BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

Эрт дээр үеэс монгол хүн хүнээ дээдэлж ирсэн. Гэтэл одоо монголоо барсан, монгол хүнээс гарамгүй авир монгол хүнээс гарч, энэ нь хэрээс хэтэрч 


хэвийн нэг үзэгдэл болох дөхөж байгаа бол бид ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж байна, улс орны хөгжил, ирээдүйг монгол үрс маань авч явна гэж ярих утга байна уу. Монгол үрс минь монголынхоо газар шороон дээр төрөөд аз жаргалтай гэхээ болъё оо ядаж байгалийн жамаараа өсөж торних эрхтэй. Гэтэл араатнаас доор амьтдын гарт хүүхэд нас нь үрэгдэж бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл, оюун санаагаараа хохирч сүг болж амьдарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Бид тийм нийгмийг бий болгохыг зориогүй. Ийм нийгмийн төлөө бидний өвөг дээдэс цусаа урсгаж ирээгүй. Бид нэгэн үед хүчирхэг яваад мөхөхийн даваан дээр босож ирээгүй билүү. ХХ зууны эхэнд дэлхийн судлаачид Монгол орныг мөхөж яваа үндэстэн гэж хэлсэн байдаг. Бид зургаан зуу хүрэхгүй байсан хүн амаа зуун жил хүчин зүтгэж байж эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй гэж үзэгдэж буй өнөөгийн гурван сая хүн амд хүргэсэн. Одоо хүн нь илүүдээд үр хүүхдээрээ зугаа хийж, гарынхаа чилээг гаргаж, хурууныхаа үзүүрээр зарж, зарцалж, зандарч, доромжлох болсон гэлтэй. Бид бүх буруу үр дагавар бүрийг ядууралтай холбож ирсэн. Харин энэ асуудлын хувьд бол ядуурал биш тэнэгрэл, зовлон биш жаргалдаа ташуурч байгаа хэрэг юм. Өөрөө хорвоод хүн төрүүлж амьдрал хайрлачихаад өөрийн гараар устгаж байгаа эцэг, эх хэн бэ? Хүний үрийг доромжлон хүчирхийлж, устгаж байгаа тэр араатан нийгэмд оршиж, монголын хүн амын тоонд орох эрх байна уу. Хүүхдийн эрхийг хамгаалсан, хүний эрхийг зөрчихгүй байх талаар олон хууль тогтоомж байгаад хэрэгжүүлэх механизм нь боловсронгуй биш болохоор хууль газар дээрээ хэрэгжихгүй байна.
2017 оны байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан "Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулсан байдаг. Нийт хэргийн 89.9 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, үүнээс 2.8 хувь нь 1-3 насны, 9.4 хувь нь 4-6 насны, 37.1 хувь нь 7-10 насны, 50.7 хувь нь 11-12 насны хүүхдүүд байсан ба 26.3 хувь нь давтан бэлгийн хүчирхийлэлд өртсөн, 30.4 хувь нь удаан хугацааны турш, 10.8 хувь нь бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь нь жирэмсэлсэн, 4.2 хувь нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй болсон ийм аймшигтай тоо баримт байна. Бид хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярихдаа зөвхөн эмэгтэй хүүхдүүд дээр яриад байна. Гэтэл цаана нь хэчнээн насанд хүрээгүй бяцхан хөвгүүд маань хүчирхийлэлд өртөж хүйсийнх нь чиг хандлага өөрчлөгдөж, амьдрал нь орвонгоороо эргэж, эр хүн байж чадахаа больж байгаа талаар ярихгүй байна. Мөн 2016 онд хийгдсэн “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгаагаар гурван эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь л “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг уншиж, танилцсан гэж хариулсан бол орон нутагтаа ажиллаж буй “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийг мэдэх үү? гэсэн асуултад дөрвөн эцэг эх, асран хамгаалагч тутмын гурав нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс харахад эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн эрхийн талаарх хууль эрх зүйн болон хүүхэд хамгааллын зарим үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэг дутмаг байгаагаас үүдэж хүүхдийн эрхийг зөрчих, зөрчигдөх асуудал жил ирэх тусам ихэссээр байна. Хүүхдийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, бие махбодын хүчирхийлэл үзүүлэх гэсэн дөрвөн хэлбэрт хувааж үздэг. Хүүхдийн хүчирхийллийн талаар судалгаанд хамрагдсан нийт 4,264 хүүхдийн 17.2 хувь нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байдаг. Монгол Улсад хэчнээн дүрэм журам батлагдсан ч эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өөрөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл дутмаг түүнээс улбаатай учрах хохирлын талаар ойлголтгүй байвал хүчирхийлэл үргэлжилсээр л байх болно.
2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 2-17 насны нэг тэрбум хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоо байдаг. Европын холбооны улс орнуудын хувьд хүчирхийлэлэд өртсөн нийт хүүхдүүдийн 9.6 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь манай судалгаатай харьцуулахад бараг арав дахин бага байгаа нь бид сэтгэцийн хувьд зүгээр үү гэдэг асуулт тавихад хүргэж байна. Европын холбоонд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш хүчирхийллийн тоо эрчимтэй буурсан бөгөөд, хүүхдийн хүчирхийллийн шалтгаант үхэл 11 хувиар буурсан байдаг. Гэтэл манайд улсын хэмжээнд нийт хүүхдүүдийг хамруулсан хүчирхийллийн судалгаа байхгүй байна. Зөвхөн тус тусдаа хийсэн судалгаа байдаг бөгөөд судалгаанд хамрагдаагүй маш олон хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, өртсөөр байгааг үгүйсгэхийн аргагүй. Хүчирхийллийн асуудал бол нийгмийн гаж үзэгдэл. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгахад бүх нийтийн оролцоо, хамтын хүч зайлшгүй шаардлагатай тул хүн бүр хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэцгээе.
Ж.ЦОЛМОН
Анагаах ухааны доктор, профессор

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе
Бусад мэдээ ▼

1
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

2
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

3
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

4
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

5
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

6
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

7
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

8
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

9
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

10
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

11
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

12
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

13
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

14
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

15
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

16
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

17
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

18
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

19
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

20
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

21
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

22
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

23
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

24
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

25
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

26
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

27
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

28
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

29
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

30
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

31
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

32
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

33
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

34
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

35
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

36
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

37
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

38
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

39
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

40
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

41
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

42
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

43
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

44
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

45
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

46
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

47
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

48
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

49
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

50
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

51
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

52
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

53
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

54
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

55
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

56
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

57
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

58
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

59
06-26
Ард түмэндээ гомдоорой!

60
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

61
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

62
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

63
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

64
06-23
"Тавиул" дарга нар

65
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

66
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

67
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

68
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

69
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

70
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

71
06-22
Путины өгүүллэгийн тухайд

72
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

73
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

74
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

75
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

76
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

77
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

78
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

79
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

80
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

81
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

82
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

83
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

84
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

85
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

86
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

87
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

88
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

89
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

90
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

91
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

92
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

93
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

94
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

95
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

96
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

97
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

98
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

99
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

100
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа