BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь

Гүүгл /Google/ компани квант компьютер дээр тооцоолол хийснээр ийм төрлийн компьютерийн шинэ эрин үеийг нээхэд тун ойртлоо. 


"Сонгодог” суперкомпьютероор 10 мянган жилийн турш хийнэ гэж эрдэмтдийн үзэж байсан тооцооллыг квант компьютер хэдхэн минутын дотор гүйцэтгэсэн байна. Гэхдээ маргааш гэхэд ийм компьютерийг  таны ширээн дээр авчраад тавина гэсэн үг биш ээ. Яагаад тэр билээ? Үүний учрыг Их Британийн “Nature” сэтгүүлд Элизабет Гибни (Elizabeth Gibney)-гийн бичсэн дорх нийтлэлийг уншсанаар мэдэх боломжтой.
Квантын давуу талыг бий болгосноор удаан хүлээлгэсэн квантын тооцооллын эрин үеийн эхлэлийн цэгийг тавьж чадсан гэдгээ Google-ийн эрдэмтэд мэдэгдлээ. 5 долоо хоногийн өмнө интернэт сүлжээнд энэ тухай зарласан боловч тухайн үед Google компанийн удирдлага тайлбар өгөхөөс татгалзсан юм.    
Калифорнийн их сургуулийн туршилтын физикч Жон Мартинис-ийн удирдсан багийнхан Маунтин-Вью хот дахь Гүүглийн төв байран дахь  квант компьютерийг ашиглан өнөөгийн сонгодог компьютерийн боломжоос давсан тооцооллыг хийж чадлаа. Бидний ашиглаж буй хамгийн орчин үеийн суперкомпьютероор уг тооцооллыг хийхэд 10 мянган жилийн хугацаа шаардагдах аж.
 
 
Квант компьютерүүд нь ердийн компьютерүүдээс давуу гэдгийг баталдаг учраас квантын давуу тал гэдэг чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр тодорхой ганцхан тохиолдолд квантын давуу талыг бий болгосон боловч хамгийн гол нь, төвөгтэй хүнд бодлогыг бодоход квантын механикийг ашиглах боломжтой гэдгийг физикчид баталж чадлаа. 
 
 
Энэ амжилтын талаар хамгийн түрүүнд “Файнэншл Таймс” сонин 9 дүгээр сард мэдээлсэн бол Гүүглийн түнш болох НАСА өөрийн цахим хуудсанд уг мэдээллийн эхний хувилбарыг нийтэлжээ. Гэвч тун удалгүй уг мэдээллийг устгаж арилгасан байна. Гүүгл компани ийм нийтлэл гарсан гэдгийг батлаагүй ба ямар ч тайлбар өгсөнгүй.
“Санамсаргүй тоонуудын квантын генераторын өгөгдлүүдийг хянан тохируулах” гэдэг нэртэй тооцоолох үйлдлийг туршилтын явцад хийсэн байна. Энэ нь практикт маш хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгддэг тооцоолол бөгөөд хэрвээ өгөгдлүүд үнэн зөв байвал энэ нь шинжлэх ухаанд асар том ололт болно гэж Техасын их сургуулийн онолын программ зохиогч Скотт Ааронсон ярьж байна.  
Гүүглээс бусад компаниудын судлаачид сонгодог алгоритмуудыг сайжруулан шинэчлэх замаар 10 мянган жилийн хоцрогдлыг багасгахаар ажиллаж байна. Квантын компьютер зохион бүтээх талаар Гүүглтэй өрсөлдөж буй IBM компани 10 дугаар сарын 21-нд гаргасан нийтлэлдээ “дээрх хэцүү бодлогыг сонгодог компьютер ашиглан 2 өдөр хагасын дотор бодох боломжтой” гэсэн байна. Харин уг нийтлэлийн талаар шинжээчид ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Хэрвээ IBM-ийнхэн үнэн ярьж байгаа бол, квантын давуу талыг харуулах зорилго тээсэн Гүүглийн судлаачдын амжилтыг доош даран бүдэгрүүлсэн хэрэг болох юм. Тодруулбал, квантын компьютер нь ердийн компьютероос илүү хурдтайгаар тооцооллыг хийдэг боловч ердийн компьютерт гүйцэгдэхийн аргагүйгээр хурдан хийж чадахгүй байна гэсэн үг.  
Гэхдээ ямар ч байсан энэ бол маш том дэвшил мөн гэж Австралийн Сидней дэх Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн квантын физикч Мишель Симмонс дүгнэж байна.
 
Тооцооллыг асар хурдан гүйцэтгэх нь
 
Квантын компьютер нь бүтцээрээ ердийн компьютероос зарчмын хувьд эрс өөр юм. Сонгодог компьютерийн бит нь 1 ба 0 гэсэн тооноос бүрддэг бол квантын бит нь кубит бөгөөд нэгэн зэрэг хэд хэдэн төлөвт оршиж байдаг. Хэрвээ кубитууд хоорондоо салшгүй холбоотой байдаг бол долгион хэлбэрийн квантын төлвүүдийн давтамжийн интерференцийг ашиглан эрдэмтэд тооцоолон бодох үйлдлийг /квантаас өөр аргаар тооцоолон бодоход олон сая жилийн хугацаа шаардагдах/  хийх боломж онолын хувьд бий.
Квантын компьютер нь олон оронтой тоонуудыг энгийн үржигдэхүүн болгон задлах, асар том өгөгдлийн сангуудад хайлт хийхэд зориулсан алгоритмын үйлдлийг гүйцэтгэж чадна гэж физикчид үзэж байна. Гэхдээ ийм программ зохиоход хэдэн арван жилийн хугацаа шаардлагатай. Кубитүүд хэдийчинээ олноороо холбогдсон байх тусам төхөөрөмжийг ажиллуулах явцад тэдгээрийн эмзэг төлвийг хадгалах нь төдийчинээ нарийн түвэгтэй байх болно. Гүүглийн алгоритм нь 54 кубитээс бүрдэх квант чип дээр ажилладаг бөгөөд кубит бүр нь хэт дамжуулагч гогцоонуудаас бүрдэнэ. Гэхдээ энэ бол өргөн хүрээнд ашиглах зориулалттай универсал компьютерт шаардагдах нэг сая кубитийн өчүүхэн хэсэг билээ.
 
Квант компьютерт “хачирхалтай бодлого бодох даалгавар” өгсөн гэж Мэрилэндийн их сургуулийн физикч Кристофер Монро ярьж байна. Гүүглийн физикчид уг бодлогыг 2016 онд зохиосон бөгөөд ердийн компьютерийн хувьд аль болохоор нарийн түвэгтэй байлгахаар боловсруулжээ. Тодруулбал, санамсаргүй тоонуудын квантын генераторын хувилбарын үр дүнгүүдийн магадлалыг тодорхойлох даалгаврыг Sycamore компьютерт өгсөн байна. Үүний тулд 53 кубитээс тогтох бүдүүвч дээр санамсаргүй үйлдлүүдийн дарааллыг эхлүүлжээ. Ингээд тэг ба нэгийн 53 оронтой дараалал буюу 253 боломжит комбинацийг бий болгосон байна. Энэ бол маш нарийн түвэгтэй процесс бөгөөд эхний зарчмуудыг ашиглан хариуг бодож гаргах боломжгүй, учир нь уг хариу нь санамсаргүй юм. Гэхдээ кубитүүдийн давтамжийн долгионоос шалтгаалан тоонуудын зарим дарааллууд олдох магадлал өндөр байсан байна. Энэ нь хүндийн төвийнх нь байрлалыг өөрчилсөн шоотой төстэй бөгөөд санамсаргүй тоонууд өгөгддөг боловч зарим тоо нь бусад тооноос илүү олон удаа буудаг гэсэн үг юм.
 
 
 
Sycamore компьютероор дээж сонголт хийлгээд түүнийг 1 сая удаа туршиж, үр дүнгийн давтамжийг хэмжиж, магадлалын хуваарилалтыг тооцоолсон байна. Энэ нь нэг ёсондоо шоо хэр зэрэг үнэн бууж байна вэ гэдгийг шалгасан хэрэг юм. Ер нь бол эрдэмтэд ийм зүйлийг өдөр бүр хийж байх хэрэгтэй болно гэж К.Монро үзэж байна. Өөрөөр хэлбэл, ердийн компьютер ашиглан бодох боломжгүй квант бодлогын хариуг туршилт хийх замаар хайна гэсэн үг.
Өөр нэгэн асуудал бол бодлогын хариу үнэн зөв эсэхийг нягтлан шалгах явдал. Үүний тулд эрдэмтэд бодолтын хариуг ердийн компьютер дээр хийсэн хялбарчилсан жижиг схемүүдийн загварчлалын үр дүнтэй харьцуулсан байна.
Ердийн компьютер гэдэг нь Теннесси муж улсын Оук-Риж дахь Үндэсний лабораторийн Summit суперкомпьютер юм. Эдгээр харьцуулалтын үндсэн дээр Гүүглийн судлаачид дүгнэлт хийхдээ “бүхэл бүтэн схемийг бүрдүүлэхийн тулд 1 сая ширхэг процессортой компьютерийг /100 мянган ширээний компьютер/ 10 мянган жилийн турш ажиллуулах шаардлагатай” гэжээ. Харин Sycamore квант компьютер уг үйлдлийг ердөө 3 минут 20 секундын хугацаанд хийсэн байна.
 
 
Квантын давуу талыг баталсан нотолгоог өөлөх боломжгүй гэж Гүүглийнхэн үзэж байна. Бусад судлаачид сонгодог компьютер дээр загварчлал хийхдээ хугацааг богиносгож чадлаа ч гэсэн квантын төхөөрөмж улам илүү боловсронгуй болсоор байгаа бөгөөд ердийн компьютерууд түүнийг гүйцэх боломжгүй гэж Гүүгл компанийн квантын тооцооллын хэлтсийн захирал Хартмут Невен ярилаа.
 
Хэрэглээний хязгаарлагдмал хүрээ
 
Гүүглийн амжилт нь эрдэмтэд, инженерүүдийг квантын мэдээлэл зүй рүү даллан дуудаж байна хэмээн Монро үзэж байгаа аж. Гэхдээ “квантын компьютерийг практик хэрэглээнд нэвтрүүлэхэд тун ойрхон болсон” гэх хуурамч төсөөлөл, төөрөгдөл байгааг тэрбээр сэрэмжлүүлж байна. “Мэргэжлийн бус хүмүүст квантын компьютерийн тухай мэдээлэл ямар сэтгэгдэл төрүүлэх вэ гэхээр тэд “за ашгүй ердийн компьютероос давж гарлаа, дахиад нэг жил эсвэл удлаа гэхэд 2 жилийн дараа айл болгон квант компьютертай болох юм байна” гэцгээх болно” гэж Монро хэллээ.
 
 
Яг үнэн хэрэгтээ бол, программчлагдсан квант компьютер нь өөр аргаар бодох боломжгүй бодлогыг бодож чадна гэдгийг эрдэмтэд батлах ёстой. Наад зах нь гэхэд, тодорхой нэг молекулын электрон бүтцийн тооцооллыг хийх. Энэ нь асар олон тооны квантын харилцан үйлчлэлүүдийг загварчлах маш адармаатай зүйл юм. Өөр нэгэн чухал зүйл бол, алдаануудыг засахад ашигладаг алгоритмд квантын давуу талыг бий болгох явдал. Ингэснээр тооцооллыг алдаатай болгодог “чимээ”-г үгүй хийх боломжтой. Ингэхгүйгээр квантын компьютерууд зохих түвшинд ажиллаж чадахгүй гэж физикчид үзэж байна.  
 
Гүүглийн судлаачид эл хоёр зорилтод хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллаж байгаа бөгөөд ойрын саруудад туршилтынхаа үр дүнг танилцуулна гэдгийг Мартинис амлалаа.
 
Харин Ааронсоны үзэж байгаагаар, квантын давуу талыг нээн харуулахын тулд Гүүгл компанийн хийсэн туршилтыг практик дээр хэрэглэж боломжтой аж. Туршилтын явцад хийсэн тооцооллын үндсэн дээр тэрбээр протокол бий болгожээ. Уг протокол нь санамсаргүй тоонуудын генератор нь үнэхээр санамсаргүй битүүдийг бий болгодог гэдгийг баталж өгчээ. Энэ нь нууц бичээс тайлж унших /криптографи/ ба цахим мөнгөний /криптовалют/ арилжаанд чухал хэрэгтэй. Учир нь, цахим гүйлгээний аюулгүй байдал нь санамсаргүй түлхүүрүүдээс хамаарч байдаг.  
Алгоритмыг ажиллуулахын тулд Гүүглийн инженерүүд хэд хэдэн сайжруулалтыг хийсэн бөгөөд эдгээрийн дотор квантын схемийг удирдах шинэ цахим хэрэгслийг зохион бүтээж, кубитүүдийг холбох шинэ аргыг боловсруулсан байна. “Энэ бол ирээдүйн хөгжлийн үндэс суурь. Урагшлан хөгжих хөдөлгөөн нь суурь бүтцээр дамжин явагдана гэж бид үздэг” гэж туршилтын физикч Жон Мартинис эцэст нь дүгнэн хэллээ.
 
 
Б.Адъяахүү 
 

Гүүгл компани квант компьютерын шинэ эринийг нээсэн нь
Бусад мэдээ ▼

1
07-16
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

2
07-16
Зөвхөн наадмын өдрүүдэд авто ослоор 25 хүн амиа алджээ

3
07-16
Загастайн давааг засна гэж 15 тэрбумыг аваад алга болсон охиныхоо компанийг тайлбарлана уу, Я.Санжмятав гишүүн ээ

4
07-16
Румын улсын АТГ-ын дарга эмэгтэй эх орондоо амьд домог болж байна

5
07-16
Миний үзээгүй наадам

6
07-16
“Тусгаарлах байр дутмаг ч иргэдээ татна”

7
07-16
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ

8
07-16
Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу?

9
07-16
Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

10
07-16
Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, 184 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

11
07-16
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

12
07-16
Москвад Путиныг эсэргүүцсэн 142 хүнийг баривчилжээ

13
07-16
Дэд сайдаар шагнуулах хүмүүс хэн бэ?

14
07-16
У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

15
07-16
Миний үзээгүй наадам

16
07-16
АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсэж байна

17
07-16
Ээлжит бус чуулганаар 2020 оны төсөв тодотгоно

18
07-16
Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

19
07-16
Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

20
07-15
Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирч, 8 хүн түлэгджээ

21
07-15
Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна

22
07-15
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав

23
07-15
Трамп гадаад оюутнуудыг хөөж гаргах шийдвэрээ хүчингүй болгожээ

24
07-15
Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

25
07-15
Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 261 боллоо

26
07-15
Нэхэн санахуй: Ерөнхийлөгчөөр сонгогдвол би...

27
07-15
Энхийг сахиулагч 51 цэрэг эх орондоо ирлээ

28
07-15
Тойм: Аварга, даян мэргэд, их хурдтай үндэсний баяр наадам

29
07-15
ОХУ агаарын хилээ нээнэ

30
07-14
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

31
07-14
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

32
07-14
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

33
07-14
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна

34
07-14
Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

35
07-14
Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

36
07-14
Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

37
07-14
Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

38
07-14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

39
07-14
Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

40
07-14
Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

41
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

42
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

43
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

44
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

45
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

46
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

47
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

48
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

49
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

50
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

51
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

52
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

53
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

54
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

55
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

56
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

57
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

58
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

59
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

60
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

61
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

62
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

63
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

64
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

65
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

66
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

67
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

68
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

69
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

70
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

71
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

72
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

73
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

74
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

75
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

76
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

77
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

78
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

79
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

80
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

81
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

82
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

83
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

84
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

85
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

86
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

87
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

88
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

89
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

90
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

91
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

92
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

93
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

94
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

95
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

96
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

97
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

98
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

99
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

100
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ