BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх

Монголчууд зээлсэн мөнгөө гадныханд төлж эхлэхэд ганцхан жилийн хугацаа 


үлджээ. Улсын эдийн засагт багагүй ачаалал үүсгэх томоохон өр буюу бондын төлбөрүүд. 2016 оны гуравдугаар сард төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар босгосон “Мазаалай” бондын төлбөрийг хамгийн эхэнд буюу 2021 онд төлнө. Түүний дараа жил дараалан “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын өрөө дуусгах учиртай.

Бонд гэж юу вэ. Олон улсын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалснаар хөрөнгө босгож, түүнийгээ тодорхой хугацааны дараа хүүтэй нь хамт эргүүлэн төлөх өрийн бичиг. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш долоон удаа бонд гаргасан байдаг.

Хамгийн эхэнд Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкинд зөвшөөрөл өгснөөр 2012 онд Евро бонд гаргасан. Таван жилийн хугацаатай 580 сая ам.доллар олж ирснийг буцаан төлөх үед эдийн засгийн хүндхэн үе таарсан тул “Хуралдай” бондыг шинээр гарган өрийг нь төлсөн юм. Мөн тэр ондоо Засгийн газрын шинэ тэргүүн Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй том үнийн дүнтэй буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон “Чингис” бондыг арилжаалсан юм. Үүнээс 500 тэрбумыг нь төлчихөөд байгаа бөгөөд үлдсэн нэг тэрбумыг 2022 онд төлөх хуваарьтай. Үүний дараа 2013 онд  30 тэрбум иенийн “Самурай” бондыг 10 жилийн хугацаатай бага хүүтэйгээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан.
Японы талаас энэхүү бондыг өөрсдөө батлан даасан учраас эргэн төлөлт болон зарцуулалтад нь хатуу хяналт тавьдаг гэдэг. Харин 2015 онд гурван жилийн хугацаатай 160 сая ам.долларын “Дим Сам” бондыг дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан. Энэ бондын төлбөрийг болон “Чингис” бондын эхний ээлжийн 500 сая ам.долларын төлбөрийг төлөхийн тулд 2017 онд “Гэрэгэ” бондыг арилжаалсан. Дээс томж найзыгаа авардаг үлгэрээр өр тавьж өрөө дарсаар өнөөдрийн байдлаар ийнхүү дээрх дөрвөн бонд үлдээд байгаа. Жилийн дараагаас төлж эхлэх дөрвөн бондын төлбөрийг хэрхэн олох гаргалгаа, шийдэл одоогоор бүрхэг байна. Ямартай ч дахин өр зээл тавихгүй, бонд гаргахгүй гэсэн чиглэлтэй байгаа сураг сонсогдож байгаа юм.

Тунаж үлдсэн дөрвөн бондыг товчхон танилцуулъя.

Хамгийн өндөр хүүтэй “Мазаалай”

Жилийн хугацаанд гурав орчим хувиар уналттай байсан “Мазаалай” бондын ханш өнгөрсөн хавраас эргэн сэргэсэн. Бусдаасаа хамгийн өндөр буюу 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын үнэ бүхий “Мазаалай” бондыг 2016 оны гуравдугаар сард улс төрийн сонгуулийн өмнөхөн гаргасан билээ. Тухайн үеийн улстөржилтөөс болж 800 саяар төлөвлөсөн бонд ийнхүү 500 сая дээр буусан юм. Уг нь манай Засгийн газрын өмнөх бондуудыг худалдаж авсан эзэмшигчид “Мазаалай”-г авахаар 780 саяын захиалга ирүүлээд байсан. Гэвч гадаад өр нэмэгдсэн, төлбөрийн тэнцэл муудсан шалтгаанаар олон улс дахь Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд тааруухан байсан үе таарч хамгийн өндөр хүүтэйгээр арилжаалагдсан бонд нь энэ юм. Төсвийн алдагдал нэг их наяд орчим төгрөгт хүрээд байсан ба энэ алдлагдлыг нөхөхөд бондын хөрөнгийг зарцуулсан байдаг. Хамгийн эхэнд буюу 2021 онд төлөгдөх бонд нь “Мазаалай”.

Чингис бондын ханш 102 ам.доллартай тэнцэж байна

Хамгийн төлөвлөлтгүй, үр дүнгүй, ёстой л нөгөө юм үзээгүй гэдэг шиг яаруу, сандруу ихээр нь арилжаалсан бондоор “Чингис”-ийг нэрлэдэг. Түүхэндээ анх удаагаа хамгийн их хөрөнгийг олон улсын зах зээлээс босгосон нь 2012 онд байв. 1.5 тэрбум ам.долларыг “Чингис” бондоос босгох ажлыг Н.Алтанхуягийн Засгийн газар гүйцэтгэсэн юм. Хэрэв энэ бондыг босгоогүй бол эдийн засаг хямрахгүй байсан гэж тухайн үед Сангийн сайд Ч.Улаан хэлж байсан нь бий. Гэвч тийм ч хямралын жил байгаагүй гэж эдийн засагчид шүүмжилсээр ирсэн. Засгийн газрынхаа гаргасан энэхүү түүхэн үйл явдлын өр төлбөрийн томоохон хэсгийг буюу нэг тэрбум ам.долларыг бид 2022 онд төлөх учиртай.  Өнөөдрийг хүртэл 4.1-5.1 хувийн хүүгийн төлбөрийг төлсөөр ирсэн, ирэх хоёр жилд төлнө гэдгийг ч мартаж болохгүй. “Чингис” бондын эхний 500 сая ам.долларын төлбөрийг хүүгийн хамт төлөхийн тулд дүү бонд болох “Гэрэгэ”-г гаргасныг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, “Чингис” бонд өр хэвээрээ л байна гэсэн үг.

Ах бондуудын төлөөсөнд явсан “Гэрэгэ”

Ах нарынхаа өрийг төлөхөөр “Гэрэгэ” бонд 2017 оны аравдугаар сарын 25-нд мэндэлсэн юм. “Гэрэгэ” бондоор олон улсын зах зээлээс 800 сая ам.доллар босгосон. Өчигдрийн байдлаар ханш нь 103.5 ам.доллартай тэнцэж байв. Жилийн 5.6 хувийн хүүтэй 5.5 жилээр эргэлдүүлэхээр арилжаалсан “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг үлдэгдэл хүүтэй нь хамт 2023 онд төлж дуусгах ёстой. “Гэрэгэ”-ийг гаргаж байх үед хүүгийн хэмжээг “Мазаалай”-тай харьцуулан бараг хоёр дахин багассан гэж магтаж байв. Монголын эдийн засаг таатай цаг үедээ ирлээ гэдгийг “Гэрэгэ”-ийн хүү харуулсан гэж байсан юм. Гэвч баригдаж үлдэх бүтээн байгуулалт биш өмнөх өр төлбөрийг барагдуулахад босгосон мөнгийг нь зарцуулсан нь түүнд тийм ч таатай нэр хүнд авчраагүй.

Хамгийн сүүлд “Хуралдай” бондын төлбөрийг төлнө

Хүүгийн хэмжээгээрээ “Чингис”-ийн дараа орох буюу 8.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд гарсан “Хуралдай” бондын мөнгөөр Хөгжлийн банкны Евробондын төлбөрийг 2017 онд барагдуулсан юм. 600 сая ам.долларын үнэлгээтэйгээр арилжаалагдсан “Хуралдай” бондын хүүнд хагас жил тутам 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байгаа. Эцсийн төлбөрийг нь хамгийн сүүлд буюу 2024 онд хийнэ.

Ийнхүү манай улсын Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон удаагийн бонд гаргаснаар зургаан тэрбум орчим ам.долларыг олон улсаас босгосон. Харин эдгээр бондын нийт хүүнд 2024 оны эцэст ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар төлсөн байхаар тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар бидний өмнө тулгамдаад байгаа өрийн хувьд бондуудын үндсэн төлбөр дээр үлдсэн хүү нь нэмэгдээд 3.1 тэрбум ам.долларын үлдэгдэл байгаа юм. Энэ мөнгийг 2021-2024 онд төлнө гэсэн үг.
Б.Төгc
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх
Бусад мэдээ ▼

1
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

2
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

3
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

4
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

5
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

6
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

7
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

8
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

9
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

10
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

11
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

12
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

13
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

14
01-25
Палестиний хүндэт харуулын газарт унагасан малгайг Владимир Путин өмсгөж өгөв

15
01-25
Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

16
01-25
НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

17
01-25
Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ

18
01-25
Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа

19
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

20
01-25
Хулгайн бууз, хумсалсан ууц шүүсээр ширээгээ дүүргэх үү

21
01-24
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

22
01-24
Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав

23
01-24
Кибертерроризм

24
01-24
БНСУ-ын визний журам шинэчлэгджээ

25
01-24
Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна

26
01-24
Монголчууд, “MONBATT"-ын нэр хүнд өндөр

27
01-24
Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

28
01-24
Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ

29
01-24
Монголд тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хорооллынхонд илүүтэй нөлөөлж байна

30
01-24
Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирлаар дахин сонгогдлоо

31
01-24
ТЕГ-ын тусгай ажилтнууд гадны иргэнийг дээрэмдсэн гэх хэргийг шалгаж байна

32
01-24
Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ

33
01-24
НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

34
01-24
Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

35
01-24
Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ

36
01-24
Н.Номтойбаяр: Бодит үнэний талаар зохих байгууллага нь мэдээлэл хийхийг шаардаж байна

37
01-24
СХД-т 7000 гаруй угаар мэдрэгч тараагаад байна

38
01-24
"Ливерпүүл" премьер лигт 40 тоглолт хожигдоогүй байна

39
01-24
АНУ-ын сангийн сайд эдийн засгийн мэдлэгтэй болсныхоо дараа шүүмжлэхийг Грета Тунбэргт зөвлөжээ

40
01-24
Хавтгайрсан халамжаас татгалзъя...

41
01-24
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

42
01-24
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

43
01-24
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

44
01-24
АНУ-БНХАУ: Худалдааны дайныг зогсоосон “түүхэн хэлэлцээр”

45
01-24
МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай

46
01-24
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

47
01-24
Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

48
01-24
Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ

49
01-24
Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

50
01-24
Ерөнхий сайд та дипломат алба авилга, албан тушаалын наймааны хэрэгсэл биш гэдгийг эрхбиш мэдмээр юм даа

51
01-23
Анхаар!!! Өвөрмонголоос Монголд ирсэн ээж охин хоёрт коронавирусын эхний шинж илэрчээ

52
01-23
Д.Гантулгын 2 жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ

53
01-23
Бурууг буцаах аргагүй

54
01-23
"Шилдэг-99" Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга эхэллээ

55
01-23
Уханьд болох боксын тэмцээнийг коронавирусний халдвараас үүдэж цуцлав

56
01-23
СӨХ-г татан буулгаж мэргэжлийн байгууллагад шилжүүлэх хуулийн өөрчлөлт хийгдэнэ

57
01-23
Д.Оюунхорол гишүүнийг яллагдагчаар татжээ

58
01-23
АНУ, ОХУ зэрэг олон улсын шилдэг тулаанчид манай улсад ирнэ

59
01-23
"Пакистаны Халк" гэгддэг аварга эр найз бүсгүй хайж байна

60
01-23
Монгол ёс заншлаа мэддэггүй бол битгий дэмийр!

61
01-23
“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга мартагдаж, төрийн бүтэц улам данхайв

62
01-23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав

63
01-23
Өмнөд Солонгосын арми хүйсээ солиулсан цэргийг хугацаанаас нь өмнө халжээ

64
01-23
Францын ерөнхийлөгч Израйлийн хамгаалалтын албаныхантай маргалджээ

65
01-23
Төрөх эмнэлэг мөнгөгүйгээс ашиглалтад орж чадахгүй байхад ХЗДХЯ 700, 800 сая төгрөгөөр өрөөнүүдээ тохижуулж байна

66
01-23
“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

67
01-23
Тойргийн мандатаа элчин сайдын албаар солих уу

68
01-23
С.Баатаржав дарга аа, балаг таригчдадаа хэзээ хариуцлага тооцох вэ

69
01-23
Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү

70
01-22
АМНААТ-аас хүлээсэн алдагдал

71
01-22
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

72
01-22
Итгэлтийг яривал "далай, далай"

73
01-22
Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигалын схемийг ил болголоо

74
01-22
2019 оны шилдэг дүүргээр “Баянзүрх дүүрэг” шалгарав

75
01-22
ДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ

76
01-22
Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ 71 сая төгрөгөөр ХӨШИГ, 46 саяар ЧАНГА ЯРИГЧ авсан

77
01-22
Б.Жавхлан ЖДҮХС-ын даргаар өөрийн хүнээ томилж байгаад 1 тэрбум 700 сая төгрөгийн зээл авчээ

78
01-22
Иргэдийн хүлээлт долларын ханшид нөлөөлсөн үү

79
01-22
Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг жагсаажээ

80
01-22
52-той Памела Андерсон нүцгэлэв

81
01-22
Нууж дордуулах уу, илчилж эрүүлүүлэх үү?

82
01-22
ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ

83
01-22
Амазоны боссын гар утаснаас Саудын Арабын ханхүү хувийн мэдээллийг нь хулгайлжээ

84
01-22
Дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болголоо

85
01-22
Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна

86
01-22
Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой зургийг дэлгэлээ

87
01-22
АНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ

88
01-22
2017 оны наадмаар О.Хангай харцагын хажууд ШЭЭСЭЭ солихыг завдсан бөх ХЭН БАЙВ

89
01-22
АТМ болон интернэтгүй улс

90
01-22
НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан олгоно

91
01-22
Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар сүүл мушгилаа

92
01-22
Журмаар зохицуулдаг байсан хүүхэд үрчлэлийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгажээ

93
01-22
Лавров, Шойгу нар ОХУ-ын шинэ засгийн газарт үргэлжлүүлэн ажиллана

94
01-22
Шинэ вирусээс яаж “зугтах” вэ

95
01-22
Эргэн дурсахуй: Урт цагааны гудамж, Шар дэлгүүр, Их дэлгүүрийн орчин гэрэл зургийн дуранд

96
01-22
"Сити" хожиж, "Челси" талбайдаа "Арсенал"-тай тэнцлээ

97
01-22
БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн тархалт эрчимжиж байна

98
01-22
2020 он бол "зэсийн жил"

99
01-22
Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

100
01-22
Элчин сайд асан Б.Дэлгэрмаа юу гэв