BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

2020 оны сонгуулийн “тоглоомын дүрэм”-ийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжив. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Гэвч төслийг санаачлагчид нь эзгүй гээд энэ долоо хоногт лав хэлэлцэлгүй өнжөөв. Ингэхээр УИХ энэ хуулийн төслийг яаран хэлэлцэхгүй л болов уу. Учир нь 


энэ явдлын шалтгаан нь хуулийн гол агуулга болох тогтолцооны хувилбар дээрээ тогтож чадахгүй байгаа аж. Орж ирсэн төсөлд 50-ийг нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг нь  улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулна гээд байгаа. 

 Гэвч энэ хувилбар дээрээ МАН-ынхан ч нэгдээгүй, АН-ынхан ч дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “…Гол нь 26-г нь ямар зарчмаар сонгох вэ гэдэг асуудал хамгийн анхаарал татаж байгаа сэдэв юм. Баахан хүний нэр гаргаж уралдуулаад эхний 26 хүнийг авна гэвэл сөрөг тал бий” гэж байгаа юм.

Ер нь бол аль аль нь үүнийг “50 гуя, 26 хүзүү” гэдэг хувилбар гэж нэрлэх боллоо. Улс нэг тойрог гэдгийн ард нуугдаж орж ирэх 26 хүнийг “гуя дагасан хүзүү” гэж байгаа нь тэр.

МАН л гэхэд 26 “хүзүү” нь намдаа болоод төрд олон жил зүтгэсэн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, одоо намын дээд удирдлагад ажиллаж байгаа гишүүдээ эрэмбээр нь жагсаасан гэж буй. Асуудлын гол нь тэрхүү жагсаалт болж хэн хэнийхээ ард, урд бичигдэх вэ гээд аюул болсон гэж байна. АН ч яг ийм хувилбараар хууль батлагдах юм бол их л зовж байж жагсаалт гаргах байх.

Гэхдээ Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид “…Улс нэг тойрог гэдэг угтаа парламентад иргэдийн төлөөллийг устгаж буй хэрэг мөн” гэж 2010 оны тавдугаар сард гарч бичмэлдээ тэмдэглэн үлдээснийг “Төрийг засах ёс-эш үг” эмхэтгэлд  оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг улс нэг тойрогт багтааж болохгүй л гэчихсэн байна. Үүнийг бодох ёстой юм.

Нөгөөтэйгүүр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн чуулганы хуралдаан дээр “…26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая  сонгогч санал өгч  амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд  нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан.  Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэлээ. Ч.Содномцэрэнгийн “…Саналын хуудас дээр нэг хүнийг дугуйлах боломжтой” хэмээсэн нь санамсаргүй үг биш байж мэднэ. Учир нь үүнтэй зэрэгцээд “…Улс нэг тойрогт намын даргын нэрийг бичнэ. Түүнийг дугуйлсан саналын тоог хувилж үзээд тухайн намын нэр дэвшигчдийг оруулж ирнэ” гэдэг яриа яваад эхэллээ. Мэдээж хэрэг ийм санал эрх баригч МАН-аас л гарна. Яг өнөөдрийн байдлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг тэнгэрт тулчихаад байгаа юм.

Гэхдээ МАН-ынхан ийм санаагаа ч бушуухан оруулаад хуулийг хурдан батлахгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Учир юу гэвэл Улс нэг тойрог буюу У.Хүрэлсүхийн ард бичигдэх 26 ч юм уу, 12 ч юм уу гишүүдийг, бас жижиг тойрог дээр өрсөлдөх 50 ч  юм уу, 64 ч юм уу гишүүнийхээ нэрийг зоож зарлана гэдэг МАН-ын удирдлагуудын хувьд маш хэцүү. Ядаж байхад УИХ-ын 64-ийнх нь дор хаяж тал хувь нь тойрогт гараад үзэхэд ялах магадлал маш бага. Гэсэн атлаа нөгөөдүүл нь УИХ-ын гишүүн гэдгээрээ гадна байгаа хэдээсээ давуу эрх эдэлнэ гээд гүрийчихсэн гэж байгаа. Ингэхээр МАН-ын удирдлагууд лав 76 нэр дэвшигчээ яаран зарлаж, гишүүдийнхээ дунд “зодоон” үүсгэх хүсэлгүй байна гэсэн үг.

Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ч.Содномцэрэнгийн ил хэлсэн, эрх баригчдын далд ярьж байгаа “нэг хүн”-ий ард нэр бичих хувилбарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс “50 гуя, 26 хүзүү” хувилбар унаж таарна. Дараагийн хувилбарыг харин УИХ хэзээ ч хэлэлцэж мэдэхээр байна. Он солигдохын өмнө хэлэлцээд батална гэж ярьж байна. Гэхдээ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн 21.4-т “…УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гээд оруулчихсан. Энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөх учиртай. Тэгэхээр УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнө ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж болох цоорхой энд оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл,энэ хуулийг батлах гэж яарахгүй байх шалтаг нь ч, хуулийн боломж ч байна гэсэн үг.

Тиймээс эрх баригч МАН-ын удирдлагууд нэгмөр тогтсон хувилбараа ил болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулахаас өмнө 2020 оны сонгуулийн тухай ойлголт шинэ, хуучин хоёр Үндсэн хууль, шинэ хуучин хоёр сонгуулийн хууль, нийт дөрвөн хуулийн дунд эргэлдэх нээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө
Бусад мэдээ ▼

1
08-14
Хаягдсан балгас болсон “Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу?

2
08-14
ЭХЭМҮТ-ийн газрын маргааныг шийдвэрлэжээ

3
08-14
Цайруулагч бодисыг коронавирусний эм хэмээн худалдаж долоон хүн амь насаараа хохирлоо

4
08-14
8-р сарын 17-ноос дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ

5
08-14
Сэтгүүлч Ц.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

6
08-14
Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

7
08-14
Дуучин Тэнгэрт Алтан гадас одон гардууллаа

8
08-14
БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

9
08-14
Найруулагч П.Лхагвадулам “Moulin d’Ande-Ceci” шагналын эзэн болжээ

10
08-14
Лайпциг клуб хожиж шөвгийн дөрөвт үлдлээ

11
08-14
Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

12
08-14
Т.Доржханд: Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог байх ёстой

13
08-14
ТЕГ-ын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томиллоо

14
08-14
ГЕГ: 680 кг дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хилээр гаргахыг завджээ

15
08-14
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт юу багтав?

16
08-14
БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

17
08-14
А.Амбасэлмаа: Нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

18
08-14
Тусгай сангийн хэтэвчинд гар дүрсэн нөхөр Шадар сайд байх эрхгүй

19
08-14
БНХАУ-ын зэсийн импорт огцом нэмэгджээ

20
08-14
Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

21
08-14
"Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

22
08-14
Сурагчид танхимаар 3-4 цаг хичээллэнэ

23
08-14
Н.Түвшинбаяр олимпын аварга болсон өдрөөрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох уу?

24
08-14
CU-ийн hotdog эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь шүүхээр тогтоогджээ

25
08-14
Коронавирусын вакцины эргэн тойронд

26
08-14
Токиод хэт халсны улмаас долоо хоногт 10 хүн нас баржээ

27
08-13
Нас бол тоо гэдгийг харуулж яваа Хувьсалын Урнаа нөхөртөө эрхэлж явна

28
08-13
Toshiba концерн 35 жилийн өмнөөс эхэлсэн компьютер үйлдвэрлэхээ зогсоолоо

29
08-13
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

30
08-13
Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

31
08-13
Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулж “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

32
08-13
А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

33
08-13
Хиам үйлдвэрлэдэг жижиг хувийн хэвшлийнхэнэээс татгалзаарай

34
08-13
Дэлхийн банкнаас Монголд 50 орчим сая ам.долларын зээл, тусламж үзүүлнэ

35
08-13
Далайн гаралтай хүнсэнд бичил хуванцрын жижиг хэсгүүд илэрч байна

36
08-13
МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид насан туршдаа үнэ төлбөргүй ниснэ

37
08-13
Иргэн та жимс худалдан авахдаа юун анхаарах вэ

38
08-13
ДЭМБ: Коронавирусний эсрэг вакцин бэлэн болсон гэж ярихад арай эрт байна

39
08-13
Гэрлээ шилжүүлдэггүй жолоочийн сэтгэцийг шалгая

40
08-13
Гучин мянган амны хаалтыг УОК-т хүлээлгэн өглөө

41
08-13
Авто Тээврийн ҮТ-ийг цэгцлээч, Ерөнхий сайдаа

42
08-13
ӨМНӨГОВЬ: Шинэ хичээлийн жилд хүүхдүүд тохилог, ая тухтай орчинд суралцана

43
08-13
Цар тахлын эсрэг ШХАБ-ын тэмцлийг өндрөөр үнэлэв

44
08-13
Сурвалжлага: Цагаан хаданд ажилласан хоёр өдөр, хоёр жолооч амь насаа алдлаа!!!

45
08-13
Өнөөдөр дэлхийн солгой гартнуудын өдөр

46
08-13
Тариачин робот

47
08-13
Сонинд "од" болсон өвөө

48
08-13
Хойтон суллахын оронд хориод яах вэ, хохирлоо л барагдуулмаар байна

49
08-13
Дорнод аймгийн ДЦС үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулжээ

50
08-13
Сайд нарын “танилцах дадлага” дуусах болоогүй юу

51
08-13
Туршилт нь дуусаагүй ч “Спутник-V” вакцинаас В.Путин айсангүй

52
08-12
Жүжигчин Антониа Бандерас коронавирусын халдвар авчээ

53
08-12
“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо

54
08-12
Итали залуугийн хайранд умбаж яваа Э.Халиуны өөрчлөлт

55
08-12
"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ АТГ-т саатуулагджээ

56
08-12
Францад “COVID-19”-н нөхцөл байдал улам дордож байна

57
08-12
4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

58
08-12
В.Путины охин өөр дээрээ коронавирусийн эсрэг вакциныг туршжээ

59
08-12
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид анх удаа өнгөт арьст эмэгтэй нэрээ дэвшүүлжээ

60
08-12
АТГ-аас "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

61
08-12
Баянхонгор аймгийн Жинст суманд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга ашиглалтад орлоо

62
08-12
Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл

63
08-12
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

64
08-12
МҮИС батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу халдсан нь тогтоогджээ

65
08-12
Ливан: Эсэргүүцэгчдийг тараахаар цагдаа, армийнхныг дайчилжээ

66
08-12
Цагаан хад суурьшлын бүс орчмын шороон зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсчээ

67
08-12
Солонгосчууд Монголд визгүй зорчдог болохыг дэмжихийг УИХ-ын даргаас хүсчээ

68
08-12
ЖДҮХС-аас тэрбум гаруй төгрөгийн зээл авсан Д.Дамба-Очирын гэм бурууг шүүнэ

69
08-12
ОХУ "COVID-19"-ийн эсрэг вакциныг бүртгэсэн анхны улс боллоо

70
08-12
Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгоё

71
08-12
Их Британийн профессор Монгол улсын цар тахалтай хийж буй тэмцлийг магтжээ

72
08-12
Бейрутад амиа алдсан хүний тоо 171 болжээ

73
08-12
30 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг хоёр жилд эхлүүлж, ашиглалтад оруулж чадлаа

74
08-12
Солонгосчууд Монголд визгүй зорчдог болохыг дэмжихийг УИХ-ын даргаас хүсчээ

75
08-12
АН хэмээх нэр малгай болжээ

76
08-12
Хүйтэний хөндийн доройтол хурхад бүү давтагдаасай

77
08-11
"Дэрэн"-гийн ялалтыг Европт онцолжээ

78
08-11
ЭМЯ: Нэг хүний биеийн байдал маш хүнд байна

79
08-11
Газраа ашиглаагүй иргэдийн эзэмших эрхийг цаашид ч хураасаар байх нь

80
08-11
Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлуудтай танилцлаа

81
08-11
Аппаратаа зүүгээд дараа төл!

82
08-11
Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

83
08-11
СҮРЖИН эхэлсэн ч, ДАРЖИН үргэлжилж буй бидний УХАМСРЫН ДАРХЛАА

84
08-11
Даланзадгад хотноо сүндэрлэх 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил эхэллээ

85
08-11
Саруул хотхоны 10 давхрын блок нуржээ

86
08-11
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял оноолоо

87
08-11
Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

88
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

89
08-11
Төрийн яамны тухай миний бодол

90
08-11
Улаанбаатарыг хэрсэн цахилгаан “тор”-ны аюул

91
08-11
Цар тахалын үед сонгуулиа хийсэн Азийн орнуудаас Монгол улс хамгийн их ирцтэй байна

92
08-11
Сэрэмжлүүлэг: Хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус дэгджээ

93
08-11
"Монгол Улс уламжлалт ХАА-н салбараа хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай"

94
08-11
Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алджээ

95
08-11
Томилгоо үргэлжилсээр...

96
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

97
08-10
"Прага-Улаанбаатар" чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн зардлыг Чехийн Засгийн газар хариуцна

98
08-10
Алдартай улс төрчдийн залуугийн төрх

99
08-10
Эмээлтийн товчоогоор мансууруулах ургамал нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

100
08-10
БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна