

Процпорциональ тогтолцоо бол сонгогчдын санал гээгддэггүй хамгийн зөв тогтолцоо юмаа гэж Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан ярьсаар байгаад унагана лээ. Ядаж УИХ-ын 62 гишүүний өмнө өргөн барьсан “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар батлах” төслийн саналаараа эргэж орж ирсэн бол дэмжигдэх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь бол сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа хийдэг улс орон байдаггүй, парламент нь тогтоох ёстой гэдэг зарчим нэлээд дээрээс яригдаж байсан ч нүд нь хаалттай, чих нь дүлий УИХ-д тэр ямар хамаатай билээ. Дахиад энэ хэвээрээ тойргоо услаад, сонгогчдоо худалдаж аваад явахыг МАН илүүд үзлээ л дээ.

Мажоритари тойргийн хамгийн муу тал нь сонгогчдын санал хамгийн ихээр гээгддэг, 51 хувийн санал авсан нам парламентыг 100 хувь бүрдүүлж, 49 хувийн саналтай нам парламентад суудалгүй үлдэх боломжтой тогтолцоо. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “2016 оны УИХ-ын сонгуульд 35 хувийн санал авсан АН-аас 20 гишүүн ороод ирсэн байхад хүчний харьцаа тэнцвэржиж, парламентын төлөвшил, залгамж чанарын хувьд ч илүү дээр  байлаа” хэмээн ярьсан байна лээ. Гэвч нэгэнт жижиг мажоритари тойргоос нэг удаа сонгогдсон гишүүдийн хувьд тойргийг томсгох талаар ямар ч хүчин чармайлт гаргахгүй гэдэг нь ойлгомжтой болов.

Д.Лүндээжанцан даргын “уг нь зөв юм байгаа юм даа” гэж хэлээд унагасан бас нэг зүйл нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” АН-ын санал. Сонгодог парламентын засаглалыг бий болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох нь уг нь зөв юм гэж Ажлын хэсгийн дарга нь хэлж байгаа боловч уг санал дээр ч гэсэн ямар нэг зөвшилцөл явсангүй. Шалтгаан нь “ард түмэн хүлээж авахгүй байна” гэх шалтаг. Энэ санал анхнаасаа УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд ч байгаагүй, сүүлд УИХ-ын хэлэлцүүлгийн явцад ч орж ирээгүй, төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр сүүлд шинээр орж ирсэн байхад “Ард түмэн дэмжихгүй байна” гэдэг үгийг хаанаас гаргаж ирээд ярьж байгаа нь бас л ойлгомжгүй.

Нэг иймэрхүү үл ойлголцолтойгоор Монголын парламент Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Хамгийн зовлонтой нь Үндсэн хуулийг нэг удаа өөрчилсөн бол дахиад хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд гар хүрэх боломжгүй.  Нэг удаа баталсан өөрчлөлтийн заалтуудаас гадна нэг удаа хэлэлцээд унасан саналуудыг ч гэсэн дахин хэлэлцэх боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ асуудал дээр улс төрийн намууд болоод нийгмийн зүгээс маш том зөвшилцлийг шаарддаг. Харин энэ удаа тийм хэмжээний зөвшил хийж чадсангүй дээ.

Тийм зөвшилцөл явж чадаагүй учраас өчигдөр ТЕГ-ын дарга арга хэмжээ авч, "Монголын үндэсний фронт"-ын өнөөдрийн жагсаалыг болиулах шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдэж үймээн самуун дэгдэх вий гэж болгоомжилсны үүднээс.

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй
Бусад мэдээ ▼

1
12-06
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

2
12-06
5000 жилийн өмнө торго үйлдвэрлэж байсныг нотлов

3
12-06
Ю.Кручкин: Монголын сайд, дарга нар автобусаар явж, амьдрал мэдрэх хэрэгтэй

4
12-06
Гажуудсан ардчиллыг төлөвшүүлсэн тэрбумтангуудад баяртай гэж зоригтой хэлцгээе

5
12-06
Ким Жон Уныг дахиж шоолбол Трампын хочийг “сэргээнэ” гэж сүрдүүллээ

6
12-06
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

7
12-06
АНУ-ын эрх баригчид Оросын хакерын талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шан амлажээ

8
12-06
​Худалдааны дайныг эцэслэх гол хэлэлцээрт тохиролцоонд хүрч чадахгүй байна

9
12-06
“МАН гэр хороололд засаглаж чаддаггүй”

10
12-06
Гэрийнхээ ойролцоо явж байсан охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

11
12-06
Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их байна

12
12-06
Хятадуудад 60 жилээр газраа өгсөн Сэлэнгийнхэн “Атар-60” баяр тэмдэглэх нь ИЧГЭВТЭР биш гэж үү?

13
12-06
Улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас баржээ

14
12-06
Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны нэг боллоо

15
12-06
Орост хилийн зурвасыг хуурамчаар хийж, дүрвэгсэдийг залилж байсан этгээд баривчлагджээ

16
12-06
Машин жолоодоод баригдсан хүүхдүүд удаа дараа хулгай хийснийг тогтоожээ

17
12-06
Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

18
12-06
Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

19
12-06
Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа

20
12-06
Гучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ

21
12-06
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцүүлгийг батлав

22
12-06
Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ

23
12-06
Цагаан баавгайнууд Оросын тосгонд орж иржээ

24
12-06
Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

25
12-06
Увсын цэргүүд хилийн зөрчил илрүүлжээ

26
12-06
Улаанбаатар ба Улаан-Үд

27
12-06
"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ

28
12-06
Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовт шийтгэл оногдуулжээ

29
12-06
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдлээ

30
12-06
Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

31
12-06
Тойм: Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах уу?

32
12-06
Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынханы “ХАР ТАМГА”

33
12-06
С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

34
12-06
Д.Цогтбаатар сайд аа, Монгол улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна

35
12-05
Хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг гаалийн шалгалтаар илрүүллээ

36
12-05
Олон тооны Хятад иргэдийн бичиг баримтыг “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан оруулж ирсэн гэв

37
12-05
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

38
12-05
Пабло Эскобарын дүү нугардаг дэлгэцтэй гар утас бүтээснээ зарлажээ

39
12-05
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ

40
12-05
БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүйг анхаарууллаа

41
12-05
Ж.Батзандан: Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал, улс төрийн тэмцэл зохион байгуулна

42
12-05
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

43
12-05
Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

44
12-05
Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн болон оролцсон арга хэмжээнүүд

45
12-05
СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу

46
12-05
Түүхийн хосгүй үнэт, дурсгал борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлжээ

47
12-05
Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах төв байгууллаа

48
12-05
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Р.Энхболд халсан ажилтандаа НАЙМАН САЯ төгрөг өгөхөөр болжээ

49
12-05
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан

50
12-05
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

51
12-05
“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая

52
12-05
Орчин цагийн үлгэр жишээ хотыг Умард Солонгост босгосон нь

53
12-05
Мэдэгдэл

54
12-05
Сингапурт Т.Ганбаяр, О.Пүрэв нар Индонез, БНСУ-ын тулаанчдыг ялав

55
12-05
ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

56
12-05
​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

57
12-05
БНСУ-ын эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо

58
12-05
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллана

59
12-05
Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

60
12-05
ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үйлчилгээнд юуг хориглодог вэ?

61
12-05
Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

62
12-05
Орон сууцны конторууд иргэдийн мөнгийг завшжээ

63
12-05
Афганистанд Японы нэртэй эмч халдлагад өртөж, амиа алджээ

64
12-05
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо

65
12-05
Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

66
12-05
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

67
12-05
Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

68
12-05
Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна

69
12-04
Хонхорын замд ноцтой зам тээврийн ослууд гарчээ

70
12-04
“Глобал удирдагч” дээд сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР эм зүйн мэргэжлээр элсэлт авчээ

71
12-04
1 200 000 төгрөгний цалинтай сайжруулсан түлш савлах 500 ажлын байр зарлагдлаа

72
12-04
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

73
12-04
Ослоос хамгаалдаг малгай бүтээжээ

74
12-04
"Guitar Night 2020" Шинэ жилийн цэнгүүнд урьж байна

75
12-04
Путин бүх ухаалаг утас, компьютер дээр Оросын аппликэйшн суулгасан байх ёстой гэсэн хууль батлав

76
12-04
Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа

77
12-04
Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

78
12-04
Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна

79
12-04
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

80
12-04
1993-онд Монголоос-Америк хүртэл аялсан Банхар нохойн түүх

81
12-04
Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ

82
12-04
Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлжээ

83
12-04
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

84
12-04
Жилд 120 сая гаруй шоо метр бохир усыг байгальд асгадаг

85
12-04
Мишээлийг олоорой

86
12-04
"Байхгүй" зүйлийг аваад ир гэсэн даалгавартай хөөрхий Компаниуд...

87
12-04
Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

88
12-04
Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон

89
12-04
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ

90
12-04
Д.Медведев: Бид Монголыг найрсаг улс гэж үздэг

91
12-04
Гэр Хорооллын Хөгжлийн Нам, Монголын Ногоон Намууд эвсэл болно

92
12-04
Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

93
12-04
Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

94
12-04
Б.Жаргалсайхан: Луйварчид, тонуулчид аа зугтаад нэмэргүй...

95
12-04
Ж.Батзанданг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна

96
12-04
Ц.Раднаа гуай Ази тивийн рекордыг эвдэж АВАРГА боллоо

97
12-04
Google-ийн үүсгэн байгуулагчид албан тушаалаа өгч, өдөр тутмын ажлаас хөндийрлөө

98
12-04
Хилийн боомт шинээр нээхийг Өмнөговьчууд эсэргүүцлээ

99
12-04
Хоосон толгойнууд ба хөндий барилгууд

100
12-04
Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа