BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Долоо хоногийн бороо (өгүүллэг)

Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг 


Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний байшин байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л “мэдэхгүй” хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч бас яах билээ.

Анх түүнтэй танилцах үед юунд тийм их баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь, тэнэгдүү юм” гэж хэлж байж билээ. Харин би нэг л мэдэхэд өнөөх тэнэгдүү хүүтэй ойр дотно үерхэх болов. Намар орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдсан юм. Байгалийн тийм уянгалаг хөгжмийг шимтэн сонсох түүнийг би ямар нэгэн нууцлаг увдистай гэдгий нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь мэдээгүй билээ. Түүнд дөхөж очоод дэргэд нь суусан боловч тэр намайг анзаарсангүй.

- Голын харгиа чагнах сайхан шүү? гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу эргэж ч харсангүй. Дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь их зантай амьтан вэ? ” хэмээн бодоод, нилээд хөндий дуугаар:

- Хүмүүс чамайг тэнэг гэх юм билээ. Чи яагаад дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм бэ? Харин энэ удаа тэр над руу харж удаан гэгч нь марсайтал инээгээд ус руу заав.

Голын ус тунгалагшсан намар цаг тул ёроол нь чулуу бүхэн өнгө ялгаран харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Хэдий жирвэлзэн одох урсгал ус ч хүүхэд багын гэнэн цагаахан дүрсүүд минь тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахин марсайтал инээснээ, угаалгүй удаад ширэлдчихсэн халимагтай, толгойгоо маажиж:

- Чи хөгжим тоглож чаддаг уу? гэж асуув. Хариуд нь би зөвхөн толгой сэгсрээд, мөнгөлөг хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахай нь сүргийг ажиж суув. Хаашаа юунд ч юм бэ? яаран сүрэглэн явах тэр л загаснууд надад амь нэгтэй ахан дүүс мэт санагдах бөлгөө. Одоо ч гэсэн би олон загас сүрэглэн явахыг хараад ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн муу нөхдөө санадаг юм. Тэд нарын минь нэг гэтэл усанд байшинтайгаа живчихсэн байдаг.

Яаран сандран гүйсээр цагдаагийн газар ирлээ. Тэнд нэг байшин байсан юм. Гэтэл одоо үерийн усанд живсэн байна гэсэнд, жижүүрийн бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа, газрын зураг гаргаж удаан гэгч нь гөлөрснөө:

-Иргэн та тэнд байшин байсан гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр таны хэлээд байгаа газар юу л тэмдэглэгдээгүй байна даа? Андуурч эндүүрээгүй биз гэлээ. Хариуд нь би :

- Муу найз минь тэнд хүн бүхэнтэй зөрсөөр яваад байшин барьж билээ. Гол нь жалганд нэг жижигхэн горхи урсдаг байсан юм. Тэр горхины хоржигнох чимээг сонсож байх гэж тэр шүү дээ?

-Тэгвэл зөвшөөрөлгүй газар буусан айл байна шүү дээ? Алив очиж үзье гээд ширээнийхээ араас дургүй нь аргагүй өндийв. Үерийн ус нилээд багасчээ. Найзын минь байшингийн төмөр яндан ёрдойж харагдана.

Тэр бид хоёр уулын орой дээр гарч суух дуртай байж билээ. Уул өөд өгсөж явах замдаа надтай юу ч үл ярина. Зөвхөн өндөр оргилыг гүн хүндэтгэлтэй ширтэж тэнд хүрвэл ч сайхан хөгжим олж сонсоно доо? хэмээн надад сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Өндөр уулын оргил дээр салхи ямархан сайхан хөгжим дуурсгадгийг бид хоёр хачин сайн мэддэг байлаа. Уулзах тоолондоо тэр “саяхан Чайковскийг сонслоо. Хэдэн зуу дахин сонссон ч сонсох бүхэнд шинэ шинэ ухаан нэмэх юм. Бетховен, Моцарт хоёрт нэг гайхамшигтай ижил гүн ухаан буй. Түүнийг чи мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх үргэлж тэмцэгч байхын хүслэн. Ямар их хүсэл байдаг гэж санана.”

-Чи төгөлдөр хуур тоглож сурмаар юм. Чам шиг хүнд хөгжим тоглож сурах амархан байлгүй.

Надад ч бол барахгүй даваа.

-Хүн бүхэнд л хөгжмийн авьяас байдаг гэнэлээ. Надад хөгжим тоглохоос илүү гайхамшигтай хүмүүсийн зохиосон хөгжмийг, тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу зохиолчийн хөгжмийг сонсох мэдрэх хувь оноосон бололтой гээд удаан гэгч нь марсайтал инээж билээ. Их сургуулийн хөгжим судлаачийн ангид орж суралц гэж түүнд олон удаа зөвлөсөн боловч тэр надаас зөрсөөр байгаад байгаль шинжлэлийн ангид орсон юмсан. Байгалийн хөгжим судлаач болно гэж хатуу шийдсэн ажээ. Тэгээд ямар сайндаа горхи дагаж жалган дотор байшингаа барихав дээ? Үнэхээр түүний амьдралд хөгжим үгүй бол ямар ч алтан сэнтий, мөнгөн ширээ байлаа ч тоож үзэхээргүй” тэнэг” хүн байсан даа?

Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж найзыг минь олж гаргав. Хөөрхий минь үхэлтэй усан дотор уулзах учиртай л байж дээ? Хөдөөлүүлснээс нь хойш яг долоо хоногийн дараа зүүдэнд ирэв. Марсайтал инээснээ “ Бороо шаагиж эхлэхэд надад байшингаасаа зугтаж гарах боломж байсан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дууг сонсож байснаас уурлан архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ? Би тэгээд үерийн усны дууг л сонсож мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Бүр гайхамшигтай айдас төрүүлэхүйц юм билээ гэснээ усанд угаагдаж зөөлөрсөн халимагаа арагш нь илээд:

- Надад чамаас өөр найз байгаагүйг чи мэднэ. Би хэнтэй ч чамтай адил ойлголцож байгаагүй. Урт удаан насалсангүй. Тэгэхээр бусадтай адил яриад байх түүх намтар байхгүй. Гэхдээ нэг нууц бий. Түүнийгээ би чамд ярина гэж боддог байсан юм. Гэвч амьдадаа амжсангүй.

- Нууц аа.

- Тийм ээ. Яах аргагүй нууц. Аав ээж хоёр минь хэлгүй дүлий хүмүүс байсныг чи мэднэ. Тэд минь намайг хүүхэд байхад өөрсөд шигээ хувь дутуу болж төрөөгүйд яаж баярладаг байсныг би тод санадаг юм. Хоёр талд минь суугаад хөгжим сонсгодог байлаа. Хоёулаа уйлаад л суудагсан. Тэгээд ээлжлэн духан дээр минь үнсэж, аав минь босоод л хөл гараа савчин бүжиглэдэг байв. Түүнийг харсан би тэсэлгүй инээд алдана. Намайг дагаад ээж минь ч гэсэн учиргүй чангаар инээнэ. Ямар сайхан байсан гэж санана. Тэр хоёроосоо би хөгжмийг сонсох бус харин мэдрэх нь чухал гэдгийг ойлгосон юм шүү дээ?

- Тэгээд чи юуг нууцалж явсан юм бэ?

- Арван найм, естэй байх үеэс миний сонсгол муудаж эхэлсэн. Харин таван жилийн өмнөөс бүр юу сонсохоо больсон юм аа.

- Чи надтай зүгээр л ярьдаг байсан шүү дээ?

- Тийм ээ, би чамайг сонсдоггүй байсан. Харин чамайг мэдэрдэг байсан юм. Ертөнцийг сонсох биш харин мэдрэх нь чухал шүү дээ? Би олон жил сонсох бус мэдрэхэд л өөрийгөө зориулсныг чи гадарлаагүй. Бүгд л намайг...

Найз минь нэг их уртаар санаа алдсанаа “ за муу ээж аав хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, үнэрлэх амтлах, сонсох чухал биш. Бүгдийг мэдрэх л” гээд замхран алга болов.

Өглөө сэрээд би цонхоор харж зогсохдоо” сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор” хүмүүсийн тухай бодлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
Долоо хоногийн бороо (өгүүллэг)
Бусад мэдээ ▼

1
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

2
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

3
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

4
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

5
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

6
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

7
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

8
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

9
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

10
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

11
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

12
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

13
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

14
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

15
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

16
09-22
Үрс минь үхэж л байг уу?

17
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

18
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

19
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

20
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

21
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

22
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

23
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

24
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

25
09-22
Хэнд ч бүү НАЙД

26
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

27
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

28
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

29
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

30
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

31
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

32
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

33
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

34
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

35
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

36
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

37
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

38
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

39
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

40
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

41
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

42
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

43
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

44
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

45
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

46
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

47
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

48
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

49
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

50
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

51
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

52
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

53
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

54
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

55
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

56
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

57
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

58
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

59
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

60
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

61
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

62
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

63
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

64
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

65
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

66
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

67
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

68
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

69
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

70
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

71
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

72
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

73
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

74
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

75
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

76
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

77
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

78
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

79
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

80
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

81
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

82
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

83
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

84
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

85
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

86
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

87
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

88
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

89
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

90
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

91
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

92
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

93
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

94
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

95
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

96
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

97
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

98
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

99
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

100
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна