BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

М банкны хүний нөөцийн баг бэлэн



МCS группийн зүгээс одоогоос 3-4 жилийн өмнөөс М төслийг эхлүүлж, Монголын анхны интернет банкийг байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байдаг. Уг төслийн хүрээнд МCS группийн зүгээс Өмнөд Солонгосын “Кэй банк”-тай таван жилийн хугацаатай, 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын гэрээнд 2018 онд гарын үсэг зурсан түүхтэй. Тодруулж хэлбэл, МCS групп Өмнөд Солонгост интернет банкны үйлчилгээгээр мэргэшсэн банктай хамтран, Монголд дижитал банк байгуулах төсөл эхлүүлсэн гэсэн үг.

Төслийн нэгжийг одоогоос хоёр жилийн гаруйн өмнө байгуулж, МCS групп дотроосоо технологийн чиглэлийн хамаг шилдгүүдээ татан төвлөрүүлж, арилжааны банкуудаас өндөр цалингаар шилдэг боловсон хүчнүүд татаж эхэлсэн байдаг.  Улмаар М төслийн нэгжээс олон нийтэд нээлттэй ажлын байруудыг зарласан. Үндсэндээ М банк хүний нөөцийн хувьд жигдэрчихсэн гэдгийг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна.

М банк нь интернет орчинд гүйлгээ хийгдэх үйлдэл дээр суурилагдах бөгөөд банкуудын салбар нэгж байгуулах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

МCS групп Монголбанкийг гурван шатны шүүх дээр ялжээ

Монголбанкинд МCS группийн зүгээс М банк байгуулах хүсэлтээ одоогоос нэг жил гаруйн өмнө өгсөн гэж тодотгосон. Шүүхийн сангаас харахад,

  • 2019.06.18- Анхан шатанд,
  • 2019.09.12- Давж заалдах шатанд,
  • 2019.12.09– Дээд шүүх дээр МCS группийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.

Эндээс Монголбанк 2019 оны зургадугаар сараас өмнө МCS группийн банк байгуулах зөвшөөрлийг ханган шийдвэрлэхээс татгалзсан гэсэн логик харагдаж байна. Энэ талаар Монголбанкнаас саяхан “МCS группэд банк байгуулах зөвшөөрлийг албан ёсоор өгөөгүй байгаа” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Л.Энх-Амгалан хөөцөлдөж, Ерөнхийлөгч эрс татгалзжээ

Анхдагч үүсвэрээ татчихсан, хүний нөөцөө бэлдчихсэн, гаднаас технологи нэвтрүүлэх шийдлээ олчихсон M төсөлд Монголбанк яагаад татгалзсан хариу өгөв гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй.

Эх сурвалжийн мэдээллээр бол, М банкны зөвшөөрлийг олгуулах асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэлээд идэвхтэй ажиллажээ. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тас эсэргүүцсэн гэх мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж буй.

Дээд шүүхээс МCS группийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн учраас Монголбанк шүүхийн шийдвэр биелүүлэх үүргийг автоматаар хүлээнэ. Энэ тохиолдолд улстөрийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг таамаглахад бэрх юм.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан М банк байгуулах санал дээр хувийн байр суурь илэрхийлж байгаагүй ч “Зөвшөөрөх хуульзүйн боломжтой. Шаардлагаа ч хангасан” гэсэн үүднээс асуудалд ханддаг байсан гэх.

Ж.Мядагбадам     

Эх сурвалж: eguur.mn 

МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү
Бусад мэдээ ▼

1
08-14
Хаягдсан балгас болсон “Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу?

2
08-14
ЭХЭМҮТ-ийн газрын маргааныг шийдвэрлэжээ

3
08-14
Цайруулагч бодисыг коронавирусний эм хэмээн худалдаж долоон хүн амь насаараа хохирлоо

4
08-14
8-р сарын 17-ноос дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ

5
08-14
Сэтгүүлч Ц.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

6
08-14
Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

7
08-14
Дуучин Тэнгэрт Алтан гадас одон гардууллаа

8
08-14
БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

9
08-14
Найруулагч П.Лхагвадулам “Moulin d’Ande-Ceci” шагналын эзэн болжээ

10
08-14
Лайпциг клуб хожиж шөвгийн дөрөвт үлдлээ

11
08-14
Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

12
08-14
Т.Доржханд: Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог байх ёстой

13
08-14
ТЕГ-ын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томиллоо

14
08-14
ГЕГ: 680 кг дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хилээр гаргахыг завджээ

15
08-14
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт юу багтав?

16
08-14
БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ

17
08-14
А.Амбасэлмаа: Нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

18
08-14
Тусгай сангийн хэтэвчинд гар дүрсэн нөхөр Шадар сайд байх эрхгүй

19
08-14
БНХАУ-ын зэсийн импорт огцом нэмэгджээ

20
08-14
Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

21
08-14
"Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорихоор боллоо

22
08-14
Сурагчид танхимаар 3-4 цаг хичээллэнэ

23
08-14
Н.Түвшинбаяр олимпын аварга болсон өдрөөрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох уу?

24
08-14
CU-ийн hotdog эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь шүүхээр тогтоогджээ

25
08-14
Коронавирусын вакцины эргэн тойронд

26
08-14
Токиод хэт халсны улмаас долоо хоногт 10 хүн нас баржээ

27
08-13
Нас бол тоо гэдгийг харуулж яваа Хувьсалын Урнаа нөхөртөө эрхэлж явна

28
08-13
Toshiba концерн 35 жилийн өмнөөс эхэлсэн компьютер үйлдвэрлэхээ зогсоолоо

29
08-13
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

30
08-13
Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

31
08-13
Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулж “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

32
08-13
А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

33
08-13
Хиам үйлдвэрлэдэг жижиг хувийн хэвшлийнхэнэээс татгалзаарай

34
08-13
Дэлхийн банкнаас Монголд 50 орчим сая ам.долларын зээл, тусламж үзүүлнэ

35
08-13
Далайн гаралтай хүнсэнд бичил хуванцрын жижиг хэсгүүд илэрч байна

36
08-13
МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид насан туршдаа үнэ төлбөргүй ниснэ

37
08-13
Иргэн та жимс худалдан авахдаа юун анхаарах вэ

38
08-13
ДЭМБ: Коронавирусний эсрэг вакцин бэлэн болсон гэж ярихад арай эрт байна

39
08-13
Гэрлээ шилжүүлдэггүй жолоочийн сэтгэцийг шалгая

40
08-13
Гучин мянган амны хаалтыг УОК-т хүлээлгэн өглөө

41
08-13
Авто Тээврийн ҮТ-ийг цэгцлээч, Ерөнхий сайдаа

42
08-13
ӨМНӨГОВЬ: Шинэ хичээлийн жилд хүүхдүүд тохилог, ая тухтай орчинд суралцана

43
08-13
Цар тахлын эсрэг ШХАБ-ын тэмцлийг өндрөөр үнэлэв

44
08-13
Сурвалжлага: Цагаан хаданд ажилласан хоёр өдөр, хоёр жолооч амь насаа алдлаа!!!

45
08-13
Өнөөдөр дэлхийн солгой гартнуудын өдөр

46
08-13
Тариачин робот

47
08-13
Сонинд "од" болсон өвөө

48
08-13
Хойтон суллахын оронд хориод яах вэ, хохирлоо л барагдуулмаар байна

49
08-13
Дорнод аймгийн ДЦС үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулжээ

50
08-13
Сайд нарын “танилцах дадлага” дуусах болоогүй юу

51
08-13
Туршилт нь дуусаагүй ч “Спутник-V” вакцинаас В.Путин айсангүй

52
08-12
Жүжигчин Антониа Бандерас коронавирусын халдвар авчээ

53
08-12
“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо

54
08-12
Итали залуугийн хайранд умбаж яваа Э.Халиуны өөрчлөлт

55
08-12
"Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ АТГ-т саатуулагджээ

56
08-12
Францад “COVID-19”-н нөхцөл байдал улам дордож байна

57
08-12
4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

58
08-12
В.Путины охин өөр дээрээ коронавирусийн эсрэг вакциныг туршжээ

59
08-12
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид анх удаа өнгөт арьст эмэгтэй нэрээ дэвшүүлжээ

60
08-12
АТГ-аас "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

61
08-12
Баянхонгор аймгийн Жинст суманд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга ашиглалтад орлоо

62
08-12
Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл

63
08-12
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

64
08-12
МҮИС батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу халдсан нь тогтоогджээ

65
08-12
Ливан: Эсэргүүцэгчдийг тараахаар цагдаа, армийнхныг дайчилжээ

66
08-12
Цагаан хад суурьшлын бүс орчмын шороон зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсчээ

67
08-12
Солонгосчууд Монголд визгүй зорчдог болохыг дэмжихийг УИХ-ын даргаас хүсчээ

68
08-12
ЖДҮХС-аас тэрбум гаруй төгрөгийн зээл авсан Д.Дамба-Очирын гэм бурууг шүүнэ

69
08-12
ОХУ "COVID-19"-ийн эсрэг вакциныг бүртгэсэн анхны улс боллоо

70
08-12
Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгоё

71
08-12
Их Британийн профессор Монгол улсын цар тахалтай хийж буй тэмцлийг магтжээ

72
08-12
Бейрутад амиа алдсан хүний тоо 171 болжээ

73
08-12
30 жилд хийгээгүй бүтээн байгуулалтыг хоёр жилд эхлүүлж, ашиглалтад оруулж чадлаа

74
08-12
Солонгосчууд Монголд визгүй зорчдог болохыг дэмжихийг УИХ-ын даргаас хүсчээ

75
08-12
АН хэмээх нэр малгай болжээ

76
08-12
Хүйтэний хөндийн доройтол хурхад бүү давтагдаасай

77
08-11
"Дэрэн"-гийн ялалтыг Европт онцолжээ

78
08-11
ЭМЯ: Нэг хүний биеийн байдал маш хүнд байна

79
08-11
Газраа ашиглаагүй иргэдийн эзэмших эрхийг цаашид ч хураасаар байх нь

80
08-11
Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлуудтай танилцлаа

81
08-11
Аппаратаа зүүгээд дараа төл!

82
08-11
Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

83
08-11
СҮРЖИН эхэлсэн ч, ДАРЖИН үргэлжилж буй бидний УХАМСРЫН ДАРХЛАА

84
08-11
Даланзадгад хотноо сүндэрлэх 1200 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил эхэллээ

85
08-11
Саруул хотхоны 10 давхрын блок нуржээ

86
08-11
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял оноолоо

87
08-11
Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

88
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

89
08-11
Төрийн яамны тухай миний бодол

90
08-11
Улаанбаатарыг хэрсэн цахилгаан “тор”-ны аюул

91
08-11
Цар тахалын үед сонгуулиа хийсэн Азийн орнуудаас Монгол улс хамгийн их ирцтэй байна

92
08-11
Сэрэмжлүүлэг: Хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус дэгджээ

93
08-11
"Монгол Улс уламжлалт ХАА-н салбараа хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай"

94
08-11
Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алджээ

95
08-11
Томилгоо үргэлжилсээр...

96
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

97
08-10
"Прага-Улаанбаатар" чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн зардлыг Чехийн Засгийн газар хариуцна

98
08-10
Алдартай улс төрчдийн залуугийн төрх

99
08-10
Эмээлтийн товчоогоор мансууруулах ургамал нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

100
08-10
БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна