Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан
2019-12-13 Уурхайчин хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг.
Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьж, ярилцлаа.
-Та сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс- Тавантолгой” компанитай холбоотой ажиллаж байна. 2018 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Компанийн шинэ үеийн түүхийг өөрийн тань сайн мэднэ гэж ойлгож байна. Энэ тухай ярилцлагаа эхлэе?
-Би 2007 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд оролцож байна. Анх төрд шилжсэн лицензийг төрийн компанид 100 хувь шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг өгөх гээд УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан. Энэ дагуу стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээх компани байгуулсан нь “Эрдэнэс МГЛ” юм. Бид Тавантолгойн ордтой холбоотой лиценз авахаас эхлээд, олборлолтийн үл ажиллагааг эхлүүлж, орлоготой болгох гээд нэлээд ажлыг зохион байгуулсан. Болохоос нь болохгүйг нь хүртэл өнөөдөр ч хамт явж байна. Тэр ч утгаараа компанийн шинэ үеийн түүхийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм. Тухайн үед зорилт, төлөвлөгөө, томоохон төслийн ажлууд эхлэлгүй нэлээд хугацаа алдсан л даа. Үнэндээ компани гадаад дотоодод их хэмжээний өр төлбөртэй, байдал хүндхэн байлаа. Нийгмийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн уналт, эдийн засгийн хямрал, дээрээс нь улс төрийн оновчгүй шийдвэрүүд гээд хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж ирсэн. 2018 оны байдлаар бид 680 гаруй тэрбум төгрөгийг өрөнд төлсөн байдаг. Түүнчлэн энэ дүнтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсийг өрөнд өгсөн. Мөн 1072 хувьцаагаар дамжуулан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад тодорхой хэмжээний зардал хүртэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн улс төр, бизнесийн оновчгүй шийдвэрүүдийн хүрээнд өр төлбөр ч нэмэгдсээр асуудал хүндэрсэн он жилүүдтэй компани, компанийн уурхайчид нүүр тулсан. Гэсэн өнөөдөр энэ бүхнийг даван гарсан, сайхан мэдээтэй сууж байна.
-2016 онд та компанийн тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн. Тухайн онд компани анх удаа ашигтай ажилласан байдаг. Ер нь асуудал юундаа байсан юм бэ?
-Тухайн оны есдүгээр сард манай Ариунболд захирал, түүний дараахан нь би тэргүүн дэд захирлаар нь томилогдон ирсэн. Ирээдүйд ямар байх нь тодорхойгүй өрөндөө баригдсан, ажилчид, уурхайчдын маань итгэл дундарсан, ер нь саарал компани болчихсон байсан. Компанийг ашиггүй, өрөөс өрөнд явдаг учраас хувьчилах ёстой гэсэн ойлголтууд ч ар араасаа нийгэмд цацагдаж, гадаадын болон дотоодын компаниуд бага үнээр худалдан авах хэд хэдэн оролдлогыг хийгээд амжчихсан байсан. Олон улсын компаниудыг оруулах ёстой гэсэн дайралтууд ч илт газар авч байсан үе юм даа. Шулуухан хэлэхэд 400 сая ам.доллараар компанийг бүхлээр нь худалдаж авах асуудал ч яригдсан. Түүний дараахан буюу 2016 онд удирдлагын багт очиход энэ уур амьсгал арилаагүй, ажилчдын нийгмийн асуудал ч маш хүнд байсан. Төслийг цааш үргэлжлүүлэх нь битгий хэл хэзээ ч өрнөөс гарахгүй гэсэн дүгнэлтийг нь нийгэмд төрүүлчихсэн. Гэхдээ тэр онд буюу 2016 онд анх удаа 36 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өр төлбөрийн асуудал бол хэвээрээ байсан. Харин 2017 оноос ажил нэлээд урагшилсан шүү. Гэрэл гэгээ харагдсан. Тухайн онд 460 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ингээд төр засгийн удирдлагын зүгээс ч анхаарч эхэлсэн. Ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах ёстой. Төслийг дагасан төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, кокс, химийн үйлдвэр, хот байгуулалт гээд асуудлыг цогцоор нь харж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, парламент, Засгийн газрын төвшинд шийдвэр гаргасан. Ингээд 2017 оны гуравдугаар сар гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн барагдуулж чадсан. Дараа жил 2018 онд 807 тэрбумын ашигтай ажиллаж, аравдугаар сард Хөгжлийн банкны өрийг тэглэсэн. Ингэснээр “Эрдэнэс- Тавантолгой” компани гадаад, дотоодод ямар ч өр, төлбөргүй болж, үйл ажиллагаагаа улам өөдрөгөөр төлөвлөх боломж нээгдсэн.
-Байдал хүндхэн байгаа тухай ойлголт нийгэмд байсан нь үнэн л дээ. Та болон танай багийнхан ямар менежмент хэрэгжүүлж ажиллав?
-Менежментийн багийнхан хамгийн түрүүнд хэмнэлтийн зарчим баримталсан. Алдагдалгүй, үр ашигтай байх хөрс суурийг бий болгосон. Түүний дараа өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг өөрийгөө цэвэрлэж, өрнөөс салсан. Ашиг гаргах гэж нэг жил гаруй хугацаанд ажилласан. 2017, 2018 онд эдгээр ажлуудыг амжилттай хийж, одоо хөрөнгө оруулалт, хөгжлийн жил рүүгээ орж байна. Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг компани өөрсдөө санхүүжүүлэхгүй бол бидний үнэ цэнэ өсөхгүй, цаашид орох орлогод ч муугаар нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл итгэхгүй нөхцөл байдалд орно. Тиймээс бид өөрсдийн ашгаараа томоохон төслүүдээ 2019 ондоо багтаан хөдөлгөж чадсан. Энэ бол Монголчууд асуудлыг томоор харж чаддаг, дандаа гаднаас мөнгө гуйгаад явдаг биш гэдгийг тодоор харуулсан. Дараа дараагийн төсөлд шаардлагатай хөрөнгийг Олон улсын зах зээлээс босгох үндэс болсон гэдгийг онцлох ёстой.
-Өр төлбөргүй, ашигтай ажиллаж эхэлсэн нь 2018 он юм байна. Түүний дараагаар бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн нэлээд олон үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл энэ бүхнээс та юуг нь онцлох вэ?
-Бид 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын ажлыг амжилттай эхлүүллээ. Гашуунсухайт чиглэлийн хувьд нэлээд хугацаанд зогссон байсан төсөл л дөө. Нөгөө чиглэлийн тухайд шинэ гарц бий болох юм. Стратегийн болон эдийн засаг, эрхзүйн хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бид нэг тонн нүүрсийг одоо автозамаар 32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол найман ам.доллар болж өртөг буурна. Тэр хэмжээгээр олох орлого, цэвэр ашгийн хэмжээ өснө. Бид ийм л зүйлийг бий болгохыг зорьсон. Түүнийгээ эхлүүлж чадсан. Дараагийн Эрдэнэт хотын хэмжээний цогцолбор үйлдвэр дагасан хотын статус бүхий бүтээн байгуулалт энд өрнөх ёстой. Монголын эдийн засгийн бас нэгэн тулгуур болгохыг зорьж байна.
-Уул уурхайн асуудал тойрсон хэл ам, улстөржилт намждаггүй. Энэ нь эргээд бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бий. Та ийм асуудалд ямар зарчмаар хандаж ирсэн бэ?
-Олон хүндрэл байна. Тухайлбал, саяхныг хүртэл олон нийт “Эрдэнэс -Тавантолгой” ХК-ийг сайнаар хүлээж авдаггүй байлаа. Нэлээд олон жилийн хугацаанд өртэй байсан, улс төржсөн, хэл ам дагуулсан зэргээр янз бүрийн асуудалтай. Түүнчлэн байнга ашиггүй ажилладаг. Төсөл, төмөр зам нь эхлээгүй олон жилийн нүүрийг үзсэн гээд л нийгмийн шүүмжлэлийг бүхий л төвшинд дагуулж байсан нь үнэн. 2016 онд анх манай менежментийн баг ажлаа эхлэхэд иргэдээс сэтгэл ханамжийн буюу компанийн хандлагын судалгааг авсан. Тэгэхэд иргэдийн 85 хувь нь найдваргүй компани, өр зээлнээсээ гарахгүй гэсэн сэтгэгдэлтэй байсан. Багахан хувь нь ирээдүйтэй, бидний хувьцаа байгаа гэсэн санал өгсөн. Үлдсэн хэсэг нь компанийн тухай мэдэхгүй гэж хариулсан байдаг. Харин сая 2019 онд иргэдийн 80 гаруй хувь нь ирээдүйтэй, эдийн засгийн тулгуур болох томоохон хэмжээний компани гэдэгт санал нийлсэн. Энэ нь нэг талаар иргэд компанийг зөвхөн хараар мэддэг байсан бол өнөөдөр юу хийж, ямар бодлого, бүтээн байгуулалт явуулж байна гэдгийг мэддэг, анхаардаг болсон байна. Энэ бол хоёр жил гаруйн хугацаанд гарсан амжилт.
-Асуудлууд шийдэгдээд ашигтай ажиллаад ирлээ. Одоо хүндрэлтэй зүйл юу байна. Төрийн өмчит компани учраас улс төрийн ашиг сонирхол ч их байдаг болов уу?
-Хуучин компани хоёр ч удаа улс төрийн гацаанд орж байсан. Яагаад гэхээр үл ойлголцол тэнд байсан. Компанийн хөгжил, хэтийн ирээдүйг харсан хэсэг бүлэг байхад гацаах сонирхол ч байсан. Улс төрийн өндөр төвшиндөө ойлголцоогүй ч үе байлаа. Компани тэр үед эрч алдаж, үйл ажиллагаа нь доголдож байсан. Харин одоо өөр болсон. Нэгдүгээрт, улс төрийн үл ойлголцол бүрэн шийдэгдсэн. ҮАБЗ-ийн төвшинд төслийг урагш нь явуулж, Монголын төдийгүй олон улсын төвшинд гаргах ёстой гэдэг дээр санал нийлсэн. Мөн УИХ дуу нэгтэйгээр үйл ажиллагааг дэмжиж байна. Засгийн газрын зүгээс бүх анхаарлаа хандуулж байна. УУХҮ-ийн сайд төслийг урагшлуулахаар нойр хоолгүй зүтгэж байна. Тэгэхээр улс төрийн хувьд энэ төсөл ямар ч асуудал байхгүй. Одоо бүгд үр дүнг нь хүлээж, итгэж байна. Санхүүгийнэ хувьд ч өндөр ашигтай компанийн тоонд зүй ёсоор орсон. Түүнчлэн боловсон хүчний асуудал байдаг. Өнөөдөр дэлхийн томоохон уул уурхай компаниудад байсан залуучууд манайд ажиллаж байна. Цалин хангамжийн хувьд Монголдоо эхний дугаарт эрэмблэгдэнэ. Мөн 13 сарын цалин, нэмэгдээд үр дүнгийн урамшуулал олгодог гээд олон жишгийг бий болгож чадлаа. Дараагийн нэг чухал асуудал нь мэдээж ордын нөөц. Өмнө нь нөөцийг хэсэгчилсэн байдлаар батлуулсан байсан бол 2018 оны наймдугаар сард нөөцөө нэгдсэн байдлаар батлуулж, нэмэгдүүлж чадсан. Олон улсын жорк стандарт руу шинэчлэн шилжүүлэх ажил хийж байна.
-Та компанийн алсын харааг хэрхэн харж байна вэ?
-Товчоор хэлэхэд монголчуудыг дор хаяж 200-н жил тэжээнэ. Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ. Хамгийн том стратегийн компани болж чадна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.
-Олон улсад байгалийн баялагтай, түүнийгээ зөв бодлогоор хэрэгжүүлж, хөгжсөн, иргэд нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн жишээ олон бий. Эсрэгээрээ баялагаасаа болж, нэлээдгүй зовлон туулах ч байна. Тэгвэл Монгол Улсын хувьд ямархуу өнгө төрх харагддаг вэ?
-Уул уурхайг зөв хөгжүүлж, зөв бодлогоор чиглүүлж явахгүй бол хамгийн аюултай. Баялгийн хараал гэдэг зүйл байдаг. Монголын уул уурхайн салбар сайнтай, муутай явж байна. “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олны хувьд ажил нь сайн зүгт чиглэж байна гэж би хардаг. Ашиг орлого хангалттай, зөв бодлоготой, иргэд маань ч итгэл найдвар төрүүлсээр байна. Энэ салбарыг зөв менежментээр зөв авч явж чадвал төр ч гэсэн томоохон төслийг явуулж чаддаг гэдгийг харж болно. Өчигдөр хүртэл төр муу менежер гэж бүх төвшиндээ ярьж байсан. Тэгвэл төр муу менежер биш, төрдөө болоод иргэддээ бусад аж ахуй нэгждээ үр ашгаа өгөх менежмент хийж чадсан гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олон харуулж байна. Гуравхан жилийн хугацаанд бид босгож чадсан. Цаашид дэд бүтцийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж дуусгаад, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуутсухайт, Тавантолгой-Оюутолгой-Ханги-Мандалын зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, хими технологи, коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтаа зогсоохгүй, цаг алдахгүйгээр аваад явчихвал энэ төсөл Монгол хүн бүрт үр өгөөжөө өгнө.
-Улс төрийн хүрээнд асуудлууд шийдэгдсэн байна. Олон нийтийн зүгээс “Эрдэнэс -Тавантолгой” компаниас 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэж их асуудаг. Та энэ асуудалд тодорхой хариулт өгөхгүй юу?
-Иргэд маань хувьцааны ногдол ашгийг хүлээх нь зөв. 2017, 2018 он хүртэл иргэд энэ хувьцаанд итгээгүй. Улс төрийн зорилгоор өгсөн цаас гэж харсан. Тийм ч учраас зарим иргэд төрдөө зарсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зарим иргэд маань 300 мянган төгрөгөөс өгсөн. Яагаад гэхээр тухайн үед энэ компани ашиг орлоготой ажиллаж бидэнд ногдол ашиг өгөх боломжгүй гэж харсан. Итгэл найдвар байгаагүй. Харин өнөөдөр маш олон хүн хувьцаагаа бүртгэлжүүлж байна. Энэ нь нэг талаараа итгэл юм. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлд хөл тавьсан алхам. Төсөл хөтөлбөрүүдээ эхлэхээр олборлолтын орлогоос гадна төслүүдээс нь орж ирэх орлого гэхэд нь олон тэрбумаар яригдана. Манай компани ч иргэдэд хөрөнгийн зах зээл болон хувьцааны талаарх бодит ойлголтийг сургалтаар дамжуулан хүргэж байгаагийн илэрхийлэл. Сая “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг нийслэл болон орон даяар зохион байгуулж, 126 мянган иргэн хамрагдаж хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлсэн. Иргэдийн энэ итгэл манай менежментийн багийн нэг амжилт. Ногдол ашгийн хувьд том, жижиг хувьцаа эзэмшигч бай компани ашигтай ажилласан ашиг олгох зарчим үйлчилдэг. Гэхдээ дэлхий нийтэд ашигтай ажиллах нь тодорхой төслүүдээ эхлээд хөгжүүлж байж, авах ашиг орлогоо нэмэгдүүлдэг бизнесийн хуулийг илүүд үзэх тохиолдол олон байдаг. Үүний адил нэгэнт үр ашгаа өгөх нь тодорхой Тавантолгой төслийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд ашиг орлогоо төслүүдээ санхүүжүүлэхэд анхаардаг. Тавантолгой төслийн хувьд эхлээд төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулж чадвал зардал дөрөв дахин буурах, шинэ гарцууд бий болж, өрсөлдөөн дундаас үнэ өсөх зэрэг олон давуу тал бий болно. Тиймээс 2018 оны ногдол ашгийг төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд зарцуулъя гэж шийдсэн. Өнөөдөр иргэдэд очих 27 мянган төгрөг биш ирээдүйд тэдэнд очих олон зуун мянгаар яригдах баялагийн асуудал дээр шийдвэрээ гаргасан. Цаашид иргэд маань хувьцааны ногдол ашгаа авна гэдэгт эргэлзэж болохгүй. Зарахгүй байх, хоёр дахь зах зээлд орох боломжоо харах хэрэгтэй.
-IPO гаргах асуудал нэг хэсэг яригдаад чимээгүй болчихлоо. Энэ асуудлаас болж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хуваалаа гэсэн яриа ч байсан. Энэ юу болов?
-Тавантолгой орд маань найман ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 7.3 тэрбум тонн нөөцтэй. Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй. Тийм учраас нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани байгуулаад хөрөнгө босгох ажлыг хийлгэж байна. Иргэдэд маань 6.3 тэрбум тонн нөөцтэй, орд нь байна. Тэр компанийн 30 хувь гарлаа гэхэд 70 хувь нь эндээ үлдэх юм. Тэгэхээр энэ бодлогын хувьд зөв. IPO-гийн хувьд тогтсон үе шаттайгаар хийгддэг. Монголын талаас хийх зүйлүүдээ хангалттай явуулсан. Одоо олон улсын зөвлөхүүдтэйгээ ажиллаад явж байна. Хэзээ ямар үнэ цэнэтэй байхад нь хувьцаагаа гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн компани болж чадсан гэж ойлголоо. Олон улсын хандлага ямар байгаа бол?
-Тавантолгойн бол өндөр чанарын илчлэгтэй коксжих нүүрсний том орд. Чанарын хувьд дэлхийд тэргүүлж байна. Нөөцийн хувьд мөн дээгүүрт орж байгаа. Анх төрд үйлчлэх зориулалттай, улс төрийн зорилготой байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлголтыг 2016 он хүртэл олон улсад төрүүлсэн. Харин одоо өөрөөр бодох болсон. Энэ компани ашигтай ажиллаж байна. Өр төлбөргүй болчихлоо. Дээрээс нь ил уурхайн олборлолт, тээвэрлэлт гээд бүх төрлийн менежментийг хийж чадаж байна. Мөн улс төр нь нөлөөлөхөө больсон. Одоо Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол мегатөсөл, төслийг нэг ч өдөр зогсоолгүй урагш нь хөдөлгө гэсэн хатуу байр суурьтай болсон. Ямар нэгэн байдлаар улстөржих, мөнгийг нь ийш тийш зарцуулах асуудал байж болохгүй гэдэг чиглэлийг өгч байгаа. Хуучин Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс компанийн хэдэн жилийн татварыг нь хүртэл урьдчилан авсан тохиолдол байсан. Ийм тохиолдолд аль ч компани бизнесийн утгаараа хөгжиж урагшилж чадахгүй л дээ. Харин одоо компани зөв гольдролдоо орсон. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхлээр хөрөнгө оруулагч нар хувьцаа авна. Ашгаа ч эргээд олно гэдэгт эргэлзэхгүй болсон. Сонирхож байгаа маш олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч бий.
-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн цикл дагаад зарим асуудал гацах, өөрчлөгдөх асуудал байдаг. Тэгэхээр сонгуулийн дараах “Эрдэнэс тавантолгой” компанийг та хэрхэн харж байна вэ?
-Өмнөх шиг түүх битгий давтагдаасай л гэж бодож байна. Хүч их, зардал, мөрөөдлөөр ажилласан энэ ажил зогсчихвол дахиад Монголын хөгжил магадгүй дахиад 10 жилээр хойшилж, гацах байх. Тэгэхээр энэ төслийг үнэхээр эх оронч улстөрчид олон л юм бол ямар ч нам хөгжил рүү нь явуулах ёстой. Үр дүнг нь харах ёстой. Ийм хэмжээний улстөрчид манайд олон бий. 2020 оны сонгуулийн үр дүн яаж ч гарсан энэ төсөл үргэлжлэнэ. Хэрэв зогсоогоод ямар нэгэн ашиг сонирхол гараад ирвэл тэр бол цэвэр эх оронч бус үйлдэл байх болно. Нөгөө талаар иргэн болгон энэ компанийн эзэн. Дансаа нээлгээд бүртгэлжүүлчихсэн. Тэгэхээр энэ төсөл одоо дурын нэг улс төрчийн хийсэн буруу үйлдлийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.
-Та сонгуульд оролцох уу?
-Би 2007 оноос хойш энэ төсөлтэй зууралдаж байна. Уурхайчин залуустайгаа хамт, төслийн эд эс нь болоод явж байна. Бодож санасан зүйл их бий. Тэднийхээ, үр дүнг харчихъя гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ядаж энэ бүтээн байгуулалтууд нь ашиглалтад орчихоосой. Төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, IPO гээд асар олон асуудал байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарч ажиллана. Манай хоёр төмөр замын бүтээн байгуулалтууд Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр төмөр замыг яаралтай ашиглалтад орж, угаах үйлдэр, хими технологийн болон коксын үйлдвэрүүд ашиглалтад орсноор БНХАУ болон ОХУ руу хүртэл олон гарц бий болж, бүтээгдэхүүний үнэ өсөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх учиртай. Гурав дахь нь эдгээр төслийг дагаж маш олон жижиг дунд бизнесүүд хөгжинө. Энэ мэтчилэн зам, үйлдвэр дагасан хөгжлийг ярьвал их зүйл байна. Мөн уурхайн дотоод хөгжлийн асуудлууд бий. Хотхон, оффис, цахилгаан, усан хангамжийн асуудал шийднэ. Бид кемп дагасан уурхай биш хот дагасан уурхайг хөгжүүлнэ. Хуучин 1983-1987 онд ОХУ-ын институт Тавантолгойн ТЭЗҮ-г боловсруулахдаа 50 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байсан. Тэнд төмөр зам, нүүрс боловсруулах, химийн үйлдвэр, тэдгээрийг дагасан бизнесүүд гээд бүгдийг төлөвлөсөн байсан. Үүний ТЭЗҮ-г бид шинэчлээд 100 мянган хүнтэй хот байх боломжтой гэж үзсэн. Тиймээс ядаж эхний үр дүнг хармаар байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан
Bolod.mn
Сэтгэгдэл (4)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Энэ гэж нэг шоучин нохор байна бас болоогуй Эрдэнэтэд их хур********д дэвшинэ гээд бас яваад байгаа ийм юмыг хэн сонгох вэ дээ болье 2019-12-30 | 20:39:54 | 192.82.69.218 |
Зочин Төрийн өмчит компани үрэлгэн цамаан байдгийг энэ нөхрийн сууж буй конторын тавилга нь харуулж байгаа биз дээ??? 2019-12-30 | 18:10:31 | 103.26.193.253 |
Зочин Энэ гэж естой сайхан шоучин нохор байна даа чи их идэхээр сайн менежир болдог юм уу бас 2020 онд Эрдэнэтэд сонгууль узнэ гээд бас тэнд сурт********чилгаа хийгээд явж байна гэсэн шуу ийм юмнуудаасаа ардын нам с******** хэрэгтэй дээ 2019-12-18 | 18:53:39 | 122.201.21.143 |
Зочин Энэ гэж естой сайхан шоучин нохор байна даа чи их идэхээр сайн менежир болдог юм уу бас 2020 онд Эрдэнэтэд сонгууль узнэ гээд бас тэнд сурт********чилгаа хийгээд явж байна гэсэн шуу ийм юмнуудаасаа ардын нам с******** хэрэгтэй дээ 2019-12-18 | 18:53:38 | 122.201.21.143 |
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
»»
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
»»
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
»»
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
»»
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:37 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа 12:32 Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
»»
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12:17 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 12:03 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралыг эгүүлэн татаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэнэ 11:59 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтааж шилжүүлнэ гэв 11:47 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
»»
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 11:40 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав 11:06 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
»»
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна 11:05 Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
»»
Энэтхэг: Сонгогчдыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчилж байна 10:03 Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
»»
Вьетнамын шингэн хүнсний томоохон бизнесмэн $40 саяын луйврын хэргээр найман жилийн хорих ял сонсов 09:45 Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
»»
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
»»
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
"Найзуудаа найзуудаа ирээрэй"
»»
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»