BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

Одоогоос хоёр сарын өмнө нийтлэлч У.Оргилмаа “Ерөнхий сайд аа, ”борвины баас”-наасаа сална уу” хэмээн бичиж байж. 


Бодоход түүний засаглалын нэр хүнд болоод хүлээн зөвшөөрөгдөх байдалд санаа зовсон сэтгүүлчийн үг байх. Ерөнхий сайдаас холдуулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн тоонд түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр бичигдсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд өөрөө ч мөн түүнээс салахаар сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхол татна...

Үүнийг өгүүлэхээс өмнө тухайн үед болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн сануулах хэрэгтэй байх. 2019 оны есдүгээр сарын 30-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэгэн мэдээллийг хийсэн. Польшийн цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргээр эрэн сурвалжилж буй Монголын 69 иргэний тухай. Уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.

Т.Аюурсайхан гишүүн мөн өдөр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Эдгээр хүмүүс нь дипломат, албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон байна. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн” гээд эхний ээлжинд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зургаан хүний тухай танилцуулсан байдаг.

Ажил албан тушаалаа өгөөгүй ч хар тамхины наймаанд оролцсон хэмээн эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дотор Батцэнгэлийн Амгалан-Энх гэдэг нэр дурьдагдсан бөгөөд “Хаанахын хэн бэ? Юу вэ?” болоод, эрэл хайгуул тавиад эхэлсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болж таарсан. Гадаад яамны нөхөд зориуд төөрүүлэхийн тулд нэрийг нь өөрчилж, Амгалан-Энх болгож мэдээлсэн хэрэг л дээ.

Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч Б.Энх-Амгалан гэдэг хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн юм байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхөөсөө “салахаар болжээ” гэсэн нь ийм учиртай.

Хэвлэлд мэдээлэгдсэнээр Чехэд сууж байсан Монголын Элчин сайд Н.Наранбатыг тус улсын шаардлагаар эгүүлэн татаж байгаа юм байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард БНЧУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.

Элчин сайд Н. Наранбат жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Монгол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж, Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор би багаасаа чех цэцэрлэг, сургуульд сурч, Карлын их сургуулийг төгссөн. Чехэд миний олон найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм” хэмээн ярьсан байдаг.

Гэвч түүний найз нөхдийн хэлхээ Монгол Улсад гавьяа биш, гай болсон бололтой юм. Учир нь мань эр ч бас Б.Энх-Амгалангийн эрэн сурвалжлагдаад буй “хар тамхины” сүлжээнд холбогдсон учир Чехийн тал түүний дипломат эрхийг хөндөхгүйн тулд хүнээ татаж авах шаардлагыг манай Гадаад яаманд тавьсан гэх.

Энэ дагуу Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар түүнийг яаралтай дуудсан бөгөөд оронд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгаланг “дэвшүүлэн зайлуулах” гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Ингэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үзэж байгаагаар дипломат алба гэж юу юм бэ? Хэрэг хийсэн нөхдийг дэвшүүлэн зайлуулдаг, ялаас зугтаалгадаг оромж юм уу?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?
Бусад мэдээ ▼

1
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

2
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

3
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

4
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

5
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

6
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

7
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

8
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

9
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

10
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

11
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

12
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

13
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

14
01-25
Палестиний хүндэт харуулын газарт унагасан малгайг Владимир Путин өмсгөж өгөв

15
01-25
Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

16
01-25
НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

17
01-25
Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ

18
01-25
Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа

19
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

20
01-25
Хулгайн бууз, хумсалсан ууц шүүсээр ширээгээ дүүргэх үү

21
01-24
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

22
01-24
Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав

23
01-24
Кибертерроризм

24
01-24
БНСУ-ын визний журам шинэчлэгджээ

25
01-24
Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна

26
01-24
Монголчууд, “MONBATT"-ын нэр хүнд өндөр

27
01-24
Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

28
01-24
Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ

29
01-24
Монголд тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хорооллынхонд илүүтэй нөлөөлж байна

30
01-24
Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирлаар дахин сонгогдлоо

31
01-24
ТЕГ-ын тусгай ажилтнууд гадны иргэнийг дээрэмдсэн гэх хэргийг шалгаж байна

32
01-24
Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ

33
01-24
НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

34
01-24
Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

35
01-24
Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ

36
01-24
Н.Номтойбаяр: Бодит үнэний талаар зохих байгууллага нь мэдээлэл хийхийг шаардаж байна

37
01-24
СХД-т 7000 гаруй угаар мэдрэгч тараагаад байна

38
01-24
"Ливерпүүл" премьер лигт 40 тоглолт хожигдоогүй байна

39
01-24
АНУ-ын сангийн сайд эдийн засгийн мэдлэгтэй болсныхоо дараа шүүмжлэхийг Грета Тунбэргт зөвлөжээ

40
01-24
Хавтгайрсан халамжаас татгалзъя...

41
01-24
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

42
01-24
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

43
01-24
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

44
01-24
АНУ-БНХАУ: Худалдааны дайныг зогсоосон “түүхэн хэлэлцээр”

45
01-24
МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай

46
01-24
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

47
01-24
Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

48
01-24
Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ

49
01-24
Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

50
01-24
Ерөнхий сайд та дипломат алба авилга, албан тушаалын наймааны хэрэгсэл биш гэдгийг эрхбиш мэдмээр юм даа

51
01-23
Анхаар!!! Өвөрмонголоос Монголд ирсэн ээж охин хоёрт коронавирусын эхний шинж илэрчээ

52
01-23
Д.Гантулгын 2 жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ

53
01-23
Бурууг буцаах аргагүй

54
01-23
"Шилдэг-99" Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга эхэллээ

55
01-23
Уханьд болох боксын тэмцээнийг коронавирусний халдвараас үүдэж цуцлав

56
01-23
СӨХ-г татан буулгаж мэргэжлийн байгууллагад шилжүүлэх хуулийн өөрчлөлт хийгдэнэ

57
01-23
Д.Оюунхорол гишүүнийг яллагдагчаар татжээ

58
01-23
АНУ, ОХУ зэрэг олон улсын шилдэг тулаанчид манай улсад ирнэ

59
01-23
"Пакистаны Халк" гэгддэг аварга эр найз бүсгүй хайж байна

60
01-23
Монгол ёс заншлаа мэддэггүй бол битгий дэмийр!

61
01-23
“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга мартагдаж, төрийн бүтэц улам данхайв

62
01-23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав

63
01-23
Өмнөд Солонгосын арми хүйсээ солиулсан цэргийг хугацаанаас нь өмнө халжээ

64
01-23
Францын ерөнхийлөгч Израйлийн хамгаалалтын албаныхантай маргалджээ

65
01-23
Төрөх эмнэлэг мөнгөгүйгээс ашиглалтад орж чадахгүй байхад ХЗДХЯ 700, 800 сая төгрөгөөр өрөөнүүдээ тохижуулж байна

66
01-23
“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

67
01-23
Тойргийн мандатаа элчин сайдын албаар солих уу

68
01-23
С.Баатаржав дарга аа, балаг таригчдадаа хэзээ хариуцлага тооцох вэ

69
01-23
Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар казинод орж туршлага судалсан гэв үү

70
01-22
АМНААТ-аас хүлээсэн алдагдал

71
01-22
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

72
01-22
Итгэлтийг яривал "далай, далай"

73
01-22
Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигалын схемийг ил болголоо

74
01-22
2019 оны шилдэг дүүргээр “Баянзүрх дүүрэг” шалгарав

75
01-22
ДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ

76
01-22
Б.Мөнхцэлмэг: ХЗДХЯ 71 сая төгрөгөөр ХӨШИГ, 46 саяар ЧАНГА ЯРИГЧ авсан

77
01-22
Б.Жавхлан ЖДҮХС-ын даргаар өөрийн хүнээ томилж байгаад 1 тэрбум 700 сая төгрөгийн зээл авчээ

78
01-22
Иргэдийн хүлээлт долларын ханшид нөлөөлсөн үү

79
01-22
Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг жагсаажээ

80
01-22
52-той Памела Андерсон нүцгэлэв

81
01-22
Нууж дордуулах уу, илчилж эрүүлүүлэх үү?

82
01-22
ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ

83
01-22
Амазоны боссын гар утаснаас Саудын Арабын ханхүү хувийн мэдээллийг нь хулгайлжээ

84
01-22
Дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болголоо

85
01-22
Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна

86
01-22
Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой зургийг дэлгэлээ

87
01-22
АНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ

88
01-22
2017 оны наадмаар О.Хангай харцагын хажууд ШЭЭСЭЭ солихыг завдсан бөх ХЭН БАЙВ

89
01-22
АТМ болон интернэтгүй улс

90
01-22
НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан олгоно

91
01-22
Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар сүүл мушгилаа

92
01-22
Журмаар зохицуулдаг байсан хүүхэд үрчлэлийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгажээ

93
01-22
Лавров, Шойгу нар ОХУ-ын шинэ засгийн газарт үргэлжлүүлэн ажиллана

94
01-22
Шинэ вирусээс яаж “зугтах” вэ

95
01-22
Эргэн дурсахуй: Урт цагааны гудамж, Шар дэлгүүр, Их дэлгүүрийн орчин гэрэл зургийн дуранд

96
01-22
"Сити" хожиж, "Челси" талбайдаа "Арсенал"-тай тэнцлээ

97
01-22
БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн тархалт эрчимжиж байна

98
01-22
2020 он бол "зэсийн жил"

99
01-22
Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

100
01-22
Элчин сайд асан Б.Дэлгэрмаа юу гэв