BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь  улсын нөөцөд бүртгэж 


хамгаалалтад авсан  отрын бүс газарт Монголын тэргүүн баячуудын адуу дөрвөн улирлын турш тааваар бэлчиж, малчид тийшээ буух байтугай  хадлан тэжээлээ ч бэлтгэж чадахаа байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн 1400 адуу сүүлийн хоёр  жил гаруйн хугацаанд Сүхбаатар сумын нутаг Баянцагаан тал, Хундарын уул, Тавантолгой  орчим,  мөн  “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын төрсөн ах Тод манлай уяач  Л.Батмөнх газар тариалан эрхлэхээр  тус аймгийн Мөнххаан сумын нутагт очоод 300 толгой адуу маллан долоон жил болж байна.

Б.Наранхүү гишүүний адуу байгаа Баянцагаан тал, Хундар уул орчим нь отрын бүсээс гадна цагаан зээр бэлчээрлэж, үр төлөө бойжуулдаг гол газар, мөн жилийн жилд өвс ургамал сайтай байдаг тул малчид хадлан тэжээлээ бэлдэхийн зэрэгцээ цас зудтай цаг хүндэрсэн үед тийшээ очиж өвөлждөг юм. Тэгвэл “Гацуурт”-ын Л.Чинбатын ах, Тод манлай уяач Л.Батмөнхийн нутаглаж буй Мөнххаан сумын нутаг ч мөн отрын  гол  түшиц газарт багтдаг аж.

Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй ч дээрх эрхмүүд аймаг алгасч, сум сунган улсын хамгаалалтад байдаг отрын бүс нутагт ирж буучихаад хууль зөрчин ямар ч зөвшөөрөлгүй гүний худаг гарган малаа услаж, холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй  хэл ам байнга таталж иржээ. Б.Наранхүү гишүүний малчин н.Баасанхүүд  Сүхбаатар аймгийн  мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч нар  2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн 3-4 удаа шаардлага тавьсан байдаг. Өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж зөвшөөрөлгүй гаргасан хоёр худгийг лацдаж, малчдын бэлчээр нутгийг  сүйтгэж байгааг таслан зогсоож, яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг гардуулж өгчээ. Гэтэл лацыг эвдэж адуугаа усалсаар өдий хүрсэн байна. Иймд Улсаа аврах ард түмний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Энхтулгаас УИХ-ын гишүүн Б.Наранхүүд энэ сарын 15-наар тасалбар болгож бэлчээр нутгийг чөлөөлж өгөхийг  шаардсан  албан бичгийг хүргүүлсэн байна.

Х.Энхтулга:  Эрхэм  гишүүн тоомжиргүй хандаж байна

Х.Энхтулгаас энэ  талаар тодруулахад “Тухайн газар нь Монгол Улсын нөөц, отрын бүс нутаг, дээр нь цагаан зээр төллөдөг гол  бэлчээр юм. Уртаашаа 50, өргөөшөө 20 км газар байгаа. Өнгөрсөн жилээс тэнд Багануураас ирсэн гэж олон айл бууж, нэр нөлөө бүхий хүмүүсийн гэх  30 гаруй мянган толгой мал өвөлжсөн. Бүгдэд нь шаардлага хүргүүлж газар нутгийг чөлөөлүүлсэн. Гэтэл ганц Б.Наранхүү гишүүний малчин үлдчихээд хууль зөрчөөд байгаад  байна. Иймд УИХ-ын гишүүний нэр дээр албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй.  Малчин нь ч, эзэн нь ч тоомжиргүй хандаж байна. Худгийг гагнаж лацдаад орхихоор нээгээд малаа услаад байдаг. Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч бүгд очсон. Бас нэг зүйлийг хэлэхэд, ажлын хэсэгт хамт явж торгууль тавьсан байцаагч  нь аймгийн төвд ирээд олдохгүй алга болчихсон. Сураглаад байтал амралтаа авсан, жилийн чөлөө авсан гэсээр эцэстээ уул уурхайн компанид ажилд ороод явчихсан байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь АТГ-т шалгагдаж байгаа ажлаа өгөөд явсан. Тэгэхээр манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гадны нөлөө байна гэж хардах хангалттай үндэслэлүүд байна” гэв.

Хууль зөрчсөн малчинд 24 сая төгрөгийн торгууль тавьжээ

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Өлзиймөнхтэй утсаар холбогдоход “Сүхбаатар сумын нутагт зөвшөөрөлгүй худаг гаргасан асуудлаар 24 сая төгрөгийн торгууль тавьж, шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд ажлын хэсэг ахалсан тул тэндээс асуу” гэв. Т.Мөнхболд даргатай  холбогдоход “Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Малчин н.Баасанхүүд зөвшөөрөлгүй худаг гаргасан үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох газруудын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Гэсэн ч малчин нь адуугаа гаргаагүй, лацадсан худгийг эвдэж адуугаа услаж байгаа мэдээлэл тэр хавийн малчдаас бидэнд ирсэн” гэв.

Б.Наранхүү: Миний адуу яагаад тэнд байж  болдоггүй юм бэ

Дээрх мэдээллийн мөрөөр Б.Наранхүү гишүүнтэй өчигдөр утсаар холбогдож тодрууллаа.

-Сайн байна уу гишүүн ээ, таны 1400 адуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр жил гаруй болж байгаа юм байна. Бүс нутгийг чөлөөлүүлэх шаардлага танд хүргүүлсэн гэсэн,  та хариу өгсөн үү?

-Юун адуу,  би юу ч сонсоогүй. Ер нь яагаад миний адуу мал тэнд байж болдоггүй юм бэ. Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдарч болно биз дээ.

-Тийм л дээ, гол нь тэр газар улсын нөөц, отрын бүс нутаг, цаг хүндрэхээр малчид орж өвөлждөг учраас чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Бас зөвшөөрөлгүй худаг гаргасан учраас торгууль тавьсан гэсэн…?

-Одоо тэнд байхгүй ээ, манай адуу Дорнод руу гараад явчихсан.

-Нутгийн малчид руу ярихад бэлчиж байна гэж хэллээ?

-Байхгүй ээ, Дорнод руу явуулсан, өөрөө очоод шалгахгүй юу.

Эрхэм гишүүнтэй утсаар холбогдсоны дараахан бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчинтай /нэрийг нууцлав/  холбогдсон юм. Тэрээр Б.Наранхүү гишүүний малчин нь адуугаа Дорнод руу гаргадаггүй. Гаргасан дүр эсгэж хоёр аймгийн нутгийн заагт Талын Таван толгой, Хундгарын уулын орчим өвөлжчихдөг юм гэлээ. 1400 адууг бог малд шилжүүлэн тооцвол 50 мянга гаруй болох бөгөөд нэг айл 1000 гаруй толгой малтай гэж үзвэл 50 айл нутаглах газарт Б.Наранхүү гишүүний адуучин ганцаараа нутаглаж байна. Эрхэм гишүүн та адуугаа авч, жүчээгээ холдуулж улсын хамгаалалтанд байдаг отрын бүс нутгийг яаралтай чөлөөлж өгнө үү.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Бусад мэдээ ▼

1
12-14
АНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ

2
12-14
Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”

3
12-14
"Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо

4
12-14
Цагдаа хөнөөсөн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын 13, 20 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

5
12-14
Д.Одбаяр одоо юу яриад байна аа?

6
12-13
Хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ

7
12-13
Дагавар охиноо удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдан хорилоо

8
12-13
Д.Баярсайхан: Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь Монгол цэргүүд байдаг

9
12-13
Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ

10
12-13
Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана

11
12-13
Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

12
12-13
Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болжээ

13
12-13
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо оны шилдгүүдээ тодрууллаа

14
12-13
Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

15
12-13
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан

16
12-13
Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ

17
12-13
У.Хүрэлсүх хүсвэл нэг цагийн дотор ЦЭГЦЭЛНЭ!

18
12-13
Тойргоо бус бизнесээ тордогч Ж.Ганбаатар

19
12-13
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

20
12-13
Choibalsan.mn сайт шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнууллаа

21
12-13
Төрийн банк шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

22
12-13
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт хүргүүлжээ

23
12-13
Алтан баззерын эзэн- 2 настай бөмбөрчин хүүгийн үзүүлбэр

24
12-13
МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

25
12-13
Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв

26
12-13
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа

27
12-13
ЗУЛЫН 25 буюу 12 сарын 21нд ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ МЭГЗЭМИЙН АЯЛГУУТ УНШЛАГА болно

28
12-13
НДС-гийн алдагдлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

29
12-13
Н.Номтой баяр ба нийгэм..

30
12-13
ЭЦГ-аас дуучин Т.Баясгаланг НӨХРИЙНХ НЬ ХАМТ шалгаж байна

31
12-13
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

32
12-13
У.Хүрэлсүх "хөл" -өө цэвэрлэж эхлэв үү!

33
12-13
Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

34
12-13
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

35
12-13
Идэх боломжтой кофены аягыг үйлчилгээнд туршиж эхэллээ

36
12-13
Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

37
12-13
Канадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ

38
12-13
Энэтхэг иргэншил олгох шинэ хуулийн төслийг баталжээ

39
12-13
Хуульч сайдыг “загнасан” нь

40
12-13
Ичиножёо 30 кг туржээ

41
12-13
Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

42
12-13
Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ

43
12-12
Археологичид II Рамзесын хөшөөний хэсгийг олжээ

44
12-12
Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан боллоо

45
12-12
Хархорум хотын 800 жилийн ойг ЮНЕСКО-той хамтарч тэмдэглэнэ

46
12-12
Беларусь улстай сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

47
12-12
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан...

48
12-12
АНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

49
12-12
Иргэншлийг нь худалдаж авч болох орнууд

50
12-12
Монголын мөнх цэвдэг эрчимтэй хайлж байна

51
12-12
Гүнбилэг кино зохиол бичих хэрэгтэй болжээ

52
12-12
Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

53
12-12
Айдас төрүүлсэн “ард түмэнч”, дарамт болсон “эх оронч”

54
12-12
Түүхэн барилгыг түүж нураахын дон

55
12-12
Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

56
12-12
“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

57
12-11
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

58
12-11
Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

59
12-11
Фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгт үлдсэн АН

60
12-11
Саид Моллаи иран биш азербайжан хүн

61
12-11
Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр

62
12-11
Асашёорюү Д.Дагвадорж төмс тарина

63
12-11
Бид уг нь шударга байсан юмаа

64
12-11
Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх

65
12-11
Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

66
12-10
Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ

67
12-10
Б.Энх-Амгалан гишүүн ээ, ЖДҮ-чид бол дээрэмчид

68
12-10
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

69
12-10
Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

70
12-10
Хардлага, болгоомжлол дагуулсан холимог тогтолцоо

71
12-10
Төрийн ордны зүүн талд нэг иргэн өөрийгөө шатаахыг завджээ

72
12-10
Төрөлх хэлнээсээ гадна Англи хэлээр чөлөөтэй ярьдаг улсууд

73
12-10
Бусдыг магтдаг хүнтэй ойр бай. Тэр даруухан, эелдэг байдаг

74
12-10
Хятадад гуйлгачид WeChat Pay-ээр гуйлга авч байна

75
12-10
ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна

76
12-10
Бичлэг: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулахаар прокурорт өгөв

77
12-10
Хоригдож байсан Уйгаруудыг чөлөөлсөн гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ

78
12-10
Дэлхийд ганц урт наслагчдын музей: 168 настай эрийн домог

79
12-10
ОХУ-ыг дөрвөн жил томоохон спортын тэмцээн, арга хэмжээнд оролцохыг хориглолоо

80
12-10
БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

81
12-10
Утаа шүүгч суурилуулаагүй түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

82
12-10
"Хар тамхины хэрэгт холбогдсон дэд консулд есөн жилийн хорих ял оноох эсэх нь тодорхойгүй байна"

83
12-10
Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

84
12-10
Ордны бузар булай

85
12-10
ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ёслол болно

86
12-10
Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл

87
12-10
Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна

88
12-10
1072 хувьцаанд "ногдол ашиг олгох уу"....

89
12-10
Жуулчлалын төв болсон цагаан аралд галт уул дэлбэрэв

90
12-10
Ард түмэнд таалагдсан төр ажил хийж чаддаггүй

91
12-10
Шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

92
12-10
Хаан суудлын эрх олгогчид буюу халамжид алгаа тосдог монголчууд

93
12-10
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана

94
12-10
С.Амарсайхан: Шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, “Майдар” зэрэг дагуул хотыг төлөвлөж байна

95
12-10
ХЭДС-г цөлмөгчид авсан зээлээ төлөхгүй гэж шийдсэн бололтой

96
12-10
Гацуур модны тvvх

97
12-10
В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

98
12-10
Танилц: "Чингис хаан банк"-ны хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо

99
12-10
Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь

100
12-10
"Барьж идэж" мэдэх барын зулзага