BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”

“Хур бороо ихтэй, тариа ногооны болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтохоор байна. Хүндрэл бэрхшээл үүсч байгаа.  


Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцна шүү. Дараа нь янз бүрийн учир шалтгаан тайлан тавиад байх шаардлагагүй” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Улсын онцгой комисс хуралдахад сануулсан. Гэвч Ерөнхий сайдын сануулгад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ач холбогдол өгөөгүй юу, нөгөө санаалууд байсан улаан буудайн асуудал нь үүсчихлээ.  Сайдтан өөрөө “Монгол Улс хүнсний улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар будаа хурааж авсан. 400 гаруй мянган тонн ургац хурааж авсан учраас үрийн будаа асуудалгүй” гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч ачир дээрээ том асуудал үүсчихээд байгааг хэн хүнгүй л ярьж байна.

Бүр тодорхой хэлбэл, тариаланчид 400 биш 200 мянган тонн хүнсний улаан буудай л хурааж авсан аж.  Мөн ирэх хавар тариалалт хийхэд шаардлагатай 56 мянган тонн үрийн буудайны 40 мянга нь сох дутах болчихож.  Хурааж авсан 200 мянган тонн буудайгаараа гурилынхаа нөөцийг хангаад, ирэх хавар үрийн буудай худалдаж авах уу. Эсвэл гурилаа гаднаас аваад, үрийн буудайгаа нөөцлөх үү гэдэг сонголт л байгаа гэсэн үг.  Салбар яамныхан идэх гурилаа үнэд оруулчихалгүй ирэх хавар тарих будаатай байхын тулд  хойд хөршөөс худалдаж авахаар явсан тухай мэдээлэл ч бий.

Угаасаа 15 мянган тонн үрийн буудай, 60 мянган тонн хүнсний буудай импортоор авах тушаал Ч.Улаан сайд гаргасан талаар мэдээлэл ХХААХҮЯ-ны сайтад байж байна. Өнгөрсөн жил манай улс 420 мянган тонн улаан буудай хурааж авч, дотоодынхоо нөөцийг бүрэн хангасан хэмээн албаныхан ярьж байв. Энэ жил ч гэсэн урьдчилсан тооцоогоор 420 мянган тонныг хурааж авна гэж   ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун ярьж байсан. Өнгөрсөн жил 420 мянган тонныг хурааж авахдаа гаднаас импортоор буудай авахгүй гэдгийг тэр бас ярьсан удаатай. Тэгвэл энэ жил тэр хэмжээний буудай хурааж авсан гэж салбарын сайд нь мэдээлээд байгаа мөртлөө яагаад импортоор 75 мянган тонн будаа авахаар тушаал гаргасан бэ гэдэг нь сонирхол татаж байна. Магадгүй буудайн хэрэгцээг хангаж хүрэхгүй гэдгийг мэдэж байсан учир аль хэдийнэ мөнгө төгрөгөө зохицуулж байв уу гэдэг асуулт ч гарч ирлээ.

Сайдын хэлсэн 400 гаруй мянган тонн улаан буудай яагаад тавин хувиар буурсан талаар мэргэжлийн хүмүүс ингэж ярьж. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам “Сайд бидэнд  хэмжээ биш чанар л чухал гэсэн.  Бүс бүсээр нь шинжлээд харахаар,  гурилын үйлдвэрт авч байгаа будаа гэхэд л 10-15 хувийн хорогдолтой байна. Жишээ нь, 15 хувийн тарианы хольцтой улаан буудайг гурилын үйлдвэр  хүлээгээд авлаа гэж бодъё. Гэтэл Монголын стандарт 5 хувь байдаг. Гурилын үйлдвэр тарианаас гадна чийгийн хорогдол гэж тооцдог. Бас хогийн хорогдол гэж бий. Энэ олон хорогдлыг хасахаар 1000 тонн будаа дор хаяж 900 тонн болж багасна. Энэ жилийн хувьд их хэмжээний будаа тэжээлд шилжсэн. Ургац алдсан учраас шууд ногоон тэжээл болгож боосон будаа их. Эрдэнэсантад гэхэд их хэмжээний будааг тэжээл болгож боосон. Төв аймагт бас тэгсэн. Дарханд ч бас. Ингээд тооцохоор хүнсэнд хэрэглэх будаа  410 мянган тоннд хүрэхгүй.  200 мянга орчим тонн л болно” гэж ярьсан.  

Мөн тэрбээр “Монгол Улс 2020 онд үрийн нөөцөө бүрдүүлж чадаагүй. Арван мянган тонн будаа дутахад л барьц алддаг. Гэтэл  40 мянган тонн   гээд бодохоор үрийн будааны нөөцийн хомсдол үнэхээр санаа зовоож байна” хэмээн ярьсан байсан.

Уг нь дотоодоосоо үрийн нөөцөө бэлтгэх боломж байдаг талаар албаны хүмүүс, тариаланчид хэлээд байгаа. Харамсалтай нь яамны бодлого дутаад байгаа гэдгийг ч хэлж байна. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын ахлах байцаагч А.Бямбадорж  “Улсын хэмжээнд жилд 50-60 мянган тонн үр хэрэгтэй гэж ярьдаг л даа. 30 мянган тонныг нь буюу 50 хувийг нь тариаланчид өөрсдийнхөө үрнээс аваад үлдчих хэрэгтэй. 50 хувийг нь улс бэлдье гэж тооцъё.  30 мянган тонн үрийн нөөцийн 10 мянгыг нь Сэлэнгээс, 10 мянгыг нь Төв аймгаас гэж хуваарилж, бүр эртнээс үр нөөцлөх асуудлаа ярих ёстой.

 Гэтэл тийм бодлого алга. Жилийн өмнөөс төлөвлөж ярихгүй явсаар яг цаг нь тулаад ирэхээр ямар ч нутагшаагүй, ганц хоёрхон жил тарьсан үр ашигладаг. Манайд шинэ сорт их орж ирж байна. Алтайский 70, 110,  530 гээд өчнөөн  үр орж ирснээс  шалгарч үлдсэн нь Алтай 75, Алтай 325. Бусад нь зах зээл, цаг уур, бүс нутагт  тохирохгүй гэх мэт шалтгаанаар алга болсон. Тохирохгүй сортын үрээс чанар муутай улаан буудай ургана аа даа. Чанар муутай буудайг заазлаад, гурилын үйлдвэрт өгөхөөс өөр арга байдаггүй. Энэ мэт асуудлуудын уг шалтгаан нь яамны бодлоготой холбоотой байдаг”  хэмээсэн.  

Улаан буудай ургаагүйн шалтгаан Ч.Улаан сайдтай ямар ч холбоогүй. Цаг агаарын нөхцөл байдал гээд л өмөөрөх байх. Мэдээж цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж бий. Гэхдээ газар тариалан гэдэг угаасаа л цаг агаараас шалтгаалж байдаг, эрсдэлтэй салбар. Тиймдээ ч Ерөнхий сайд нь халуун намраар л анхааруулаад байсан. Энэ жил үрийн буудайгаа хүнсний будаанаас түрүүлж худалдаж аваач гэж яаманд тариаланчид маш олон удаа санал тавьсан юм билээ. Гэтэл яамнаас ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй, сайн чанарын буудайгаа гурилын үйлдвэрүүд рүү яваад дууссан гэдгийг А.Бямбадорж гуай ярьсан байсан.  Энэ мэт бодлогын шинжтэй ажлаа яам хийгээгүй гэдгийг салбараа мэдэх хүмүүс нь яриад байна.

Энд бас нэг сонирхолтой зүйл байна. 420 мянган тонн буудай хурааж авахад улсынхаа хэрэгцээг хангадаг юм байж. Гурил, шар айрагны үйлдвэрт өгөх буудайгаа өгөөд, үрийн будаа нь бас үлддэг гэсэн үг. Гэтэл чанаргүй буудай хурааснаас болоод 200 мянга дээр буучихаад байхад яагаад 75-хан мянган тонныг импортлохоор тушаал гаргасан нь. Бүр үрийн буудай нь 15-хан мянган тонн байгааг ч гайхаад л байна. Тариаланчид хувьдаа үр нөөцөлсөн л байх. Гэтэл Сэлэнгэ аймгийн хэмжээнд хаврын тариалалтын үеэр 19-21 мянган тонн үрийн буудай хэрэгтэй болдог.  Харин тэндхийн ТЭДС-д ердөө 1062 тонн үр л нөөцөлсөн гэж байгаа.  Гэх мэтээр тоочоод байвал асуудал дуусахгүй нь.  Яаж ч бодсон Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх” дээрээ тулж магадгүй нь. Тэр хүн сонгууль хүргээд ажлаа өгөөд алга болно. Харин ирэх намар монголчууд идэх гурилтайгаа байх эсэхийг чөтгөр бүү мэд л болж байна.  Гаднаас оруулж ирэх 15 мянган тонн үрээ тариад, 60 мянган тонн буудайгаараа гурил үйлдвэрлэж зарах юм байлгүй дээ. 

Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”
Бусад мэдээ ▼

1
01-29
Ойрх Дорнодод энх тайван тогтоох төлөвлөгөөг Дональд Трамп танилцууллаа

2
01-29
Таван эмийн сангийн нэг нь л амны хаалт худалдаалж байна

3
01-29
Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжье

4
01-29
Ордны хивсийг хэн цоолов

5
01-29
Тагнуулчид дээрэм хийж, хар тамхи тээвэрлэх нь ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ, Д.Гэрэл дарга аа

6
01-29
Нийслэлийн хоёр сонгогч орон нутгийн нэг сонгогчтой тэнцэв

7
01-28
Монголчууд жил бүр үнийн өсөлтөд "дарлуулж" амьдардаг боллоо

8
01-28
Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

9
01-28
Ой тогтоолтоо сайжруулах 12 арга

10
01-28
“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ

11
01-28
"Эрэл" группыг үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татлаа

12
01-28
Коби Брайант: Би ягаан болон шар өмсгөлтнүүдэд итгэдэг

13
01-28
“Дайны хажуугаар дажин” болгохыг яавч зөвшөөрч болохгүй

14
01-28
Тагнуулынхны тухай таагүй баримтууд

15
01-28
Австрали улсад очсон Монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ

16
01-28
Вирусын тархалт ба дархлаа

17
01-28
Үнийн хөөрөгдөл үүсгэж буй аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг үүрэг болголоо

18
01-28
Коронавирусээс сэргийлэх 10 зөвлөгөөг дэлхий нийтэд зөвлөжээ

19
01-28
Төрийн банк тэтгэврийн картын харилцагчдадаа урамшуулалт аян зарлалаа

20
01-28
Билл Гейтс коронавирусийн эсрэг тэмцэхэд 10 сая ам.доллар ХАНДИВЛАЛАА

21
01-28
Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон газрууд

22
01-28
Шадар сайд эргэлзээ төрүүлэв

23
01-28
Шинэ төрлийн коронавируст халдвараар 4474 хүн өвчилжээ

24
01-28
Исламын Улс бүлэг зэвсэгт халдлагаа Израйль улс руу чиглүүлэхээр болсныг зарлажээ

25
01-28
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй

26
01-28
Охины цогцсоос сорьц авч дээжийг Улаанбаатар хот руу явуулжээ

27
01-28
ВИДЕО: АН-ын дарга С.Эрдэнийн үг биеллээ олж эхэлжээ

28
01-28
“Хүчит шонхор” захын автозамыг урдаасаа хойш нэг чигийн урсгалд орууллаа

29
01-28
Италийн хотын талбайг Коби Брайантын нэрээр нэрлэнэ

30
01-28
МАН-ынхан Нийслэл ХОТ-ын иргэдийг хүн чинээ тоосонгүй

31
01-28
Амралт биш хөл хорио

32
01-28
Ямар хүмүүс короновирус тусч байна вэ?

33
01-28
Н.Номтойбаяраар “туг” тахивал Монголын парламент “махны машин”-д хэрчүүлнэ

34
01-28
Кино театр, цахим тоглоом, номын сан зэрэг газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

35
01-28
Коби Брайантыг “NBA”-н логонд оруулахыг уриалжээ

36
01-28
Памела Андерсон нууцаар хуримаа хийжээ

37
01-28
Г. Батбаатар аа, төрийн сайдын ажилд бүү саад бол

38
01-28
Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан

39
01-28
Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй

40
01-28
Лиценз нэртэй А4-ийн цаас зардаг Б.Ганхуягийг "шалгах" хууль хяналтын байгууллага байна уу?

41
01-28
Доктор Д.Наранбаатар: Дархлаагаа сайн дэмж, бидний дархлааны систем коронавирусийг дарах чадвартай

42
01-28
“NBA” Лейкерсийн тоглолтыг хойшлуулжээ

43
01-28
“Grammy”-н шилдгүүд тодорчээ

44
01-28
Кинотеатруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоолоо

45
01-28
Захуудыг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй

46
01-28
Тав тухгүй орчин, тааламжгүй харилцаа жуулчдыг "үргээж" байна

47
01-28
Уханиас ирсэн 170 орчим Монгол оюутныг хэн ч ямар ч шинжилгээнд хамруулаагүй өдий хүрчээ

48
01-28
Билл Гейтс шинэ коронавирустэй тэмцэхэд 5 сая ам.доллар хандивлажээ

49
01-28
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

50
01-28
МАН эрх мэдлээрээ далайлган хотын тойргийг “булаалаа”

51
01-28
Керосиныг онцгой татвартай болгох хуулийн төслийг хаана, хэн гэдэг албан тушаалтан “дарчихсан” бэ?

52
01-28
Энэ жил гэр гэртээ шинэлцгээе

53
01-27
Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ

54
01-27
Бүрэн барааны онлайн дэлгүүр www.emartmall.mn нээгдлээ

55
01-27
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ

56
01-27
Шүүлтүүргүй мэдээлэл иргэдийг айдаст автуулж байна

57
01-27
Кобигийн гэгээн дурсгалд...

58
01-27
Самсунг: Хувцсыг өөрөө индүүддэг ухаалаг шүүгээ зохион бүтээжээ

59
01-27
Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө

60
01-27
2020 оны УИХ-ын сонгуулиар оффшорчдын ов мэхэнд дахиад л хууртах уу?

61
01-27
Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ

62
01-27
Дорнод Африкийн улсууд царцааны нүүдэлд эзлэгдээд байна

63
01-27
Неандертальчууд шумбаж чаддаг байсан байж магадгүй

64
01-27
У.Хүрэлсүхийн шийдвэр ингэж хэрэгжих ч гэж дээ

65
01-27
Нефтийн үнэ 63 ам.доллароос доошилж буурчээ

66
01-27
​The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна

67
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

68
01-27
Израйль улс иргэдээ Саудын Арабт зорчихыг зөвшөөрлөө

69
01-27
Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

70
01-27
Хятадын вирусын аюул ба Монгол улсад хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүд /нийтлэлчийн санал/

71
01-27
Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

72
01-27
Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

73
01-27
Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

74
01-27
Манай дипломатуудын авч явсан хар тамхи хэнийх вэ?

75
01-27
“Капитал”-ын дампуурал “Ариг”-ийг дагуулах уу

76
01-27
Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

77
01-27
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

78
01-27
Дэлхий нийтийг түгшээж, Монголчуудыг айлгасан коронавирус

79
01-27
Тайван нойрс доо, Коби

80
01-27
Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ

81
01-27
Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

82
01-27
Хамгийн бага чансаатай сумоч Токушорюү анх удаа Макүүчид түрүүлэв

83
01-27
3 сарын 2 хүртэл сургалтын төв, жолооны дамжаа ч хичээллэж болохгүй

84
01-27
Хэргийн газраас олдсон эд мөрийн баримт тагнуулын ажилтнууд дээрэм хийснийг баталжээ

85
01-27
Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

86
01-27
"Анна Каренина" ба Монголын 2020 он

87
01-27
Сонгуулийн тойрог, түүний мандатын тоог хэрхэн хуваах вэ?

88
01-27
Коби Брайант охины хамт онгоцны ослоор нас барлаа

89
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

90
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

91
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

92
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

93
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

94
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

95
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

96
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

97
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

98
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

99
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

100
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана