BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Айсуй сонгуулийн чимээ: Архангай

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болоход таван 


сарын хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Эхний дугаартаа Архангай аймгийг онцолж байна. Тус аймагт сонгуулийн нэг, хоёр, гуравдугаар тойрог хамаардаг. Ямар ч нам, сонгуулийн системийн үед Архангайн мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг. 

Аймгийн сонгогчид 1992-2000 оны  хооронд МАН-д давамгай ялалт өгч байсан.  Харин 2004-2016 оны хооронд АН  үнэмлэхүй ялжээ.   Задалж үзвэл  долоон удаагийн сонгууль болоход МАН-4,  АН-3 удаа ялж байв.  Бас нэг зүйлийг онцлоход 2004, 2008, 2012 оны сонгуульд  АН-д дараалан ялалт өгч байсан тойрог.  Тиймээс тус аймгийг  АН-ын буюу цэнхэр өнгийн тойрог гэж улс төрийн хүрээнд ярих нь бий.   Харин  өнгөрсөн 2016 оны сонгууль энэхүү дараалсан гурван удаагийн ялалтыг МАН тасалсан юм.

Мөн Архангай аймгаас  Р.Гончигдорж хамгийн олон сонгогдсон буюу дөрвөн удаа  парламентад суусан.  Тэрээр 1992, 1996, 2004, 2008 оны сонгуульд олонхийн санал авсан байдаг. Мөн Н.Батбаяр гурав, С.Төмөр-Очир, С.Ламбаа,  Ж.Мөнхбат, М.Далайхүү  нар хоёр удаа сонгогджээ. Гишүүдийн тоогоор авч үзвэл МАН-аас долоон хүнийг УИХ-ын гишүүн болгожээ.  Харин АН-аас Р.Гончигдорж,  С.Ламбаа,  Н.Батбаяр нар ээлжлэн нэр дэвшиж гишүүн болсон бол сүүлд Б.Болор нэг удаа сонгогдсон байна.

Архангай аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.

1992 он: МАН

Анхны сонгууль томсгосон мажоритар тогтолцоогоор зохион байгуулагдсан. Ар­хангай аймагт АН-аас  Р.Гончигдорж,  МАН-аас Ч.Пүрэвдорж, М.Далайхүү нар олонхийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

1996 он:МАН

76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Архангай аймгийн  нэгдүгээр тойрогт Ч.Пүрэвдорж, Р.Гончигдорж нар өрсөлдөж, Р.Гончигдорж  ялалт байгуулсан. Хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Төмөр-Очир, М.Далайхүү ялж, гишүүн болсон.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ.  Архангай аймгийн нэгдүгээр тойрогт  МАН-аас Б.Чадраабал, АН-аас Р.Гончигдорж өрсөлдөж, энэ удаа Б.Чадраабал ялалт байгуулсан байна.  Хоёрдугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн С.Төмөр-Очир,  АН-ын нэр дэвшигч  Н.Батбаяраас олон санал авсан юм.  Гуравдугаар тойрогт мөн МАН-ын гишүүн М.Далайхүү ялалт байгуулж, Архангайн сонгогчид МАН-ыг багаар нь дэмжсэн байдаг.

2004 он: АН

Энэ онд сонгуулийн салхи арай өөрөөр сэвэлзэж эхлэв.  Архангайн сонгогчид АН-ыг багаар нь дэмжсэн.   Тухайлбал, Ч.Ганзориг, Д.Мөнхтуяа, Р.Гончигдорж нараас  Р.Гончигдорж, С.Төмөр-Очир,  Н.Батбаяр нараас  Н.Батбаяр, Б.Шатар, С.Ламбаа нараас С.Ламбаа  олонхийн санал авч, ялалт байгуулав.  Тус тойргоос  Фортуна Н.Батбаяр,  С.Ламбаа нар анх удаа сонгогдож, УИХ-ын гишүүн болсон байдаг.

2008 он: АН

Түүх  давтагдав.  Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид АН-д дахин итгэл үзүүлж, багаар нь сонгожээ.  УИХ-д АН-аас нэр дэвшсэн Н.Батбаяр,  Р.Гончигдорж, С.Ламбаа нар дахин сонгогдсон.  Тэдэнтэй  МАН-аас  С.Төмөр-Очир,  Н.Удвал, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн байдаг.  Үүнээс хойш Архангайг АН буюу цэнхэр өнгийн тойрог хэмээн нэрлэх болов.

2012 он: АН

УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Архангай мөн л цэнхэр өнгийн тойрог гэдгээ баталсан байдаг.   АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Н.Батбаяр, Б.Болор нарт олонхи саналаа өгөв.  Харин нэг тойргоо МАН-д алдсан байдаг.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат анх удаа Архангайгаас сонгогдож гишүүн болсон түүхтэй.

2016 он: МАН

2016 онд МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Цэнхэр хэмээн нэрлэгддэг Архангайн тойргууд ч АН-ын нэр дэвшигчдэд итгэл үзүүлээгүй.  Нэгдүгээр тойрогт: Г.Тэмүүлэн, Д.Ганхуяг, Д.Цэдэндамба нар өрсөлдөж Г.Тэмүүлэн ялсан.   Хоёрдугаар тойрогт: Ж.Мөнхбат, Р.Гончигдорж,  Н.Тамир нар өрсөлдөж,  Ж.Мөнхбат олонхийн санал авсан.   Харин гуравдугаар тойрогт:  Ё.Баатарбилэг, Н.Батбаяр, Б.Ганцэцэг нар өрсөлдөж,  Ё.Баатарбилэг ялж, МАН олонхийн санал авчээ.

2020 он:

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана.  Ирэх  сарын 1-нд багтаж, мандатын тоог тогтооно. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зарлах учиртай.  Түүний дараа намууд нэр дэвшигчдээ тодруулах юм. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ёс зүйтэй, ямар нэгэн асуудалд холбогдоогүй хүнийг сонгож, нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдсэн.   Ж.Мөнхбат гишүүний хувьд өмнө нь концесс авсан асуудалд холбогдож байсан.  Тэгэхээр түүнийг нэр дэвшүүлэх эсэх нь асуултын тэмдэгтэй үлдэж байна.  Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг, Б.Болор нарын нэр яригдаж байгаа.  Гэхдээ намын зүгээс хүмүүсээ дэмжих үү гэсэн хувилбар ч ярьж байгаа юм.  Тухайлбал, АН-ын УИХ дахь ажлын албаны дарга Д.Золжаргал, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, Н.Батбаярын охин Б.Жаргалангийн нэр ч яригдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Айсуй сонгуулийн чимээ: Архангай
Бусад мэдээ ▼

1
02-27
Ванесса Брайант нисдэг тэрэг эзэмшигч компанийг шүүхэд өгчээ

2
02-27
Газрын тосны үнэ унав

3
02-27
Харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгая

4
02-27
БНТУ-ын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй гэв

5
02-27
Дэлхийн тэргүүн баячуудын нэг анх удаа iPhone-той болжээ

6
02-27
Майкрософтоос $10 саяыг хулгайлсан экс ажилтанд ял оноожээ

7
02-27
У.Хүрэлсүх: Монголд давраад байгаа гурван зүйл бол улс төр, уул уурхай, банкны систем

8
02-27
Бид хэтэрхий цөөхүүлээ

9
02-27
Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

10
02-27
БНСУ-ын аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

11
02-27
Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлнэ

12
02-27
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

13
02-27
Гадаад эмч нарын мэдээллээс

14
02-27
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

15
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпин, Ли Көцян нартай цаг үеийн асуудлаар ярилцана

16
02-27
Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

17
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

18
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

19
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

20
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

21
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

22
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

23
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

24
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

25
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

26
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

27
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

28
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

29
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

30
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

31
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

32
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

33
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

34
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

35
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

36
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

37
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

38
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

39
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

40
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

41
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

42
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

43
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

44
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

45
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

46
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

47
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

48
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

49
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

50
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

51
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

52
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

53
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

54
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

55
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

56
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

57
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

58
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

59
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

60
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

61
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

62
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

63
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

64
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

65
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

66
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

67
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

68
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

69
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

70
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

71
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

72
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

73
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

74
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

75
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

76
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

77
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

78
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

79
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

80
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

81
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

82
02-22
Цагаан сарын түүх

83
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

84
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

85
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

86
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

87
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

88
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

89
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

90
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

91
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

92
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

93
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

94
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

95
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

96
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

97
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

98
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

99
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

100
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ