BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 3-4-ний өдрүүдэд Английн нийслэл Лондон хотноо болж өндөрлөлөө. 


Төрийн тэргүүн нар мягмар гаригт Букингемийн ордонд Английн хатан хаан II Элизабетын хамтаар тус байгууллагын 70 жилийн ойн хүндэтгэлийн оройн зоог барьсан юм. Үндсэндээ эхнээсээ маргаан, хэл ам дагуулан эхэлсэн энэ удаагийн уулзалтаар НАТО-ын гишүүн 29 орны төрийн тэргүүн нарын хооронд мягмар гаригийн оройн үйл явдлаас өөр халуун дулаан уур амьсгал өрнөөгүй талаар дэлхийн хэвлэлүүд онцолжээ.

Арга хэмжээ лхагва гаригт өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хуваарийн дагуу хийх ёстой байсан албан ёсны хэвлэлийн бага хурлаа цуцалж эх орон ругаа буцжээ. Тэрээр энэ талаар болон НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар өөрийн твиттер хаягтаа НАТО-ын төрийн тэргүүн нартай хийх өнөөдрийн хуваарьт уулзалтууд дуусаж, миний бие Вашингтоны зүг хөлгийн жолоо залах боллоо. Бид сүүлийн хоёр өдөр олон хэвлэлийн хурал хийсэн учир арга хэмжээний хаалтын үеэр товлосон АНУ-ын албан ёсны хэвлэлийн хурлыг цуцалж байна. Бүгдээрээ сайн яваад эх орондоо очоорой. Сүүлийн гурван жилд НАТО-ын хувьд том дэвшил гарлаа. НАТО-ын зардалд АНУ-аас бусад 28 гишүүн оронд жилд 130 тэрбум ам.доллар гаргахыг зөвшөөрлөө. Хамгийн сайн мэдээ нь энэ тоо 2024 он гэхэд 400 тэрбум ам.доллар болж өснө. Өөрөөр хэлбэл НАТО цаашид урд өмнөхөөсөө илүү баян бас хүчирхэг байгууллага болно гэсэн үг юм гэжээ.

Хатан хаантай хийсэн оройн зоогийн үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Голландын Ерөнхий сайд Марк Рутте болон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын хооронд өрнөсөн яриа НАТО-ын төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын хаалтын гол сэдэв боллоо. Учир нь төрийн тэргүүн нар албан бус яриа өрнүүлэх үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын талаар хошигнож ярьсан нь цахим орчинд цацагдсан юм. Бичлэгт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроноос та яагаад товлосон уулзалтдаа хоцорч ирэв гэж асуун энэ талаар ярилцаж байх зуур Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо яриаг таслан Доналд Трамп уулзалтдаа хоцорч ирсэн. Учир нь тэр надтай уулзахаас өмнө бүхэл бүтэн 40 минутын турш хэвлэлийн хурал хийсэн. Би тэр үед нь амаа ангайгаад, газар гөлрөөд хүлээж суусан. Тэр хаа сайгүй явж, төлөвлөсөн уулзалтуудын хугацааг сунжруулж байна. Магадгүй үүнээс л болсон байх гэсэн юм. Букингемийн ордонд болсон арга хэмжээний үеэр камерын бичлэгээр яриаг нь бичиж байгаа гэдгийг төрийн тэргүүн нар огт мэдээгүй аж.

Үнэхээр төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтуудад шахуу хуваариас шалтгаалан товлосон арга хэмжээнүүд хойшлогдох нь энгийн үзэгдэл байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бусад улсын төрийн тэргүүнтэй хийх уулзалтдаа хоцрох эсвэл сунжруулдаг гэдгээрээ хамгийн алдартай. Японы Осака хотноо өнгөрөгч зургадугаар сард болсон Их-20–ын чуулга уулзалтын үеэр Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг товлосон уулзалтын цагтаа хүрэлцэн ирээгүй тул ганцаарчилсан уулзалтыг цуцалж шууд нутаг буцаж байв.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Германы Канцлер Ангела Меркелтэй уулзах үеэрээ Жастин Трюдогийн энэхүү ярианы талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр Трюдо бол хоёр нүүртэй амьтан. Би түүнийг маш сайн залуу гэж олж харсан. Гэвч үнэн хэрэгтээ тэр ДНБ-ийн хоёр хувьтай тэнцэх зардлыг батлан хамгаалах салбартаа гаргахыг хүсээгүй. Үүнээс болж бидний дунд бага зэрэг үл ойлголцол үүссэн. Тиймээс надад хорссондоо ийм зүйл ярьж яваа байх гэжээ.

Харин Канадын залуу Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай гайхалтай үр дүнтэй уулзалт хийсэн гэж хэвлэлд ярьсан юм. Мөн саяхан болсон Канадын парламентын ээлжит сонгуулийн үеэр Жастин Трюдогийн залуу байхдаа халловины баяраар авахуулсан илт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зураг ил болж түүнийг асуудалд оруулж байв.   

Гэсэн энэ удаагийн НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үнэхээр уулзалт хоорондын цагийг сунжруулж бусдадаа төвөг учруулж байжээ. Тухайлбал, түүний НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столенбергтэй хийхээр төлөвлөсөн 20 минутын уулзалт 53 минут, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хийх уулзалт 38 минут үргэлжилсэн байна.

О.Мөнхбат 

Эх сурвалж: CNBC

​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ
Бусад мэдээ ▼

1
01-20
Хаяагаа хадардаг малчдад хатуу хариуцлага тооцъё

2
01-20
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ

3
01-20
Америкчууд англи, испани хэлнээс гадна ямар хэлээр хамгийн түгээмэл ярьдаг вэ?

4
01-20
Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгох үүрэг өгөв

5
01-20
Том гэх хоёр НАМ-ын хоёртоо итгэнэ

6
01-20
ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин анхны томилгоогоо хийв

7
01-20
Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна

8
01-20
БНСУ: ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарна

9
01-20
"Чулуун царгил"-ыг биет бус соёлын өвд бүртгэжээ

10
01-20
80 шахуу онц аюултай гэмт хэрэгтэн Парагвайн шоронгоос оргожээ

11
01-20
Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

12
01-20
Нийслэлийн мандатыг хасахгүй байхыг АН-ын дарга С.Эрдэнэ хүслээ

13
01-20
Магадгүй нөгөө хэдийн казинодож буй бичлэг удахгүй гараад ирвэл битгий гайхаарай

14
01-20
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Би казино тоглоогүй, сонирхож үзье гээд орсон

15
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж явах үедээ ноцтой осол гаргажээ

16
01-20
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод орсон гэсэн

17
01-20
УИХ-ын дарга Занданшатар танаа илгээх ил захидал

18
01-20
Зургаан аймгийн 23 сум зудтай байна

19
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж, хүний аминд хүрчээ

20
01-20
Сонгуульд аль "НАМ" ялах бол...

21
01-20
​Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ШХАБ-аас урилга иржээ

22
01-20
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна

23
01-20
Нэмж ирсэн 50,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргүүлж байна

24
01-20
"Ливерпүүл" 21 дэх хожлоо авч, хоёрдугаар байрын багаас 16 оноогоор тасарлаа

25
01-20
Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ

26
01-20
Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна

27
01-20
"БАЙРТАЙ БОЛОХ ИЙМ АМАРХАН" хөтөлбөрийн азтанаар С.Мандахцэцэгийн гэр бүл шалгарлаа

28
01-20
Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

29
01-20
Харри, Меган нар хатан хааныг төлөөлөхгүй

30
01-20
Конор эргэн ирж, 40 секундэд яллаа

31
01-20
АНУ-ын элчин сайдын сахал Солонгосчуудыг бухимдуулж байна

32
01-20
“DARKHAN ICE CUP” мөсний загасчлалын тэмцээн боллоо

33
01-20
Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий гишүүд мөрийтэй тоглосон уу

34
01-20
Тэтгэврийн шинэчлэл ба хүлээлт

35
01-20
Хошууч генерал Р.Сүхбатыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч болгох нь

36
01-20
Леонарда Ди Каприогийн Хөвсгөл нуурын эрэг дээрх аялал энэ долоо хоногоос эхлэнэ

37
01-20
Австралид хүчтэй аадар бороо оржээ

38
01-20
Гал тахих ёс

39
01-20
Оффшороос орж ирсэн 74.9 сая ам.долларыг улсад авах нь...

40
01-20
ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт

41
01-20
Улстөрчид ном бүтээх бус хуулийн төсөл санаачлах ёстой

42
01-20
Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

43
01-20
УИХ-ын даргын “казино”-тай айлчлал

44
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

45
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

46
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

47
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

48
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

49
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

50
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

51
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

52
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

53
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

54
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

55
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

56
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

57
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

58
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

59
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

60
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

61
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

62
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

63
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

64
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

65
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

66
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

67
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

68
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

69
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

70
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

71
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

72
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

73
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

74
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

75
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

76
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

77
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

78
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

79
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

80
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

81
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

82
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

83
01-16
Монгол Чонон дүрст Нохой

84
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

85
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

86
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

87
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

88
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

89
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

90
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

91
01-16
Сэтгэл амар амьдаръя...

92
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

93
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

94
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

95
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

96
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

97
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

98
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

99
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

100
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав