BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тайван нойрс доо, Коби

Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Коби Брайант өчигдөр онгоцны ослоор нас баржээ. 


Түүнтэй хамт 13 настай охин Жанна болон өөр долоон хүн амиа алдсан байна. Кобигийн хөлөглөж явсан нисдэг тэрэг Калабарр хотын ойролцоох уулархаг хэсэгт унасан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Аврагчид ослын газар бараг тэр дороо очсон ч нэг ч хүн амьд гарахааргүй аймшигтай осол болсон нь тодорхой байсан аж.

Тайван нойрс доо, Коби

Жанна, Коби Брайант.

Коби Sikorsky S-76 загварын уг нисдэг тэргийг байнга хөлөглөдөг, Ньюпорт бичээс Степлес Центерт нисэн очиж “Лейкерс”-ийн тоглолтыг үздэг байж.

Коби Брайант гэж хэн байв

Коби Брайант бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гарцаагүй мөн. Сагсан бөмбөгийн спортын ноён оргил болсон NBA-д таван удаа түрүүлсэн, “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогчоор тодорсон, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал “MVP”-г нэг удаа гардсан, олимпийн хоёр удаагийн аварга зэрэг бардам амжилт түүнийх. 17-хон настайдаа NBA-гийн хаалгыг тогшиж бус "зад өшиглөн" орж ирээд лигийн “Хамгийн залуудаа” гэсэн тодотголтой бүх л дээд амжилтыг шинэчилсээр урагшилсан тэрээр хэн хүнд олдомгүй ховор хувь заяаны эзэн болж, агуу түүхийг бүтээсэн билээ.

Үнэнч нэгэн

Тоглогчдоос асар өндөр ур чадвар шаарддаг NBA-д 20 жил тэссэн тавхан тоглогч бий. Харин Коби нэг л багийн төлөө үнэнчээр зүтгэсэн гэдгээрээ нөгөө дөрвөөсөө онцгойрсон. Хүмүүс тэр бүр үнэнч шударга байж чаддаггүй учраас ийм чанарыг ихэд үнэлдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл Коби ийм байж чадсан. Бэртэл гэмтэл, хэл ам, шүүх цагдаа гээд хүнд байдалд олонтаа орж байсан ч сагсан бөмбөгтөө, “Лейкерс” багтаа үнэнч үлдэж чадсан билээ.

Тайван нойрс доо, Коби

Энэ онцгой зан чанар нь түүний нэр хүндийг сагсан бөмбөгийн ертөнцөөс халиаж,  хөлбөмбөгийн “Милан”-ы Паоло Мальдини, Франко Барези, хоккейн “Питтсбургийн пингвинүүд”-ийн Марио Лемье, “Детройтын улаан жигүүрүүд”-ийн Стив Айзерман зэрэг домог болсон тамирчидтай эн зэрэгцүүлэн, шүтэн бишрэгчдийнхээ тоог өсгөсөн юм. 

Онцгой тавилантай нэгэн

 “Аливаа зүйлд амны хишиг чухал” гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг. Үнэхээр ч Коби Жерри Уэсттэй учраагүй бол, өөрт нь зориулагдсан гэмээр “Лейкерс” багт очоогүй бол, Фил Жексон дасгалжуулаагүй бол өнөөдрийн агуу түүх бий болоо ч үү, үгүй ч үү. 20 жилийн урт замнал төгсөх мөчид энэ бүхэн хэрхэн эхэлснийг эргэн дурсъя. NBA-гийн эмблемд мөнхөрсөн домогт тоглогч Жерри Уэст Кобигийн сагсан бөмбөгийн замналд маш онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өмнөх улиралд нь плей оффын эхний шатнаас хасагдсан, солилцоо наймаа ид өрнөж байсан 1996 оны тэр өдрүүдийг Ж.Уэст толгойгоо гашилган өнгөрөөжээ. Гэхдээ Кобиг бус, “Орландо”-д тоглоод аварга авахгүй нь гэдгээ ойлгосон Шакил О Нилийг яаж авах вэ л гэж бодож байж. Цалинг нь гаргаж өгөхийн тулд өндөр цалинтай тоглогчдоо эвтэйхнээр явуулах, бүтээгүй тохиолдолд оронд нь хэнийг авах вэ гээд бодох юм их байж. Өмнөх жилд нь плей оффт шалгарсан учраас драфтаас дээгүүр сонголт хийх боломж “Лейкерс”-т үгүй байж. Гэтэл яг энэ үед дунд сургуулийн сагсан бөмбөгийн од, 17-той жаалхүү Коби “Лейкерс”-ийн шалгаруулалтад орж, түүнийг нь Ж.Уэст үзэж таарчээ. Хэдий дунд сургуулийн жаал ч гэсэн Коби аль хэдийнэ “Adidas” фирмтэй гэрээ байгуулж амжсан байсан гэхээр үнэхээр төрмөл авьяастай нэгэн байсан нь илэрхий. Чухамдаа Коби өөрөө ч биш, “Adidas”-ын пи ар менежерүүд л түүнийг сурталчилгааны зураг авалтад оруулахаар Лос Анжелест аваачиж, тэр далимдаа өөрийгөө харуулах боломж олгосон хэрэг. Коби бэлтгэл дээр оюутны сагсан бөмбөгийн лигт хүлээн зөвшөөрөгдсөн Донтей Жонс гэгчийн эсрэг тогложээ. Өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд лигтээ шилдэг амжилт үзүүлж, түүнийхээ ачаар зунжингаа Мемфис хотноо Пенни Хардуэйтэй хамт бэлтгэл хийсэн байв. Гэвч өрсөлдөөнд Коби ялсан байна. Донтей биеийн хүчээр илүү ч Коби бусад чадвараараа давж байжээ. Драфтын өдөр болоход “Шарлотт Хорнетс” баг 13 дахь сонголтоор Ловер Мэрионы дунд сургуулийн тоглогч Коби Брайантыг сонгосноор түүх эхэлсэн юм. Ж.Уэст “Шарлотт”-оос драфталсан тоглогчийг нь худалдаж авна гэж тохирсон ч яг хэнийг сонгох ёстойг нэр дуудахаас хэдхэн минутын өмнө л хэлж өгсөн гэдэг билээ.

Тайван нойрс доо, Коби

Зүүн гар талаас эхнийх нь Ж.Уэст.

Дээд амжилтын эзэн

1996 онд NBA-гийн драфтын №13-аар сонгогдож, дунд сургуулиас NCAA-г алгасан томчуудын лигт тоглосон анхны тоглогч болон түүхэнд үлдсэн тэрээр зодог тайлахдаа ч олон дээд амжилт тогтоосон. Сүүлчийн тоглолтдоо 60 оноо авч, үдэлтийн тоглолтдоо хамгийн өндөр оноо авсан сагсан бөмбөгч хэмээн лигийн түүхэнд үлдсэн билээ.

Домог

Сагсан бөмбөгийн спортын ноён оргил нь нэг тоглолтод 100 оноо түүсэн Уилт Чемберлен, NBA-гийн түүхэнд хамгийн их оноо авсан Карим Абдул Жаббар, эмблемэнд мөнхөрсөн Ж.Уэстийн аль нь ч биш, Майкл Жордан гэдэгтэй спорт сонирхогчдын олонх нь санал нийлдэг. Коби ч М.Жорданыг шүтэж өссөн. Бохь зажилж, цагариг дээрээс довтлохдоо хэлээ гаргадаг зуршлыг нь дуурайдаг байсан нь үнэн.

Тайван нойрс доо, Коби

Харин одоо бол тэр шүтээнтэйгээ эн зэрэгцдэггүй юм аа гэхэд дутахааргүй агуу тоглогч болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болов уу. Бидний үеийнхэн Б.Коузи, Б.Рассел, Жулиус Ирвингийн тоглохыг нүдээр хараагүй ч М.Жордан, К.Брайант гэсэн агуу тамирчидтай нэгэн үед амьдарснаараа үргэлж бахархах болно.

Eagle.mn

Тайван нойрс доо, Коби
Бусад мэдээ ▼

1
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

2
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

3
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

4
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

5
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

6
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

7
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

8
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

9
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

10
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

11
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

12
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

13
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

14
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

15
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

16
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

17
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

18
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

19
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

20
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

21
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

22
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

23
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

24
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

25
02-22
Цагаан сарын түүх

26
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

27
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

28
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

29
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

30
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

31
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

32
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

33
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

34
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

35
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

36
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

37
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

38
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

39
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

40
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

41
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

42
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

43
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

44
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

45
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

46
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

47
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

48
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

49
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

50
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

51
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

52
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

53
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

54
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

55
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

56
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

57
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

58
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

59
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

60
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

61
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

62
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

63
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

64
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

65
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

66
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

67
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

68
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

69
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

70
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

71
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

72
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

73
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

74
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

75
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

76
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

77
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

78
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

79
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

80
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

81
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

82
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

83
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

84
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

85
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

86
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

87
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

88
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

89
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

90
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

91
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж

92
02-20
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

93
02-20
Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

94
02-20
Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

95
02-20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

96
02-20
Тэнгэр мэднэ

97
02-20
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

98
02-20
"Урт цагаан" энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно

99
02-20
Монголын хөлбөмбөгчид Катарт 14 хоногийн бэлтгэл хийнэ

100
02-20
Маккартизмын сүүдэр Цагаан ордныг бүрхсэн үү