BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

За манай гурав хар шилээ зүүж, хамаг булчингаа чангалж байгаад баасаараа наадаад эхэлсэн шүү дээ. 


Нэгэнт наадаад эхэлсэн юм чинь хийсэн шиг хийхгүй бол бусад зээлтнүүдээс оноо алдаж, жинхэнэ коммунизмд хүрэхэд жирэмсэн эмийн гүйх газар дутаж таарна. Сонгогчдоос оноо авах гэж зээл хэмээх зэллээтэй унагаараа тоглоод эхэлсэн биш, тэтгэврийнхээс бусад зээлтнүүд тэднээс нүүр буруулахдаа тулчихлаа.

Тэгэхээр одоо ингэнэ ээ, машины зээлтнүүд, цалингийн зээл, бизнесийн зээл, аялал жуулчлалын зээл, сургалтын зээл, булган дээлний зээл, гар утасны зээл, за цаашаа үргэлжлээд ломбардны өр, лангууны түрээсийн өр гээд бүх өр зээлийг тэглэхийн төлөө манай гурав зүтгэхээс аргагүй байдалд хүрч байна. Тэгэхдээ яг саяын ажилласан аргачлалаа давтана. Эхлээд аль нэг зээлийг тэглэх шийдвэр ҮАБЗ даруй 14 хоногийн өмнө сэмхэн гаргана. Түүний дараа гишүүн Оюундарийн хэлснээр мэдээлэлд ойр байдаг хэсгийнхний зол болж, хэдэн арван саяар нь гялс амжаад зээл авна. Ингээд бөөндөж байгаад хайрын баяр, цагаан сар, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяраар цувуулаад зарлана.

Цаашдаа бүр том зээлүүдийг чөлөөлье. Нөгөө МАК-аас Цагаан суваргын ордыг хурааж бүх орон сууцны зээлтнүүдийнхээ зээлийг тэглэе. Өөр хурааж авч болох юу байдаг билээ, бүгдийг гоё тавилттайгаар хураана. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн зээлийг тэглэсэн болчихоод хамгийн сүүлд ЖДҮчдийнхээ тэрбум тэрбумын зээлийг сонгуулийн дараа, улсын наадмаар тэглэнэ шүү дээ. Яг эрэмбэ дараагаараа явна шүү. Тэр хооронд ээж нар хүүхдээ тэврээд, ач зээ, үр хүүхэд... эмнэлгийн хонгилд гудас тавиад хэвтэж л байг, яадгийн. Сурагчид гурван ээлжээр хичээллээд, нэг ангид 60-уулаа шпрот болцгоож л байна биз, хэнд хамаатай юм. Зээлээ тэглүүлье гэхээр наад УИХ-ын гишүүд чинь суудлаа алдаж сул үлдэхээс айгаад угаасаа юу ч хэлж чадахгүй. Адилхан тансаглана л гэж тарвалзана шүү дээ.

За тэгээд банк санхүү хэмээх агт мориныхоо арай ядан хоног хороож байгаа зээл нэртэй дөрвөн хөлийг тас цавчаад хаячихаар холыг туулна гэж дэгэлзэхгүй, алсыг зорино гэж амгай зуузай булаалдахгүй амар. Идсээр байгаад идээ шүүсээрээ гулигаад, идээлж бээрлээд уяан дээр хэвтээгээрээ үхнэ биз зүгээр. Тэгснийх нь дараа гурван бурхныхаа гарыг дагуулж хараад хэвтчихнэ дээ, улс орноороо. Манай гурван бурхан манант мэлмийгээ анивчаад хэр удаан бурхны дүрд тоглох юм байгаа юм, тэр хүртэл нь иднэ, ууна, инээнэ, ихэрхэнэ, хэхэрнэ, хэрэлдэнэ яадгийн...

Ингэхэд, бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа. Бүх зовлонг гэтэлгэгч, бүх зээлийг тэглэгч, бүх гуйлтыг биелүүлэгч, амилсан бурхдын авшиг дүр, түмэн наст, төгөлдөр буянт... аая сүртэй юу? Түмний зовлон дуусах биш дээ, нэгэнт бурхны дүрд тоглоод эхэлсэн юм чинь одоо тоглосон шиг тоглоод, тонгороод ойчтолоо гүрийнэ шүү! Зарим хүнд хойд насны зээл, сүнсний зээл, дараа үедээ идэх хоолны зээлийг нь олгодог газар байдаг бол мань гурав диваажинг ч нурааж, тамыг ч эргүүлж байгаад төлнө дөө. Яагаав, энэ арын нөхрийн нэр төрөөрөө барьцаалсан нөгөө юуны зээлийг ч бас хөнгөлөөд дагуулчихсан даг. Тэртэй тэргүй монголчууд бурхан гэж наминчилж мөргөсөөр байгаад сэлэм шиг явснаа мартаад шилбүүр төдий болдог доо... Манжийн хааны шилбүүр болгосон ард түмнийг манай гурав чигчлүүр болгох юухан байхав.

Р.Эмүжин

Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу
Бусад мэдээ ▼

1
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

2
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

3
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

4
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

5
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

6
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

7
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

8
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

9
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

10
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

11
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

12
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

13
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

14
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

15
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

16
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

17
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

18
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

19
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

20
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

21
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

22
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

23
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

24
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

25
02-22
Цагаан сарын түүх

26
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

27
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

28
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

29
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

30
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

31
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

32
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

33
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

34
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

35
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

36
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

37
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

38
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

39
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

40
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

41
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

42
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

43
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

44
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

45
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

46
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

47
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

48
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

49
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

50
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

51
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

52
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

53
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

54
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

55
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

56
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

57
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

58
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

59
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

60
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

61
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

62
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

63
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

64
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

65
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

66
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

67
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

68
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

69
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

70
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

71
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

72
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

73
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

74
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

75
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

76
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

77
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

78
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

79
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

80
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

81
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

82
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

83
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

84
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

85
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

86
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

87
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

88
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

89
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

90
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

91
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

92
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

93
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

94
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

95
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

96
02-20
Тэнгэр мэднэ

97
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

98
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

99
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

100
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү