BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа

Монгол гэр бүл бүрийн аль нэг гишүүн нь Өмнөд Солонгос улсыг зорьж, хөдөлмөрлөж байсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. 


Нэг хэсэг нь гэрээгээр явж, зарим нь гурван сарын визээр зорчиж, нөгөө хэсэг нь “харлаж” үлдсэн. Өнөөгийн байдлаар тус улсад 45 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр хүний ард аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд зэргээр хамгийн багадаа 100 гаруй мянган хүн амь амьдралаа залгуулж буй. Гадаадад ажиллаж буй залуус бүгд л таван “цаас” цуглуулж амьдрал ахуйгаа тэтгэхийн төлөө хүнд хүчир ажилд нухлагдаж байна. Монгол эрчүүдийн ихэвчлэн хийдэг барилгын ажлын нэг өдрийн цалин дунджаар 100-120 мянган вон байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлбэл ганц өдөр 230-280 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Монголд хэчнээн өндөр боловсролтой байгаад ч хүн бүр ийм хэмжээний цалин авч, гэр бүлээ тэжээж, үр хүүхдээ сайн сургуульд сургахад хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Иймээс Солонгост хөдөлмөрлөж буй залуус гэр бүл, цаашлаад улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэмээн зүй ёсоор үнэлүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, сүүлд “өгзөг” хоч авсан Д.Одбаярын тоомжиргүй үйлдпээс болж Солонгост ажиллаж, амьдардаг олон мянган залуус хүнд байдалд орох болжээ.

Солонгост эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр сахидаг. Эрэгтэй хүн гадуур цээж нүцгэн явж болохгүй. Мөн эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, өдөж хоргоох зэрэг бүгд хориотой. Ер нь түүхийн хуудсанд япончууд Солонгосыг эзлэн түрэмгийлж, охид хүүхнүүдийг зугаагаа гаргах хэрэгсэл болгож байсан тул одоо ч тус улсын ард түмэн япончуудад тааламжгүй ханддаг.

Энэ үндэстэнд тухайн үед хохирч, харийн хүний зугаа болж байсан эмэгтэйчүүдээ өмгөөлөх, түрэмгийлэгчдийг үзэн ядах сэтгэл байсаар байдаг. Гэтэл дарин дээр давс нэмнэ гэгчээр Д.Одбаяр солонгос бүсгүйн өгзөг базсан гэх хэрэгт унаж, торгууль хүлээснээс хойш солонгосчууд монгол хүмүүст ихээхэн таагүй хандах болжээ. Ялангуяа, үйлчилгээний байгууллагуудад энэ нь тод илэрч байгаа аж. Хоол захиалах, үсчин, дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд монгол хүн гэдгийг мэдээд дургүйцлээ илэрхийлэх, үйлчлэхээс татгалзах, сонсоогүй мэт царайлах зэрэг үйлдэл олноор гаргах болжээ. Ер нь Д.Одбаярын үйлдлээс болж Монголчууд манай эмэгтэйчүүдийг доромжилсон гэх нийтлэг ойлголт сууж, энэ дургүйцлээ тэнд ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад илэрхийлж байна. Хамгийн гол нь хууль бусаар ажиллаж байгаа Монголчуудыг мэдээлэх, барьж өгөх хандлага нэмэгдэх болжээ. Солонгос улс ажиллах хүч хомс, ялангуяа, барилгын салбарт гадаадын ажиллах хүчин хүнд хүчир ажлыг нугалдаг тул хууль бусаар ажиллаж байгаа Монгол иргэдийг цагаачлалын албандаа мэдээлдэггүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний ажлыг нугалж байгаа шүү гэх тодорхой хэмжээний ёс зүй үйлчилж байна гэсэн үг.

Хэрэв ийм ёс зүй байгаагүй бол ажил хийж байгаа Монгол хүн харах юм бол ганц утас цохиод цагаачлалын албанд мэдэгдээд нэг сая воны шагнал аваад сууж байх болно. Гэвч Д.Одбаярын өгзөг базсан үйлдэлтэй холбоотойгоор Монголчуудад таагүй хандаж, ховлох үзэгдэл газар авч байна.

Тус улсад ажиллаж амьдарч байгаа 45 мянган хүнээс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 7-8 мянган хүнээс бусад нь ажиллах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хууль ёсны дагуу оршин сууж байгаа ч 30 гаруй мянган хүн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гэдэг шалтгаанаар Монгол руу “ачигдах" вий гэсэн айдастай байдаг. Үүнийг Д.Одбаяр өгзөг атгасан ганц үйлдлээр улам дэвэргэж орхилоо.

Одоо энэ нэр хүндийг сэргээхгүй бол Солонгост ажиллаж гэр бүлээ тэжээж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа залуусын ирээдүй бүрхэг болов. Зарим нь эх оронгүй биш, нутагтаа хүрээд ирнэ биз гэж хэлж болох юм. Гэхдээ 30-40 мянган хүнийг ажлын байраар хангах боломж манайд бүрэлдсэн үү. Мөн Солонгостой дүйх 8-9 сая төгрөгийн цалинг сар бүр өгөх боломжтой компани хэд вэ гэсэн асуулт гарна. Тиймээс солонгосчуудын хандлагыг эерэг болгож, Монголчуудын нэр хүндийг сэргээх шаардлагатай байна. Д.Одбаяр уучлалт гуйна уу, яана. Ямар ч байсан энэ олон хүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодож, мөн хоёр орны найрсаг харилцааг харгалзан үзэж монголчуудын нэр хүндийг эргээд сэргээх хэрэгтэй байна. Ер нь энэ “тонтгор” нөхөр тоомжиргүй гаргасан үйлдлээс болж өчнөөн олон хүнийг талхнаас нь салгаж байгааг эрхбиш ухамсарласан биз ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, ёс суртахууны ноён оргил байх ёстой хүн шүү дээ.

Б.Дорж

Эх сурвалж: sonin.mn

Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа
Бусад мэдээ ▼

1
01-20
Хаяагаа хадардаг малчдад хатуу хариуцлага тооцъё

2
01-20
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ

3
01-20
Америкчууд англи, испани хэлнээс гадна ямар хэлээр хамгийн түгээмэл ярьдаг вэ?

4
01-20
Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгох үүрэг өгөв

5
01-20
Том гэх хоёр НАМ-ын хоёртоо итгэнэ

6
01-20
ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин анхны томилгоогоо хийв

7
01-20
Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна

8
01-20
БНСУ: ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарна

9
01-20
"Чулуун царгил"-ыг биет бус соёлын өвд бүртгэжээ

10
01-20
80 шахуу онц аюултай гэмт хэрэгтэн Парагвайн шоронгоос оргожээ

11
01-20
Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

12
01-20
Нийслэлийн мандатыг хасахгүй байхыг АН-ын дарга С.Эрдэнэ хүслээ

13
01-20
Магадгүй нөгөө хэдийн казинодож буй бичлэг удахгүй гараад ирвэл битгий гайхаарай

14
01-20
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Би казино тоглоогүй, сонирхож үзье гээд орсон

15
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж явах үедээ ноцтой осол гаргажээ

16
01-20
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат гишүүн казино тоглоогүй, сонирхоод орсон гэсэн

17
01-20
УИХ-ын дарга Занданшатар танаа илгээх ил захидал

18
01-20
Зургаан аймгийн 23 сум зудтай байна

19
01-20
Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж, хүний аминд хүрчээ

20
01-20
Сонгуульд аль "НАМ" ялах бол...

21
01-20
​Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ШХАБ-аас урилга иржээ

22
01-20
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар "хүний их эмч"-ийн хуурамч диплом олгосон байж болзошгүй байна

23
01-20
Нэмж ирсэн 50,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргүүлж байна

24
01-20
"Ливерпүүл" 21 дэх хожлоо авч, хоёрдугаар байрын багаас 16 оноогоор тасарлаа

25
01-20
Таван гишүүнтэй дэд хорооны ИРЦ ХҮРСЭНГҮЙ

26
01-20
Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна

27
01-20
"БАЙРТАЙ БОЛОХ ИЙМ АМАРХАН" хөтөлбөрийн азтанаар С.Мандахцэцэгийн гэр бүл шалгарлаа

28
01-20
Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

29
01-20
Харри, Меган нар хатан хааныг төлөөлөхгүй

30
01-20
Конор эргэн ирж, 40 секундэд яллаа

31
01-20
АНУ-ын элчин сайдын сахал Солонгосчуудыг бухимдуулж байна

32
01-20
“DARKHAN ICE CUP” мөсний загасчлалын тэмцээн боллоо

33
01-20
Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий гишүүд мөрийтэй тоглосон уу

34
01-20
Тэтгэврийн шинэчлэл ба хүлээлт

35
01-20
Хошууч генерал Р.Сүхбатыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч болгох нь

36
01-20
Леонарда Ди Каприогийн Хөвсгөл нуурын эрэг дээрх аялал энэ долоо хоногоос эхлэнэ

37
01-20
Австралид хүчтэй аадар бороо оржээ

38
01-20
Гал тахих ёс

39
01-20
Оффшороос орж ирсэн 74.9 сая ам.долларыг улсад авах нь...

40
01-20
ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт

41
01-20
Улстөрчид ном бүтээх бус хуулийн төсөл санаачлах ёстой

42
01-20
Хуулийн засаглалаа самарсан Хууль зүйн сайдын шилжилт

43
01-20
УИХ-ын даргын “казино”-тай айлчлал

44
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

45
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

46
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

47
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

48
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

49
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

50
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

51
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

52
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

53
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

54
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

55
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

56
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

57
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

58
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

59
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

60
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

61
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

62
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

63
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

64
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

65
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

66
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

67
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

68
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

69
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

70
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

71
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

72
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

73
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

74
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

75
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

76
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

77
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

78
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

79
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

80
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

81
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

82
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

83
01-16
Монгол Чонон дүрст Нохой

84
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

85
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

86
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

87
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

88
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

89
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

90
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

91
01-16
Сэтгэл амар амьдаръя...

92
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

93
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

94
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

95
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

96
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

97
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

98
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

99
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

100
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав