BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол хэлгүй монголчууд

Монгол хэлгүй Монгол хүн байна гэхээр ихэнх хүмүүс гайхах л байх.


Ялангуяа эх орондоо байгаа хүмүүс бол бүр ч ойлгохгүй. Монголд бол яажшуухан хүүхдүүдээ Англи хэлтэй болгож, гадаадад суралцуулж, дэлхийн иргэн болгох вэ гэж толгой гашилгаж, цаашлаад бүр өндөр төлбөртэй сургуульд байдгаа зориулан сургаж байгаа маш олон гэр бүлүүд байна. Зарим нэг нь чадал боломжийнхоо хирээр урт богино хугацааны сургалт дамжаанд мөнгө төлж хүүхдүүддээ Англи хэлний зах зухаас сургаж байгаа гэр бүлүүд ч байна. Бүр англи хэлний багш ч үгүй сургуульд хүүхдүүдээ чадан ядан явуулж буй нь ч байна. Монголдоо байгаа хүмүүсийн хувьд Англи хэл эсвэл аль нэг гадаад хэл сурна гэдэг тун чухал бол харин гадаадад амьдарч буй хүмүүсийн хувьд эсрэгээрээ. Гадаадад буюу хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хувьд тулгардаг нэг том асуудал бол хүүхдүүдийн Монгол хэл.

Тухайн амьдарч байгаа орныхоо хэлээр ус цас шиг ярих атлаа Монголоор нэрээ ч сайн хэлж чадахгүй хүүхдүүд олширсоор. Уул нь би хар амиа бодвол энэ надад нэг их хамааралтай ч асуудал биш л дээ. Гэтэл бүр хэлмээр болоод хэлээд зогсохгүй хиймээр болоод хийгээд зогсохгүй эмзэглэн барин энэхүү сэдвээр үзэг цаас нийлүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан нь хэсэг хугацаанд хүүхдүүдэд Монгол хэлний хичээл зааж нилээдгүй ажиглалт хийснээс үүдэв. Ээж аавын хэн нэг нь гадаад хүнтэй гэрлэсэн гэр бүлүүдийн тухайд голлон нэг хэлээрээ ярьдаг. Америк аавтай, Монгол ээжтэй эсвэл Канад аавтай, Монгол ээжтэй г.м. Энэ гэр бүлийн онцлог ээж нь аавтай нь харилцахдаа ихэвчлэн англиар ярих учраас хүүхэд Монгол хэл сурах боломж тун бага, тэрийг нь ч бас буруутгах аргагүй. Майкл Жон Роналдс гэдэг овог нэртэй учраас тэднийг бараг Америк хүн, Канад хүн гэж ойлгож болно.

Харин аав ээж нь хоёулаа Монгол хүмүүс атлаа хүүхэдтэйгээ Монголоороо ярихгүй, ойлголцохгүй байна гэдэг тун харамсалтай. Хатуухан хэлэхэд харь хэлтэй, харь сэтгэлгээтэй, харь соёлтой хүүхэд өсгөж байна гэсэн үг. Уул нь Болд овогтой Номин гэдэг хүүхэд та төрүүлсэн л бол өөрийн хүүхэдтэйгээ эх хэлээрээ ярьж ойлголцдог байх нь таны үүрэг юм. Ялангуяа таны хүүхэдтэй адилхан гадаадад төрсөн атлаа Ким овогтой Сува Солонгосоороо, Ли овогтой Шован Хятадаараа, Сергей овогтой Лиза Оросоороо төвөггүйхэн ярьж байгааг хараад бүр нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй мэт. Хүүхэдтэйгээ гэр бүлийн орчиндоо зөвхөн Монголоор ярьж байж Монголоор хэлд орно. Хүүхэд 5 нас хүртлээ ирээдүйд ямар хүн болох суурь хүмүүжил нь тавигддаг гэдэг. Тэгэхээр хүүхэд төрсөн цагаас эхлээд сургуульд орох хугацаа эх хэлний хөгжилд тун чухал байх нь.

Монгол хэл, эх хэл, соёл, зан заншил түүнийг дагаад Монгол хүмүүжил гэдэг зүйл бидний үр хүүхдэд уламжлагдаж байдаг. Тэр хүмүүжлийн үнэт зүйлс зөвхөн эх хэлээр л дамжиж үр хүүхдэд маань очно. Гэтэл тэр бүхнийг өнөөдрийн Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, амьдрах орчин, стресс бухимдал гээд цаг зуурын хүчин зүйлстэй нь хамаатуулж Монголоо үгүйсгэх сэтгэлгээг бий болгож цаашлаад энэ Монгол хэл ер нь хэрэгтэй ч юмуу үгүй ч юмуу гэж өрөөсгөл бодож байгаа эцэг эхчүүд олонтаа тааралдах. Бид өөрсдөө энэ хэлийг сайн сураагүй юм чинь хүүхдүүд маань ядаж сайн сураг гэж өөрийн дутууг нөхөх мэт нэг өнцгөөс бодох хүмүүс ч байх. Дийлэнх нь өдөр тутмын завгүй хэмнэлдээ хөтлөгдөн, Монгол хэлээр ярих ёстой гэдэгт онцын ач холбогдол өгөхгүй байсаар нэг л мэдэхэд яалтчгүй орчны нөлөөгөөр хүүхдийнхээ эх хэлийг орхигдуулсан байх нь олонтаа. Ямар ч шалтгаантай байсан таны хүүхэд эх хэлээрээ ярихгүй л байгаа бол нэг далавчтай шувуунаас өөрцгүй гэж бодож, дүгнэж, оройтсон гэж бодолгүй одооноос ямар нэгэн алхам хийх нь чухал. Нэг талдаа үр хүүхдийнхээ ирээдүй, сайн сайхны төлөө л гадаадад ингэтлээ зүтгэж байна даа гэх атлаа нөгөө талдаа хүүхэдтэйгээ эх хэлээрээ харилцахгүй байхаар хамгийн чухал зүйл буюу Монгол хүний үнэт зүйлийг нь юу юугүй баллуурдчихаж байна гэсэн үг.

Тэгэхээр энэ чинь яаж үр хүүхдийнхээ төлөө гэсэн үйл байж чадах билээ дээ. Хатуухан хэлэхэд таны өнөөдрийн энэ үйл эцэг эхээ үл тоомсорлосон, тэр бүү хэл өтлөхийн цагт өөрийг чинь асрамжийн газар хээвнэг хүргээд өгч мэдэхээр өөр сэтгэлтгээтэй өөр хувь хүнийг бий болгож байж ч мэдэх юм. Тэр сонголтыг хийж буй хүүхдийн буруу биш шүү гол нь хэлээр дамжиж ирдэг уламжлал, соёлын ялгаа гэж айхтар том юм байгаа юм. Эцэг эхээ хүндэлж, элгэн саднаа хайрлаж, ахас ихэсээ дээдэлж, Монгол хүн Монголоороо сэтгэж, Монголоороо үлдэх шиг чухал зүйл гэж үгүй. Яг ижил насны хүүхдүүдтэй, яг ижил орчинд амьдарч байгаа хирнээ хүүхдүүдтэйгээ Монголоороо ярьдаг гэр бүлүүд бас зөндөө байнаа. Тэднийг харахаар өөрийн эрхгүй бахархахын сацуу улам дэмжмээр санагдах. Бидний цөөхөн Монголчууд чинь хэдүүлээ билээ дээ. Англи болон бусад гадаад хэл дээр боловсрол эзэмшихийг энд огтоос буруутгаагүй бөгөөд харин ч Монгол хүмүүжилтэй, Америк, Канад, Англи, Австрали, Швед, Япон боловсролтой иргэн бэлдвэл бид жинхэнэ үр хүүхдийнхээ ирээдүйд том хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үг.

Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын маань хүүхдүүд бүгд эх хэлээрээ ярьдаг, эх хэлээрээ чөлөөтэй ойлголцдог, эх хэлээрээ бүр бичгийн түвшний чадвартай байж, цаашлаад эх орноо гэсэн сэтгэлтэй болж төлөвшвөл эцэг эхчүүд бидний тэдний ирээдүйд оруулж буй томоос том хувь нэмэр билээ. Хүүхэддээ ирээдүйд Монгол хүн байх уу эсвэл гадаад хүн байх уу гэдэг сонголтыг бид үлдээх ёстой юм. Хожим харамсахгүйн тулд эцэг эхчүүд бид хүүхдээ төрсөн цагаас нь Монгол хэлээр нь харилцах үүрэг хүлээх ёстой юм. Цаашид ч энэ чиглэлээр сайтар судалж гадаадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролд хувь нэмэр оруулах бүхий л боломжийг хамтын хүчээр эрэлхийлж тодорхой алхмууд яаралтай хиймээр юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсоор. Англи хэлгүй Монгол хүн байж болноо. Харин Монгол хэлгүй Монгол хүн л байж боломгүй.

А.Амгалан

 

Эх сурвалж: mongolcom.mn 

Монгол хэлгүй монголчууд
Бусад мэдээ ▼

1
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

2
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

3
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

4
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

5
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

6
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

7
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

8
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

9
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

10
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

11
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

12
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

13
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

14
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

15
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

16
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

17
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

18
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

19
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

20
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

21
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

22
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

23
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

24
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

25
02-22
Цагаан сарын түүх

26
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

27
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

28
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

29
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

30
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

31
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

32
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

33
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

34
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

35
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

36
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

37
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

38
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

39
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

40
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

41
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

42
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

43
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

44
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

45
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

46
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

47
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

48
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

49
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

50
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

51
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

52
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

53
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

54
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

55
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

56
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

57
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

58
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

59
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

60
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

61
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

62
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

63
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

64
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

65
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

66
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

67
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

68
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

69
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

70
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

71
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

72
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

73
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

74
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

75
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

76
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

77
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

78
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

79
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

80
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

81
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

82
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

83
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

84
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

85
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

86
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

87
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

88
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

89
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

90
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

91
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

92
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

93
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

94
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

95
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

96
02-20
Тэнгэр мэднэ

97
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

98
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

99
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

100
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү