BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ

Өчигдөр “Ялгаварлалыг хариуцлагажуулья” нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс огцруулахаар Цэцийн байрны гадаа жагсаал зохион байгууллаа. Үүнийг дэмжсэн залуучууд, хуульчид мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, ярилцлага өгч, мэдээлэл хийцгээв. Мөн үүнтэй зэрэгцээд Цэцийн дарга асан Д.Одбаярын Цэцийн гишүүн, даргаар томилогдсоноос хойшхи анхны том ярилцлага хэвлэлд нийтлэгдлээ. 


Харамсалтай нь “болсон явдалд харамсаж байна” гэж хэлсэн түүний ярилцлагаас харамссан, гэмшсэн өнгө тийм ч их мэдрэгдсэнгүй. Аанай л “Солонгосын хэвлэл, цагдаагийнхан намайг хэлмэгдүүлсэн” гэсэн байна. Монголынхоо хэвлэлүүдэд гомдохоо ч бас мартаагүй байна лээ. Солонгосын, бас Монголын шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн. Яг үнэндээ бол монголчууд түүнийг “Со хүүхний өгзөг барьчихлаа” гээд баярлаж хөөрөөд, алга ташаад гүйсэн зүйл байхгүй. Бухимдсан нь харин хэдэн мянгаараа байх. Солонгосчууд ч гэсэн тийм зүйлд амтшина гэдэг юу л бол. Манайхыг бодвол хууль чангатай улс шүү дээ. “Манай залуучууд автобус, олон нийтийн газар гараа үргэлж дээр өргөж явдаг” гэж цагдаа нь хүртэл хэлсэн байна лээ.

Тиймээс “болсон явдлыг хэвлэл мэдээллийнхэн дэвэргэсэн, давсалсан” энэ тэр гэж ярих нь угаасаа ухвар мөчид зүйл болно. Асуудал юунд байсан бэ гэвэл онгоцон дотор “Би Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга байна. Би худлаа ярьдаг хүн биш” хэмээн даналзаж, үйлчлэгч нарыг дарамталсан явдал. Ямар Монголдоо байгаа биш дээ. Хүн бас нэлээд халж, хяналтаа алдсаны дараа ингэж хэлэх байх аа. Хэрвээ тэгээгүй байсан бол хэрэг явдал ингэтлээ өндөр аваа ч билүү. Хэрэв тэгээгүй бол Инчеоны цагдаа, Сөүлийн сэтгүүлч нар “иргэн” Д.Одбаярт тэгтлээ анхаарал тавиа ч билүү. Одоо ирж үүнийгээ “Хайхрамгүй зан гаргасан” гэдэг үгээр залруулж байх шиг байна лээ.

Тэгээд нэгэнт өөрөө зохимжгүй газар, зохимжгүй цагт төрийн өндөр албан тушаалын нэр барьсан учраас уг асуудал нь өөрөө өндрөө авах нь жам юм. Инчеоны цагдаа нар нь сэтгүүлчид, соошлынхантай их сүрхий хамтарч ажилладаг юм байна гэж гомдоллох аястай. Гэтэл энэ ч гэсэн сайн хэрэг шүү дээ. Тэгж нийгэм эрүүл байдаг. Солонгос, Японд төрийн өндөр албан тушаалтнууд нь яагаад ёс зүйн ямарваа асуудалд холбогдох бүртээ ард иргэдээсээ уучлал гуйгаад, огцроод байдаг нь ч гэсэн ийм шалтгаантай.

Тиймээс одоо Д.Одбаярт ганц асуудал үлдсэн нь өөрөө өргөдлөө өгөөд Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх явдал. Өөрөө өргөдлөө өгөхгүй гэвэл томилсон байгууллага нь өгүүлэх хэрэгтэй.

Өчигдөр өгсөн ярилцлагадаа “Би тийм үйлдэл гаргаагүй. Намайг хэлмэгдүүлсэн, сэтгэл санаагаар дарамталсан. Ямар ч хамаагүй аргаар Монголдоо ирэхийн тулд торгууль төлсөн” гэсэн байна лээ. Торгууль төлсөн үндэслэл нь “Нислэгийн аюулгүй байдал зөрчсөн, үйлчлэгчийг загнасан, маргасан” гэж хэлж байгаа боловч “гүтгэгдлээ” гээд байгаа үйлдлийг нь ч бас хамруулсан байж болохыг өмгөөлөгч нь хэлсэн юм байна. Өөрийнх нь ярьснаар шүү дээ.

Тиймээс одоо Одбаяр “оонз”-онд хүрсэн, үгүй нь чухал биш болсон. Ямар ч байсан Д.Одбаяр гэдэг хүн “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга” гэдэг нэрээр Солонгосын хуулиар шийтгэл хүлээсэн. Тэр нь Солонгосын байтугай дэлхийн хэвлэлээр мэдээлэгдсэн. Энэ тохиолдолд Д.Одбаяр гэдэг сонгогдсон ч бай, томилогдсон ч бай албан тушаалаа хүлээлгэж өгөх үү? гэдэг гол асуулт. Улс орныхоо нэр хүндийг унагасныхаа төлөө өөрөө тэр хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэдэг л нийгмийн шахалт, шаардлага яваад байгаа хэрэг шүү дээ. Солонгосын хуулиар “гэм буруутайд” үзэгдэж, хариуцлага хүлээчихээд Монголд ирэхээрээ “би хэлмэгдсэн, гомдсон” гээд албан тушаалтайгаа зууралдаад, төрийн эрх барих дээд байгууллага нь түүнийг нь өөгшүүлээд, хаацайлаад байвал Монгол Улсын, Монголын төрийн нэр хүнд дахиад хаана хүртэл унах вэ?

Өчигдөр мөн энэ асуудлаар телевизийн ярилцлагад орсон н.Үүрцайх гэж хуульч хэлж байна лээ. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл Монголд дэндүү задгайрсан, хууль байхгүй, хариуцлага тооцдоггүй. Хэрвээ энэ удаад бид Д.Одбаяр гэдэг хүнтэй хариуцлага ярьж, суудлаас нь буулгаж чадвал тэр нь энэ төрлийн гэмт хэргийг хуульчлахад (Огт хуульгүй байсан ч юм биш. 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн гэмт хэрэгт тооцсон байсныг 2017 онд хуулиас хасчихсан), гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлнэ. Одооноос эхлээд, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ эхлээд ядахдаа ёс зүйн хариуцлага хүлээдэг жишиг тогтооё оо. Үүнийг нийгмээрээ шаардъя гэлээ.

Хэрвээ үнэхээр Д.Одбаяр гуай өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, нэр төрөө сэргээлгэхийг хүсч байгаа бол эхлээд улсынхаа нэрийг сэвтүүлсний төлөө хариуцлагаа хүлээчих. Дараа өөрийнхөө нэр төрийг цэвэрлэ. Ийм л эрэмбэ дараатай болмоор байна. Түүнээс биш “Үндсэн хуулийн цэцийн гишүүн”-ий бүрэн эрхээр хамгаалагдаад шүүхийн өмнө очино гэвэл өөрийнх нь хүсээд байгаа тэр “шударга ёсыг тогтооход” өчүүхэн ч хувь нэмэр болохгүй.

Харин Цэцийн гишүүнээсээ чөлөөлөгдчихөөд жирийн иргэний хувиар шүүхийн өмнө зогсвол, тэгээд шүүх түүнийг гэм буруугүй болохыг тогтоовол энэ жинхэнээсээ "шударга ёсны“ асуудал болно. Тэр цагт нэр төрд халдсан хэргээр Солонгосын баян хэвлэлүүдээс нөхөн төлбөр ч шаардсан ч болно шүү дээ. Их өндөр төлбөр төлдөг гэнэ лээ.   

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ
Бусад мэдээ ▼

1
01-29
Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв

2
01-28
Монголчууд жил бүр үнийн өсөлтөд "дарлуулж" амьдардаг боллоо

3
01-28
Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

4
01-28
Ой тогтоолтоо сайжруулах 12 арга

5
01-28
“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ

6
01-28
"Эрэл" группыг үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татлаа

7
01-28
Коби Брайант: Би ягаан болон шар өмсгөлтнүүдэд итгэдэг

8
01-28
“Дайны хажуугаар дажин” болгохыг яавч зөвшөөрч болохгүй

9
01-28
Тагнуулынхны тухай таагүй баримтууд

10
01-28
Австрали улсад очсон Монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ

11
01-28
Вирусын тархалт ба дархлаа

12
01-28
Үнийн хөөрөгдөл үүсгэж буй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг үүрэг болголоо

13
01-28
Коронавирусээс сэргийлэх 10 зөвлөгөөг дэлхий нийтэд зөвлөжээ

14
01-28
Төрийн банк тэтгэврийн картын харилцагчдадаа урамшуулалт аян зарлалаа

15
01-28
Билл Гейтс коронавирусийн эсрэг тэмцэхэд 10 сая ам.доллар ХАНДИВЛАЛАА

16
01-28
Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон газрууд

17
01-28
Шадар сайд эргэлзээ төрүүлэв

18
01-28
Шинэ төрлийн коронавируст халдвараар 4474 хүн өвчилжээ

19
01-28
Исламын Улс бүлэг зэвсэгт халдлагаа Израйль улс руу чиглүүлэхээр болсныг зарлажээ

20
01-28
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй

21
01-28
Охины цогцсоос сорьц авч дээжийг Улаанбаатар хот руу явуулжээ

22
01-28
ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ

23
01-28
“Хүчит шонхор” захын автозамыг урдаасаа хойш нэг чигийн урсгалд орууллаа

24
01-28
Италийн хотын талбайг Коби Брайантын нэрээр нэрлэнэ

25
01-28
МАН-ынхан Нийслэл ХОТ-ын иргэдийг хүн чинээ тоосонгүй

26
01-28
Амралт биш хөл хорио

27
01-28
Ямар хүмүүс короновирус тусч байна вэ?

28
01-28
Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ

29
01-28
Кино театр, цахим тоглоом, номын сан зэрэг газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

30
01-28
Коби Брайантыг “NBA”-н логонд оруулахыг уриалжээ

31
01-28
Памела Андерсон нууцаар хуримаа хийжээ

32
01-28
Г. Батбаатар аа, төрийн сайдын ажилд бүү саад бол

33
01-28
Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан

34
01-28
Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй

35
01-28
Лиценз нэртэй А4-ийн цаас зардаг Б.Ганхуягийг "шалгах" хууль хяналтын байгууллага байна уу?

36
01-28
Доктор Д.Наранбаатар: Дархлаагаа сайн дэмж, бидний дархлааны систем коронавирусийг дарах чадвартай

37
01-28
“NBA” Лейкерсийн тоглолтыг хойшлуулжээ

38
01-28
“Grammy”-н шилдгүүд тодорчээ

39
01-28
Кинотеатруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоолоо

40
01-28
Захуудыг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй

41
01-28
Тав тухгүй орчин, тааламжгүй харилцаа жуулчдыг "үргээж" байна

42
01-28
Уханиас ирсэн 170 орчим Монгол оюутныг хэн ч ямар ч шинжилгээнд хамруулаагүй өдий хүрчээ

43
01-28
Билл Гейтс шинэ коронавирустэй тэмцэхэд 5 сая ам.доллар хандивлажээ

44
01-28
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

45
01-28
МАН эрх мэдлээрээ далайлган хотын тойргийг “булаалаа”

46
01-28
Керосиныг онцгой татвартай болгох хуулийн төслийг хаана, хэн гэдэг албан тушаалтан “дарчихсан” бэ?

47
01-28
Энэ жил гэр гэртээ шинэлцгээе

48
01-27
Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ

49
01-27
Бүрэн барааны онлайн дэлгүүр www.emartmall.mn нээгдлээ

50
01-27
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ

51
01-27
Шүүлтүүргүй мэдээлэл иргэдийг айдаст автуулж байна

52
01-27
Кобигийн гэгээн дурсгалд...

53
01-27
Самсунг: Хувцсыг өөрөө индүүддэг ухаалаг шүүгээ зохион бүтээжээ

54
01-27
Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө

55
01-27
2020 оны УИХ-ын сонгуулиар оффшорчдын ов мэхэнд дахиад л хууртах уу?

56
01-27
Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ

57
01-27
Дорнод Африкийн улсууд царцааны нүүдэлд эзлэгдээд байна

58
01-27
Неандертальчууд шумбаж чаддаг байсан байж магадгүй

59
01-27
У.Хүрэлсүхийн шийдвэр ингэж хэрэгжих ч гэж дээ

60
01-27
Нефтийн үнэ 63 ам.доллароос доошилж буурчээ

61
01-27
​The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна

62
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

63
01-27
Израйль улс иргэдээ Саудын Арабт зорчихыг зөвшөөрлөө

64
01-27
Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

65
01-27
Хятадын вирусын аюул ба Монгол улсад хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүд /нийтлэлчийн санал/

66
01-27
Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

67
01-27
Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

68
01-27
Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

69
01-27
Манай дипломатуудын авч явсан хар тамхи хэнийх вэ?

70
01-27
“Капитал”-ын дампуурал “Ариг”-ийг дагуулах уу

71
01-27
Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

72
01-27
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

73
01-27
Дэлхий нийтийг түгшээж, Монголчуудыг айлгасан коронавирус

74
01-27
Тайван нойрс доо, Коби

75
01-27
Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ

76
01-27
Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

77
01-27
Хамгийн бага чансаатай сумоч Токушорюү анх удаа Макүүчид түрүүлэв

78
01-27
3 сарын 2 хүртэл сургалтын төв, жолооны дамжаа ч хичээллэж болохгүй

79
01-27
Хэргийн газраас олдсон эд мөрийн баримт тагнуулын ажилтнууд дээрэм хийснийг баталжээ

80
01-27
Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

81
01-27
"Анна Каренина" ба Монголын 2020 он

82
01-27
Сонгуулийн тойрог, түүний мандатын тоог хэрхэн хуваах вэ?

83
01-27
Коби Брайант охины хамт онгоцны ослоор нас барлаа

84
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

85
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

86
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

87
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

88
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

89
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

90
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

91
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

92
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

93
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

94
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

95
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

96
01-25
Палестиний хүндэт харуулын газарт унагасан малгайг Владимир Путин өмсгөж өгөв

97
01-25
Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

98
01-25
НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

99
01-25
Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ

100
01-25
Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа