BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

Авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа Монгол Улсын 


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш ирээгүй байгаа. Хуулийн байгууллагууд түүний талаар сураг ажиг тавьж, эрэн сурвалжилж байсан боловч Ч.Сайханбилэг “Би оргон зайлаагүй” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Харин өчигдөр Олон улсын “Amsterdam & Partners LLP”-ийг хуулийн фирм мэдэгдэл гаргаж, Оюутолгойн гэрээг байгуулсаныхаа төлөө АТГ-т шалгагдаж эхэлсэн Ч.Сайханбилэгийг өмгөөлөх гэж байгаагаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдээд байгаа.

Ч.Сайханбилэг нь тус компаниас өмгөөллийн туслалцаа хүссэн. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа шалтгаанаа Ардчилсан сөрөг хүчнийг сулруулах, хяналтандаа авах гэсэн ажиллагаа. Өөрт нь үүсгэсэн Эрүүгийн хэргийг зохимол хэмээн ойлгуулсан нь “Amsterdam & Partners LLP”-ийн мэдэгдлээс харагдаж байна.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн авлигын гэмт хэргээ гадны хуулийн фирмээр өмгөөлүүлж байгаа анхны тохиолдол болж байна. Гадны хуулийн фирм ч Монгол Улсын дотоод асуудалд, тэр тусмаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар зэхсэн нь улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй мэт харагдуулж эхэллээ.

Олон улсын хуулийн фирмийн өмгөөллийн хөлсийг монгол иргэдийн өндөр хэмээн дүгнэдэг Монголын өмгөөлөгчдийн төлбөртэй харьцуулах аргагүй. Ч.Сайханбилэг энэ хуулийн фирд хэдэн мянган ам.доллар төлж байгаа. Энэ зардал харин хаанаас гарсан бэ гэдэг асуудал ч анхаарал татахгүй байхын аргагүй.

Авлигын индексийн үзүүлэлтээр Монгол Улс жил бүр байр ухарсаар байгаа. Монгол Улс өнгөрсөн онд ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдсэн гол үзүүлэлтийн нэгд авлигын гэмт хэргүүдийг шалган шийдвэрлэж дийлэхгүй байгаа шалтгаан багтсан.

Харин “Amsterdam & Partners LLP” хуулийн фирм авлигын хэрэгт шалгагдаж байгаа Монгол Улсын экс Ерөнхий сайдын гуйлт өрөвдөм санагдсан уу, Оюутолгой гэдэг дэлхийд цуутай компани анхаарлын төвд нь байна уу гэдэг асуулт сонирхол татаж эхэллээ.

“Amsterdam & Partners LLP”-ийн цахим сайтад тавигдсан мэдээллийг орчуулан хүргэж байна

Монгол Улсын экс Ерөнхий сайд улс төрийн зорилготой ял оноосон асуудалд “Amsterdam & Partners LLP”-ээр хамгаалуулна

“Хараат бус, хууль дээдлэх байдалд Монгол Улсын өнөөгийн засгийн газрын зүгээс аюул заналхийлэл учруулж байна” гэж өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг цацсан байна:

2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын ардчилагчдын сөрөг хүчнийг сулруулах, улс орныхоо баялгийн хяналтыг булаан авахад чиглэсэн хуурамч эрүүгийн хариуцлага ногдуулах гэж байгаа тул “Amsterdam & Partners LLP” компанийг олон улсын хамгаалалтын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллуулах гэж байна.

Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь 2015 оноос уул уурхайн Рио Тинто фирмтэй Оюутолгой зэсийн хүдрийн төсөлд хөрөнгө оруулах, боловсруулах тухай гэрээнд гүйцэтгэсэн үүргээсээ болоод дөрвөн зүйл ангиар буруутгагдаад байна.

“Ч.Сайханбилэгийн эсрэг үүсгэсэн хэрэг нь ямар ч үндэслэл, нотолгоогүй” гэж ““Amsterdam & Partners LLP” компанийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Роберт Амстердам мэдэгджээ.

“Энэ тохиолдолд бид төр засгийн нөлөө бүхий хүмүүс шүүх засаглалд шууд хутгалдан орж, сөрөг хүчний хүмүүсийнхээ эсрэг улс төрийн зорилготой хуурамч үр дүн гаргах гэсэн, авлигын эсрэг үйл явцыг хэтрүүлэн ашигласан жишээ гэж харж байна. Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр хэрэгт буруугүй, бид энэ хэргийг нийтэд ил болгоно” гэж Амстердам мэдэгджээ.

Ч.Сайханбилэг нь шүүхийн зохих ёсны шийдвэргүйгээр Монгол Улсад хууль бусаар саатуулагдсанаас хойш өдгөө АНУ-д байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Халтмаагийн Баттулга гарч ирснээс хойш сөрөг хүчний Ардчилсан намын олон тооны гишүүн, хараат бус шүүхийн систем, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүчтэй дарамтад өртсөн.

“Тарнсперенси Интэрнэшнл”, “Эмнести Интернэшнл” зэрэг байгууллагуудаас Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх өргөжиж байгааг тухай хатуу анхааруулж байсан. Тухайлбал, шинэ хуулиар тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  даргын хувиар шүүгчид болон эрх зүйн системийн өндөр албан тушаалтнуудыг шууд халах эрхтэй болжээ.

“Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ашигт малтмал олборлох гэрээг ил тод, хуулийн дагуу парламентын бүрэн эрхийн хүрээнд явуулсан. Энэхүү мөрдөн шалгах үндэслэлгүй ажиллагаа нь шүүх системд төдийгүй баялгийг үндэснийх болгох замаар Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдад хохирол учруулж байна” гэж Амстердам мэдэгджээ.

Amsterdam & Partners LLP” компани Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс энэ асуудлыг өргөнөөр судалж, ойрын хугацаанд шинэ мэдээлэл зарлана гэжээ.

Н.ТУНГАЛАГ

https://updown.mn/107979.html

Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?
Бусад мэдээ ▼

1
02-27
Ванесса Брайант нисдэг тэрэг эзэмшигч компанийг шүүхэд өгчээ

2
02-27
Газрын тосны үнэ унав

3
02-27
Харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгая

4
02-27
БНТУ-ын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй гэв

5
02-27
Дэлхийн тэргүүн баячуудын нэг анх удаа iPhone-той болжээ

6
02-27
Майкрософтоос $10 саяыг хулгайлсан экс ажилтанд ял оноожээ

7
02-27
У.Хүрэлсүх: Монголд давраад байгаа гурван зүйл бол улс төр, уул уурхай, банкны систем

8
02-27
Бид хэтэрхий цөөхүүлээ

9
02-27
Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдгээс 18 нь хүнд халдварладаг

10
02-27
БНСУ-ын аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

11
02-27
Спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлнэ

12
02-27
Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

13
02-27
Гадаад эмч нарын мэдээллээс

14
02-27
БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

15
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпин, Ли Көцян нартай цаг үеийн асуудлаар ярилцана

16
02-27
Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

17
02-27
Худалдааны дайнаас давсан нөхцөл байдал

18
02-27
Коронавируст (Ковид-19) халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл

19
02-27
Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

20
02-27
Өөр улсаар дамжин коронавирусийн голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиодол нэмэгджээ

21
02-27
Япон улс коронавирусын халдварыг 15 минутын дотор тодорхойлох боломжтой технологи боловсруулжээ

22
02-27
Улсын онцгой комиссоос гаргасан ШИЙДВЭРҮҮД

23
02-27
БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ

24
02-27
The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

25
02-27
Х.Хатанбаатар: Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна

26
02-27
Дуучин Adele хүнд өвчин туссан уу?

27
02-27
Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахад бэлтгэнэ

28
02-27
Ромд чонын сүү хөхөж өссөн хааных гэх бунхныг нээлээ

29
02-27
Зохиолч Д.Нацагдорж, гэргий Д.Пагмадулам нарыг тагнуулын ажилд ашигласан уу?

30
02-27
Монголчуудаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ

31
02-27
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, коронавирусын асуудлаар туршлага судлана

32
02-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж

33
02-27
Нийтийн тээвэр өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад үйлчилнэ

34
02-27
Эх орноосоо дайжсан экс ерөнхийлөгч

35
02-26
Одоо монгол хүний саруул ухаанд найдах л үлдэв

36
02-26
Өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг

37
02-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 28 настай залуу нас баржээ

38
02-26
С.Амарсайхан: Баар, караоке, саун, фитнес, амралтын газруудыг хаана!

39
02-26
(COVID-19)-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах нэмэлт төсвийг баталлаа

40
02-26
Бид эрсдэл тээж Эx opoнлyyгаа бyцaxгүй

41
02-26
Боловсорч дууссаны 9 шинж буюу хүн байхын учир

42
02-26
Солонгосын Христийн сүмийнхэн ЗГ-ынхаа эсрэг жагсаж байна

43
02-26
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

44
02-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно

45
02-26
Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

46
02-26
Монгол Улс бэлтгэл хангах цаг ирлээ

47
02-26
Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

48
02-26
Итали дахь ЭСЯ-наас монгол иргэддээ анхааруулж байна

49
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

50
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

51
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

52
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

53
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

54
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

55
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

56
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

57
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

58
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

59
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

60
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

61
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

62
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

63
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

64
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

65
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

66
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

67
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

68
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

69
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

70
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

71
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

72
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

73
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

74
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

75
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

76
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

77
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

78
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

79
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

80
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

81
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

82
02-22
Цагаан сарын түүх

83
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

84
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

85
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

86
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

87
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

88
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

89
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

90
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

91
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

92
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

93
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

94
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

95
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

96
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

97
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

98
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

99
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

100
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ