 |
|
 |
|
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй |
|
|
 |
|
 |
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй
2019-11-201. Сулейман хааны гэрээслэл. Намайг бие барсны дараа шарилыг маань эмч нар өргөж яв. Үхэл хийгээд өвчний өмнө дэлхийн  хамгийн сайн эмч нар ч хүчгүйддэгийг олон түмэн мэдэг. Бурхан хүртэлх замын туршид алтан зоос шид. Алт эрдэнэс, эд хөрөнгө ардаа үлддэг гэдгийг үзэг. Миний хоёр гарыг ил гаргаж яв. Дэлхийн хамгийн том эзэнт гүрний хамгийн баян хаан хүртэл гар хоосон буцаж байгааг хараг гэж гэрээслэжээ. Сулейман бол түүхэнд хамгийн удаан буюу 620-иод жил оршин тогтсон Османы эзэнт гүрний ид сэргэн мандалтын үед 46 жил хаан суусан хүн.
Энэ цагаас хойш дэлхий ертөнц орвонгоороо эргэв. Сансар огторгуйг эзэгнэхдээ тулж, энгийн иргэдийн анхны аяллыг АНУ-ын иргэн Деннис Тито 2001 онд 60 настайдаа хийжээ. Хорин сая доллар төлж эхлүүлсэн түүний араас одоогоор 6 хүн аялсан, 700 гаруй хүн бүртгүүлэн ээлжээ хүлээж буй ажээ. Марсыг эзэгнэх дэлхийн өрсөлдөөнд монгол залуусаа нэгтгэн зүтгэж буй “Mars-V” төслийн санаачлагч Э.Эрдэнэболд “Эргэж ирэхгүй нөхцөлтэйгөөр Марс руу аялах нээлттэй бүртгэл 2013 онд эхэлсэн. 210 гаруй мянган хүн бүртгүүлсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалт хийхэд 107 орны 1100 орчим хүн тэнцээд байгаа юм билээ. Тэгэхээр Марс дээр амьдрах дэлхий нийтийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэхэд ойртож байна гэсэн үг” гэж ярилаа. Мэдээж, хүн үүссэн цагаас, энд жишээлсэн Османы эзэнт гүрнээс Марсыг эзэгнэх хүртэлх хүн төрөлхтөний түүхэнд нэг л юм огт өөрчлөгдсөнгүй. Хүн хураасан, хулгайлсан эд хөрөнгөө авч буцдаггүйг хэн ч өөрчилж чадсангүй. Энэ бол ертөнцийн жам, Бурхны хууль болой. Ирэдүйд Марс руу ч авч явахгүй бололтой юм.
2.
Гэтэл монголчууд бид өнөөдөр улсаараа шахуу зөвхөн мөнгөний төлөө чаддаг чаддагаараа зүтгэнэ. Чадал, боломждоо тааруулан мөнгө-цэцэрхэл-талцал дунд амьдарна. Хөгжлийн алтан гурвалжин гэдэг шиг өнөөдрийн монголчуудын амьдралын гурвалжин нь мөнгө-цэцэрхэл-талцал гурав болжээ. Мөнгө яриагүй, мөнгө шүтээгүй, мөнгөнөөс хамааралгүй хүн ховор. Санасан хэмжээндээ мөнгө олж чадахгүй байгаа нь ядаж л өөрөөсөө илүү мөнгөтэй хэсгээ үзэн ядах үндсэн ажилтай. Цэцэрхэж, хийрхэх нь ч ихэнхдээ бас мөнгөний төлөө. Мэдэхгүй сэдэв байхгүй. Мэдэж байгаа нь ч бас ховор. Бүх юман дээр цэцэрхэнэ. Хэтрүүлж хийрхэнэ. Ялангуяа монголчуудынхаа алдаан дээрээ нийтээрээ мэргэд болно. Бараан мэдээнд их дуртай. Сэтгүүлзүй ч түүнийг нь түүж мэдээлдэг болов. Ерөнхийдөө л монгол хүн муу явбал хамгаас түрүүнд монголчууд л баярладаг болов. Монгол хүнийхээ амжилтад баярлахдаа ч, алдаанд нь харамсахдаа ч ихэнхдээ дүр үзүүлнэ. Уг нь хэдхээн жилийн өмнө зөвхөн улстөрчид л “камерын өмнө ба камергүй үеийн” гэх хоёр амьдралтай байлаа.
Одоо Монголын нийгмийн идэвхтэй хэсгийн олонхи нь “сошиалын ба бодит амьдрал”-ын гэх хоёр нүүр, хоёр амьдралтай. Хувь хүнийг өөрөөс нь илүү мэддэг, үйл явдлын учрыг байтугай урьдчилаад мэддэг сошиал орчинтой мөртлөө улс орон яагаад хөгжихгүй, яагаад хамгийн муу хүмүүс нь УИХ-д сонгогдоод байна вэ. Гаргалгаа нь энгийн. Ард түмэн эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн тоог бус, лангуун дээрх талхыг авч иддэгтэй адил л аксиом. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн олонхийн бодит амьдрал, бодит дүр камерын өмнөхөөс өөр шиг хийрхэгчид хийгээд “мэргэд”-ийн бодит амьдрал нь сошиалынх шигээ байдаггүй гэсэн санаа. Тэгээд ч нэг улсын байтгуай, нийт хорвоогийн амьдрал өөрөө хувь хүмүүсийн бодит амьдралын л нэгдэл байдаг.Ийм хиймэл дүр, хоёр нүүрийн цаадахь бодит амьдралын бодит шалтгаан нь ихэнхдээ бас л өнөөх мөнгө, эрх мэдлийн сонирхол байх.
Ер нь мөнгө монголчуудыг нэгтгэх, Монгол Улсыг, монголчуудыг монголоор нь үлдээж чадах үзэл санаа мөн үү? Монголчууд бид мөнгийг үнэт зүйлээ болгон шүтэж амьдрах хүчирхэг үндэстэн мөн үү? Манай улсын эдийн засаг жижигхэн. Дэлхийн топ-100 компанийн бараг 100-д нь эрэмбэлэгдэх компанийнхаас ч бага байж магадгүй. Манай эдийн засаг 14 тэрбум доллар байхад Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн зах зээлийн үнэлгээ нь 2019 оны дүнгээр 89 тэрбум долларт хүрчээ. Манай улсын эдийн засгаас зургаа дахин их. Бид улсаараа 14 тэрбум долларын эдийн засагтай байхад “Рио Тинто”-гийн өнгөрсөн оны татварын дараах цэвэр ашиг нь 13.5 тэрбум доллар. Тэгэхээр мөнгө дангаараа Монголыг Монголоор нь авч үлдэж чадахгүй. Дэлхийн 200 гаруй улс, долоон тэрбум гаруй хүнтэй монголчууд бид мөнгөөр, эдийн засгаар өрсөлдөн үлдэж барахгүй нь энэ ганц жишээнээс харагдана.
3.
Тэгвэл монголчуудыг, Монгол Улсыг монголоор нь үлдээх үнэт зүйл, үзэл санаа юу вэ. Үнэт зүйл нь хувь хүмүүсийн ёс суртахуун, үзэл санаа нь монголчуудын бүтээлч эв нэгдэл байх ёстой. Гэтэл ёс суртахуунаар удаан цангавал эх орноосоо ч уйдаж эхэлдэг бололтой юм. Үүнийг илтгэх гунигтай тоо танилцуулъя. Э.Сонинтогос захиралтай Соёл, урлагийн их сургуулийн эрдэмтэн багш нар сүүлийн хоёр гурван жилийн турш монголчуудын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгааны “Та эх орныхоо ирээдүйд итгэлтэй байна уу” гэсэн асуултад 15 хувь нь итгэлгүй, 53 хувь нь тийм ч итгэлтэй биш, 8 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Үлдсэн 24 хувь нь л бүрэн итгэлтэй гэж. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь 19-49 насныхан. Энэ үеийнхэн, судалгаанд оролоцгчдын 68 хувь нь Монгол Улсынхаа ирдээүйд итгэлгүй, эргэлзэж байна гэж хариулсан байна. Судалгааг 18 аймаг, 9 дүүргийн 1500 хүний дунд явуулжээ.
Энэ бол монголчуудын үнэт зүйл, хандлагын өөрчлөлтийг тодорхойлоход нийт монголчуудаа төлөөлж чадах боломжтой тоо гэдгийг судлаачид хэлэв. Судалгааны хүрээндээ эрдэмтэн судлаачдын олон ч удаагийн уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал хийжээ. Нэг удаагийнхад сууж таарав. Лав л Удирдлагын академийн нэгэн багш “Аргачлал нь өөр ч, дүнгийн хувьд бидний хийсэн судалгаатай таарч байна” гэсэн. Оросууд гэхэд 2500 хүний дунд явуулсан судалгаандаа үндэслэж орос хүний, оросуудын үнэт зүйлийг тодорхойлж гаргаж иржээ. Тэд хэд билээ, бид хэд билээ гээд харьцуулбал манай 1500 хүн цөөдөхгүй бололтой юм. Сингапур мөн л ийм тооны иргэдийнхээ судалгаан дээр үндэслэж үнэт зүйлээ тодорхойлжээ.
Одоо тэр нь Сингапурын “Цагаан ном” гэж дэлхийд алдартай, иргэдийнх нь амьдралын, амьдрах дүрэм болдог байна. Ердөө тавхан заалттай. Уншихаар, манай улстөрчдийн улиг болтол хэлж, өөрөө эсрэгээр нь хийдэг эрх ашгийг эрэмбийг л сингапурчууд “Ёс суртахууны дүрэм” болгочихсон юм билээ. Манайд бол ховор амьтдын тухай улаан ном байдгаас бус, хүний хөгжлийн тухай ямарч өнгийн ном байхгүй. СУИС-ийн судалгаанд оролцогчдын дийлэнх нь гэр бүлийг хамгийн үнэт зүйл гэжээ. Гэр бүлийнхээ үнэт зүйлийг гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд гэсэн байна. Санал нэгдэнэ. Тэгвэл монголчуудын бидний нийтийн, монгол хүн бүрийн нэгдмэл үнэт зүйл юу вэ? Монгол эх орон мөн үү? Мөн юм бол яагаад 68 хувь нь эх орныхоо ирээдүйд итгэлгүй байна вэ? Монгол маань тийм ирээдүйгүй болчихсон улс уу?
Янз бүрийн шалтгаан, хүн бүрт өөрийн бодол бий байх. Минийхээр, хүмүүс өөрөө мөнгөгүй учраас эх орныхоо ирээдүйд итгэхгүй байгаа биш байх. Бүгдээрээ адилхан баяжсангүй, Төрийн ордонд цөмөөрөө дарга болж суусангүй, том компанийн захирал болсонгүй гэж бухимдаагүй нь тодорхой. Товчхондоо үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй нийгмээсээ зугтах бодолтой болжээ. Ёс суртахуунгүй, иргэншээгүй олонлогоос залхаж эхэлж гэвэл илүү дөхнө. Улстөрчдийн, нийгмийн том, том зүтгэлтнүүдийн хоёр нүүр нь энгийн иргэдээ ийм сонголт, эргэлзээний өмнө авчирчээ. Авлига, арын хаалга, тэгш бус орон зай, ер нь нийгмийн шударга бус харилцаанаас залхжээ. Өөрөөр хэлбэл, Монголоосоо зугтаагүй, Монголын өнөөдрийн нийгмээс, шууд хэлбэл, улстөрчдөөс болж зугтах бодолтой болсон хэрэг.
Улсаараа үнэт зүйлгүй, иргэд нь ёс суртахуунгүй яваад хөгжсөн, бас хөлжсөн чухам хэд байдгийг мэдэхгүй. Лав л Мексикийн Ерөнхийлөгчөөс “Хойд Америкийн улсууд хөгжөөд, Өмнөд Америкийнх яагаад хөгжихгүй байна вэ” гэж асуухад “Хойдууд мөрөөдлөө бүтээж амьдардаг. Харин өмнөдүүд бол ердөө л алт ухах гэж цугларсан, одоо ч алт л ухах философитой” гэж хариулсан гэдэг. Үүнийг монголчилж үзвэл монголчууд бидний мөрөөдөл өнөөдөр тодорхойгүй. Хаашаа яваад байгаагаа мэдэхгүй. Лав бусдын адил Марс руу яваагүй гэдгээ мэднэ. Харин мөнгө олохын тулд эх орноо ухаж амьдарч байгаа нь хэнд ч тодорхой байгаа.
4.
Монголчууд бидний мөрөөдөл юу вэ? Ёс суртахуунтай иргэд, ёс зүйтэй нийгэм бол монголчуудын мөрөөдөл. Үүнийг зөвхөн мөнгө, эсвэл дан ганц боловсролоор бүтээхгүй. Боловсрол чухал бөгөөд эрхэм. Тэгэхдээ нийгмийг удирдах, нийгэмд эерэг үлгэрлэхэд хууль, боловсрол, ёс суртахуун гурвын аль нь илүү нөлөө үзүүлэхийг тооцох ёстой. Жишээ нь, өнөөдөр ард түмэн банкны зээлдээ 30 хувийн хүү төлдөг. Гэтэл жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-гийн зээлийг хувьдаа 3 хувийн хүүтэй аваад өөрийг нь УИХ-д илгээсэн ард түмэндээ 36 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлж байгаа УИХ-ын гишүүний мөнгө хүүлэлтийг боловсролгүй хүний үйлдэл, боловсрол дутсаных гэх үү. Харвардын диплом халааслачихаад худлаа хэлж, хулхидаж явааг боловсрол дутсаных гэх үү. Улстөрчдийн илт худлаа хэлж, үзэл бодол, намаасаа урваж байгаад боловсрол, ёс зүй хоёрын аль нь илүү дутсан гэх вэ. Манай дипломатууд Германд тамхи зөөлөө л гэдэг. Үнэндээ бол тэнд дэлгүүрийнхээс нь хямд үнэтэй тамхийг баргийн герман хүн авдаггүй гэдэг. Хулгайн, хуулийн гадуурхи наймаа гэдгийг мэддэг учраас. Японд ёс суртахуунгүй хүн орон зайгүй. Мөнгөтэй байлаа ч, үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй япон хүнд ажил, албан тушаалын карьергүй. Манайд бол эсрэгээрээ. Мөнгөтэй л бол ёс суртахуун хамаагүй. Мөнгөгүй бол харин орон зайгүй. Үнэт зүйл, ёс суртахуун бол хоосон чанартай, цүнх барих, дарга дагаж долоохоос үнэ цэнэгүй болжээ. Үнэт зүйлтэй нийгэмд ёс суртахууны өмнө мөнгө хүчгүйддэг байхад, манайд харин мөнгөний өмнө хууль хүртэл хүчгүйдэх жишээтэй.
Монголчууд Герман, Японых шиг ийм л ёс суртахуунтай иргэд бүхий ёс зүйтэй нийгмийг л хүсдэг. Тэнд иргэд нь сайхан амьдрах, хангалуун амьдрах хоёроо ялгаж эрэмбэлж чаддаг. Манайд эсрэгээрээ. Улстөрчид гэхэд баян болох, баялаг бүтээх хоёроо ялгахгүйгээр бизнесийнхэнтэйгээ барьцаж өрсөлдөж амьдардаг. Улстөрчид өөрт нь л ашиг гарахаар байвал ТҮЦ-ний ширхгийн худалдаанаас эхлээд “Эрдэнэт”-ийн 49 хувийн арилжаа хүртэлх бүх юманд орно. Жишээ нь, энэ УИХ-ын бүрэн эрх “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэх амлалтаар эхэлсэн, одоо бүрэн эрхийн хугацаа нь мөн л “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийднэ гэснээр дуусах гэж байна. Уг арилжаанд хууль, санхүүгийн ямар зөрчил маргаан байгааг сайн мэдэхгүй. Хоёрын зэрэг үнэн ил байна. Нэгд, татварын дүн, Орос руу двидент хуваахгүй байгааг харвал “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголдоо ороод ирсэн нь үнэн байна. Хоёрт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани, монгол хүн авсан нь монголчуудын дунд асуудал үүсэх шалтаг шалтгаан ч болж гэж хардаж болохоор дөрвөн жил сунжирч хэрэлдэв.
5.
Амар тайван амьдрал бүхий ёс зүйтэй нийгмийг дан ганц хуулиар ч бүтээхгүй. “Эрдэнийн эрх субаашид”-д “Энэ ертөнцөд муу юм хэдий олон ч муу хүнээс илүү аюул үгүй” гэжээ. Муу хүн гэдэг нь ёс суртахуунгүй хүн. Тэгэхээр ёс суртахуун бол хүн байх, хүний нийгэмд зөв амьдрах л дүрэм. Хууль хүний үйлдлийг хязгаарладаг бол ёс суртахуун хүний оюун санааг, тархийг удирддаг. Мэдээж, ёс суртахуунтай хүн санхүүгийн хувьд учиргүй баян болохгүй. Гэхдээ ёс суртахуунтай хүн хууль хийгээд мөнгөтэй хүнээс ч илүүтэй, хүчтэйгээр нийгэмдээ зөв үлгэрлэдэг нь “хууль”. Тэгэхээр хуулийн хууль нь ёс суртахуун юм. Тэгэхээр Монголын нийгэм, монголчуудын олонхи нь өнөөдөр хуулийг удирдах “тархи”-гүй, хаашаа явж байгаагаа заах GPS-гүй яваа. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хүн ирээдүйдээ итгэлтэй байх боломжгүй учраас л судалгаанд оролцогчдын 68 хувь нь тэгж хариулсан байх. Иймд улстөрчид, төрийнхөн үнэт зүйлгүй нийгэм бүтээж, ёс зүйгүй болгосон иргэдээсээ эх оронч байхыг шаардах эрхгүй. Учир нь үнэт зүйлгүй хүн /ард түмэн/-д Монгол байтугай, дэлхий ч үнэ цэнэгүй.
Уг нь монголчууд бид “Бор гэртээ богд” гэж эх оронтой хүн бүтэн байдаг, өөрийн нутгаас олоогүй жаргалыг хүний нутгаас олно гэж байхгүй гэсэн л ардын философитой ард түмэн шүү дээ.
Г.Отгонбаяр
Эх сурвалж: itoim.mn |
| Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин сайхан бичиж. Энэ УИХ монголын түүхэн дэх хамгийн ********. адгийн ёс суртахуунгүй их хур********.
2019-11-21 | 08:50:58 | 202.179.31.3 | |
Зочин Дэмжиж байна. Замбараагүй шилжилт УБ хотын хүний төвлөрөл, барилгын замбараагүйтэл, бодлого төлөвлөлтөөс зөрсөн үйлдлүүд, төрд гараад авилга нэг л бишээ. Эрдэнэтийн 49%-ийг хулгайлсан бүлэг мөнгөний төлөө эх орноо ч худ********дана. Иймл үед хүмүүс эх орноо орхин гадаадад гарч ажиллах сонирхолтой болдог юм байна.
2019-11-21 | 00:01:48 | 122.201.21.187 | |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|