“Хуягласан хувалзууд”
2019-11-20Саарал жагсаалтын “Их буучид” минь сүүлчийн хоёр Ерөнхийлөгчөө барьцаалаад, МАНАН–мафийн 345 ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгочихоод байгаа Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлагын хэдэн хуягласан хувалзнууд “овоо хараанд” чинь орохгүй байна гэж үү. Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Улс үндэстнийхээ төлөө санаа зовсон шудрага эх орончид эрдэмтэн мэргэд, нийт ард түмэн санаа зовинож, зарим нь  өөрсдөө өрөнд уначихсан юм шиг хүнд байдалд оржээ. Тэгтэл! Тэгтэл хэн чанга хашгирч, хэн баярлаж, хэн инээж тавлаж байгааг манайхан сайн харж байгаа. Битүүхэндээ саарал, хар жагсаалтыг мөрөөдөж, гадна дотныхонтой сүлбэлдээд явж байсан хүмүүс өнөөдөр бах тав нь ханаж, буруутныг эрж хайх нэрийдлээр, өшөө хонзонгоо тайлж байх юм.
У.Хүрэлсүхийн засгийн газар буруутай л гэнэ. Хууль зүй дотоод хэргийн яам буруутай л гэнэ. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд, адаг сүүлд нь “халамж их хүртсэн” бид ч буруутай бололтой. Улсын их хурлын дарга Г.Занданшатар “үлгэр жишээ үзүүлэн” Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хоёроо огцруулж, хариуцлага тооцох юм боллоо.
Өнөөх, түрүүчийн засгийн газрын үед тохоон томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ганц би биш, Засгийн газар буруутай” хэмээн барьцаж томорлоо. Түүнд буруутай зүйл бий л байх. Хамгийн наад зах нь УИХ–ын гишүүн Ц.Гарамжавын 10 тэрбумын өрийг Монголбанкнаас төлчихсөн хуйвалдааныг одоо хүртэл шийдүүлээгүй л байгаа шүү дээ. Гэхдээ Н.Баяртсайханы буруутай үйлдлүүд бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалын “нүгэл”-ийн дэргэд бол хумсны толио шиг юм л даа. Шүүх прокурорынхон Н.Золжаргалд хилийн хориг тавилгүй оргуулчихаад хойноос нь шалгаж байгаа ч гэх шиг жүжиг тоглож байгаа. Уул нь шударга хуульчидтай улс оронд бол ийм оргодлууддаа дээд хэмжээний ял оноогоод интерполын шугамаар аваад ирдэг юм билээ. Манайхан ч…
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн халагдах өргөдлөө өгч, хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн байна билээ. Шударга сайн эмэгтэй, хариуцлага алдлаа ч гэсэн, хэн нэгэнтэй барьцдаггүй, дутагдлаа хүлээж, дуулгавартай загнадаг ийм эмэгтэйчүүдийг уучлаасай, урам өгч ажиллуулаасай гэж би бодож байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам, сайд Ц.Нямдорж руу “гал нээж” байна. Өш хонзон гэж нэг айхавтар зүйл байх юм даа. Ажиглаад байхад Ц.Нямдоржоор түрүү нь “бодио хөтлүүлсэн” одоо түүнээс үхтлээ айж байгаа хэдэн хүн л “Огцруул, хал, хариуцлага тооц” гэж хашгиралдаад байгаа. Сайхан шалтаг гарч л дээ. Үүн дээр нь дөрөөлж Ц.Нямдоржийг дарж авахгүй бол, энэ хэрэгсэхгүй болгочихсон олон ноцтой гэмт хэрэг чинь дахин шалгагдах гээд байдаг, С.Зоригийн хэргийг захиалагч, алуурчид илрэх гээд байдаг, ЖДҮ–г зохион байгуулсан жинхэнэ эзэд ялтны ширээнд суух гээд байдаг, өөрсдийг нь өмгөөлж хамгаалж байдаг хууль шүүхийхнийг зайлуулж хэрэгтний ширээнд суулгах гээд байдаг… Ингээд л өнөөх муу Нямдорж руу мөн ч олон дайралт хийлээ дээ. Тэр тоодоггүй юм. “Жингэрүүд хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа явж л байна” гэсэн байдлаар ханддаг л даа.
Миний яриад, бичээд байгаа зүйлд итгэдэггүй ганц нэг хүн байвал саяхан гарсан “Энэ амьдралд нэг арьсан дотор нэг нүүртэй байж байгаад дуусчихвал сайхан” гэдэг сонирхолтой номыг уншаад үзчихвэл зүгээр юмсан. Сэтгүүлч Б.Ганчимэгтэй Ц.Нямдоржийн удаа дараа ярилцсан ярилцлагаар энэ ном бүтсэн байгаа. Ц.Нямдорж гэдэг хуульч ямар ээдрээ түвэгтэй замыг туулж, Монголын парламентыг, Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдах болсон тухай танилцах болно. Тэрчлэн, Монгол төрийн толгойд байсан олон хүний хэн нь хэн бэ гэдгийг хөдөлшгүй баримтаар, он цаг хугацаатай нь гаргаж тавьсан байгаа. Энэ номыг юун түрүү О.Баасанхүү, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Л.Гүндалай … нэр уншвал зүгээр л юмсан.
“Их бууч”-дын онилж байгаа нэг хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Энэ хүн хэр зэрэг санхүүч вэ, хэр зэрэг дайчин зохион байгуулагч вэ гэдгийг монголчууд мэднэ дээ. Ядмаг, дорой сайд гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ нэг л зүйлийг эрхэм “буучид” маань анхаарлаасаа салгаж болохгүй байх. Ч.Хүрэлбаатараас өмнө энэ хүний энгэрийн товчинд ч хүрэхгүй хүмүүс Сангийн яамыг удирдаж, “Санхүүгийн сэнхүү” гэтлээ хэлэгдэж байсныг бүү мартаарай. Монголын сан хөрөнгийн “авдар”-ыг дүүргэе гэхээсээ дүүгүүрийн чулуу шиг шидэлж, цацалж байсан хүмүүсээс болон, эцэст нь саарал жагсаалтад хүрлээ гэж би боддог. Гол нь улсын төсөв! Ард түмнээ арай хэтэрхий ялгаварласан. Сангийн сайд нь өөрийнхөө аймагт хуваарилсан төсөв нь 6-7 аймгийн төсөвтэй тэнцэж байх жишээтэй. Сонгуулийн жилийн энэ төсвийг хүмүүс “Улсын төсөв биш, Увсын төсөв гээд нэрлэчихсэн байна. Улаан цайм ийм луйвар хийж болохгүй л дээ.
Гэхдээ, эрхэм “их буучид” минь гол байгаа онохгүй байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулаад цаашдаа хар жагсаалтад оруулахаар санаархаж байгаа гол буруутан чинь, сүүлчийн Ерөнхийлөгчөө барьцаалчихаад “сүйрлийн харанга” дэлдэж байгаа хүмүүс: Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн цөөн хэдэн хүн юм шүү. Эсэргүүцэх хүн байвал надтай гар бариад, ширээний хоёр талд суусан ч болно. Би 100 баримт дэлгэж чадна.
Би гол буруутныг нэрлэе. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц… гэхчлэн хүмүүс энэ саарал жагсаалт гэдэг юм руу Монгол Улсаа чихчихсэн нь туйлын үнэн. Н.Лүндэндорж саяхан зайлуулагдлаа.
Би ганцхан баримт авъя. Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийнхны амь насаараа дэнчин тавин байж илрүүлээд, мөрдөж мөшгөөд хөдөлшгүй болгож прокурорт шилжүүлсэн 345 хэргийг энэ мафийн бүлэглэл чинь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгочихсон байгаа. Энэ олон зуун хэргийн 80-90 хувь нь дарга сайд нар, тэдний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн хэрэг байна. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд энэ шүүх прокурорынхон яаж мартагнуулдаг, яаж хоорондоо шидэлцэж цаг хугацааг өнгөрүүлдгийг олон түмэн мэдэж байгаа. Зарим хэрэг нь эдний хооронд алга болоод сураг тасарсан гэсэн. Ингэж зориудаар хэрэгсэхгүй болгосон ноцтой хэргүүдээс улсад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж албан ёсоор мэдээлсэн байна билээ.
Миний бодлоор бол энэ тоо зөвхөн нэг хэргийнх нь байх. Эдний, улсад учируулсан хор хохирол 2.5 тэрбум ам. доллар юмуу, хэдэн их наядаар хэмжигдэх байх гэж олон түмэн ярьдаг л даа. Энэ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон 345 хэрэг дотор чинь Монголыг саарал жагсаалтад оруулсан гол гэмт хэргүүд: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их валют, монгол мөнгө, хүний наймаа, хар тамхи, хил дамнасан залилангийн хэргүүд бүгд байгаа. Тэр хэргүүдийн МАНАН – мафитай холбоотой нь бараг бүгдийг хэрэгсэхгүй болгочихсон. Харин энэ мафийн сүлжээний гадна байгаа хүмүүсийг бол шоронд суулгаж байгаа.
Хамгийн ноцтой нь төр улсаа саарал жагсаалтад оруулсан гол буруутан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын гол гэмтнүүдэд хилийн хориг тавилгүй зориуд оргуулчихсан. Ер нь МАНАН-мафийн бүлэглэлийнхнийг оргуулах үйл ажиллагаа байнга үргэлжилж байгаа нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хилийн хоригийг нь цуцлаад гадаад руу гаргачихлаа. Түрүү, эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дотор гол буруутан залуу С.Төмөрбат гэгч байсан гэдэг. Тэрээр эрхийг нь түдгэлзүүлэнгүүт АНУ руу гэр бүлийнхээ хамт оргочихсон.
Манай Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ руу дээд хэмжээний айлчлал хийхдээ Улсын Ерөнхий прокурорыг дагуулаад явна билээ. Олон түмэн үүнийг хоёр янзаар хүлээж авсан. Нэг хэсэг нь, Х.Баттулга маань, Ерөнхий прокурортойгоо очиж оргосон шүүгчээ авчрах гэж явлаа гэдэг. Нөгөө хэсэг нь, төрийн тэргүүн маань оргосон шүүгчийнхээ хойноос Ерөнхий прокурортойгоо очиж тэндхийн харъяат болгоод хэрэгт холбогдсон 17 шүүгчийн дотроос сугалж авч үлдэв үү гэж ярьсан. Тэрхүү явдлаас хойш хоног хугацаа их л өнгөрлөө. Оргодол шүүгчийг барьж ирсэнгүй. Харин өнөөх 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийг прокурорт яллуулахаар шилжүүлж байх юм.
Шүүх прокурорын мафийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэдгийг ард түмэн дуу дуугаа авалцан хэлсээр, ярьсаар л байгаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга маань Улсын Дээд шүүхийн иргэний танхимын голдуухан 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн бол дахиад Ц.Зориг тэргүүтэй хэдэн шүүгчийн эрхийг түдгэлзүүлэхээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандсан. Өнөөх Н.Лүндэндоржийнхоо эрх ямбыг хэвээр байгаа үед нь хандаж байгаа нь энэ. Н.Лүндэндоржийг хичнээн сар дарав даа. Түдгэлзүүлэлгүй, шалгалгүй, ял нялзаалгүй яваад өгсөн. Гэхдээ энэ зүгээр л жүжиг байхгүй юу. Шинээр томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга , Э.Батбаяр гэж хүн Ц.Зориг тэргүүтнүүдэд ямраар хандах, “хэний хүн бэ” гэдгээ одоо л харуулна.
…Ер нь ийм болохоор Монгол төрийн нуруун дээр энэ “хуягласан хувалзууд” чинь амь бөхтэй шигдээд байгаа юм. Энэ МАНАН-мафийн тогтолцоог нүцгэн цээжээрээ хамгаалаад авч үлдэхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний тамгын газрын дарга З.Энхболд, шүүх прокурорын хэдэн удирдлагатайгаа хамсаад байна гэж хардах үндэслэл бас бий.
…Өнөөдөр “хуягласан хувалзууд” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр төр засгийг үймүүлээд ханалгүй УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахаар армийн генералын мөрдөс нөмөрсөн хүнийг туг болгон өргөөд явцгааж байна. Та нар генерал Б.Баярмагнай гэж хүний, сонины хоёр нүүр дамжсан ярилцлагыг уншсан байх. Тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Улсын их хурал тар” гэдэг үгийг тоть шиг давтсан , төрийн тэргүүнтэй уулздагаа ярьсан байна билээ. УИХ, Засгийн газрын хэдэн шударга залуучуудыг “Миеэгомбын Энхболдын араас хутга шаасан” гэхчлэн буруутгаж МАНАН-мафийн толгойлогчдыг өмөөрч ая тал зассаныг олон түмэн уншаа байх. “Хутга шаасан” хүн нь тэр залуучууд лав биш.
Эхлээд парламентаа тарааж, Засгийн газраа огцруулчихвал, энэ Ерөнхийлөгч маань “эв нэгдлийн илэрхийлэгч байх уу, эвдэн бусниулагч байх уу” гэдгийг ард түмэн чинь олж хараагүй, итгэхэд бэрх байна шүү дээ. Үүнээс болж улс орон, ард түмэнд маань ямар аюул нүүрлэхийг хэн ч урьдчилж таахын аргагүй. Тэгтэл генерал мөрдөстэй хүн гарч ирээд “Тэмцэнэ” , “Парламентыг тараана” гэж хашгираад байгаа нь нэг л итгэл муутай байна. Сошиалаар Б.Баярмагнайг “Ерөнхийлөгчийн хүн” гэж бичээд байгааг ч үнэмшихээс өөр аргагүй болчихлоо.
…Монгол Улс энэ л чигээрээ байх юм бол саарал жагсаалт байтугай хар жагсаалтад хичнээн жил тарчлахыг бүү мэд.
Тэгвэл яах юм бэ гэж та нар надаас асууна даа. Ердөө гуравхан арга зам бий.
1,“Хуягласан хувалзууд”-ын оронд шүүх прокурорынхонд аль ч талаараа барьцаалагдахгүй “зөв хүн” гарч ирэн шүүх хуулийн байгууллагын удирлагад олон жил сууж, дутагдлыг бугшуулсан хүмүүсийг халж өөрчлөн ялтны ширээнд суулгаснаар шудрага тогтолцоо бий болон хар , саарал жагсаалтуудыг үүрд орхих арга зам бий.
2,Хууль шүүхийн байгууллагууд удирдлагаа зоригтой өөрчлөн, Ц.Зориг, М.Энх-амгалан, Б.Хурц… нарын нөлөөллөөс бүрэн ангижруулж чадвал Монголд мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гол хэргүүдийг арилгаж болно.
3,Ерөнхийлөгч нь барьцаалагддаггүй, хууль шүүхийнхэн нь барьцаалдаггүй , шудрага ёс тогтсон цагт энэ их “хар мөнгөний” урсгал, терроризмыг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа хөрөнгө мөнгө, оффшор бүсэд нуусан олон тэрбум валютыг илрүүлж улсын сангаа аривжуулах, ард иргэдээ баян тансаг амьдруулах үүд хаалга нээгдэнэ.
Өнөөдөр, сүүлчийн хоёр Ерөнхийлөгч нь барьцаалагдчихаад, хууль шүүхийнхэн нь, Монголыг саарал жагсаалтад оруулчихаад хар жагсаалт руу хөтөлж байгаа гол гэмт этгээдүүдээ суллахыг нь суллаад, оргохыг нь оргуулаад, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байхад, бид саарал жагсаалтаас ингэж гарна, тэгэж гарна гэж үлгэр ярьж суугаад яахав дээ?! Саарал жагсаалтын “их буучид” минь байгаа онож буудмаар л байна.
Галсангийн Жамьян
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч |
| “Хуягласан хувалзууд” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|