BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр  барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. 


Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв.  Түүний дараа 2011, 2014 онд мөн л ийм утгатай актууд гарсан байдаг.  Найман мянган ам.метр талбайтай. Нийслэлийн өмчийн III  байр хэмээн нэрлэгддэг.   Гэвч  нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой  золгож байна.  Одоогоор дээр дурдсан актууд дээр үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар.

“Урт цагаан”-ы барилга  харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодот­голтой гудамжинд байрлаж байна. Нийс­лэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий.  Гэтэл тэнд  гадныхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй.  Харин ч хотын сүр хүчийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор талд нь ороход зарим хэсэгт дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр ханаар хэсэгчлэн нуралт өгөөд эхэлчихсэн, эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байна.  Мөн уран дархны газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний амь насанд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм. Бидэнд мартаж болохгүй гашуун туршлагууд бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” үйлчилгээний төвийн барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон түүх бий билээ.

Мэргэжлийн байгуул­лагууд, нийслэлийн  зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг.   Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна.  Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог.  Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг метр квадратыг нь 9000 төгрөгөөр тооцдог байна.  Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон дураараа түрээсийн мөнгөө нэмдэг.

Тэгэхгүй бол бол талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам.метр бөгөөд эндээс олж буй  түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн 30 орчим нь үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж нийслэл  алдагдалтай ажиллаж эхэлжээ.  Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан болон Давхар түрээслэгч” гэсэн нэгэн нэр томъёо энэ газар дээр яригддаг. НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу метр квадратыг 4500 байсныг 9000 төгрөг болгожээ.  Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй.

Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал,  2013 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар  “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв.  Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг. Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг.  Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг байна. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийнэ болсныг Хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ.

Ийнхүү “Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс  түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийнэ ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

“Урт цагаан”-ыг нураах цаг болсон
Бусад мэдээ ▼

1
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

2
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

3
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

4
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

5
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

6
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

7
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

8
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

9
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

10
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

11
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

12
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

13
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

14
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

15
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

16
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

17
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

18
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

19
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

20
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

21
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

22
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

23
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

24
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

25
02-22
Цагаан сарын түүх

26
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

27
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

28
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

29
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

30
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

31
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

32
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

33
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

34
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

35
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

36
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

37
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

38
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

39
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

40
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

41
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

42
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

43
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

44
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

45
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

46
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

47
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

48
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

49
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

50
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

51
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

52
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

53
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

54
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

55
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

56
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

57
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

58
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

59
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

60
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

61
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

62
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

63
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

64
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

65
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

66
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

67
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

68
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

69
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

70
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

71
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

72
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

73
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

74
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

75
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

76
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

77
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

78
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

79
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

80
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

81
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

82
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

83
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

84
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

85
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

86
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

87
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

88
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

89
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

90
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

91
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

92
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

93
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

94
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

95
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

96
02-20
Тэнгэр мэднэ

97
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

98
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

99
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

100
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү