BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт жил тутмын илгээлтээ тавьсан билээ. Түүнийг илгээлтээ тавьснаас 


хойш хэдхэн цагийн дараа ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байна. Владимир Путин Үндсэн хуульд оруулах бүх багц өөрчлөлтийн талаар иргэдийн дунд санал хураалт явуулахыг санал болгосон юм. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Холбооны улсын хуралд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчилсөн хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон. Энэ нөхцөлд бид Засгийн газар гэдэг утгаараа улсынхаа Ерөнхийлөгчид саналаа хэрэгжүүлэхэд шаард­лагатай бүх шийдвэрийг гаргах боломж олгох ёстой. Бид мөн Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь зөв гэж үзэж байна.” гэж мэдэгдсэн.

ПУТИНИЙ ЗОРИЛГО

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн засаглалаас Парламентын засаглалын түвшинд шилжих багтаж байгаа юм. Парламентын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина гэсэн үг.  Тухайлбал, Засгийн газрын гишүүдийг зөвхөн ДУМ томилох, тэднээс дэмжлэг авсан сайд нарын томилгоог Ерөнхийлөгч татгалзах эрхгүй болох, Ерөнхийлөгчөөр нэг хүн зөвхөн хоёр удаа сонгогдох эрхтэй байх зэрэг өөрчлөлт оруулахаар байгаа юм. Путиний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Уг нь тэр 2024 онд дахин нэр дэвших боломжтой. Гэхдээ рейтинг нь унаж байгаа ийм үед дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход хэцүү гэдгийг ажиглагчид онцолж байна. 2008 онд Дмитрий Медведев  Ерөнхийлөгчөөр сонгогдоход Путин  Ерөнхий сайд буюу тус улсын хоёрдугаар хүн болсон ч, 2012 оны сонгуулиар гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Харин одоо  эрх мэдлийг Парламентад шилжүүлсэн мэт өнгөлөн далдлалтаар Үндэсний аюулгүй байдал дээр төвлөрүүлж тэндээс засаглах нь гэх таамгийг судлаачид дэвшүүлж байна.

ПУТИН, МЕДВЕДЕВ НАРЫН 20 ЖИЛИЙН ХОРШИЛ

ОХУ-ын төрийн тэргүүнээр өнгөрсөн оны  гуравдугаар сард дөрөв дэх удаагаа сонгогдсон Владимир Путин өөрийн үнэнч хамтрагч Дмитрий Медведевийг улсынхаа Засгийн газрын тэргүүнээр батламжилж, Ерөнхий сайдын албан сэнтийд нь улираан үлдээсэн билээ. Дмитрий Медведевийг  Путиний  мөнхийн хамтрагч “сүүдэр” ч гэж нэрлэдэг.  2000 оноос ОХУ-ыг удирдсан Путинд өөрийнхөө бодлогыг завсардуулахгүй үргэлжлүүлэх хэрэгцээ сонирхол байсан бөгөөд Оросын улс төрийн талбар дахь хоёр гол фракцын нэг Петербургийн бүлэглэл болон  улс орны жолоог удирдах бололцоог Медведевээр дамжуулан дахин олж авсан юм. Харин Медведев гэх хувь хүний чанар, чадвар Путин хэмээх томилогчийнхоо сүүдэрт халхлагдаад олонд танигдаагүй тухайд хэвлэл мэдээлэл, дэлхий дахин жиг жуг гэлцдэг. Путин болон Медведевийн хослол 2000 оноос эхтэй. Тэд одоогоор 20 орчим жил Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг ээлжлэн хашиж, хосолж буй юм. Тэд  2024 он хүртэл  Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнээр ажилласан бол  25 орчим жил улс төрийн тавцанд гар нийлэн ажиллах байлаа. Гэхдээ тэдний хоршил ингээд дуусаж буй хэрэг биш. Учир нь, Владимир Путин Дмитрий Медведевт зориулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Медведевийг ойр дотныхон нь “Албан тушаалын шуналгүй хүн” гэж тодорхойлдог. Тэрбээр “Кремльд үлдэх минь. Засгийн газарт орчихвол Игор Сечин намайг элдвээр матаад амар заяа үзүүлэхгүй” хэмээж байсан гэдэг. Магадгүй энэ зан нь Путинд таалагддаг ч байж болох юм. Медведевийг 2008 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг даван туулах гол ачааг үүрч гарсан гавьяатай хэмээн үнэлдэг. Тэр 1999 оноос улс төрд хөл тавьсан цагаас хойш Владимир Путиний улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, Владимир Путиний багийг бүрдүүлэхийн тулд их зүйл хийсэн хүн хэмээгддэг. Одоогоор  ОХУ-ыг “Нэгдсэн орос” нам базаж, Путин, Медведев хоёрын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ыг тохинуулж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Сүүлийн жилүүдэд Оросын улс төрийн үйл явц Путин болон Медведевийн хоорондын харилцаа, хамтын засаглалаар тодорхойлогдож ирлээ. Цаашдаа ч энэхүү хоёр  хүний харилцаа ойрын жилүүдэд Оросын улс төрийн талбар дахь аливаа тоглолтын гол үйл явдал байсаар байхаар байгаа юм. Медведевийн улс төрийн дүр төрхийн талаар яруу тод илэрхийлэл, намтарчилсан ном бүтээл Путинийхтай харьцуулахад бараг байхгүй гэж хэлж болох бөгөөд энэ нь өөрөөсөө илүү тод томруун “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд одоохондоо байхгүй байгаагийн нотолгоо гэж үзэх үндэстэй. Путин өөрийгөө тойрон хүрээлэгчдийг “шигшиж” эхэлсэн. Түүний тойргоос гарвал ганцхан шорон л тэднийг угтана гэдгийг тэр олон жишээгээр тод харуулсан билээ. Харин “шигшүүр”-т шүүгдэж, үлдсээр байгаа нь Дмитрий Медведев. Цаашдаа тэр хоёрыг анд нөхөр хийгээд эвлэршгүй дайсан болох эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ.

Эх сурвалж: https://www.rt.com

Үндэсний шуудан

Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй
Бусад мэдээ ▼

1
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

2
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

3
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

4
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

5
09-24
Архичдыг албадан эмчилье

6
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

7
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

8
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

9
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

10
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

11
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

12
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

13
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

14
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

15
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

16
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

17
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

18
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

19
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

20
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

21
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

22
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

23
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

24
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

25
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

26
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

27
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

28
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

29
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

30
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

31
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

32
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

33
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

34
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

35
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

36
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

37
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

38
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

39
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

40
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

41
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

42
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

43
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

44
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

45
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

46
09-22
Үрс минь үхэж л байг уу?

47
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

48
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

49
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

50
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

51
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

52
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

53
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

54
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

55
09-22
Хэнд ч бүү НАЙД

56
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

57
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

58
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

59
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

60
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

61
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

62
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

63
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

64
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

65
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

66
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

67
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

68
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

69
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

70
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

71
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

72
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

73
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

74
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

75
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

76
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

77
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

78
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

79
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

80
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

81
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

82
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

83
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

84
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

85
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

86
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

87
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

88
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

89
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

90
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

91
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

92
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

93
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

94
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

95
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

96
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

97
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

98
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

99
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

100
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ