BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

“Монгол улсыг хүнээр төсөөлвөл авлига нь яг хорт хавдар шиг тархсаныг олон улсын шинжээчид дүгнэжээ” гэж 


МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од өчигдөр болсон олон улсын авлигын индексийг танилцуулах хурлын үеэр хэллээ. Энэ бол манай улсын хувьд нэлээд таагүй үзүүлэлт гарсныг илтгэх өгүүлбэр байв.

“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас олон улсын 2019 оны авлигын индексийг өчигдөр  танилцуулсан юм. Харамсалтай нь манай улс өнгөрсөн оныхоос 13 байраар ухарч дэлхийн 180 улсаас 106 дугаарт жагссан байна. Мөн 2018 онд 37 оноо авч байсан бол 2019 онд 35 оноо авчээ. Хичээлийн дүнгээр жишвэл авах ёстой 100 онооноосоо 35-ыг авсан гэсэн үг. Монгол Улсын дүн энэхүү индексээр төдийлөн сайн гардаггүй. Тухайлбал, 2015 онд 39, 2016 онд 38, 2017 онд 36, 2018 онд 37 оноо авч байсан бол 2019 онд 35 оноо авснаар ийнхүү 13 байраар ухарчихлаа.
Жил бүр дүгнэлт гаргадаг энэ судалгаанд дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. Ингэхдээ өнгөрсөн жил манайхаас доош жагсаж байсан улсууд оноогоо ахиулж чадсан учраас манай улсын байр ийнхүү олон дүнгээр ухарсан байна.
 
2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс оноогоо тууштай сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс бууруулжээ. Энэ жилийн дүгнэлтээс харахад эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгааг  онцоллоо. Харин 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрхзүй тодорхой, системтэйгээр хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсвэл зохицуулалтгүй байна гэжээ.
 
2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй бөгөөд авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсныг “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал  Patricia Moreira онцоллоо. Олон байр ухарсан орнуудад ажиглагдсан зүйл нь улс төр дахь мөнгөний нөлөө ихэссэнтэй холбоотой хэмээн судлаачид үзэж буй аж. Харин өндөр оноо авч тэргүүлсэн улс орнуудын хувьд ажиглагдаж буй нийтлэг шинж нь  хэвлэлийн эрх чөлөө, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй, шүүх засаглал нь шударга, баян ба ядуу хүмүүст тэгш хандах, төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг орж байна.
Хамгийн бага оноо авсан орнуудын хувьд ардчилал нь хямралтай, дайн тулаантай, засаглал нь сул, цагдаа ба шүүх засаглал нь сул хараат байдалд автсан, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж ажиглагдаж байна. Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль зүйн орчин байгаа эсэх гэх мэт олон шалгууруудыг олон улсын байгууллагууд шинжилж нийт дүнг гаргадаг байна.Энэхүү шалгууруудыг тооцохдоо дээд тал нь 13 эх үүсвэрээс дүнг нэгтгэдэг бол Монгол Улсын хувьд есөн эх үүсвэрээс мэдээллээ авдаг байна.
 
Монгол Улсын байр сонгуулиас болж ухарч байна
 
 
МУБИС-ийн багш, судлаач, улс төр судлаач Э.Гэрэлт-Од судалгааны үнэлгээг танилцуулахдаа “Сонгуулийн хуулийг олон нийтэд танилцуулж, таниулж, санал авах үзүүлэлт маш муу байна. Сонгууль цэвэр шударга болж байгаа эсэх үзүүлэлтээр бид хамгийн муу оноо авч, судалгааны дүнг хойш татаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сонгуультай холбоотой асуудлууд шударга бус, ил тод бус байгаа бөгөөд авлигын асуудал улс төрийн намаар дамжиж байгаа нь Монголд хорт хавдар шиг тархаж байгааг олон улсын судлаачид анхааруулж байна” гэсэн юм.
Олон улсын судалгааны “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжид ч энэ талаар тусгажээ. Мөн манай улсын байр хойшилж, оноо багассан бас нэг шалтгаан нь хараат бус ажиллах ёстой институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсноос авлига газар авч байна. Мөн авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч түүний улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохирлууд төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэх иргэдийн итгэлийн алдахад хүргэсэн гэлээ.
Цаашид АТГ-ыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож шинээр баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж байсан юм. Энэхүү авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж, улсын өрсөлдөх чадварын бууруулж байдаг. Тиймээс бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох хэрэгтэйг зөвлөсөн байна.
 
М.Саранцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа
Бусад мэдээ ▼

1
04-16
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

2
04-16
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ

3
04-16
Токиогийн олимпыг цуцалж магадгүй

4
04-16
АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ

5
04-16
Синофарм компаниас коронавируст халдварын эсрэг вакциныг ойрын хугацаанд нийлүүлэхээр талууд санал нэгджээ

6
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

7
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

8
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

9
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

10
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

11
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

12
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

13
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

14
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

15
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

16
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

17
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

18
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

19
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

20
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

21
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

22
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

23
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

24
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

25
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

26
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

27
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

28
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

29
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

30
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

31
04-15
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

32
04-15
Цар тахлын улмаас эдийн засаг хямарч өрхийн орлого буурсан ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.7 хувиар нэмэгджээ.

33
04-15
Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

34
04-14
“Барселона” хамгийн үнэ цэнэтэй баг болжээ

35
04-14
Энэ нийгмийн "бохирдсон" сэтгэл зүй

36
04-14
Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

37
04-14
Увс аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

38
04-14
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

39
04-14
МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайханд оноосон 2 жил 8 сарын ялыг хэвээр үлдээжээ

40
04-14
“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

41
04-14
ХЭҮК: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг шалгана

42
04-14
Өнөөдрөөс эхлэн хөл хориог чангатгаж, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлана

43
04-14
Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн өмнөх хохирогч гарч ирсэн

44
04-14
Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас эгүүлэн татах уу?

45
04-14
Самар түүхээр явсан машинтай иргэд Ерөө голд осолджээ

46
04-14
Ковидын халдвартай хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хэрхэн эмчилж байна вэ

47
04-14
Xалдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай

48
04-14
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

49
04-14
Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

50
04-14
ЭМЯ: 24 цагийн хугацаанд хамгийн олон тохиолдол буюу 1220 халдварын тоо гарч, хоёр хүн нас барлаа

51
04-14
Танилц: Энэ онд даатгалаар үйлчлэх гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагууд

52
04-14
Нийслэлийн хэмжээнд 493787 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа

53
04-14
Жэн Ван хурдны замын уулархаг бүсийн ажил амжилттай дууслаа

54
04-14
Төсөвт тодотгол хийх хүртэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих боломжгүй болжээ

55
04-14
Путин, Байден нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв

56
04-14
Өвөлжөө шатаж, 200 төл мал хорогджээ

57
04-14
Токиогийн онгоцоор ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана

58
04-14
Ү.Сарнай: Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо

59
04-14
Өчигдөр эх орондоо ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлахаар байрлууллаа

60
04-14
Улаанбаатар хотод өдөртөө 8-10 градус дулаан байна

61
04-14
Халдвар авсан жүдочдын биеийн байдал хэвийн байна

62
04-14
Халдвараас үүдсэн сэтгэл гутрал зургаан сар үргэлжилнэ

63
04-14
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

64
04-13
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдэд "бэлгийн" дарамт үзүүлдэг үү?

65
04-13
Шар халзан хонь дөрвөн ихэр хурга гаргажээ

66
04-13
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

67
04-13
Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээжээ

68
04-13
Хэвлэл, мэдээллийн логотой машинд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

69
04-13
Самарт явсан 22-46 насны зургаан хүн угаартаж нас баржээ

70
04-13
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Н.Түвшинбаяртай уулзах бүрт хамгийн түрүүнд Э.Энхбатын биеийг асууж байгаа

71
04-13
Хятадын вакцины үр дүн бага байгаа эсэхэд Гао Фу хариулт өгчээ

72
04-13
Дээд шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг шүүнэ

73
04-13
Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

74
04-13
Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй

75
04-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа

76
04-13
Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан

77
04-13
ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР

78
04-13
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ

79
04-13
Сүүлийн 24 цагт 885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

80
04-13
Дээд шүүхийн танхимууд 7-10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо

81
04-13
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

82
04-13
Тэр хэн бэ? LIVE: Артист Боорчи

83
04-13
Ю.Гагарин -Сансар -Озоны давхарга -Дэлхийн дулаарал

84
04-13
Австралийн нүүрсгүй Хятад "хэцүүдэж" байна

85
04-13
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэг аваад байна

86
04-13
Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

87
04-13
1990-2020 он бол Монгол төрд “хогийн ургамал цэцэглэсэн” он жилүүд байлаа

88
04-13
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

89
04-13
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулвал 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ

90
04-13
Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид “Ашиг сонирхол”-ын хууль үйлчилдэг үү?

91
04-12
Гэр хорооллын 14 багт 1.3 тэрбум төгрөгөөр камержуулалт суурилуулна

92
04-12
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг гаргаж байгаа

93
04-12
Ким Жон Ун өлсгөлөнд бэлэн бай гэж мэдэгдэв

94
04-12
Т.Дэлгэрмөрөнгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа

95
04-12
Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

96
04-12
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

97
04-12
Хүчит Шонхор ХХК хууль зөрчжээ

98
04-12
"Хүний биед D,C витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсдэг"

99
04-12
Британийн сэтгүүлчид ханхүү Филиппийн үлдээсэн өв хөрөнгийн хэмжээг мэдээлжээ

100
04-12
Орон сууцны үнэ 0.2 хувиар хямдарчээ