BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдэлээс өнөөдөр ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.


"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа: -"Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн үйлдэл болж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын хуулийн орчин бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна" гэв. Тус нэгдлээс дараах гурван шаардлагыг танилцууллаа.

-Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,

-Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,

-Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байгаагаа бичгээр илэрхийллээ. 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн гишүүн Х.Номингэрэл: Тэрээр, "Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.

Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол бэлгийн дарамт болсон эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын шүүх байгууллагын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн олон нийтийн дунд архидан согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр. Үүнийг бид мартахгүй, цаашдаа ч дуугарсаар байх болно. Бэлгийн дарамтыг Цэцийн дарга хийж болохгүй, Цэцийн гишүүн хийж болдог гэсэн зүйл байхгүй" гэв.

Сануулахад, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан ч МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа буюу 2017 онд уг заалтыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн даргын гаргасан дээрх ёс бус үйлдэл хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Цэцийн тухай хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах хоёрхон үндэслэл байгаа нь гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон үед л боломжтой юм. Харин өнөөдрийн бий болсон нөхцлийн тухайд Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгөх боломж байна.

Ж.Бат

Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав
Бусад мэдээ ▼

1
09-28
Загас толгойноосоо АН дотроосоо...

2
09-28
Хамгийн хэл ам ихтэй, амархан уурладаг зурхайн ордууд

3
09-28
“Эми Коней Баррет үнэхээр гайхалтай шүүгч байх болно”

4
09-28
Буугаар тоглож байгаад гал алдаж дүүгийнхээ аминд хүрчээ

5
09-28
Сүүлийн 3 хоногт коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

6
09-28
Түмэн мод Түмний буян - Мод тарих аянд нэгдэцгээе

7
09-28
Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг “Wikileaks” задруулжээ

8
09-28
Ямар шалгуураар автобусны жолооч болсон нь үл мэдэгдэх хѳѳрүү бацаанууд ѳѳрийнх нь унаанд дайгдаж яваа мэт араншинтай!

9
09-28
Бусдын гарт амиа алдсан эрэгтэйн цогцсыг гурван жилийн дараа уурхайн гүнээс олжээ

10
09-28
“Монголросцветмет”-ийн өр зургаан сарын дотор 12.5 тэрбумаар нэмэгджээ

11
09-28
Д.Жаргалсайхан: Намайг золиосолж, суудлыг маань Б.Хурцад өгсөн

12
09-28
Машиндаа мансуурч байсан болон гэртээ хар тамхины ургамал хадгалж байсан этгээдүүдийг илрүүллээ

13
09-27
ЭМЯ: 557 Сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

14
09-27
Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

15
09-27
Навальный “Новичок”-т хордсон уу?

16
09-27
ДЭМБ: Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна

17
09-26
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: ЦЭЦЭГ шиг охиноо үдэж, ӨЛӨН маркетинг дуулиан дэгдээсэн ДОЛОО ХОНОГ

18
09-26
Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

19
09-26
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ

20
09-26
Нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

21
09-26
ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж тусламж авчээ

22
09-26
Ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд Япон руу нэвтрэх боломжтой болно

23
09-26
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

24
09-25
Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

25
09-25
Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

26
09-25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

27
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

28
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

29
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

30
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

31
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

32
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

33
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

34
09-25
НАМ биш ЗАМ ялна

35
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

36
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

37
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

38
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

39
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

40
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

41
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

42
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

43
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

44
09-25
Амласныг нэхье

45
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

46
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

47
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

48
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

49
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

50
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

51
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

52
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

53
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

54
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

55
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

56
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

57
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

58
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

59
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

60
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

61
09-24
Архичдыг албадан эмчилье

62
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

63
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

64
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

65
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

66
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

67
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

68
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

69
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

70
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

71
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

72
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

73
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

74
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

75
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

76
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

77
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

78
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

79
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

80
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

81
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

82
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

83
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

84
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

85
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

86
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

87
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

88
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

89
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

90
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

91
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

92
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

93
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

94
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

95
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

96
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

97
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

98
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

99
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

100
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо