BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд 


 

шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн аж.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, улмаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн.

Мөн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон  шалгагдаж байгаа шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж буй мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээллээр түдгэлзсэн 17 шүүгчээс хоёрынх нь бүрэн  эрхийг сэргээх асуудал яригдаж байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр:

Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”

Ж.ОЮУНТУНГАЛАГ: ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Шүүгчид түдгэлзсэн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж буй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг: Ямар ч байсан хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэх, мөрдөн шалгах ажиллагаа ном журмаар явна байх гэсэн итгэлийн үндсэн дээр зургаадугаар сарын 29-нөөс хойш одоо хүртэл дөрөв, таван сарын хугацаанд тэвчээртэй хүлээж, харж байна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээ болгоныг анхааралтай үзэж, өөрийн дотоод бодлоор дүн шинжилгээ хийгээд явж байгаа. Буруутай, авлига авсан шүүгч байгаа бол заавал хариуцлага тооцох ёстой. Харин хэрэгт холбогдолгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Холбогдолгүй хоёр шүүгч байгаа гэсэн бол нэг нь би гэдэгт итгэлтэй байна. Одоогоор зургаан шүүгчийг яллагдагчаар татсан, дахиад найман шүүгчийг татах юм байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр 14 шүүгч гэж харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр 15 шүүгч гэж ярьж байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг хаанаас аваад байгааг мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нууц юм бол мэдээлэл яаж авагдаад байдаг юм. Эсвэл АТГ, прокурор энэ асуудлыг ил гаргах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна.

Д.ЦОЛМОН: ОВ ЗАЛЬТАЙ, БУСДЫН НЭРИЙГ АШИГЛАГЧ ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ "ТААМГААР" ТУЛГАЖ БАЙНА

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон өчигдөр /2019.11.18/ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон би та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Би 1992 онд МУИС -ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, улаан дипломтойгоор төгсч, одоогийн удирдлагын академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл 28 жил тасралтгүй багшилж, хуульчдыг давтан сургах төв, хууль зүйн үндэсний хүрээлэнд багш, эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарч, дээд шүүхийн шүүгчээр томилогдон 6 дахь жилдээ өөрийн бүх хүч чадал, эрдэм мэдлэгээ энэ ажилдаа шударга үнэнчээр ажиллаж, бас хуулиар зөвшөөрөгдсөн багшлах ажлаа хийсээр ирсэн. Өөрийн хийж байгаа ажилдаа зүрх сэтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчилж ажилласаар ирсэн.

Харин дөрвөн сар гаруйн өмнө бүрэн эрх түдгэлзүүлсэн захирамж гарахад хувьдаа  хүлээн зөвшөөрөхгүй, цочирдсон хэдий ч өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл, хуйвалдаанд оролцоогүй болохоор хууль журмынхаа дагуу шалгаад үнэн мөн нь тогтоогдож, нэр төр минь сэргээгдэнэ гэдэгт итгэж байсан тул  хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэлгүй өнөөдрийг хүргэлээ.

Харин төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо зохих журмаар нь гаргасан ч ихэнх нь хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. Өнөөдрийг хүртэл мөрдөгч болон прокуроруудыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөөнд авталгүйгээр хууль ёсоо дээдлэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа хэдий ч "…өрх толгойлсон, харж хандах, хамгаалах албан тушаалтан байхгүй, араас нь хөөцөлдөөд хамгаалаад явах ар талын хүчгүй, хамгийн сул нөхцөлтэй өөрийн чадлаараа өдий зэрэгтэй яваа энгийн нэгэн" надад ов зальтай, бусдын нэрийг ашиглагч хүмүүсийн хийсэн үйлдлийг "таамгаар" тулгаж, хууль ёс онол номыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж, Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна. Эрхэм прокуроруудыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, гагцхүү хуульд захирагдахаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөө, дарамтад авталгүйгээр үнэн зөв шийдвэр гаргана гэдэг итгэлтэй байна” гэжээ.

АТГ:ЗӨВХӨН САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ 17 ШҮҮГЧИЙН АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ

АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү энэ сарын хэвлэлийн хурлын үеэр “Энэ хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Дээрх хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна.

Анхнаасаа 17 шүүгч холбогдсон гэсэн мэдээлэл явсан учраас биднээс 17 шүүгчийн асуудал нэхээд байдаг. Энд нэг зүйлийг бас олон нийтэд хандан хэлэхэд тодорхой хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа асуудал нь хэргийн бодит нөхцөл байдалтай таарах ч тохиолдол байна, таарахгүй ч тохиолдол байна. Үндсэн хуульд заасан шүүхээр тухайн этгээдийг гэмт буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно гэдэг зарчим бий. Тиймээс зарим асуудлыг маш олон удаа үнэн мэтээр давтсанаас хамаарч, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ үүсч байна. Ер нь худал, ташаа мэдээллийг ямар этгээдүүд, ямар зорилгоор тараадаг вэ гэдгийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

Ийнхүү шүүгчдийн  хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах үлдлээ.

Үндэсний шуудан сонин

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ
Бусад мэдээ ▼

1
07-16
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

2
07-16
Зөвхөн наадмын өдрүүдэд авто ослоор 25 хүн амиа алджээ

3
07-16
Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

4
07-16
Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй эх орондоо амьд домог болж байна

5
07-16
Миний үзээгүй наадам

6
07-16
“Тусгаарлах байр дутмаг ч иргэдээ татна”

7
07-16
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

8
07-16
Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

9
07-16
Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

10
07-16
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

11
07-16
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

12
07-16
Москвад Путиныг эсэргүүцсэн 142 хүнийг баривчилжээ

13
07-16
Дэд сайдаар шагнуулах хүмүүс хэн бэ?

14
07-16
У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

15
07-16
Миний үзээгүй наадам

16
07-16
АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсэж байна

17
07-16
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

18
07-16
Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

19
07-16
Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

20
07-15
Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, 8 хүн түлэгджээ

21
07-15
Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна

22
07-15
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав

23
07-15
Трамп гадаад оюутнуудыг хөөж гаргах шийдвэрээ хүчингүй болгожээ

24
07-15
Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

25
07-15
Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 261 боллоо

26
07-15
Нэхэн санахуй: Ерөнхийлөгчөөр сонгогдвол би...

27
07-15
Энхийг сахиулагч 51 цэрэг эх орондоо ирлээ

28
07-15
Тойм: Аварга, даян мэргэд, их хурдтай үндэсний баяр наадам

29
07-15
ОХУ агаарын хилээ нээнэ

30
07-14
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

31
07-14
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

32
07-14
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

33
07-14
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна

34
07-14
Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

35
07-14
Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

36
07-14
Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

37
07-14
Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

38
07-14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

39
07-14
Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

40
07-14
Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

41
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

42
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

43
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

44
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

45
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

46
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

47
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

48
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

49
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

50
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

51
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

52
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

53
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

54
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

55
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

56
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

57
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

58
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

59
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

60
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

61
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

62
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

63
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

64
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

65
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

66
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

67
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

68
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

69
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

70
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

71
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

72
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

73
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

74
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

75
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

76
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

77
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

78
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

79
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

80
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

81
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

82
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

83
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

84
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

85
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

86
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

87
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

88
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

89
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

90
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

91
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

92
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

93
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

94
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

95
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

96
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

97
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

98
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

99
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

100
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ